ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ

АНУ-ын Вашингтон ДС хотноо ажиллаж амьдарч байгаад Монгол руугаа буцан өөрийн мэргэжлээрээ ТВ-9 телевизэд ажиллаж байгаа “Том Монгол”-ын Төмөрхyягийн найруулсан “Эзэнгүй Төрийн Эмгэнэл” (Нэвтрүүлгийн 1-г энд дарж, 2-г энд дарж, 3-г энд дарж үзнэ үү) нэртэй баримтат нэвтрүүлгийг үзээд үнэхээр сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байлаа. Монголд очингуутаа Төмөрхyяг маань” Монгол орны хөгжил миний нүдээр” нэртэй фото зургийн цуврал мэдээллүүдийг гадаадад байгаа монголчууддаа хүргэсэн нь нилээд сонирхолтой байсан. Хүн бүхэнд таалагдах албагүй ч Монгол орны минь өнөөгийн төрх байдлыг шал өөр өнцгөөс харж, мэдэрч байгаа нь мэдрэгдэж байлаа. Энэ бол Төмөрхyягийн төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн НҮД болон МЭДРЭМЖ юм. Яг энэ л хараа болон мэдрэмж өнөөгийн Монголын Төрийн эрх баригчдад дутагдаад байгаа юм даа. Төмөрхyяг аа! Чамд их баярлалаа. Илүү ихийг бүтээгээрэй.

Эхлэл…

…Монголын уул уурхайн халуурлын талаар хүмүүс олонтой бичиж үзүүлэх болжээ. Хүмүүсийн бодол санаа янз бүр. Зарим хүмүүс “манайхан одоо л уул уурхайг ашиглаж, ойлгож сурч байна” гэх. Нөгөө хэсэг нь” Монголын уул уурхайн хөгжилд гадныхан их үүрэг гүйцэтгэх болно, бид эднээс суралцаж эдний тусламжтайгаар дэлхийн зах зээл дээр гарч чадна” гэх. Дийлэнхи олонхи нь “уул уурхайн хөгжлөөс энгийн ард болон орон нутгийн хөгжилд юу ч наалдахгүйгээр зөвхөн улстөрчид энэ боломжин дээр тоглон баяжиж байна” гэх.

Харин манай улстөрчид бизнесменүүд болохоор энэ талаар толгойгоо гашилган шаналж, нойр хоолоо умартан зүдэрч, дотоод болон гадаад даралтуудаа өсгөн өсгөн зовж байгаа тухайгаа тайлбарлан ярих аж. 2012 оны сонгууль дөхөж байгаа болохоор Оюу толгой болон Таван толгой зэрэг олон толгойнуудын талаар гэрээ сайн болсон, муу болсон, уул уурхайн ашиглалт сайн болон муу байгаа тухай цэц булаалдан маргалдан мэтгэлцэх аж. Ажиглах ахул монголчууд бид бүгдээрээ оюун ухаантай толгойтой, уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд болон чадвартай
боловсон хүчнүүд болсон бололтой.

Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголын толгой баячуудын тухайд их л бахархалтайгаар мэдээлэх болжээ. Ердөө л 20 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэрбүмтангүүдын эгнээнд орж байгаа тэднээр бахархах бахархлаас илүүтэй, ийм богино хугацаанд хэрхэн баяжсаныг нь ил тод мэдээлэх хэрэгтэй мэт. Бидний мэдэхээс “Социализмын материал техникийн бааз”аас өөр өв залгамжлах юу ч байгаагүй мэт санагдана. Үнэхээр шударга хөдөлмөр зүтгэлээр баяжиж байгаа зарим нь байгаа л байх. Гэхдээ зарим нь” шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрийг үзүүлсээр л байна.

АНУ-ын Вашингтон ДС хотноо ажиллаж амьдарч байгаад Монгол руугаа буцан өөрийн мэргэжлээрээ ТВ-9 телевизэд ажиллаж байгаа “Том Монгол”-ын Төмөрхyягийн найруулсан “Эзэнгүй Төрийн Эмгэнэл” нэртэй баримтат нэвтрүүлгийг үзээд үнэхээр сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байлаа. Монголд очингуутаа Төмөрхyяг маань” Монгол орны хөгжил миний нүдээр” нэртэй фото зургийн цуврал мэдээллүүдийг гадаадад байгаа монголчууддаа хүргэсэн нь нилээд сонирхолтой байсан. Хүн бүхэнд таалагдах албагүй ч Монгол орны минь өнөөгийн төрх байдлыг шал өөр өнцгөөс харж, мэдэрч байгаа нь мэдрэгдэж байлаа. Энэ бол Төмөрхyягийн төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн НҮД болон МЭДРЭМЖ юм. Яг энэ л хараа болон мэдрэмж өнөөгийн Монголын Төрийн эрх баригчдад дутагдаад байгаа юм даа. Төмөрхyяг аа! Чамд их баярлалаа. Илүү ихийг бүтээгээрэй.

Монголын Төрийн эрх баригчид минь та нар юу ч гэж тайлбарлаж учирлаад ч бодит баримт бол үнэний нотолгоо. Хичнээн нууж, хаагаад ч та нар бодит үнэнийг үгүйсгэж чадахгүй. Оюутолгой, Тавантолгойн гэрээгээр маргалдаж мэтгэлцэж байх хойгуур тань Монголын уул уурхайн баялгийг Хятад улс руу өдөр шөнийн 24 цагт өдөр бүр 100-120 тоннын даацтай 600 орчим автомашинаар зөөж байгааг юу гэж тайлбарлах вэ? Ердөө л 2 улсын хилийн наана цаана байгаа бодлого болон хөгжлийн ялгааг хар даа. Энэ их баялгийг зөөж олсон мөнгийг хэн авч, юунд зарцуулж байгааг та нараас асуумаар байна. Монгол төрийн хөгжлийн бодлого хэнд үйлчлээд байна вэ? Монгол орны газар доорх баялгийг ингэж яаравчлан хулгайлж, завших эрхийг хэнд өгсөн юм бол? Арай хэтэрч байгаа юм биш үү? Нvvрс зөөж байгаа орон нутгийн хөрс шороог хүн ардынх нь сэтгэлтэй хамтад сэглэхдээ та нарын сэтгэл өвдөхгүй байна гэж үү? Үүний төлөө та нарт хэзээ нэгэн цагт заавал хариуцлага тооцох болно.” ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ” гэдэг үг бий.

Share Your Thoughts