СЭТГЭЛИЙН АРИУСАЛ \ АЖАА ГЭГЭЭНТЭНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА\

…1950-иад он. 7-р дурийн Ажаа Гэгээнтнийг жанч халахын өмнө тууний ойр дотныхонд  нь хойд төрлийнх нь талаар мэдрэгдсэн байна. Ажаа Гэгээн шавь нартаа “Миний чандрын утаа чиглэсэн салхины зугт хойд дур минь төрнө” хэмээн айлджээ.  Гэрээс ёсоор уйлдэх дор чандраас дэгдсэн утаа Богд Зонховын сарирасыг хадгалагч Алтан Сэвэрт сумийг чиглэжээ.  Суулчийн удаа  хундэтгэл узуулснээ илэрхийлэх шиг утаа нэг гогцоорч ирээд  хийдийн дээрх тэнгэрээс буун баруун хойд зугийг зорилоо.  Тэр мөчид хөгшин лам “Гэгээнтэн өөрийн дуртай Долоон нуурын талдаа мориллоо” хэмээн нулимс мэлтэлзуулэн хэлжээ.  Энэ бол өнөөгийн Ажаа Гэгээнтний унасан газар, угаасан ус болох Хөх нуурын Долоон нуур байлаа.

…Гэгээнтний хойд дурийг тодруулдаг буддын шашны уламжлалт ёс заншлын дагуу 10-р дурийн Банчин Богдын соёрхлоор Хөх нуурын Долоон нуураас  8-р дурийн Ажаа Гэгээнийг тодруулснаар тууний бурханы шашны  буян мөрийн зам эхэлсэн аж. Гумбум хийдэд залагдан очихдоо тэрээр 2 нас ч хурээгуй байсан гэдэг. Дур тодруулах уламжлал хумуусийн сонирхлыг ихэд татдаг. “Амьд бурхан болох дурд тодорсон хуухдууд өмнөх амьдралаа санадаг уу?” гэж хумуус ургэлж асуухаар барахгуй, найз нөхөд нь хуртэл ” Та өмнөх амьдралаа санаж байна уу?” хэмээн шалгаана. Хэдийгээр тэр уунийг ” санахгуй байгаа” гэдгээ учирладаг ч зарим уед ийм мэдрэмж мэдрэгдэж байгааг анзаардаг байж. Хунд хэцуу номыг гэнэт амархан ойлгож цээжлэхээс  эхлээд зураг зурах авъяас сонирхол нь өмнөх дурийн хусэл бодолтой холбоотой байж болох юм.

…Монголчууд бидний сайн мэдэх Гумбум хийд Ажаа Гэгээний амьдралын олон он жилуудтэй салшгуй холбоотой. Богд Зонхов мэлмий нээсэн газар болох Гумбум хийд нь бухий л зугээс, дэлхийн өнцөг булан бурээс ирэх мөргөлчдийн сэтгэлийг унэхээр татсан газар билээ. Бурханы шашин мандан бадрах, хэлмэгдэн доройтох, өргөн дэлгэрэх бух л цаг үеийн гэрч болж, бурханы шашинд сусэглэдэг олон сая хумуусийн сэтгэл зурхэнд дотно сайнаар орших энэ хийдэд Ажаа Гэгээний хуухэд болон идэр залуу нас, бас аз жаргалтай, амаргуй хунд байсан үеүд өнгөрсөн юм. Ажаа Гэгээний 8-р дур болон тодорч Гумбум хийдэд ирснээс хойш бурханы шашны ном сургаальд хичээнгуйлэн суралцаж, ёс заншлыг даган баримтлах явцдаа амар амгалан амьдралаас айдас тугшууртэй бух л цаг мөчийг туулж өнгөруулсээр 1990 онд Банчин Богдын санал болгосноор Гумбум хийдийн хамба лам болсон гэдэг.

…Хэдийгээр Гэгээнтэн болон тодорсон ч нэгэн махбодид бурэлдсэн хумуун болохоор энэ ертөнцийн эгэл хумуусийн адил жаргал зовлон, магтаал хундэтгэл, шорон гяндан, доромжлол тохуурхал бухнийг амсаж байсан.  Бурханы шашин бусад олны тусын тулд элдэв мууг тэвчин, сэтгэлийг чанад барьж, итгэлийг батад аргамжин, дотоод сэтгэлийг зөв сайнаар жолоодохыг  чанагшлан сургадаг. Ажаа Гэгээн ууний нэгэн адилаар энэ ертөнцөд  хумуун болон мэндэлсэн хувь заяандаа сүслэн, сайн муу бухнийг тэвчин давахын төлөө өөрийн чадах бухнээ хийж, нэгэн сэтгэлийн узуурийг батад барьж явсаар өдгөөг хургэжээ. Амьдарч оршиж буй нийгэм, тууний амаргуй хэцуу хандлага бухэн туунийг эх нутгаасаа дурвэхэд хургэсэн гэдэг.

…Ажаа Гэгээн бух зуйлээ сайтар эргэцуулсний ундсэн дээр 1998 онд Хятадаас дурвэжээ. Бээжингээс  Гватемал руу очиж, хэсэг хугацааны дараа АНУ-д очсон аж. Сайхан сэтгэлт сайн хумуусийн дэмжлэгээр АНУ-ын Сан-Францискод  суурьшсан он жилууд тууний хувьд эрх чөлөө, бодит боломжийг мэдруулж байлаа. Мэдээж амаргуй хунд уе олон байсан хэдий ч нэгэн цагт Жаяг гэгээний айлдаж байсан тэр боломжинд хурч чадсандаа Ажаа Гэгээн сэтгэл хангалуун байлаа. Хусэл зориг хяссан төрийн ажлын уурэг хариуцлагаас цөхрөх уедээ “Хэрэв надад сонгох

боломж олдвоос улдсэн амьдралаа ойн гунд овоохой барьж, гол горхитой ойр амьдрахыг илууд узнэ” хэмээн айлдсан өөрийн багш, нагац ах Жаяг Гэгээний угийг тэрээр санан дурсдаг байв.

…Ажаа Гэгээн Дээрхийн Гэгээн Далай ламын санал болгосноор 2006 оноос Индианагийн Блуумингтон хотод сундэрлэх “Тувд-Монголын Соёлын Төв”-д ирж ажиллажээ.

“Би нэгэн цэгээс гарч тойрог замаар явсаар тэр цэгтээ дахин иржээ. Гумбумээс явахдаа хэдэн ширхэг зандан модны ур орхимжиндоо боож гарсан юм.  Туунийгээ энд, Индианагийн Блуумингтонд  сүндэрлэх “баруун Гумбум”-дээ тарьсан. Одоо тэд маань ургаж төлжсөөр л… Зуун зугт миний төрсөн нутагт “зуун Гумбум минь бий”.      Ажаа Гэгээн.

\”Цагийг бэлгэдэгч наран чөлөө” номноос ашиглав\

Нэг: Сэтгэлийн чанад

…Ажаа Гэгээнтний намтар цадигийг хуурнэсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” нэртэй номыг уншиж дуусгаад, өдгөө цагт Ажаа Гэгээнтэн Улаанбаатар хотноо Яармагийн дэнжид Хорт Хавдраар өвчилсөн хуухдуудийг эмчилж эдгээхэд зориулан ЭМНЭЛЭГ барьж байгуулахаар зорьж буй тухай мэдээд уулзаж учрахыг ихэд хуссэн.  Гэгээнтэн миний саналыг хулээн авч , Гэгээнтний мэлмий гийсэн өлзийт өдрөөр учран золгож, 3 өдрийг хамтдаа өнгөрөөх их завшаан тохиолоо. Бид хамтдаа Гэгээнтний гэрт болон номын өргөөнд болон Дээрхийн Гэгээн Далай ламын морилон саатдаг өргөөнд тухлан сууж ярилцав.

-Г.Галбадрах: Хумуус сусэг бишрэлийн талаар янз бурийн хандлагатай байдаг. Ихэнх хумуус  ямар нэгэн асуудалтай тулгарахаар л гэнэт бурханыг “санаж”, туунээс тусламж, өршөөл хусдэг. Сусэг бишрэлийн тухай таны сургаалийг сонсвол?

-Ажаа Гэгээн: Хүн ямар ч бурханыг шүтэж болноо. Хүмүүс бид жаргах дуртай, зовох дургүй. Зовлонгүй байхдаа бурханыг мартаад зовох цагтаа санаж, тусламж хүсэх нь бий. Хүн ямар боловч бурханыг шүтээд тусыг авах уу? Ном дотор энэ тухай сургасан байдаг.  Хүн буруу муу юм бүү хий. Тэгвэл сайн явах болно. Буруу юм хийгээд байвал зовлон ирдэг. Хүн зөв замаар яваад, бусдад тус хүргээд байвал зовлон үзэхгүй байж болно. Би энэ жилээс зав чөлөөгөөрөө өдөр бүр “Алтан ганжуур” уншиж байгаа. Монгол хүмүүс “Алтангэрэл” судрыг уншуулахыг ихэд хүсдэг. “Алтан ганжуур” 108 боть байгаа. “Олон нийт ард түмэн сайн сайхныг үзэх болтугай, өвчин зовлонгоос ангид байж, жаргалыг үзэх болтугай” гэж ерөөл болгон уншиж байгаа. Хүмүүс энэ тухай сэтгэлдээ бодож, гурван эрдэнэдээ сүжиглээд явах хэрэгтэй. Зарим хүмүүс “тийм шашин шүтээд сайн, ийм шашин шүтээд муу” гэж ярьдаг. Ийм зүйл үгүй.  Шашин гэсэн утга нь, өөрийн сэтгэл санааг ариулах, бусдад тус хүргэх гэсэн чин санааг агуулдаг. Ингэж ярьж байгаа хүмүүс шашныг нуруу тайлбарлаж байгаа хэрэг.

-Г.Галбадрах: Хумуус  амьдралд элдэв асуудал тохиолдох дор, ажил хэрэг бутэхгуй байгаа дор, санасан уйл сэтгэлчлэн бутэхгуй байгаа дор сэтгэл санаагаар унаж ” зовж зудэрч байгаа ” тухайгаа бусдад учирладаг. Хумууний зовлонгийн тухай таны сургаалийг сонсвол?

-Ажаа Гэгээн: Номонд айлдсанаар хүнд хэд хэдэн зовлон байдаг.  Үүн дотроос зовлонгийн зовлон гэдэг нь өвчин үхэл юм. Гэхдээ энэ зовлон хүмүүсийг ялгадаггүй. Хүний амьдралд сайн муу бүгд бий. Хэрэв зовлон гэдгийг зөвөөр ойлговол хэцүү биш. Зарим хүмүүс өөрийн хүсэлд таарахгүй бол зовлон гэж боддог. Энэ бол зовлон биш. Амьдрал амар биш л дээ. Дутах юм ч бий. Хэрэв хэцүү зовлон тохиолдвол “Би үүнийг даах ёстой, ийм хэцүү зүйл бусдад бүү тохиолдоосой ” гэж бодож байх хэрэгтэй. Хэнд ч ийм зүйл ирж болох учраас өвчин тохиолдсон ч тайван байж сурах нь хэрэгтэй. Бусдад атаархах, хүнд муу юм бодох бүр өөрт зовлон болдог. Хүн дандаа бусдад сайныг бодож, тус болохыг хичээж байвал зовлонгүй амьдарч болно.

-Г.Галбадрах: Хумуус энэ амьдралд янз бурээр ханддаг. Олонхи хумуус бие биедээ атаархан хорсож , ууний улмаас муу уйлийг уйлдэх нь зөндөө. Бурханы номонд сэтгэлийн ариуслын талаар ихэд өгуулдэг. Сэтгэлийн ариуслын талаар таны сургаалийг сонсвол?

-Ажаа Гэгээн: Хүн ер нь сэтгэлээрээ л явдаг. Хүмүүс заримдаа надаас асуудаг л даа. “Миний ирээдүй ямар байна, би өмнө юу хийж байсан бэ?” гэхчилэн. Хүн өмнө ямар байхаас хамаарахгүй сайн үйл хийж байх ёстой. Хэнд ч болов муу юм хийж болохгүй. Учир нь тэр хүн өмнө нь таны аав ээж, ах дүү, садан байсан ч байж болох шүү дээ. Зарим нь “Нэг хүн надад муу юм хийгээд байна, хараал хийлгэсэн байна, би яах вэ?” гэж ч асууна. Тийм юм байдаг байж болно. Гэхдээ тийм их чадал гэж байхгүй ээ. Хэрэв байдаг байсан бол энэ дэлхий ертөнц юу болох байсан гэж? Тэгэхээр хүн өөрөө л хичээж явах хэрэгтэй. Хэрэв хүнд сайн юм хийж чадахгүй бол муу юм хийхгүй байх хэрэгтэй. Бусдад муу юм хийвэл өөрийнхөө ирээдүйг муу болгож байгаа хэрэг, бусдад сайн юм хийвэл өөрийнхөө ирээдүйг сайн болгож  байгаа хэрэг. Тэгэхээр хувь заяа өөрийн тань гарт байна гэсэн үг.

-Г.Галбадрах: Залуу насыг “Харвасан сум лугаа” хэмээн зуйрлэх нь олонтой. Бас залуу насыг “гоёл”-той ч зуйрлэдэг. Залуу хумууст хандаж айлдах сургаалыг тань сонсвол?

-Ажаа Гэгээн: Монголын залуус боловсрол их өндөр байсан.  20-иод жилийн өмнө бараг Америкийн дараа орж байсан байх шүү. Одоо жаахан буурч байгаа нь харамсмаар. Залуу нас их хурдан өнгөрдөг. Залуу байхдаа эрдмийг сурах, сурсаны дараа амьдралд хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Зарим хүмүүс эрдмийг сурахдаа бичиг баримттай болж бусдад үзүүлэх гэж, зарим нь ажилд ороход хэрэг болно гэж сурдаг. Энэ биш ээ. Гол нь сурсанаа хэрэг болгон бусдад тус болох гэж сурах хэрэгтэй. Гэхдээ одооны залуус их сурч байнаа. Америкт байгаа монголчууд үр хүүхдээ сайн боловсролтой болгох гэж их зүтгэж байна. Зарим нь энийг сайн ойлгож хичээж байхад зарим нь ойлгохгүй эцэг эхээ зовоож байна.

-Г.Галбадрах: Эрдэм номонд хумуус янз янзаар ханддаг.  “Эрдэмд оройгуй” гэдэг ч энэ талаар таны сургаалыг сонсвол?

-Ажаа Гэгээн: Дээр үед лам нар их эрдэмтэй болж байсан. Тэдэнд бичих цаас. үнэмлэх өгдөггүй. Тэд өөрийн сэтгэлээрээ сурдаг байсан. Их ч мундаг хүмүүс болж байсан. Тэд сурсаны дараа олон нийтэд яаж тус хүргэхийг ихэд бодож хичээдэг байв. Номонд зааснаар” хүн оюун ухаантай, нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй” гэдэг. Оюун ухаан бол философи юм. Харин нинжин сэтгэл бол хайр юм.  Тэгэхээр мэдлэгээ амьдралд хэрэглэж, хүн болгоныг адил хайраар хайрлаж байх хэрэгтэй. Одооны цагт зарим хүмүүс их сайн сурахгүй, сурсанаа хэрэглэж чадахгүй байгаа нь харамсмаар.

hhdl_ar_600-Г.Галбадрах: Бурханы номонд багшийг дээдлэх тухай ихэд өгуулсэн байдаг. Багшаас эрдэмийг авах хун барилдлага тогтоодог гэдэг. Багшийг эрхэмлэн дээдэлж, шүтэх тухай таны сургаалыг сонсвол?

-Ажаа Гэгээн: Дээр үед багшийг ихэд хүндэлж, бурханы хэмжээнд үнэлдэг байж. Одоо цагт энэ жаахан сул байгаа. Эрдмийг заавал багшаар дамжуулан авдаг. Багшийн чанар сайн байх ёстой. Багш өөрөө бурхан шиг л байна гэсэн үг шүү дээ.

-Г.Галбадрах: Энэ цаг дор хумуус амьдралын зорилго болон утга учрыг янз бурээр ойлгодог. Зарим хумуус өнгө мөнгийг шутэж байхад, зарим нь эрдэм номыг, зарим нь бусдад тус болохыг амьдралын зорилгоо болгодог. Хумууний амьдралын тухай таны сургаалийг сонсвол?

-Ажаа Гэгээн: Хүний хүсэлд хязгааргүй. Хүмүүс хүссэндээ хүрэхгүй болохоор санаа зовоод, хүссэндээ хүрэхээр улам шунаад байдаг. Илүү шунах тусмаа улам их зовлон хураана. Амьдралын гол нь сэтгэл ханамж юм шүү дээ. Амьдралдаа сэтгэл хангалуун байвал баяртай байна. Баян байх тусмаа ядуу ах дүү нараа мартахгүй тус хүргэж байх хэрэгтэй. Хүмүүс аль болохоор нэг нэгэндээ тус хүргэж байвал сайн даа.

-Г.Галбадрах: Бусдад тус хургэх сэтгэлийн тухай таны сургаалыг сонсвол?

-Ажаа Гэгээн:Монголд ардчилал ялснаас хойш 20 жил өнгөрч байна. Монголчууд одоо гадаадад олон байна. Намайг анх Сан-Францискод ирж байхад цөөхөн монголчууд байсан бол одоо Чикаго, Сан-Франциско, Лос-Анжелос, Вашингтон ДС гээд зөндөө монголчууд байна. Энэ хотуудад Монголчуудын Холбоо байгуулагдаж монголчууддаа тус болж байгаад би их баяртай байгаа. Тус бол их багадаа биш, сэтгэлдээ л байдаг. Гадаадад байгаа монголчууд өөр өөрийн амьдралыг чухал гэж боддог. Хүн хүний боломж, чадал янз бүр. Гэхдээ боломжоороо нэг нэгэндээ тус хүргэж байвал сайн. Манай Ази хүмүүсийн нэг муу чанар байдаг. Дээшээ гарсан нэгнээ доошоо хийх гэдэг. Энэ бол их муу чанар л даа.

-Г.Галбадрах: Зарим хумуус “буян уйлдэж байна” гээд суварга босгох, бурхан бутээх уйлийг ихэд уйлддэг. “Буян”-ы талаар таны сургаалыг сонсвол?

-Ажаа Гэгээн: Над дээр нэгэн хүн ирж асуусан л даа. Би түүнд “ажил үйлсээ сайн бүтээхийн тулд буян үйлдэх хэрэгтэй байна” гэлээ. Тэгсэн тэр хүн “Би зөндөө буян хийсэн шүү дээ, суварга босгосон, одоо бурхан бүтээх гэж байгаа” гэнэ. Би түүнд “Бурхан бүү барь. Бурхан бариад түүнийгээ хамгаалж чадахгүй, байнга зул, тахил өргөж чадахгүй болохоор эвдэрч сүйддэг. Хожим өөрөө очиж үзээд харамсах болно. Харин түүний оронд сургууль эмнэлэг барьж, өнчин хүүхдүүдэд тусалбал илүү сайн буян болно” гэж хэлсэн. Ном болоод бурхан суварга бүтээх нь буян мөн л дөө. Гэхдээ үүнээс бусад олон буяныг бүтээж болно (даяармонгол ком) . Амьдрал дээр холбоотой, олон нийт хүмүүст хэрэг тус болох зүйлийг хийвэл илүү сайн буян болно.

-Г.Галбадрах: Монголд Улаанбаатарын Яармагийн дэнж дээр Хуухдэд зориулсан Хавдрын эмнэлэг байгуулах гэж байгаа тухай сонссон. Энэ тухайгаа дэлгэрэнгуй танилцуулж болох уу?

-Ажаа Гэгээн: Би Монголын хуухдууд болон хумууст хэрэгтэй зуйл хийж буян болохыг хуссэн л дээ. Хумууст хувцас өгч хоол хунсээр тусалж болно. Гэхдээ энэ нь тур зуурын л юм шуу дээ. Надад хумуус зөндөө л санаа хэлсэн. Уун дотроос хорт хавдраар өвчилсөн хуухдуудэд эмнэлэг барьж өгөх санаа их таалагдлаа. Тэгээд би Монгол руу олон удаа явж энэ асуудлаар дарга нарт хандсан. Тэд миний санааг ихэд дэмжиж Яармагт эмнэлэг барихад хэрэгтэй хэмжээний газрыг өгсөнд би их баяртай байгаа. Гэхдээ тэр газарт одоогоор цахилгаан болон дулааны

шугам байхгуй байгаа л даа. Энэ хооронд барилгын зураг төслөө бэлэн болгож, зардлын асуудлаар хандив босгож байгаа. Би бодохдоо энэ эмнэлгийг хамгийн дээд зэргийнхийг чадахгуй юм гэхэд их сайн. чанартай хийхээр хичээж байна.

teaching_300Гэтэл өнгөрсөн жил Эруул Мэндийн сайд Ламбаа надтай уулзаж, Эх Нялхасын эмнэлгийн дэргэд цусны хорт хавдартай хуухдуудэд зориулсан эмнэлэг барьж өгөөч гэж санал болгосон. Ийм өвчтэй хуухдууд хөдөөнөөс ирэхэд болон бага насны хуухдуудийг эмчлэхэд аав ээж нь хамт байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэдэнд зориулсан дотроо байртай эмнэлэг барих хэрэгтэй . Би энэ саналыг их баяртай хулээж авсан. Ойрын 2 жилийн дотор энэ эмнэлгийг барих ажлаа дуусгах санаатай байгаа.

-Г.Галбадрах: Шинээр нэг төсөл гарч ирэхээр Яармагийн эмнэлгийн төсөл хойшлогдож байгаа гэсэн үг үү?

-Ажаа Гэгээн: Тийм ээ.  Бид 2 төсөл хэрэгжүүлнэ. Яармагийн газарт цахилгаан дулааны асуудал шийдэгдтэл Эх Нялхасын эмнэлгийн төслөө хэрэгжуулнэ. Харин Яармагийн эмнэлгийн төслийг 5 жилийн дотор хийж амжина гэж бодож байгаа.

-Г.Галбадрах: Ийм том төслүүдийг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө хэрэгтэй. Та энэ зардлаа яаж босгохоор бодож байгаа юм бол? Ойролцоогоор өртгийг нь хэлж болох уу?

-Ажаа Гэгээн: Миний шавь нар болон найз нөхөд тусалж байгаа. Бас хүмүүсээс хандив цуглуулж байна. Миний  анд нөхдийн хамтран бүтээсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” номноос олж буй мөнгө, саяын бүтээсэн “Цогт нууцын хураангуй буюу Сандуйн жүд судар оршивой” СД ны борлуулсаны мөнгө цугаар энэ эмнэлгийн зардалд орж байгаа. Харин Яармагийн эмнэлгийг барихад 2 Япон найз маань хамтрах санал тавьсан. Эх Нялхасын эмнэлгийг 2-3 сая долларт, Яармагийн эмнэлгийг 20 сая гаруй долларт босгохоор бодож байгаа.

-Г.Галбадрах: Та яагаад заавал Монголд ийм том буян хийхээр шийдсэн юм бэ?

-Ажаа Гэгээн: Бүх шашнууд хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Манай шавь нар надад хэлж байсан. Монголд Христийн шашин ихээр орж ирж байгаад санаа зовж байгаа тухайгаа ярьж байлаа. Хүмүүс ямар шашин шүтэх нь өөрсдийн хэрэг. Магадгүй Христийн шашин бусдад их тусалж өглөг өгдөг нь хүмүүст таалагддаг байж магадгүй. Бид бусдыг муулах, шүүмжлэхээс илүү өөрсдийн алдаагаа олж харж байх хэрэгтэй. Бурханы шашин ч адил, хүмүүст тусалж, тэднийг энэрч хайрлаж байхыг сургадаг. Гэтэл бид хүмүүсийн ойлгохгүй хэлээр ном уншиж, өргөл барьц ихээр аваад байгаа нь хүмүүст буруугаар ойлгогдож байж магадгүй. Бурханы шашинд сургадагтай адилаар бид ч бас хүмүүст сайн зуйл хийж буян үйлдэх хэрэгтэй. Би бас ийм санаагаар, бусдад чин сэтгэлээсээ туслах бодлоор энэ ажлыг хийж байгаа юм.

-Г.Галбадрах: Тийм ээ. Энэ их буянтай уйлсийн төлөө танд чин сэтгэлээсээ талархаж байна. Монголчууд бид ч энэ сайн уйлсийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Энэ үйлсэд хандив өргөхийг хүсвэл бид хаана яаж хандах хэрэгтэй вэ?

-Ажаа Гэгээн: Буяны үйлсэд олны тус багадахгүй. Ийм хүсэл байвал бидэнд хандаж болноо. Манай вэб хуудас www.tmbcc.net  рүү хандаж мэдээллийг авч болно. Хэрэв бидэнд хандив илгээх бол:

ТCCW-HOSPITAL PROJECT  хэрэв чекээр явуулах бол memo дээрээ “hospital project” гэж бичнэ.  Очих хаяг нь:  3725 Shoddy Road Bloomington IN 47401

Хоёр: Бэсрэг тэмдэглэлүүд

-АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотод байрлах Түвд-Монголын Соёлын Төвийн энэ эдэлбэр газрыг Дээрхийн Гэгээн Далай ламд бэлэглэсэн юм билээ.  Нилээдгүй том талбайтай, үзэсгэлэнт байгальтай энэ газарт үүднээсээ эхлээд бурханы ариун дагшин газар болгон цогцолбор маягаар бодож тохижуулсан нь анзаарагдаж байв. Далай ламын төрсөн ах болох Норбу Ренбучийн болон “Цогт цагийн хүрдэн”-ий суварга, Соёлын Төвийн барилга, “баруун Гумбум” хийд, маанийн хүрдэний болон мөргөлийн газар, зочдод зориулсан 5 байр зэргээс эл цогцолбор бүрдэх аж.

-Биднийг очиход  эл эдэлбэр газарт орших цөөрмийг нуур болгон өргөтгөж, түүний орчимд манай цаатангуудын урцтай төстэй овоохой маягийн байгалын сууц хийж байгаагаа Дэвид бидэнд үзүүллээ. Дэвид Монголд хэд хэдэн удаа очсон тухайгаа бидэнд хуучлав. Ажаа Гэгээнд нэг удаа хэн нэгэн хүн 40 тн-ын  2 контейнер бэлэглэж л дээ. Гэгээнтэн яаж ашиглах тухайгаа нилээд бодож байснаа уг контейнерүүдийн  нүүрэн хэсгийг нь задалж залгуулан угсраад маанийн хүрдэний газрыг хийсэн гэнэ. 2 ч маанийн хүрдэний дээр нарны батарей суулгаад хүрдэнүүдийг мөнхийн эргэлтэд оруулсан нь Гэгээнтний шаггүй бизнес сэтгэлгээтэй болохыг нотолно.

-Анх энэ Төвийг Далай ламын хүсэлтээр Ажаа гэгээнтнийг хүлээж авахад санхүүгийн нилээд хүнд байдалд орсон байж. Их ч сэтгэж, уйгагуй хөдөлмөрлөсний тусаар өдгөө энэ Төв санхүүгийн хүнд байдлаас гарч хөл дээрээ зогсож чаджээ. Монгол Түвдээс харьд хил давж худалдагдан хүмүүсийн гар дээр байгаа ховор хэрнээ үнэ цэнэтэй бурхадыг эзэд нь  Ажаа Гэгээнтэнд өргөж, зарим нь авахыг санал болгон зарим нь авчирч өгч байгаа гэнэ. Гэгээнтэн эдгээр бурхадад зориулан тусдаа дацан барихаар төлөвлөж байгаа тухайгаа дурдахдаа “Ямар ч бурхан байлаа ч өөрийнх нь байранд залж, өмнө нь арц уугиулж, өргөл өргөж байх нь хэрэгтэй” гэдгийг тайлбарлаж байлаа.

-Хавайд амьдарч байсан  Russ Cllis ийн гэр бүлийнхэн Ажаа Гэгээнтний энэ газар нүүж ирэн хамтдаа ажиллаж амьдарч байгаа аж. Гэрийн эзэн Russ Cllis ийн шүрээр хэлхэж бүтээсэн бурхадын зургууд үнэхээр гайхалтай байв. Би энэ бүтээлүүдийг үзээд үнэхээр биширсэн. Мөн тэрээр хувийн дуу бичлэгийн студитэй бөгөөд түүндээ Ажаа Гэгээнтний өөрөө айлдсан “Цогт нууцын хураангуй буюу Сандуйн жүд судар оршвой” нэртэй СД-ийг бүтээжээ. Мөн Russ -ын байгуулж арчилж тордон ургуулж байгаа “ногоон бүс” ч маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Ажаа Гэгээнтний хийдэд 10 орчим хүн ажилладагаас  тал нь цалинтай ажиллаж, үлдсэн хүмүүс нь сайн дураараа ажилладаг гэнэ.

-Ажаа Гэгээнтний төрсөн өдөр буюу мэлмий гийсэн баяр шашны уламжлалт ыс заншлын дагуу хүндэтгэлтэй болж өнгөрлөө. Блүүмингтон болон Чикаго хотуудад болсон энэ арга хэмжээний үеэр цугласан бэлэг болон хандивыг 1. Монголд барих Хүүхдийн эмнэлгийн байгууламжинд  2. Энэтхэгээс ирсэн лам нарт хийдээ тохижуулахад нь тусламж болгон 3. Хүнд өвчнөөр өвчлөн шаналж байгаа Баярсайханы Гүнбилгүүнд  гэж ангилан шууд гардуулан өгсөн юм. Харин Блүүмингтонд болсон хүлээн авалтанд Америкийн  supermodel Elaine Ilwin  ээжийнхээ хамт монгол-түвдийн үндэсний хувцасны загваруудтай ирж үзүүлж сонирхуулсан нь жинхэнэ сюрприз болов. Тэрээр Ажаа Гэгээнтнийг ихэд хүндлэн биширч явдаг тухайгаа бидэнд ярьсан юм.

-Ажаа гэгээнтний 61 ний сүүдэр тохиосон өдрүүдэд 10-р Банчин Богдоос Ажаа Гэгээнтэнд зориулан айлдсан “Ажаа Гэгээнтний өлмий бат оршихын ерөөл” ийг Блүүмингтонд шавь нар нь түвд, англи хэлээр уншсан бол, оройн цайллаган дээр хятад оюутнууд хятад хэлээр уншиж, харин Чикагод болсон арга хэмжээн дээр хураангуйлсан хэсгийг монголчууд монголоор уншсан юм.

-Ажаа Гэгээнтэнтэй хамтад Блүүмингтоноос Чикаго орох замдаа Гэгээнтний дотны найз католик сүмийн лам Brother Benedict -ийнд зочилж,  хамтдаа Чикаго явцгаасан боловч бие нь чилээрхсэний улмаас Гэгээнтний арга хэмжээнд оролцож чадсангүй. Энэчлэнгээр Ажаа Гэгээнтэн бусад шашны тэргүүн олон найзтай, дотно харилцаатай гэдгийг сонсож мэдсэн билээ. Ажаа Гэгээнтэн яриан дундаа ” Бүх л шашнууд бүгдээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө сайн уйлс бүтээдэг болохоор бие биенээ хүндэтгэж харьцах ” тухай нилээд өгүүлж байлаа.

Төгсгөл

…Сайн цагийн ерөөлөөр Ажаа Гэгээнтэнтэй уулзаж ярилцаж байхдаа шашны тухай биш, улс төрийн тухай биш , энэ цаг үед бидэнтэй хамтад аж төрж байгаа олны танил нэгэн бие хүний тухай л өгүүлэхийг хичээлээ. Тэр тусмаа монголчууд бидний төлөө сэтгэлээ чилээж, бидний ирээдүй үеийнхний эрүүл энхийн төлөө буян хийхээр зорьж яваа эрхэм хүний бодол санаа, сургааль үгсийг монголчууддаа хүргэхийг зорьсон болно.

Энэ цаг дор гадаадад  ажиллаж амьдарч байгаа олон монголчууд Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зовинож, хэр чадлаараа тус дэм болж буян үйлдэхийг ч хүсэж байгаа. Магадгүй тэр л хүсэл сэтгэлд Ажаа Гэгээнтний эхлүүлж байгаа буяны үйлс боломж болж болох юм.

Гэгээнтэнтэй хамт байсан 3 өдөр надад их зүйийг мэдрүүлсэн. Гэгээнтний суурьшин буй тэр газарт ажиллаж буй, зорьж очсон хэн боловч чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр бүх зүйлд хандаж, бие биедээ чин сэтгэлээсээ талархаж байсан нь надад үнэхээр сайхан санагдаж байлаа. Тэнд  бусдын төлөө баяртайгаар хийж буй буян тус дэм бүхэн сэтгэлийн амар амгаланг авчирч байв.

Ажаа Гэгээнтэн та болон таны үнэнч шавь нар, хамтран зүтгэгчдийн буяны зам мөр тань сүүн цагаан байж, санасан үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэг. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

 

Share Your Thoughts