“ХӨСӨГТӨН” хамтлаг АЙСУЙ

*Нүүдэлчин Монголчууд үеэс үед уламжлан дамжиж ирсэн аугаа их өв соёлоо хөсөг тэргэн дээрээ тээн нүүдэллэсээр ирсэн. Амнаас ам дамжин баяжиж, зүрх сэтгэл рүү шингэж үлдсэн тэр гайхамшигт өв соёлгүйгээр монголчуудыг хэрхэн төсөөлөх. 21-р зууны Монголын хөсөг тэрэг аль хэдийн хөдөлжээ. Тэд дэлхий тойрон аялж,  аугаа түүх өв соёлтой Монгол хэмээх гүрнийг тэдэнд сурталчлан таниулж явна. Монгол ардын язгуур урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулан тоглодог  “Хөсөгтөн” хамтлаг нь дэлхий даяар 1,8 тэрбум хүн сонирхон үзсэн, олон улсад нэр хүндтэй “Авьяаслаг Азичууд”  нэртэй шоунд 15 улс, 7000 гаруй уран бүтээлчдээс шалгаран 2-р байрын шагнал хүртэж байсныг өдгөө монгол хүн бүр санаж байгаа. Тэд мөн АНУ-ын “Netfleks” компаны бүтээл болох “Марко Поло” киноны “Тал сайхан нутаг” дууг шинээр зохиож дуулжээ. 2011 онд Английн Хатан Хааны “Royal Albert Hall” -д BBC Телевизийн урилгаар симфони найрал хөгжмийн хамт тоглолтоо толилуулсан аж. Ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг нь Монгол улсаа, гайхамшигт язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулж буй чадварлаг хамтлаг юм. 
 *Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй “MIYE” \www.miye.mn\ нэртэй интеэрнэт кино театр нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан албан ёсны эрхтэй, монгол кино болон бусад контентуудыг дүү дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжийг олгож байгаа юм. Монголын болон гадаадын олон кино бусад уран бүтээлүүдийг хууль бусаар, хулгайн аргаар хүмүүст үзүүлдэг зарим сайтуудаас огт өөрөөр оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны интернэт кино театр гэдгээр нь би тэднийг мэддэг. Одоогоор зөвхөн монгол кино болон контентуудыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзэгчиддээ хүргэж буй тэд, аажимдаа гадаадын кинонууд болон бусад контентуудыг ч зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр монголчууддаа үзүүлэхээр зорьж яваа аж. “MIYE” интернэт кино театраар үйлчлүүлэгчдийн төлж буй төлбөр нь Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, илүү чанартай уран бүтээл туурвихад нь үнэтэй тус дэм болж буй хэрэг юм.
…Монгол ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “MIYE” интернэт кино театртай хамтран нэг баг болж “Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017” төслийг эхлүүлэн, Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Канад Улс байгуулагдсаны 150 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд эдгээр орнуудаар аялан тоглолтоо эхлүүлж байна.
Канад болон АНУ-ын хотуудаар аялан тоглох хуваарь болон тоглолтын тасалбрыг цахим хэлбрээр шууд худалдан авч болох линкүүд:
1. Canada Toronto Sunday, March 5 (2pm) Toronto center for the arts.
2. Canada Montreal Monday, March 6 (7pm) GESU theater.
3. USA New York Friday, March 10 (6.30pm, 9pm) Rubin Museum.
4. USA Washington DC Sunday, March 12 (7pm) Kenmore School Art hall
aff=es2
5. USA Chicago Friday, March 17 (7pm) Mandel hall, University of Chicago
6. USA Chicago Saturday, March 18 (7pm) Hilton hotel Rosemont hall
7. USA Seattle Monday, March 20 (7pm) Black box theater
8. Canada Vancouver Tuesday, March 21 (7pm) Vancouver Heritage hall
9. USA Berkeley Friday, March 24 (7pm) International House, University of
31247882257?aff=es2
10. USA San Francisco Saturday, March 25 (7pm) Throckmorton the Theatre
band/
11. USA Los Angeles Sunday, March 26 (7pm) Gallery theater
aff=es2
…Нүүдэлчин Монголын язгуур урлагийн өв их соёл хөсөг тэргэн дээр нүүдэллэн айсуй. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн захирч асан монголчуудын дуу хуур дахин эгшиглэж, дэлхийн сонорыг чимээлэх нээ. Та бүхэн морилон саатаж нэгэн үдшийг монгол бахархлаар чимж, омогшлоор дүүрэн өнгөрөөгөөрэй. Бас гадаад найзуудаа дагуулан ирж МОНГОЛ хэмээх зургаан үсэгтэй ард олны гайхамшигт аялгуунд уяруулж, бас бишрүүлээрэй. Эх орон минь эндээс л эхэлдэг юм шүү дээ.

Share Your Thoughts