“Монголчууд Америкт” номны нээлтэд зориулсан “сонгодог үдэш”

8 САРЫН 18 ны 18 цагаас АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болно.

Хаяг: Holiday Inn Rosslyn at Key Bridge 1900 North Fort Myer Drive Arlington VA 22209 Direct line 

Энэ үдшийн арга хэмжээнд “Монголчууд Америкт” номын оролцогчдоос гадна, Сонгодог Хөгжмийн Хамтлаг \Чикаго\, Дэлхийд алдартай “О” шоуны нугараач охидын төлөөлөл \Лас-Вегас\, Уран үгсийн “Тулга” клубын төлөөлөл \Денвер\,  АНУ дахь Азийн мисс тэмцээний 2-р байрын шагналт  П.Дэлгэржаргал \Миннесота\, морин хуурч Г.Уртнасан \Сиэтл\, бүжигчин Баясгалан \Лас-Вегас\, балетийн бүжигчин Г. Номин-Эрдэнэ \Чикаго\, Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх \Вашингтон ДС\, Хөгжмийн зохиолч З.Хангал агсны ач охин Б.Сарнай \Монгол\, сонгодог дуучин Э.Саран, Амарбүрэн \Вашингтон ДС\ , хөтлөгчөөр яруу найрагч Х.Тэргэл \Чикаго\, Х.Ширчин \Сиэтл\ нарын авьяастнууд оролцож, нэгэн сонгодог үдшийг цэнгүүлэх юм.

Энэ үдэш Америкийн монголчууд хамтдаа байж “Mонголчууд бид мундаг шүү” хэмээн бахархаасай гэж бид хүсч байна. Энэ оронд амжилттай ажиллаж, Монголынхоо нэрийг өргөж яваа олон залуусын төлөөлөлтэй уулзан танилцаж, хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломж танд олдож байна. Энэ арга хэмжээг Монголын НТВ, Америк дахь UMON ТВ, “Basic Sound” зэрэг стиудууд бүрэн хэмжээний нэвтрүүлэг болгон бэлтгэж олон нийтийн мэлмийд хүргэнэ. Мөн энэ арга хэмжээг сурталчлан, шинээр гарч буй “НУТАГ” сэтгүүл тусгай дугаар бэлтгэн гаргах юм. “Монголчууд Америкт” номын сурталчилгаа болон худалдаа, энэ үдшийн арга хэмжээг чимэх болно. Та бүхэн нэгэн үдэш сэтгэлийн цэнгэл эдэлж, баяр бахадлыг мэдрэх гэж гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар заавал морилон ирээрэй.

Нэмэлт мэдээллүүд:

-Энэ арга хэмжээний билетийн үнэ 50 доллар, “Монголчууд Америкт” номны үнэ 20 доллар. Билетийг урьдчилж онлайнаар худалдаж авах боломжтой.

-Өөр хотуудаас ирэх хүмүүст хамгийн ойр нисэх буудал нь DCA буюу Рейганы онгоцны буудал.

-Зочид буудал захиалах бол: Арга хэмжээ болох Holiday Inn Rosslyn at Key Bridge илүү тохиромжтой. Энэ арга хэмжээнд оролцохоор ирж байгаа хүмүүст зориулан 20 өрөөг хямдралтай үнээр захиалсан болно. \хаяг нь дээр байгаа\

-Арга хэмжээг цагтаа эхлүүлэхийн тулд 8 сарын 18 ны үдэш 18 цагаас та бүхнийг хүлээн авч хоолоор үйлчилж, бусад хүмүүстэй уулзаж танилцах боломж олгох ба тоглолт 19 цаг 30 минутаас эхэлнэ.

Зохион байгуулагчид

Share Your Thoughts