МОНГОЛ ОЮУТНУУД АМЕРИКТ

АНУ-ын Олон Улсын оюутан солилцооны 2010 оны хөтөлбөрт хамрагдсан Монгол оюутнуудтай холбоотой нилээд асуудал хөндөгдсөн билээ. Монголд хууль дүрэм хэрэгждэггүй, буруу муу үйлдлийнхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй, ийм байдлын улмаас мөнгө, эрх мэдэлтэй зарим хэсэг нь хэт дураар авирлаж, олон нийтийн санаа бодол, эрх ашгийг үл ойшоох болсны нэгэн тод жишээ нь энэ хөтөлбөрийн энэ жилийн хэрэгжилт байлаа.
Энэ хөтөлбөрт оюутнуудыг зуучилсан Монголын компаниуд анхнаасаа ашиг олох зорилгоор хуурамч сурталчилгаа хийж, зуучлалын хөлсөнд багагүй мөнгө авсан хэрнээ, оюутнуудын хохиролтой болон эрсдэлтэй байдлыг засах талаар ямар ч арга хэмжээ авалгүй хохироож байгаа олон баримтуудыг энэ нэвтрүүлэгт хөндсөн болно. Түүнчлэн бид энэ хөтөлбөрийг цаашид сайжруулан, Монголын оюутнуудад илүү үр ашигтай байлгахын төлөө АНУ-ын болон Монголын холбогдох байгууллагуудад АНУ-д суугаа Монголын ЭСЯ-тай хамтран тодорхой дүгнэлт болон саналыг хүргүүлэхээр бэлтгэж байна.

Нөгөө талаар Монголын оюутнууд өөрсдийн эрх ашгаа хууль ёсоор хамгаалж сурах болон, хохирлоо эргүүлж авахад нь туслах зорилгоор энэ нэвтрүүлэгийг бэлтгэсэн болно. Түүнчлэн энэ нэвтрүүлэгээр дамжуулан Монголд хууль бус аливаа үйлдлийг илчлэн, тэдэнд хариуцлага тооцох тогтолцоог бий болгохын төлөө ч бид санаа тавьж байгаа юм. Энэ бүхэн шударга байдлын төлөөх сайн үйлсийн эхлэл болоосой гэж бид бас хүсч байгаа юм.

Энэ нэвтрүүлэгт хөндсөн асуудал болон гаргаж тавьсан баримтын үнэн бодит байдлыг зохиогчид хариуцах бөгөөд, энэ нэвтрүүлэгт чин сэтгэлээсээ оролцож ярилцлага өгсөн оюутнуудтай холбоотой дарамт шахалт, болон хууль бус үйлдлийн эсрэг бид хуулийн дагуу асуудлыг тавьж эрх ашгийг нь хамгаалах болно.
Шударга сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

АНУ- дахь “Яагаад?” клуб
2010-09-15

Вашингтон хот

Share Your Thoughts