“НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА – 4” Вашингтон ДиСи хотноо (урьдчилсан мэдээлэл)

2011 онд Лос-Анжелосийн “Монгол Оюутны Холбоо” ийм нэртэй арга хэмжээг санаачилж байсан нь 2012 онд Сан-Франциско хотод, 2013 онд Чикаго хотод үргэлжлүүлэн зохион байгуулагдаж, 2014 оны 3 сарын 14-15 ны өдрүүдэд Вашингтон ДС хотноо зохион байгуулагдах гэж байна. Америкт суралцаж, ажилладаг монгол залуус Монгол орны хөгжлийн төлөө өөрсдийн санаа зовинол, өөрчилж бас шийдэж болох санаануудаа өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюуны хэмжээгээрээ “Надад хэлэх үг байна!” хэмээн илэрхийлдэг илтгэлийн уралдаан юм. АНУ-д төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж байгаа монгол залуусын Монгол орныхоо зөв сайн хөгжлийн төлөө санал, санаачлагаа илэрхийлж байгаа ийм арга хэмжээ бусдын анхаарал сонирхлыг татаж байгаа болохоор, жилээс жилд энэ арга хэмжээ улам ч боловсронгүй болж, олны дэмжлэгийг хүлээж эхэлж байна.

Оюутнууд илтгэл тавьж уралдаад, байр эзлэн, шагналаа аваад буцах нэг хэрэг. Цаг хугацаа болон оюун сэтгэлгээгээ зориулан байж бүтээсэн илтгэлийн санаа нь Монгол орондоо ажил хэрэг болж, хүмүүсийн сэтгэхүйд дэм болно гэдэг өөр хэрэг. Вашингтон ДС хотноо энэ арга хэмжээг энэ жил зохион байгуулахаар ажилласан залуусын баг энэ тал дээр нь илүү анхаарч ажиллаа. Санал тавьсан Монголын компаниудаас “МАК”, “Моннис”, “Номин холдинг” зэрэг компаниуд энэ жилийн арга хэмжээг ивээн тэтгэж, мөн эдгээр компаниудаас төлөөлөл болон зарим ажилтнууд нь ирж оролцоно. Энэ бол АНУ-д сурч, ажиллаж байгаа монгол оюутнуудаа Монголын компаниудтай холбох эхний алхам. Илтгэл тавьсан оюутан залуусаас “тэргүүн”, “дэд”, “гутгаар” байр эзэлсэн залуусыг “Пирамид”, “Монгол Америкийн Худалдааны танхим”, зарим хүвь хүмүүс талархаж шагнах юм.

Нэг. АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

3 сарын 14 ний “Баасан” гаригт
15:00-11:00 “Надад үзэх зүйл байна”. “Sundog” үйлдвэртэй танилцах аялал
11:00-12:00 “Нээлтийн ажиллагаа” ЭСЯ ны байранд болно
12:00-12:30 Үдийн хоолны завсарлага
13:00-18:00 “Надад хэлэх үг байна” \Эхний 9 илтгэл тавигдан хэлэлцэгдэнэ\
18:00-18:15 “Надад хэлэх уриалга байна” Оролцогчидтой товч ярилцлага хийнэ
18:15-20:00 Оройн хоол

3 сарын 15 ны “Бямба” гаригт
09:20-10:20 “Надад үзэх зүйл байна” АНУ-ын Конгрессийн ордон “Капитол” той танилцах аялал
11:00-13:00 “Надад сурах зүйл байна” Хүндэт зочдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлнэ
13:00-13:30 Үдийн хоолны завсарлага
13:30-18:30 “Надад хэлэх үг байна” \Сүүлийн 9 илтгэл тавигдан хэлэлцэгдэнэ\
18:30-18:45 “Надад хэлэх уриалга байна” Оролцогчидтой товч ярилцлага хийнэ
18:45-19:30 Ивээн тэтгэгчдийн цаг
19:30-20:00 ” Хаалтын ажиллагаа” Шагнал гардуулах ёслол
20:00-21:30 “Бидэнд хамтдаа хийх зүйл бий” коктэйл парти

ХЭЛЭЛЦЭГДЭХ ИЛТГЭЛҮҮДИЙН ЖАГСААЛТ:
1. “Амбицийг түлхэж, амжилтыг татья”
2. “Өнөөдрийн нийгмийн хууль, эрх зүйн тогтолцоо ба шинэчлэл”
3. “Монгол бичиг-Төрийн бичиг”
4. “Монгол дахь дахин сэргээгдэх эрчим хүч”
5. “Уул уурхайн салбар ба бидний өдөр тутмын амьдрал”
6. “Улстөрчдийг хүмүүжүүлэх нь”
7. “Баялгийн хараал Монголд”
8. “Хүнсний аюулгүй байдал”
9. “Ухаалаг био эрчим хүч”
10. “Оюутан-онлайн орчуулгын товчоо”
11. “Оюутны мэдээллийн нэгдсэн сан”
12. “Антибиотикийн зөв хэрэглээ”
13. “Ногоон эдийн засгаар ногоон хөгжил рүү”
14. “Иргэний төлөвшил буюу, хүн болох багаасаа”
15. “Монголын ирээдүй бидний гарт”
16. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслэлүүдийн үйлчилгээг сайжруулах нь”
17. “Анхны тусламж-Амь нас аварна”
18. “Эх оронч сэтгэл буюу залуу хүний манлайлал”

Эдгээр илтгэлүүдийг VIU, University of California Berkeley, Pennsylvania state University, LUISS Business School of Italy, Colorado School of Mines, Saint Louis Community College, Harvard Kennedy University, Lindenwood University, George Mason University, Mersy high school of San-Francisko, NVCC, Minnesota state University Moorhead \MSUM\, BYU, Diablo Valley College зэрэг сургуулиудад суралцаж төгссөн болон одоо суралцаж байгаа оюутан залуус тавина. Эдгээр илтгэлүүд хүмүүсийн сонирхлыг татна гэж бид итгэж байгаа.

Гурав. ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

“Надад хэлэх үг байна-4” арга хэмжээний нээлт нь, энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ ны байранд болох ба бусад арга хэмжээнүүд нь энэ арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч Virjina International University \VIU\ дээр болно.

Хаяг:
11200 Waples Mill Rd.
Fairfax, VA 22030

Лос-Анжелос, Сан-Франциско, Денвер, Чикаго, Бостон, Вашингтон ДС зэрэг хотууд Пеннисилвани мужаас оюутан залуус ирж оролцох болохоор тэдэнтэй танилцаж, тэдний илтгэлийг сонсч, санаа бодлоо хуваалцан, хамтдаа 2 өдрийг”үр дүнтэй” өнгөрүүлэх боломжийг энэ арга хэмжээ танд олгох болно. АНУ-д суралцаж, ажиллаж байгаа залуусын санал санаачлага, хүсэл мөрөөдөл, мэдлэг, ур чадварыг мэдэрч, тэдэнтэй танилцан санал бодлоо хуваалцах нь заавал залуу гэлтгүй хэн хүнд хэрэгтэй боломж. Тэд Монгол орны ирээдүйг авч явах залуус болохоор, тэдний санал бодол, хүсэл тэмүүлэл монгол хүн бүрт хамаатай. Тийм болоод “Надад хэлэх үг байна!” нэртэй оюутан залуусын энэ арга хэмжээ жилээс жилд улам ч өргөжин тэлж, чанаржин сайжирч байгаа юм.

ТА БҮХЭН БОЛОМЖ ГАРГАН, ЦАГ ЗАВАА ЗОРИУЛАН БАЙЖ ХҮРЭЛЦЭН ИРЭЭРЭЙ. ЭНД ИРЖ ОРОЛЦСОНЫХОО ТӨЛӨӨ ТА ХАРАМСАХГҮЙ.

Share Your Thoughts