ДЭЛХИЙН БАНКИН ДАХЬ “МОНГОЛЫН ӨДРҮҮД”

Энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа World Bank, United Mongolia ТББ, Golbal groupp байгууллагуудын эрхэм зорилго бол “Монгол Бренд, Монгол Бизнес”-ийг АНУ цаашлаад дэлхийн зах зээл дээр  гаргахын тулд боломжит бүх байгууллага аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах явдал юм. Ингэж ажиллах нь Орос, Хятад улсуудтай хил залгаа оршдог Монгол Улсын хувьд эдийн засгийн хараат бус, бие даасан тусгаар хөгжлийг бий болгоход таатай нөлөө үзүүлнэ гэдэг санаа. Энэ оны 9 сарын 6-11 ний өдрүүдэд Дэлхийн Банкин дээр зохион байгуулах гэж байгаа Mongolia Entrepreneur Day арга хэмжээ нь үүнд л зориулагдаж байгаа юм. Хэрэв та энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл: 1. Бизнесийн хувьд дэлхийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа болон АНУ-ын зах зээл дээр амжилт олох ямар стандарт болон шаардлага байгаа талаар  2. АНУ-ын болон дэлхийн бизнесийн зах зээл дээр гарахын тулд танай компани болон аж ахуйн нэгжүүдийн төсөл санаачлагын талаар Хөрөнгө оруулах сонирхолтой сангуудтай уулзуулах  3. АНУ-ын зах зээл дээр хүчирхэг сүлжээ болох Costco. CVS. Target, BJS, GAP, Whole Foods  зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн менежрүүдтэй уулзуулан мэдээлэл солилцох 4. Танай компаны зүгээс сонирхон санал болгож байгаа байгууллага болон үйлдвэрүүдтэй танилцуулан холбох 5. АНУ-д амжилттай бизнес эрхэлж буй монголчуудтай уулзан санал туршлага солилцох боломжуудыг олгох юм. Энэ арга хэмжээнд оролцох бүртгэлийн хураамж нь 2000$ байх бөгөөд АНУ-д зорчих зардал болон Вашингтон ДС хотод буудаллах зардлыг оролцогч байгуулагууд өөрсдөө хариуцах юм.
АНУ-ын болон дэлхийн зах зээл дээр монголчууд бид бие биенээ түшин хамтдаа амжилт гаргах боломжийг олгохын төлөө бид өөрсдийн чадах зүйлээ хийх болно. Танд бас бидэнд ашигтай байх энэ хамтын ажиллагаа нь Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, бизнесийн хөгжилд таатай нөлөө үзүүлэх болно гэдэгт бид маш итгэлтэй байгаа. Эхний арга хэмжээ хэр зэрэг харилцан ашигтай байхаас та бидний харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид огт эргэлзэхгүй байгаа. Бүх зүйл та бидний итгэлцэл дээр тулгуурласан үр ашигтай хамтын ажиллагаанаас шалтгаалах болно. Хэдий болтол хар дарсан зүүд шиг хардлага, үл итгэлцэл дээр цаг хугацааг элээх билээ. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн мэргэдийн сургааль буй. Бид бие биендээ итгээд мөнгөнөөс үнэтэй үнэ цэнийн төлөө хамтдаа зүтгэж яагаад болохгүй гэж? Та хүрээд л ир. Бид хамтдаа олон дардан замуудыг сонгож олох болно.

Share Your Thoughts