МОРИН ХУУРЧ У.ХАТАНБОЛД “КЕННЕДИ ЦЕНТР”-Т ТОГЛОНО

FB_IMG_1471885770096
АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо аж төрөн уран бүтээлээ туурвиж буй морин хуурч У.Хатанболд ирэх 9 сарын 2 ны орой 18 цагаас “Кеннеди Центр” т “Reflections of Morin khuur”  нэртэй тоглолтоо хийх гэж байна.
Морин хуурч Урлагбаатарын Хатанболд нь 1990 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. “Д.Сүхбаатарын нэрэмжит” 1-р 10 жилийн сургуульд элсэн суралцаж 2008 онд төгсчээ. 2008-2013 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд “Морин хуурын гоцлооч, болон багш” -ын мэргэжлээр төгссөн байна. Тэрээр Монголын урлаг соёлыг Швейцарь, Франц, Итали, Герман, Австри, Польш болон Орос, Япон, Хятад, Солонгос зэрэг орнуудад аялан сурталчилж амжсан гэнэ. 2014 онд АНУ-д ирж Вашингтон ДС хотноо суурьшин монголчуудын дунд зохион байгуулагдсан олон арга хэмжээнүүдийг дэмжиж оролцож байгаагаас гадна, монгол хүүхдүүдэд зориулан “Морин хуурын сургалтын төв” нээн хичээллүүлж өдгөө 20 орчим шавьтай болжээ.
“Кеннеди Центр” т тоглох У.Хатанболдын тоглолт үндсэн 3 хэсэгтэй бөгөөд “Морин хуур хөгжмийн түүх үүсэл гарал, өвөрмөц шинж чанар”-ын тухай, “Монголын үндэсний язгуур урлаг”-ийн талаар болон орчин үеийн сонгодог бүтээлүүд хүртэл орсон бөгөөд  “Монгол орны хөгжил”-ийн талаар сурталчлан тайлбарлаж үзүүлэх аж.
Тоглолтонд:
1.Үндэсний язгуур урлагийн бүтээлүүд:
-“Дөрвөн ойрад”
-“Уяхан замба тивийн нар”
-“Бий биелгээ”
-Аргамаг хүлгийн хурдаар
-“Алтайн магтаал”
2. Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд:
Аргамаг хүлгийн хурдаар. “Алтангэрэл”
-“Monti Czardas”
– Идрэнгийн говь”
-Морин хуурын концерт /Ш.Өлзийбаяр/
3. Орчин үеийн хөгжмийн бүтээлүүд:
-“Sad romance”
-“Audeamus”
-“What are world and Vivala vida mix”
-“Хартай сарлаг”
эдгээр бүтээлүүд тоглогдоно.
Оролцох уран бүтээлчид:
1. Урлагбаатарын Хатанболд         \морин хуурч\
2. Наадамын Тэлмэн                        \морин хуурч\
3. Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр      \их хуурч\
4. Бат-Очирын Отгонбаатар            \морин хуурч, хөөмийч\
5. Банзрагчийн Цэнгэлсайхан         \бүжигчин\
6. Батчулууны Дэлгэрмаа               \бүжигчин\
7. Дашдаваагийн Бямбажаргал       \бөмбөрчин\
8. Халиуны Мөнхбайгаль                \төгөлдөр хуурч\
9. Эрдэмбатын Мандухай               \уран нугараач\
10. Katie Chambers                            \cellist\
11. Anastasia Pike                               /Harp/
12. Төмөрбатын Болормаа                \хөтлөгч\
нарын уран бүтээлчид У.Хатанболдын тоглолтод хамтран оролцоно.

Америк дахь уран бүтээлчдийн хувьд “Кеннеди Центр”-т уран бүтээлээ  толилуулна гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Морин хуурч У.Хатанболд өөрийн хичээл зүтгэлээрээ энэ боломжийг олж, Монголын үндэсний язгуур урлаг болох морин хуур хөгжмөөр Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглох гэж байгаа нь Монголын урлагийг төдийгүй Монголыг сурталчлах сайн үйлс мөн. Бас олон олон залуус түүний санаачлагыг дэмжин хамтран ажиллаж байгаа нь бахархалтай.

… Вашингтон ДС дэх “Кеннеди Центр”-т морин хуурын аялгуу дуурсаж, Монголын маань гайхамшигт эгшиг авьяас билгээр сонор юугаа мялаан, сэтгэл юугаа бахархал омогшлоор дүүргэн инээмсэглэх нэгэн сайхан үдэш айсуй. Монгол орон минь энэ аялгуунаас л эхэлдэг. Бүсгүй минь гоёлын даашинзаа өмсөж эрхэмсэгхэн алх, залуу минь тэр бүсгүйг сугадаад бардамхан алх. Гар гараа атгалцсан энэ үдэш Монголын минь гайхамшигт аялгуу сэтгэлийг тань “согтоох” болно. Сайхан шүү дээ. Монголчууд бид бие биенээ чин сэтгэлээсээ дэмжиж талархахгүй юм бол өөр хэн гэж?

Share Your Thoughts