ХАРИУЦЛАГАГҮЙ ТӨР

БАРИМТ-01. Эх сурвалж нь: Өнгөрсөн 20 жилийн хариуцлагыг хүлээх гол хүмүүсийн дийлэнхи нь энэ УИХ-д сууж байнаhttp://sonin.mn/news/politics-economy/22844

Өнөөгийн УИХ-д суугаа эрхмүүдээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд УИХ-д суусан болон төрийн шийдвэр гаргах түвшний алба хашсан мэдээлэл, харьцуулалт:

Нэг. УИХ-д 5 жил тасралтгүй суусан гишүүд:

1. Ч.Улаан \Сангийн сайдаар 2 удаа, Тэргүүн шадар сайд асан\
2. Ц.Нямдорж \УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайдаар 3 удаа ажиллаж асан\
3. Д.Дэмбэрэл \УИХ-ын дарга, НХ-ын сайд асан\
4. Р.Гончигдорж \Монгол Улсын дэд Ерөнхийлэгч, УБХ-ын дарга, УИХ-ын дарга асан\
5. С.Баярцогт \ЗГХЭГ-ийн дарга сайд, Сангийн сайд, БО-ны сайд асан\
6. С.Оюун \УИХ-ын дэд дарга, ГХ-ны сайд асан\

Хоёр. УИХ-д тасралтгүй 4 жил суусан гишүүд:

1. Р.Амаржаргал \Ерөнхий сайд, ГХ-ны сайд асан\
2. Н.Энхболд \ГХ-ны сайд асан\
3. Ц.Баярсайхан \НХ-ын сайд асан\
4. Ө.Энхтүвшин \ЗГХЭГ-ийн дарга сайд, БСШУ-ны сайд асан\
5. Су.Батболд \ЗГХЭГ-ийн дарга сайд, ХЗ-н сайд асан\

Гурав. УИХ-д тасралтгүй 3 жил суусан гишүүд:

1. С.Батболд \Ерөнхий сайд, ГХ-ны сайд, ҮХ-ны сайд асан\
2. Н.Алтанхуяг \Тэргүүн шадар сайд, Сангийн сайд, ҮХАА-н сайд, “Тавантолгойг ашиглах хэсгийн ахлагч асан\
3. Ч.Сайханбилэг \Гэгээрлийн сайд, МШХХТГ-ын дарга асан\
4. З.Энхболд \ТӨХ-ны дарга асан\
5. Д.Тэрбишдагва \ХААҮ-ийн сайд асан\
6. Л.Болд \БХ-ын сайд, АМХЭГ-ын дарга асан\
7. Ч.Хүрэлбаатар \ЗГХЭГийн дарга сайд, ТЭХҮ-ийн сайд асан\
8. Ц.Дашдорж \БХБ-ын дэд сайд асан\
9. Х.Баттулга \ЗТБХБ-ын сайд асан\
10. Н.Батбаяр \АИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ийн дарга сайд, БХБ-ын сайд асан\
11. М.Энхболд \Ерөнхий сайд, Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга асан\
12. Л.Гантөмөр
13. Д.Ганхуяг
14. Б.Бат-Эрдэнэ
15. Д.Бат-Эрдэнэ
16. Д.Оюунхорол

Дөрөв. УИХ-д тасралтгүй 2 жил суусан гишүүд:

1. С.Эрдэнэ \УНДГ-ын дарга асан\
2. Ж.Энхбаяр \БХ-ын сайд, УБ хотын Гаалийн Газрын дарга асан\
3. Я.Содбаатар \ҮХ-ны дэд сайд, УМХЕГ-ын дарга асан\
4. М.Сономпил \БХ-ын сайд асан\
5. Н.Батцэрэг \Сангийн дэд сайд асан\
6. Ц.Оюунбаатар \ҮТЕГ-ын дарга асан\
7. Д.Хаянхярваа \Сангийн сайд, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан\
8. Ё.Отгонбаяр \БСШУ-ны сайд асан\
9. Я.Санжмятав \Улсын Нөөцийн Газрын дарга, Завхан аймгийн Засаг дарга асан\
10. Ц.Даваасүрэн \БСШУЯ, Сангийн Яаманд Газрын дарга асан\
11. Х.Тэмүүжин
12. Г.Баярсайхан
13. А.Тлейхан
14. А.Бекей

Тав. Шийдвэр гаргах алба хааж байгаад одоо УИХ гишүүн болсон эрхмүүд:

1. Б.Болор \ГХ-ны дэд сайд асан\
2. Н.Номтой баяр \ХНХ-ын дэд сайд асан\
3. Л.Цог \УИХ-ын дэд дарга, ХЗ-н сайд асан\
4. Ц.Цолмон \Хөдөлмөрийн сайд, БХБ-ын сайд асан\
5. Ш. Түвдэндорж \БХ-ын сайд асан\
6. Д.Эрдэнэбат \Багахангай дүүргийн Засаг дарга асан\

…Энэ бол дээрхи бичлэгээс жишээлж авсан баримт. Өдгөөгийн УИХ-ын 76 гишүүдийн 6 нь тасралтгүй 5 удаа буюу 20 жил, 5 нь тасралтгүй 4 удаа буюу 16 жил, 16 нь тасралтгүй 3 удаа буюу 12 жил, 14 нь тасралтгүй 2 удаа буюу 8 жил УИХ-д сонгогдон ажиллажээ. “Та нар юу хийж бүтээв ээ?” гэж тэднээс асуух цаг нь болжээ. \Г.Галбадрах\

-Нам, улс төрөөр дамжин том төрд орвол ашигтай гэж үздэг энэ байдлыг өнөөгийн хууль эрх зүйн орчин цэцэглүүлж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой. Энэ сонирхлыг нь гүйцэлдүүлэх эрх зүйн орчин нь нээлттэй. УИХ-ын гишүүд сайд боллоо, түүнд төсөв захиран зарцуулах эрх мэдэл хуулиар олгогдоно. Төсвийн захиран зарцуулагч байна гэдэг нь нэг талаараа аж ахуйн ажил хийнэ гэсэн үг юм. Ингээд бодлого боловсруулагчид нь аж ахуйн ажил хийдэг болчихлоо. Аж ахуй, бизнесийн ажилд садаа мундахгүй хойно ямар нэг асуудал үүслээ гэхэд түүнийг УИХ-д оруулж ирж, бодлого болгож гаргуулах гээд зүтгэчихнэ. Эцэст нь УИХ бодлого гаргаж, түүнийгээ гүйцэтгэх засаглалаараа хийлгэдэг байгууллага биш харин аж ахуйн асуудал шийддэг институци л болж хувирч байна. Өнгөрсөн парламентын хугацаанд батлагдсан хуулийн 25 хувийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлсэн байгаа бол 75 хувийг нь Засгийн газар санаачлан өргөн мэдүүлсэн гэсэн тооцоо гарсан байсан. Уг нь УИХ-ын гишүүн чинь хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн биз дээ? Гэтэл өнөөдөр хэн болж хувирсан байна вэ гэхээр Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг л кноп дарж дэмждэг хүн болсон байна. Эх сурвалж нь: http://borgilmaa.niitlelch.mn/content/5784.shtml \Г.Батмөнх “Ухаалаг төр гэж юу болохыг томьёолж болно” \baabar.mn\

БАРИМТ-02. Эх сурвалж нь: http://economy.news.mn/content/167528.shtml Цаасан дээрх өсөлттэй жил” \news.mn\

Мах, гурилын үнэ өнгөрсөн жилийн хувьд ч хэцүүхэн байлаа. Махны хувьд одоо хүнсний зах, худалдааны төвүүдэд дунджаар нэг кг хонины ястай мах 7580 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн ястай мах 8350 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5650 төгрөгөөр худалдаж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Харин өнгөрсөн жил дунджаар бөөрөнхий талх-850 төгрөг, нэг литр шингэн сүү-1500 төгрөг, нэг кг төмс-700 төгрөг, лууван-1500 төгрөг, сонгино-1500 төгрөг, өндөг-300 төгрөгөөр худалдаж байсан юм. Өмнөх жилүүдэд ямар үнэтэй байсныг сонирхоё.

Өмнөх онуудын судалгаа /жилийн дундаж үнэ -төгрөг/

Барааны төрөл 2009 2010 2011 2012
Атар талх 600 630 640 670
Хонины мах /нэг кг/ 2860 3790 4130 6650
Үхрийн мах /нэг кг/ 3310 4300 4700 7300
Шингэн сүү /нэг литр/ 970 1100 1050 1100
Лууван 1050 960 1200 1200
Сонгино /нэг кг/ 780 1050 960 1030
Өндөг /ш/ 200 220 240 270

Ийнхүү хүнсний барааны үнэ өссөнийг айлын эзэгтэй бүр мэдэрч, цалин дорвитой нэмэгдэхгүй байгаа тул торонд цуглуулах хүнсний хэмжээ улам бүр багассаар.

…Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт нь 20 жилийн өмнө цалингаараа авч чадаж байсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, өнөө цагт цалингаараа авч чадаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулалтаар нь хэмжигддэг гэдгийг хүн болгон мэднэ дээ. \Г.Галбадрах\

БАРИМТ-03. Эх сурвалж: http://id.news.mn/content/167437.shtml

З.Энхболд: Утаа гамшиг уу?
З.Энхболд эрэгтэй юу?

…Улаанбаатар хотын утааг арилгах буюу багасгахын тулд “төсөл” нэрээр сүүлийн жилүүдэд нийтдээ 275 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг мэдээг би дээр харж байсан юм. Одоо хэр энэ талаарх нарийн мэдээлэл, баримтуудыг олж үзэж амжсангүй. Оршин сууж байгаа иргэд нь байнга угаартаад, гамшгийн хэмжээнээс аль хэдийн давсан Улаанбаатар хотын утааг арилгах энэ олон жилийн амлалт тань яаж биелэв ээ?. Жил жилийн өвөл утааг багасгах нэрээр утаатай, утаагүй зуух гэгчийг тарааж, хувийн бизнес хийж, төсвийн төслийн мөнгийг үр дүнгүй цацсан эзэд нь хэзээ тайлангаа тавьж, хариуцлагаа хүлээх юм бэ? Энэ зорилгоор зарцуулсан гэгдээд байгаа 275 тэрбум төгрөгөөр олон олон айлыг хямд үнэтэй орон сууцаар хангаж болох л байсан шүү дээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагавар хотуудыг хөгжүүлж, хүн амаа тараан суурьшуулах боломж байж л байсан шүү дээ. Саяхан Төрийн өндөрлөгүүд маань өндөрлөг газар дээр гарч Улаанбаатарын утааг гамшигийн хэмжээнд хүрснийг гэнэт анзаарч дуу алдан, олон түмнээс санал асууж “тохуурхав”. Та нар даажигнаад байгаа юм уу? тэнэгтээд байгаа юм уу? \Г.Галбадрах\

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЦАГ ТАНЬ ИРЖ БАЙГАА:

МАН-АН үндсэндээ 24 жил Монголын төрийг ээлжилж буюү хавсарч барьсаар элээжээ. Хэдийгээр тэд Монгол орон хөгжиж байгаа, эдийн засгийн үзүүлэлт дээшилж байгаа тухай өөрсдийн мэдэлд байгаа элдэв мэдээллийн хэрэгслэлүүдээр баяр бахдалтай мэдээлж тунхаглаж байгаа хэдий ч, бодит байдал , амьдрал дээр огт өөр байгаа нь “Даравч дардайж, булавч бултайсаар” удаж байна. Элдэв аян, нэрэмжит жил, хугацаат ажлууд, уриа лоозон, тасралтгүй олгох одон медаль , шагнал зэрэг социализмаас үлдсэн “ТАРХИ УГААЛТ”-аас тань залхаж байнаа эрхэм улстөрчид өө? Сүүлдээ худлаа яриад байгаа болгоноос тань итгэл алдарч байнаа дарга нар аа?

Шинэчлэл гэж тунхаглаад байгаа болгоноос тань “Монголын хөгжлийн төлөө”-х сэтгэл бус, хувьдаа ашиг завшаан унагаах гэсэн шунал тань мэдрэгдээд байна. Улс, олон нийтээрээ хүртэх учиртай баялгаас цөөхөн бүлэг хүмүүс хуйвалдаж завшиж, үлдсэн олонхи нь дутуу дундуур, итгэлгүй амьдралдаа сэтгэл нь хямарч байна. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээс тань мэдрэгдэж байгаа худал хуурмаг бүхний нэгдэл нь МАН-АН болж байна. НАМ бол та нарын хамтаараа хуйвалдан завших боломжийн ИХ УУРХАЙ болон хувирчээ. Өөрсдийн эрх ашигтаа тохиролцож чадахгүй бол өөр хоорондоо архиралцан, тохиролцож чадах бүртээ “зөвшилцөл” хэмээн жүжиг тавьсаар өдийг хүргэлээ.

Эрүүл сэтгэлгээтэй хэсэг нь хийж бүтээхээр хичээж байгаа зүйл багагүй байгаа боловч, хийж болох боломжуудыг хувийн ашиг сонирхлоороо барьцаалан хийхгүй өнгөрөөж байгаа нь түүнээс ч олон байгаа. МАН-АН-ын удирдлагад мөнөөх л бүлэглэлийн ашиг сонирхолд үйлчилдэг хуучинсагууд гарчихаад, өөрсдөө хөгжиж, өөдрөг хүсэл тэмүүллээр зүтгэж яваа залууст боломж олгохгүй байна. Тэд гэмт үйлдэл, завшил, хариуцлагагүй байдлын төлөө хэнд ч хариуцлага тооцсонгүй. НАМ бол гэм буруутнууд нь өөрсдийгөө хамгаалуулах, бие биенийхээ гэмт үйлдлийг сануулан барьцаалж, хамтдаа ХОРГОДОХ байр болон хувирч байна. НАМ-ын гишүүнчлэл гэдгээр олон нийтийг талцуулан маргалдуулж, нутаг жалгын үзлээр энгийн иргэдийг хийрхүүлэн өрсөлдүүлж байна.

1990 оны цагаан морин жилийн хувьсгал олон хүмүүсийн ухамсар дээр тайван явагдаж, ялалтад хүрсэн. Тэр үед хүн болгоны сэтгэлд “энэ өөрчлөлт нь бидний ирээдүйг улам сайхан болгож чадна” гэсэн итгэл оршиж байсан. Бид тэр үеийн залуустаа, бас өөрсөддөө итгэж байсан. 20 жилийн дараа бид алдаа оноогоо бодитоор эргэцүүлж байна. Бид энэ буруу зүйлийг өөрчлөн засч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох цаг нь ирж явна. Яг л тэртээх цагаан морин жилийнх шиг…

Share Your Thoughts