Menu
Assign a 'primary' menu

МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тайлбар

By gala-admin | НИЙТЛЭЛ

Mar 16

Би санаачилж, эсвэл оролцсон ТВ тѳслүүд ѳѳр ѳѳрийн ѳгүүлэмжтэй. “МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГ” ТВ тѳслѳѳр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа, эсвэл тийм үнэлэмжтэй байгууллага болон компанид ажиллаж байгаа монгол залуусын талаар, харин “ХѲГЖЛИЙН ЗАМААР” ТВ тѳслѳѳр АНУ ын нийгмийн халамж, үйлчилгээний стандартуудаас Монголд шууд хэрэгжүүлж болох санаануудыг Монголын одоогийн бодит байдалтай харьцуулан үзүүлсэн бол одоо эхлүүлж буй “МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслѳѳрѳѳ Америкт ажиллаж амьдарч буй эгэл жирийн монголчуудын амьдралын бодит түүхээр бусад монголчууддаа хэрэг болох санаа болон боломжийг ойлгуулахыг хичээж байна. Эдгээрийг бүхэлд нь харьцуулаад үзэх аваас МОНГОЛ ХҮНИЙ ХѲГЖИЛ НЬ МОНГОЛЫН ХѲГЖЛИЙН ТУЛГУУР тѳдийгүй МОНГОЛ ХҮН ѲѲРѲѲ МОНГОЛЫН БАЯЛАГ мѳн гэсэн санаан дээр нэгдэх болно. Бүх тѳслүүд хоорондоо уялдаатай болохыг та анзаарна.

Америкийн Виржина, Чикаго, Денвэр, Салт -Лайка, Сиэтл, Сан -Франциско, Лос- Анжелос, Лас- Вегас, Ѳмнѳд Дакота, Канзас, Миссиури зэрэг муж хотуудаар 50 хоног машинаар аялж 44 дугаарын зураг авалтаа хийж эхлүүлсэн “МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳсѳлдѳѳ бид 3 үндсэн зорилго агуулсан.

1.     “Монголчууд бид ЖАЛГА- ын сэтгэлгээнээс салж, ДЭЛХИЙ- н хэмжээнд гарахдаа ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж биш, хамтдаа нэгдэн зүтгэж байж амжилтад хүрнэ.”

-Дэлхийн аль ч оронд ажил хийж, амьдралаа авч явах чадвартай болсон гадаадад байгаа монголчуудаас сурах, хамтран хѳгжих олон боломжууд байна.

-Хүн энэ амьдралд тохиолдлоор баяжиж, гэнэт их мѳнгѳ олдоггүй. Маш их тэвчээр, уйгагүй хѳдѳлмѳр, шантаршгүй зүтгэлээр л сайхан амьдралд хүрдэг.

-Дэлхийн аугаа багтаамжтай зах зээл, хѳгжлийн хурдацын дэргэд бид дэндүү ѳчүүхэн. “Хэн ч биш” энэ ертѳнцѳд бид бие биенээ дэмжин хамтдаа зүтгэж байж ѳѳрсдийн орон зайгаа бий болгож чадна.

2.Ѳѳрийн хүүхэддээ маш их цаг, их мѳнгийг зарцуулж байгаа гэр бүлүүд ирээдүйн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН ийг бүтээж байгаа БАЯЛАГ БҮТЭЭГЧИД мѳн.

-Гадаадад тѳрж ѳсч буй монгол хүүхдүүдийг “Монголоороо ярьж чадахгүй байна” хэмээн шүүмжилж гоочлохын оронд тэднийг ойлгож дэмжихийг хичээх хэрэгтэй болжээ

-Ѳндѳр хѳгжилтэй оронд сурч тѳлѳвшиж байгаа монгол хүүхдүүд ирээдүйд ийм орнуудыг Монголын хѳгжилтэй холбох гүүр нь болж чадна. Тэд Конгрессын болон Парламентын гишүүд болцгоож, Дэлхийн хѳгжлийн бодлогыг тодорхойлдог Олон Улсын байгууллагуудад орж ажиллана, эргэлзэх хэрэггүй.

              -Тун удахгүй Холливууд болон Мэргэжлийн спортын тѳрлүүд болон

               урлагийн чиглэлээр “Дэлхийн ОД “болж гарч ирэх Монгол залуус          

               “МОНГОЛ БРЕНД”- үүдийг үүсгэнэ. Харин бид тэднийг Монгол эх                                                         оронтойгоо яаж холбох талаар одооноос бодож эхлэх цаг нь болжээ.

3.“Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол хүн болгоны сэтгэл зүрхэнд ЭХ ОРОН нь оршиж байдаг.”

-“Би эх оронч хүн” хэмээн цээжээ дэлддэггүй, олон монголчууд Монголынхоо хѳгжлийн тѳлѳѳ санаа зовинож ѳѳрсдийн тус болж чадах зүйлээрээ дэм болж, бас олон тѳслүүд санаачилж, ядахнаа л сэтгэлдээ шаналж байдаг.

-Олон сургууль, байгууллагууд ѳѳрсѳддѳѳ байгаа боломжоороо Монголын урлаг, түүх, соёлыг сурталчилж, түүгээрээ бахархаж байна.

-Ямар ч реклам сурталчилгаа, уриа лоозонгүйгээр МОНГОЛ ЭХ ОРОН оо чин зүрхнээсээ хайрлаж чаддаг хүмүүс.

*Манай багийнхан Америкт ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн монголчуудын амьдралын бодит түүхийг яриулахдаа тэднийг МУНДАГ хэмээн хоосон магталгүйгээр, элдвээр гоёж чимэлгүйгээр, байгаа зүйлийг нь байгаагаар нь бусдад хүргэх гэж л хичээсэн. Жаахан ч атугай зорилгодоо хүрч байгаадаа бид урамшиж, тэдний ярианаас маш олон зүйлийг бататгаж ойлгосондоо бүр их баяртай байгаа.

-Америкт ирээд, олон хүний Монголдоо эзэмшсэн мэдлэг мэргэжил, албан тушаал, хуримтлуулсан мѳнгѳ бүхэн орхигдож, бүх зүйлийг анхнаас нь цоо шинээр эхлүүлж байлаа.

-Санаанд нь тѳсѳѳлѳгдѳѳгүй цоо шинэ амьдрал, олон хүнийг ѳѳрийгѳѳ шинээр нээж хѳгжихѳд нѳлѳѳлжээ.

-Анхны уналтаас босох хүртэл тэр хүний бага насандаа олж авсан тѳлѳвшил, монгол хүний шазруун зан, ямар ч нѳхцѳлд хурднаар дасан зохицох чадвар нь тусалсан байдаг.

-Одоо тэд ѳѳртѳѳ итгэлтэй, ирээдүйгээ ѳѳдрѳгѳѳр хардаг, мѳнгѳний үнэ цэнэ хийгээд амьдралын зорилгоо бодитоор харж чаддаг хүмүүс болон ѳѳрчлѳгдѳж байна.

Бид энэ тѳслѳѳрѳѳ хэн нэгнийг буруутгаж, эсвэл хэн нэгнийг дѳвийлгэн магтах гэсэн зорилго огт үгүй. ЖАЛГЫН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ, ДЭЛХИЙН ХѲГЖИЛД ХҮРЭХ эрхэм зорилгод ЯМАР ИХ БОЛОМЖ байгааг учирлаж, ХАМТДАА ХѲГЖИХ ийг санал болгож байгаа юм. Нэгэн монгол хүний амьдрал улстѳрѳѳс, эсвэл хэн нэгнээс хамааралтай байдгаас зоригтой салж, хүн бүхэн ѳѳрѳѳ л ѳѳрийн амьдралаа авч явах олон боломжууд болон сэтгэлгээний ѳѳрчлѳлтийн талаар хүүрнэх гэсэн юм. “ХАР ба ЦАГААН ХЭЛ АМ” наас цэрвэсэндээ чин сэтгэлээ, амьдралын туршлагаа бие биенээсээ НУУЖ хэдий болтол амьдрах юм бэ? гэж , та нараас бас үзэгчдээс асуух гэсэн юм.

*БИДЭНД ЯАГААД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Санаанд багтаж байгаа тѳслѳѳ “Санхүүжилт босгож байгаад хэрэгжүүлнэ” гэдэг санаа хэзээ ч бүтдэггүйг би сайн мэднэ. Багийнхантайгаа ярилцаж зѳвлѳлдѳѳд бүгдээрээ аяны хѳнжлѳѳ бэлтгээд, хоол хүнсээ базаагаад машинаар замд гарна. Айлд, замын дэн буудалд хоног тѳѳрүүлж, ѳдѳр шѳнийг ч ялгалгүй ачаалалтай ажиллаж туулсан зам нь 11 000 бээр буюу 20 000 гаруй километр. Дээр нь бүх хүн ажлаа орхиод 50 хоног ажиллана.

Олон монголчууд биднийг дэмждэгт бид их талархаж байгаа. Тѳслийг дэмжиж нэвтрүүлэгт оролцсон хүмүүс ѳѳр ѳѳрийн боломжоороо бидний санхүүжилтэд туслав. Бид тэдэнд “ Биднийг дэмжсэн дэмжлэгийн хариуд таны амьдралын ѳдий хүртэл түүхийг баримтат нэвтрүүлэг болгон танд бэлэглэнэ” хэмээн амалж байгаа. Мэдээж бид амалсандаа хүрнээ. Нийтдээ 70 гаруй дугаар бэлтгэхэд маш их зардлууд гарна, тѳсѳѳлж байгаа байх. Бид анхны удаа олон нийтээс дэмжлэг авах гэж ХАНДИВ ын арга хэмжээг эхлүүлсэн. Биднийг дэмжиж мѳнгѳ хандивласан олон хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаа шүү. Та нарын дэмжлэггүйгээр энэ тѳслийг бид яагаад ч хийж амжихгүй. Энэ бол бодит үнэн. Энэ их дэмжлэг тань бидний дараа дараагийн тѳслүүдэд их тус болно. 3 сарын 30 хүртэл үргэлжлэх энэ хандивт та ч бас нэгдэх боломжтой

Ѳѳ тэгээд хийж бүтээхээр бодож байгаа олон ажлууд байгаа. Бодит ажил болохоор нь та нартайгаа хуваалцана. Би нэг зүйлийг зарчим болгодог юм. “Хэрвээ чи энэ тѳслийг хийхээр шийдсэн бол энэ хугацаанд ѳѳрт тохиолдсон зовлонгоо хэзээ ч бүү тоочиж бай. Энэ бол бусдын биш, чиний сонголт учраас.”

Инээмсэглэсэн олон зургуудын ард сэтгэлийн минь шаналал нуугдаж байдаг ч хүссэнээ хийж чадаж байгаадаа би үргэлж баяртай байдаг. Олон залуусыг тѳслүүддээ оролцуулж, тэднийг хѳгжүүлэхийг, амьдрал нь зорилготой бас үр ѳгѳѳжтэй болоход нь туслахыг хүсч байна. Энэ тѳсѳлд баг болж хамтран ажиллаж байгаа зураглаач, найруулагч Г.Баттулга, зураглаач Э.Мэндбаяр, сэтгүүлч Цацрал болон дэмжиж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлье. Зорьсон бүх зүйлийнхээ ард гараад инээмсэглэхэд л энэ ертѳнцийн бүх аз жаргал бидэн дээр асгарч байдаг юм даа. Сайхан шүү дээ.

About the Author

Leave a Comment:

Leave a Comment: