БИЗНЕС-ДЭЛХИЙ ба БИД

  \Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан бизнес уулзалтын товч тэмдэглэл\
…Зөвхөн Орос Хятад гүрнүүдтэй хиллэн орших асар уудам газар нутаг дээрээ аж төрөн суугаа гуравхан сая монголчууд бид сүүлийн 26 жил өөр хоорондоо өрсөлдөн бизнес хийцгээв. Цөөн хүн амын хэрэгцээн дээр тулан өндийж буй бизнесийн багтаамж нь бага. Уул уурхайн баялгаа ашиглахын тулд, гадны хөрөнгө оруулалт авч хамтран ажиллах туршлага бага, үүн дээр нь “юм үзээгүй” шуналтан улстөрчид, эрх мэдэлтнүүдийн балаг нэмэгдсэнээр энэ салбар нь “хэрүүлийн бай” болсоор удаж буй. Бусад салбруудын бизнесийн зах зээлийн жижиг багтаамжинд улстөр нь хутгалдсаны уршгаар шударга өрсөлдөөн үгүй болж, хуучирсан сэтгэлгээнд хүлэгдсэн монополиуд бий боллоо. Эдийн засгийн доройтол, авилгалд торлуулсан нийгмийн тогтолцоо, шуналд автсан олигархи бүлэглэлүүд, бизнестэй гүн хутгалдсан улстөр, ядуурлаас үүдэлтэй олон нийтийн бухимдал, хэрэгжиж чаддаггүй хуулийн орчин бүхэн нь Монголчууд бидэнд бус, өдрөөс өдөрт өргөжин хөгжсөөр буй хоёр хөршид минь ашигтай болж байна. Бид хэдий чинээн хоорондоо зодолдоно, тэд тэр хэмжээгээр хожиж байгаа.
Одоо бид энэ талцал, зодооноо зогсоогоод дэлхий рүү анзаарч харах цаг болжээ. Дэлхий маш хурдацтай хөгжиж, бид тэр хурдыг гүйцэхийн аргагүй болж байна. Гэхдээ урагшаа алхах хэрэгтэй. 3 сая хүнтэй зах зээл дээр орон сууцны барилга барих уу? 330 сая хүнтэй зах зээл дээр барилга барих уу? гэдэг сонголт бидний өмнө байна. 330 сая хүнтэй Америкийн зах зээл дээр олон олон монголчууд барилгын бизнест суралцан өдгөө өөрсдийн компаниа байгуулан зах зээлийн шударга өрсөлдөөнд орж эхэллээ. Тэдэнд туршлага байгаа, бусдад нь мөнгө байгаа бол бид өөрсдийн боломжуудаа нэгтгээд дэлхийн хэмжээний зах зээл дээр өрсөлдөж Монголдоо их хэмжээний валют оруулж яагаад болохгүй гэж? Яг үүн шиг олон олон боломжууд бий болж байна. Гадаадад бизнесээ босгож байгаа монголчуудаа “цагаачид” гэж биш, “баялаг бүтээгчид” гэж харах цагт иржээ. Гадаадын олон орнуудад “Монгол саятан” гууд төрөх нь Монголдоо Хөрөнгө оруулах боломж гэж ойлгоцгооё. Дэлхийн бизнесийн тавцан дээр бид хэзээ ч ганц нэгээрээ амжилт олохгүй. Харин эвлэлдэн нэгдвэл амжилт олно. Өөр хоорондоо өрсөлдөх биш, өөр хоорондоо эвлэлдэн нэгдээд бусадтай өрсөлдөх цаг болжээ.
Бидний хамтран байгуулсан “United  Mongolia” ТББ энэ зорилгоор 11 сарын 30 өдрөөс 12 сарын 5 ны өдрийг хүртэлх хугацаанд  “Хамтдаа хөгжиж дэлхийд өрсөлдье” гэсэн уриатайгаар Дэлхийн Банк, “Глобал групп” тэй хамтран АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо бизнесийн уулзалт сургалтыг зохион байгуулав. Бид энэ арга хэмжээгээрээ Монголын бизнесмэнүүдэд мэдээлэл өгч боломжийг мэдрүүлэхийг л хүссэн. Аль 9, 10 сараас л энэ арга хэмжээг зохион байгуулахаар хичээсэн боловч амжилт олоогүй. АНУ-аас Монголд суугаа ЭСЯ болон Монголын бизнесмэнүүдтэй Улаанбаатар хотод хийсэн уулзалтын үр дүнд анхны арга хэмжээгээ зохион байгууллаа.
Нэг. ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН КОМПАНИУД:
1. “Витафит” групп                                      С.Болорсайхан
2. “Глобал” групп                                         Б.Отгонбат
3. AEIA Co Ltd                                              З.Чулуун
4. “Баянгонгор” ХХК                                    Б.Түмэнбаатар
5. “Universal Geo” ХХК                                Ч.Отгонсод
6. “Neman Constraction” ХХК                       Э.Ванчиндорж
7. “Ecological Civil Constraction” ХХК        О.Мандахбаяр
8. “Oточ Одь” ХХК                                       Б.Чанцалдулам
9. “Гоёл кашмер” ХХК                                 Б.Ариунаа
10. “Бест буйдан” ХХК                                 У.Батбаяр
11.”Car stars” ХХК                                        Д.Энхжаргал
12. “Ej sushi” ресторан                                  Р.Цагаан  \Чикаго хот\
Хоёр. ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОЧИН ИЛТГЭГЧИД болон ИЛТГЭГЧИД:
1. Mr. Jason Allford   \ED of the World Bank, Board of Director\
\Дэлхийн Банкны ТУЗ-ийн гүйцэтгэх захирал, Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал\
Энэ арга хэмжээний нээлтэд оролцон үг хэлсэн
2. Mr. Martin Hommes   \Operations Officer, SME-FIG, IFC\
\Олон Улсын санхүүгийн байгууллагын жижиг дунд бизнестэй харилцах үйл ажиллагааг  хариуцсан ажилтан\
Илтгэлийн сэдэв: “Олон Улсын санхүүгийн байгууллага болон жижиг дунд бизнес хоорондын хамтын ажиллагаа”
3.Mr. Mustafa Dinc  \Senior Economist, Development Data Group\
\ Aхлах эдийн засагч, статистикч\
Илтгэлийн сэдэв: “Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал”
4.Mr. Piet Hein Van Heesewilk  \Senior Officer at Governance Global Practice\
\ Дэлхийн бодлого засаглалын газрын ахлах мэргэжилтэн\
Илтгэлийн сэдэв: “Төслийг хэрхэн амжилттай бичиж, Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах вэ?”
5. Mr. Bevan Lye \Senior Advisor to the Executive Director\
\ТУЗ-ын гүйцэтгэх захирлын зөвлөх\
Илтгэлийн сэдэв: “Монголд хэрэгжүүлэх төслүүд болон ирэх жилүүдийн төлөвлөгөө”
6. Мrs. Gaamaa Hishigsuren  \IFC Finansial Institution Group\
\Дэлхийн бичил санхүүг хариуцсан үйл ажиллагааны ажилтан\
Илтгэлийн сэдэв: “Жижиг дунд бизнесийн бичил санхүүжилтын талаар”
7. Mr.Michael Goldberg \World Bank Group Finance and Market Global Practice\
\Дэлхийн Банкны санхүү, зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан\
Илтгэлийн сэдэв: “Дэлхийн Банк жижиг дунд бизнесүүдэд хэрхэн туслах вэ?”
8. Mr.Imtiaz Khan \Principal Portfolio manager, World Bank Treasure Operations Banking and Pricing \TBC\
\Дэлхийн Банкны Сангийн хэлтсийн Төсвийн ерөнхий зохицуулагч\
Илтгэлийн сэдэв: “Хөрөнгийн зах зээл дээр бизнесийн хөрөнгөө хэрхэн өсгөх вэ?”
9. Mr. Andrew Oxendine \Marketing contractor\
\”XO Skin” брендийн маркетингийн ажилтан\
Илтгэлийн сэдэв: “Хэрхэн амжилттай маркетинг хийх болон “XO Skin” брендтэй хамтарч ажиллах боломжийн талаар”
10. Mr. Bogdan Vaduva \Economic Secretary Romanian Embassy\
\Румын Улсаас АНУ-д суугаа ЭСЯ ны Эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга\
Илтгэлийн сэдэв: “Румын Улстай хамтарч ажиллах болон хөрөнгө оруулалтын боломж”
11. Mr. Radu Tatucu \Young Professional, Finance and Markets Global Practice\
\Санхүү, зах зээлийн албаны мэргэжилтэн\
Илтгэлийн сэдэв: “Монголын экспортын төслийн талаарх танилцуулга болон ирээдүйн хамтын ажиллагаа”
12. Г.Галбадрах  \”United Mongolia” TББ-ын тэргүүн\
Илтгэлийн сэдэв: “United Mongolia”  ТББ-ын талаарх танилцуулга болон цаашдын хамтын ажиллагааны боломжууд”
13. Б.Отгонбат  \”Глобал групп” -ын тэргүүн\
Илтгэлийн сэдэв: “Монголын хөгжлийн чиг хандлага”
14. Б.Жавхлан  \“United Mongolia”  ТББ\
Илтгэлийн сэдэв: “АНУ-ын бизнесийн орчин, татварын тогтолцоо”
Эдгээр үндсэн илтгэлүүдээс гадна арга хэмжээний 4 дэх өдөр зохион байгуулагдсан “АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудтай туршлага, санал солилцох уулзалт” дээр
-“Үл хөдлөх хөрөнгийн харилцаа боломж”  Инга Батсуурь \Виржина муж\
-” Барилгын зах зээлийн онцлог”  Энхбаяр  \Виржина муж\
-“АНУ-д байгуулагдах гэж буй “Монгол Хороолол”-ын талаарх мэдээлэл” Г.Амарсанаа \Чикаго хот\
-“Эм болон Хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоо” Базаррагчаа  \Мэрилэнд муж\
сэдвүүдээр мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.
Гурав. ТӨГСГӨЛ:
…Эдгээр үндсэн арга хэмжээнүүдээс гадна болсон олон уулзалт, элэгсэг дотно яриа, санал дүгнэлтүүд зохион байгуулсан биднийг баярлуулсан. Товчхондоо бол бид маш сайн ойлголцож цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавилаа. Олон залуус бидэнд чин сэтгэлээсээ тусалж, хамтдаа сайн үр дүнг мэдэрч байх нь сайхан байв. Бид:
-Монголын бизнес болон бренд бүтээгдэхүүнүүдийг АНУ-аар дамжуулан дэлхийн зах зээл дээр гаргахын тулд хамтран ажиллах нь хамгийн зөв боломж
-АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудтай боломжоо нэгтгэн хамтарч ажиллах нь зах зээлийн өрсөлдөөнд хурдан хугацаанд амжилт олох боломж
-Дэлхийн хэмжээний зах зээл дээр бренд бүтээгдэхүүнээ гаргахдаа Монголын онцлог, түүхий эдийн нөөц боломжоо харгалзан тооцох нь оновчтой боломж
-Монгол хүн, монголын бизнесмэнүүд өөр өөрсдийн боломжуудаа нэгтгэн бие биенээ дэмжин хамтарч ажиллах нь Монгол орноо хөгжүүлэх боломж
гэдэг санаанууд дээр нэгдсэн. БОЛОМЖ гэдэг бидний хувьд зөвөөр ашиглах БАЯЛАГ мөн. Энэ арга хэмжээ зөвхөн энэ уулзалтаар хязгаарлагдсангүй, цаашид хамтран ажиллах олон боломжуудыг бидэнд нээж өглөө. “ЯРИХ биш ХИЙХ нь ҮР ДҮНГИЙН БАТАЛГАА” мөн.
“United Mongolia”  ТББ, “Дэлхийн Банк” тай хамтран цаашид ийм уулзалт сургалтуудыг салбар чиглэлээр нь цувралаар хийхээр төлөвлөж байна.
-Уул уурхай
-Барилга болон авто замын байгууламж
-Байгаль орчин аялал жуулчлал
-Боловсрол
-Эрүүл мэнд
-Банк санхүү
-Цахим хөгжил
-ХАА болон хүнсний аюулгүй байдал
-Сэргээгдэх эрчим хүч
Хэрэв санал хүсэлт байвал бидэнд хандаарай. Бид та бүхэнд боломжоороо тусалж дэмжин хамтран ажиллахыг хичээх болно. “МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг дээ.
 

Share Your Thoughts