Вашингтон ДС орчмын оюутан залуусын клуб

Америкт суралцаж байгаа монголоюутнуудын тоо сүүлийн жилүүдэд илт ихэсчээ.Энд ажиллаж амьдарч байгаа монголчуудын адилаар суралцаж байгаа оюутнууд ч янз бүр. Зарим нь ажил хийж, визээ хадгалахын тулд “сурч” байгаа бол зарим нь төрийн сангийн зээл болон боломжтой эцэг эхийн буянгаар, ихэнх нь өөрийн боломж чадлаа шавхаж дайчлан суралцаж байна. Магистр болон докторантурын сургалтад хамрагдаж байгаа залуусын тоо ч нилээд нэмэгдэж буй. Ямартай ч энэ олон залуус өндөр хөгжилтэй орондсуралцаж байгаа нь олзуурхууштай.

Сүүлийн жилүүдэд АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын нэгдэл болон бие биенээ дэмжиххандлага нилээд идэвхижлээ. Одоогийн байдлаар Сан-Франиско, Лос-Анжелос, Бостон, Денвер, Чикаго, Вашингтон ДС хотуудад оюутан залуусын байгууллагууд байгуулагдан зохих хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийтийг хамарсан байдлаар Лос-Анжелос, Сан-Франциско хотуудад сүүлийн 2 жил дараалан зохион байгуулагдсан “Надад хэлэх үг байна” нэртэй монгол оюутнуудын илтгэлийн уралдаанөргөжиж, бага боловч үр дүнгээ өгч эхэлж байгаа. Энэ арга хэмжээ ирэх жил Чикаго хотод зохион байгуулагдах юм.

Энэ жилийн наадмын өмнөхөн АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо монгол оюутан залуусын хэд хэдэн удаагийн уулзалт, санал солилцох ярилцлагууд болж тэд өөрсдийн нэгдэл болон хамтын ажиллагааны эхлэл болгон “ДС орчмын оюутан залуусын КЛУБ”-ыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Энэ уулзалт ярилцлагуудаас анзаарч байхад:

1. Оюутан залуус АНУ-дянз бүрийн шугамаар ирж суралцаж байгаа болохоорэнэ явцад өөрт хуримтлагдсан туршлага болон ажиглалт, дүгнэлтээ бусадтайгаа хуваалцахыг хүсч байна.

2. Цаашдаа өөрсдөө зөв сайнаар хөгжихийн тулдхувь хүний төлөвшил болон үзэл бодол, санаа зорилгоо бусадтайгаа хуваалцахыг хүсч байна.

3. Олдож байгаа амралтынбага хугацаандаа бие биетэйгээ найзлан нөхөрлөж, бие биенээ таньж мэдэн хамтдаа хөгжихийг хүсэцгээж байна.

4. Өөрсдөө хөгжиж ухаарахын хэрээр,боломжоо нэгтгэн бусаддаа тусалж, аль болох сайнаар нөлөөлж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэцгээж байна.

5. Тэд арай алсыг харж, энэ нэгдлээрээ дамжуулан Монгол орны хөгжил, монгол залуусын сэтгэлгээний өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Тэд энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд:

-7 хоног бүр нэг өдөрттодорхой чиглэл, сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулж байхаар боллоо, Энэ санаачлагыг дэмжиж тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг САКУРА компани байраа ашиглуулж байхаар болсон юм.Хаяг нь:2420 Wilson Blvd \Lowel Level\

Arlington VA 22201

-Mөн фейсбуук дээр”DCорчмын МОНГОЛ ЗАЛУУСЫН КЛУБ”нэрээр групп үүсгэн гишүүнчлэлээр бүртгэж, байнгын мэдээлэл солилцож байгаа.

-Сар бүр олон нийтэд зориулсан бодит ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Мөн бусад хотуудад үйл ажиллагаа явуулж буй оюутан залуусын нэгдэл болон байгууллагуудтай мэдээлэл солилцон, бие биенээ дэмжин хамтран ажиллахаар зорьж буй.Үйл ажиллагаагаа багаас эхлэн аажим аажмаар өргөжүүлэн далайцтай хүрээнд ажиллахыг зорилгооболгон тавьжээ. Мэдээж заавал гишүүнчлэл гэхгүйгээраль болох олон залуусыг энд хүрэлцэн ирж, бие биетэйгээ танилцан найзалж нөхөрлөн, зөв сайн хөгжлийн төлөө хамтдаа зүтгээсэй гэж хүсч байна.Ийм хүсэл сонирхолтой хэн боловчодоогоор энэ үйл ажиллагааг зохицуулж байгаа доорхи залуустай холбогдож болно.

Хишгэ 703 371 1756

Нямсүрэн nyamsuren_2008@yahoo.com703 639 8131

Мөнхцолмон mutso_ts@yahoo.com571 265 7306

Монголчууд бидний эв нэгдэл, хөгжилд энэ залуусын ийм нэгдэл заавал нэмэр болноо.

Г.Галбадрах

Share Your Thoughts