Menu
Assign a 'primary' menu

All Posts by gala-admin

About the Author

Sep 29

БУСДЫН “ѲѲРИЙНХѲѲРѲѲ БАЙХ” ЭРХ ЧѲЛѲѲГ ХҮНДЭЛЦГЭЭЕ

By gala-admin | УХААРАЛ

-Үгүй чи чинь ѳдий хүртэл хүнтэй суухгүй юугаа хийж яваа юм бэ? Хүүхэд шуухад чинь оройтлоо

-Ажил тѳрѳл нь бүтэмжгүй байгаа юм уу? Найз нь нэг сайн лам дээр дагуулаад очьё. Арга чарга хийлгээд л зүгээр болчихно доо

-Бие чинь нэг л сайнгүй байгаа юм аа даа, царай чинь цонхигор байх чинь. Ѳдий насны хүнд таарах сайн витамин байдаг гэсэн, түүнийг л олж уу найз минь

-Наад ѳмссѳн зүүснээ хар даа. Амьтан хүн муу хэлнэ, зээл авч байгаад ч болов аятайхан хувцас авч ѳмсѳѳ хѳ

-За сүртэй ш дээ. Наад архиа балгачих аа, яав л гэж. Бусадтай адилхан наргиж цэнгэж сураа хѳ, уухгүй бол найзгүй болчихдог юм

Монголчууд бид бие биедээ санаа тавимтгай, бас сайхан сэтгэлтэй. Гэхдээ заримдаа энэ нь бусдад тѳвѳгтэй санагддагийг та анзаардаг уу? Толинд харах бүрдээ ѳѳртѳѳ дурладаг хүн гэгч, ѳѳрийгѳѳ бусдаас ухаантай бас мундаг гэдэгтээ итгэдэг. Тэгээд л ѳрѳѳл бусдыг ѳѳртэйгээ адилхан  байлгах гэж санаа тавин үглэнэ. Яг үнэндээ тэр хүн ч ѳѳрийн гэсэн дотоод ертѳнц, хүсэл сонирхолтой гэдгийг бид анзаарч тооцдоггүй. Хүн бүхэн энэ амьдралд ѳѳрийн зурсан зураг бас тавилантай. Тэгэхээр бүгдээрээ яг адилхан байх ямар ч боломжгүй.

БУСДАД МУУ ХЭЛЭГДЭХГҮЙ бас БУСДАД ТААЛАГДАЖ АМЬДРАХ ЗОВЛОН

Хэн нэгэн ѳѳрсдийнх нь санаа бодлоос ѳѳрѳѳр ярьвал шоолж инээлдэцгээдэг, тэднээс ѳѳрѳѳр сэтгэж хандвал эгдүүцэн муулцгаадаг, тэднээс ѳѳрѳѳр хувцаславал шоолж дарамталдаг, тэднээс огт ѳѳрѳѳр ѳѳрийн санаа бодлоо илэрхийлбэл нийлж хов жив болгон дамжуулна. Яг ѳнѳѳдрийн түвшинд монголчууд бид хайрцаглагдсан сэтгэлгээндээ хүн болгоныг хүчээр чихэн оруулж буй. Хайрцагнаас гадна байх хүсэлтэй болгоныг шоолон дарамталж ганцаардуулна. Ах дүүсээрээ, анд найз нараараа “Бусдад муу хэлүүлэхгүйн тѳлѳѳ”-х аянд бүгдээрээ л цѳхѳрч ядарцгааж байна. Гэхдээ эсэргүүцэн зогсоож чаддаггүй. Энэ үзэгдэл Монголын нийгмийн бараан үүл болон хуралдаж, бид заримдаа гэрэл гэгээг ч олж харахгүй бухимдаж байна.

-Ѳѳрийгѳѳ зовоохгүйгээр их мѳнгѳ олон баяжих мѳрѳѳдѳл

-Ѳр тавиад ч болов бусадтай адил тансаг хэрэглээтэй болох тэнэглэл

-Мэдлэггүй байж ухаантай царай гаргах мунхаглал

-Мѳн чанаргүй байж ѳрѳвч сайн хүн болж харагдах жүжиглэл

-Бэнчингүй, чадваргүй байж бусдад худлаа томрох хуурмаглал

-Зорилгогүй байж бусдыг царайчлан дагах зусардалт

-Зориггүй байж худлаа цээжээ дэлдэх гуниглал

ѳнѳѳгийн бидний амьдралын дарамт болон хувирч байна.  Ѳѳрт нь ердѳѳ ч зохиогуй булган шубандаа үүртэн байж үнэтэй машиндаа багтан ядан чихэлдэж, ѳрѳѳл бусдын ѳѳдѳѳс ѳмхий үнэрлэсэн мэт ярвайж, хээв нэг газар руу нулимчихаад урсгал сѳрѳн давхиж одох мэт тааламжгүй мэдрэмжин дунд бид амьдарцгааж байна даа. Энэ ертѳнцѳд давтагдашгүй цор ганц бодьгал болж ирчихээд, яагаад ѳѳртѳѳ бус, бусдад таалагдан амьдрах ёстой гэж? Яагаад хэн нэгэн тэнэгүүдийн зохиосон бүдүүлэг дүрэмд захирагдан амьдрах ёстой гэж? Ѳѳрийнхѳѳрѳѳ байсны тѳлѳѳ яагаад бусдад шоолуулан адлагдах ёстой гэж?

БУСДАД СААД БОЛООГҮЙ ЭРХ ЧѲЛѲѲ

Хувь хүний эрх чѳлѳѳ, нийтийн эрх чѳлѳѳгѳѳр хязгаарлагддаг. Энэ хэм хэмжээг хууль тогтоон хязгаарлана. Хэрвээ чиний эрх чѳлѳѳт байдал тань бусдад саад, гай болоогүй бол, тогтоосон хуулийн хэм хэмжээн дотор байгаа бол хэн ч хориглох эрхгүй. Чи дуртай хувцасаа сонгон ѳмсѳж болно, дуртай хѳгжимѳѳ сонсон бүжиглэж болно, дээд сургуульд сурах уу, ажил хийх үү гэдгээ ѳѳрѳѳ сонгож болно, хэн нэгэнд ухаан алдан дурлатлаа ганц бие явж болно, заавал баяжихгүйгээр энгийн хэрнээ хэрэглээ багатай амьдарч болно, хэн нэгэнтэй найзлах үгүйгээ ѳѳрѳѳ шийдэж болно, шаналгаатай асуудлаа бусдад ярих эсвэл дотроо хадгалж явахаа ѳѳрѳѳ мэдэж болно. Ямар ч асуудлаар шийдвэр гаргахдаа дотоод сэтгэлээ чагнаж, ѳѳрѳѳ л шийднэ гэсэн үг. Хэрэв шийдвэр тань алдаатай бол бусдад гомдоллохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүрнэ, шийдвэр тань зѳв байгаад амжилттай болбол ѳѳртѳѳ баярлаж, түүнийгээ бусадтай хуваалцаж болно. 

Хувь хүний хуулиар зохицуулж болдоггүй ёс суртахууны хэм хэмжээг шашин зохицуулж чаддаг. Хүн болгон шашныг ѳѳрийн сонголтоор шүтэж болно, огтоос шашин шүтэхгүй ч байж болно. Маш олон сая хүмүүсийн итгэл үнэмшил дээр оршдог учраас аль ч шашныг муулж доромжлохгүйгээр хүндэлж байх учиртай. Хүнийг хайрлан энэрэх, уучлан ойлгох, бусдад сайхан сэтгэлээр туслан дэмжиж байх тухай бүх шашинууд номлон дагуулдаг болохоор хүмүүс хамтдаа дагацгаадаг. Хүн болгон ѳѳрийн дотоод сэтгэлийн итгэл үнэмшил дээрээ сонголтоо хийнэ.

Нийтээрээ сүрэглэн амьдардаг нийгэмд зѳрчиж болдоггүй хэм хэмжээ гэж бий.

-Нийтийн болон бусдын бүтээсэн баялгийг хулгайлан завшиж болохгүй

-Хэн нэгний эрх чѳлѳѳнд халдан зодож, хүчирхийлэн гэмтээж болохгүй

-Архи ууж согтууран, эсвэл хар тамхи татаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй

-Хорт муу санаагаар бусдын амь насыг хохироож болохгүй

-Худлаа ярьж бусдыг залилан мэхэлж болохгүй

-Ѳѳрийн давуу байдлаа ашиглан бусдыг айлган дарамталж болохгүй

БУСДЫН ЭРХ ЧѲЛѲѲГ ХҮНДЛЭЕ

Ѳѳрийн мѳн чанараа ѳвлѳж, түүнийгээ сайн чанаруудаар баяжуулан тѳлѳвшсѳн хүн бүхэн энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрхтэй. “Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв” гэдэгчлэн хүн бүхэн ѳѳрийн дотоод мѳн чанар, санаа бодолтой. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэгчлэн бие биетэйгээ яг адил байх боломжгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг байгаагаар нь ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй болж байна.

1.     Бусдын яриаг анхааралтай сонсон ѳѳрийнхѳѳрѳѳ дугнэлтээ хий. Ѳѳрийн тань талаарх бусдын дугнэлтийг хүндэтгэн сонс. Ѳѳрийн санаа бодлоо бусдад хэзээ ч бүү тулгаж бай

2.     Хэн нэгний талаарх таагүй санаа бодлоо бусдад бүү ярьж бай. Хов болон эргэж ирэхдээ таныг эргэлзүүлэн, тэр хүнийг гомдоодог юм.

3.     Бусдад тусалчихаад магтуулах гэж бүү хүлээ, мартаж орхи. Зарим хүмүүс мартан санаж, олон хүмүүс танд талархахгүй ч байж мэднэ.

4.     Тэнэг юм шиг санагдаж байгаа бол маргалдаж муудалцалгүй эелдгээр холдож од. Тэртэй тэргүй ойлгохгүй зүйлд цаг үрж яана.

5.     Ѳѳрийн зѳв гэдгээ нотлох гэж бүү маргалдан зүтгэ. Ойлголцож чадахгүй бол хэн ч ялагч болдоггүй юм.

6.     Бусдын шүүмжийг сонс, гэхдээ заавал дагах албагүй. Зѳв гэж бодсоноо ав, буруу гэж бодсоноо хая

7.     Амьдралыг нь бүрэн мэдэхгүй байж муулан шүүмжлэх гэж бүү яар. Чиний бодсоноос ч ѳѳр байж болно шүү дээ

8.     Ѳѳрийгѳѳ тѳгс тѳгѳлдѳр хэмээн хэзээ ч бүү бодож бай. Чамаас мундаг хүмүүс зѳндѳѳ бий. Гэхдээ хүн болгонд сайн муу чанарууд оршиж байдаг гэдгийг бүү март

9.     Ѳс саналгүйгээр уучилж бай. Ингэснээр чи юу ч алдаж хохирохгүй шүү дээ.

Бусдын ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг хүндэлнэ гэдэг нь ѳѳрийнхѳѳрѳѳ байх ѳѳрийн эрх чѳлѳѳгѳѳ баталгаажуулж байгаа хэрэг. Олон жилийн дараа эргээд санаж байхад, тэр үед аймшигтай, гарах гарцгүй мэт санагдан шаналж байсан бүхэн ѳчүүхэн жижиг зүйл байсныг ойлгодог. Энэ чинь аугаа амьдралын багтаамж юм шүү дээ. Тэр үед муудалцан үзэн ядаж байсан зарим хүн ѳдгѳѳ байхгүй болж, зарим нь ѳрѳвдмѳѳр санагдах тохиолдол бий. Тэр үед хаан мэт байсан зарим нь боол мэт болж, боол мэт зүдэрч байсан хүн хаан мэт болсон байх нь бий. Амьдралд “ам гарч” болдоггүй юм. Алдан гутарч, онон баярлаж явсан ѳдрүүдийн тѳгсгѳлд амьдрал дуусдаг. Сайхан амьдралын богинохон энэ хугацаанд бие биенээ хайрлаж, бие биенийхээ дураараа байх эрх чѳлѳѳг нь хүндэлж баймаар. Энэ амьдралаас амьд буцахгүй бид, эргээд хэзээ ч уулзахгүй.

Sep 22

АЛДАЖ ҮЗ, ЗАЛУУС АА

By gala-admin | УХААРАЛ

Энэ ертѳнцѳд бүх зүйл хоёр талтай байдгийн адил, амьдрал алдаа онооны дэнсэн дээр үргэлжилдэг юм. Амьдралынхаа тѳлѳѳ зүтгэж яваа хүн, ажил хѳдѳлмѳр эрхэлж яваа хүн, авьяасаа нээгээд бүтээл туурвиж байгаа хүн болгон алдаа гаргадаг. Бидний нүдэн дээр “тѳгс тѳгѳлдѳр” хүний дүрд хувилж байгаа хүн, алдаагаа нуугаад бусдад мэдэгдэхгүй гэж хичээдэг болохоос алдаа гаргаж л байдаг юм. Угаасаа амьдралд байх ёстой алдаанаас айж ичин ширвээтэх хэрэггүй дээ. Алдаа гэдэг нь ухаарлын эхлэлийн цэг нь юм шүү дээ.

-Сайхан бүсгүйд дурлаад гологдон хаягдаж үзэг. Ядаж л яагаад гологдсоноо эргэцүүлэн шаралхдаг юм. Яахав дээ, дараа нь ѳѳртѳѳ илүү анхаарал тавьж эхэлнэ.

-Сайн ажлаас гологдол гаргаад хѳѳгдѳж үзэг. Шаралхсандаа ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч бусдад муучилж хэсэг цамнана биз. Хэсэг хугацаанд ажилгүй байж, хэн ч чамайг тоохгүй болоход эргэцүүлж бодон буруугаа ойлгож эхэлнэ.

-Сайрхаж ѳѳртѳѳ онгирон бусдад гайхуулж яваад, шалдаа буутлаа доромжлуулж үзэг. Сархадын халуунд ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳж хэсэг уйлна биз. Шартсан саарал ѳдрүүдийн дараа ѳѳрийгѳѳ “хэн ч биш байжээ” гэдгээ мэдэрнэ.

-Санамсаргүйгээр худлаа ярьж донгосчихоод дараа нь баригдан шившигээ дэлгэж үзэг.  Шарагдаж түлэгдсэн нүүрээ хийх газаргүйдээ ичин тонгойж гэмшинэ. Дахиад худлаа ярихад нүүрний арьс хууларна гэдгийг марталгүй санана.

-Сархадын халуунд сагаж дэврээд бусдыг ѳдѳн ѳѳрѳѳ зодуулж үзэг. Сачий нь хүрэхгүй зүйлд “тэмээ шиг туйлаад тэнгэрт гардаггүй”-г халцархай нүүр нь сануулна. Ууснаа шингээж, дотроо агсамнан хамраараа уугиж сурна.

-“Саятан болно” гэж хѳѳрцѳглѳѳд наймаанд шатан, ѳрд орж үзэг. Ѳрѳѳ тѳлж чадахгүйдээ нойргүй хонон шаналж, бас зугатан тарчилна. Сарвайж хүсэх мѳнгѳѳ “цээжний бан”-гаар олдоггүй юм байна гэдгийг ясандаа тултал ойлгоно.

-Сайхан аав ээжийгээ гомдоочихоод, саахалт айлууд хэсэн хоног тѳѳрүүлж үзэг. Эхлэл рүүгээ нулимж, тѳгсгѳл рүүгээ харааж болдоггүй юм гэдгийг чамаас залхсан бусдын харцнаас олж харна. Саруул энэ орчлонд тэднээс илүү “хайр” үгүйг гэмшлээс ухаарал руу тэнүүчлэхдээ ойлгож гэмшинэ.

Насны залуу омголон булгианд тогтож ядан зѳндѳѳ л унадаг юм. Газар хэвтээд байлгүй босоод л цэх алхаж сур. Нартад ѳѳрѳѳсѳѳ илүү “гоё үгүй” хэмээн бусдын ѳмнѳ тоомжиргүйхэн алхахдаа нэгэн чулуунд будэрч зогтусдаг юм. Ѳвдѳг дээрээ ѳндийн тулж босохдоо ѳрѳѳл бусдын гоо сайхныг анзаарч хар. Надаас илүү “ухаантан үгүй” хэмээн онгирч явахдаа бусдын үгэнд хариу үгүй түгдэрдэг юм. Үгээ цэнэж, бодлоо ширээхдээ ѳвѳг дээдсийн сургааль “эрдэм” гэдгийг тогтоож мэд.

Алдаа гэдэг чинь аймшигтай зүйл бишээ, залуус аа. Алдаа болгоны дараах гэмшил чинь ухаарал руу хѳтѳлдѳг юм. “Яагаад болсонгүй вэ?” гэх харууслаас “Яагаад ч давтаж болохгүй” гэмшил рүү ухаарал л дагуулж явдаг юм. Цаг цагийн урсгал чиний алдааг зѳѳллѳж, эргэж ирэхгүй он цагуудын гэнэн дурсамжаар хѳглѳж байдаг юм. Эргээд дурсахад инээдтэй ч , хѳгжилтэй ч, ичмээр ч юм шиг алдаанууд чамайг бүтээж байдаг юм. Эргэж давтагдаагүй алдаанаас авсан ухаарал тань чамайг хүчирхэг болгож байдаг юм. Харин чи энэ тухайгаа сануулга болгон, нулимстай инээдээр хачирлан, бусдад хүүрнэн учирлаж бай. Бусад чинь арай л бага алдаг л дээ.  

Sep 14

БИДНИЙ ОЙЛГОЛЦОХГҮЙ БАЙГАА “ШИНЭ ҮЕИЙНХЭН”

By gala-admin | СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨЕ

*1990 ОНООС ХОЙШ ТѲРСѲН ЗАЛУУСТ ГУРВАН ДАВУУ ТАЛ БАЙНА

1.     Тэд социализм болоод ямар нэгэн “…измын” суртал хордоогүй болохоор сэтгэлгээ нь арай цэвэр

2.     Тэд мэдээ орсон цагаасаа интернэт хэмээх хязгааргүй ертѳнцѳѳс мэдээлэл авч эхэлсэн болохоор багаасаа сэтгэлгээ нь задарсан

3.     Тэр давуу талаараа тэд ѳѳртѳѳ маш итгэлтэй. Тэдэнд гадаад хүнээс ѳѳрийгѳѳ дутуу гэж огт эмээдэггүй, харин ч “илүү байх ёстой” гэсэн бардам итгэл үнэмшилтэй 

Харин тэдэнд байдаг сул тал нь жаахан БИЕЭ ТООМТГОЙ. Аргагүй шүү дээ, авч буй мэдээллийн багтаамж нь биднээс илүү болохоор биднийг жаахан ГОЛОМТГОЙ. Гадаад хэлийг маш хурдан сайн сурдаг болохоороо түүнийгээ бусдаас илүү чадвар хэмээн жаахан ОНГИРОМТГОЙ. Аль ч хүүхэд насанд байдаг үзэгдэл хэдий ч, тэдэнд энэ хандлага илүү мэдрэгдээд байдаг юм. 

*ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС ГУРВАН ТѲЛѲВТ ОРШИЖ БАЙНА

1.Ѳѳрийн давуу талаа ашиглан хурдан хугацаанд маш сайнаар тѳлѳвшин, амжилтад хүрч байгаа залуус

2. Ѳѳрийн давуу талаа мэдэрдэг хэдий ч, аргаа сайн олохгүй будилж яваа залуус

3. Ѳѳрийн давуу талаа буруугаар ашиглан нийгэмд оршин буй муу зуршилд автан донтож яваа залуус

Тэдний энэ байдал нь гэр бүлийн үнэт зүйл хийгээд харилцаанаас хамаараад байгаа мэт. Хүүхдийг тѳлѳвших үед нь ХЭМЖЭЭНД НЬ ДЭМЖИХ, ХЭТ МАГТАХ, ХЭТ ДАРАМТЛАХ харилцааны нѳлѳѳ байгаа.

*ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА БИД ЯАЖ АЛДААД БАЙНА ВЭ?

1.     Тэднийг “ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах” гэж хүсээд, шаардаад байгаа нь бидний хамгийн том алдаа. Бид тэдний давуу талыг мэдэхгүй байгаагаасаа үйлдэл болгондоо ѳѳртэйгээ адилтгаад байна л даа. “Бид ингэж ѳссѳнѳѳр муудаад байгаа юм алга, чи зүгээр л миний хэлсэнээр бай” гэж зэмлэнэ, хааяа дарамтална.

2.     Яг үнэндээ мэдээлэл авч байгаа багтаамжаараа бид тэднээс хоцрогдоод байгаагаа анзаарахгүй байна л даа. Зарим тохиолдолд бид тэдэнд гологдож байгаа. Хааяадаа тэд бидний ѳѳдѳѳс “Яагаад ийм энгийн бас тодорхой зүйлийг ойлгохгүй байгаа”-г гайхаж харна. Хариуд нь бид зүгээр л муйхарлан зүтгээд байдаг тал бий.

3.     Тэдний ѳѳртѳѳ итгэлтэй байгаа чанарыг ѳѳрийн муйхар хандлагаараа мохоогоод байна. Ихэвчлэн ѳѳрийн хүүхдээ “голж”, бусдын ѳмнѳ “эвгүй байдалд орчих вий” хэмээн тэдний ѳмнѳѳс шаналдаг бидний хоцрогдсон сэтгэлгээ нѳлѳѳлѳѳд байгаа хэрэг. Заримдаа тэд бидний ѳмнѳѳс хэдэрлээд байгаа нь ѳѳртѳѳ итгэлтэй байдлаа хамгаалаад байгаа үйлдэл.

*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ, ГЭЖ ҮҮ?

1.     Нилээд тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй болж байна. Юу юугүй загнаад дарамтлаад эхлэхээсээ ѳмнѳ ,тэднийг яагаад ийм араншин гаргаад байгааг ойлгохыг хичээ. Магадгүй та ѳѳрѳѳ учрыг нь олж чадах ч юм бил үү?

2.     Хүүхэдтэйгээ ярилцаж сурахаас ѳѳр аргагүй. Тэдний үй олон “Яагаад?” гэдэг асуултад тѳвѳгшѳѳлгүйгээр хариулж тайлбарлах хэрэгтэй болно. Мэдээж, худлаа ярихгүйн тулд та ѳѳрѳѳ уншиж судлах шаардлагатай болно. Та хүүхэдтэйгээ хамтад хѳгжиж эхлэхдээ гэр бүлийн үнэт зүйлээ бүтээж байдаг

3.     Заавал ѳѳртэйгѳѳ адилтгаж хэрэггүй дээ. Бидний ѳссѳн орчин болон суусан сэтгэлгээ, ѳнѳѳ үеийн тэдэнд хэзээ ч ойлгогдохгүй. Тэгээд ч энэ цаг үед та ѳѳрѳѳ ч ѳѳрчлѳгдѳхѳѳс ѳѳр сонголтгүй гэдгээ мэдэж байгаа. Яахав генийн уламжлал байгаа л даа. Гэхдээ тѳлѳвшил бол огт ѳѳр зүйл шүү дээ

4.     За тэгээд “хүний эрх” гэж айхавтар тунхаглал байгаа болохоор дургуй тань хүрэхээр барьж аваад “балбаад” байж болохгүй. Уур чинь хүрээд байгаа бол нэг гараараа нѳгѳѳ гараа бариад тэвчихээс ѳѳр аргагүй. Уураа гарч, тайвширахаар нь дахиад л ойлголцох гэж оролдоно. “Оролдлого ихт оройд” нь нэг цагт хүрэх байхаа

5.     Хамгийн гол нь бусдын хүүхдүүдтэй харьцуулан жишээд байлгүй ѳѳрийн араншингаар нь тѳлѳвшүүлэхийг хичээх хэрэгтэй болно. “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэж манай ѳвѳг дээдэс сургасан ажээ. Хүүхэд тань ѳѳрийнхѳѳрѳѳ тѳлѳвшиж байж бусдад тѳвѳг удалгүй амьдарч чадна даа

*УЧИРЛАЛТ ТАЙЛБАР

-Би ѳѳрѳѳ муу эцэг л дээ. Бага насанд нь хүүхдүүдтэйгээ ойр дотно байж чадаагүй, нэг л их социализмын тѳгс ялалтын тѳлѳѳ ѳѳрийгѳѳ зориулсан “хэнхэг” хүн байв даа. Хүүхдүүдээс хамаарсан асуудлаа хамгийн хялбар аргаар буюу загнаад, эсвэл зодоод л шийдчих мэт гэнэн мѳртлѳѳ нийтлэг аргуудтай. Бусад хүн хүүхдүүдийг минь хүмүүжүүлж тѳлѳвшүүлэх ёстой мэт бодож, санхүүгийн асуудлыг шийдсэнээр эцэг хүний үүргээ биелүүлж байна хэмээн тѳѳрѳлдѳж явсан. “Хүний хүмүүжүүлсэн хүүхэд хүрэн бѳѳртэй” гэдэгчлэн багад нь хайрлаж энхрийлээгүй сэтгэл зүрх аажим аажмаар холддог. Эргээд бодож байхад, хүүхдийнхээ бага насанд нь зориулсан зүрх сэтгэл, тэсвэр тэвчээр, хайр халамж бүхэн ѳтѳл насанд тань тэр хэмжээгээрээ эргэж ирдэг тавилантай мэт. Ямар ч тохиолдолд ѳѳрийн хүүхдээ ѳѳрийн гэр бүлдээ ѳѳрсдѳѳ л хүмүүжүүлэн тѳлѳвшүүлэхээс ѳѳр сонголт үгүй.

-Боловсролын салбарт ажилласан 20 жил надад туршлага гэхээсээ бусдыг мэдрэх сайн мэдрэмж ѳгсѳн мэт. АНУ д ажиллаж амьдарсан он жилүүдэд олон олон залуустай уулзан ярилцаж, найзлан нѳхѳрлѳж, тэдэнтэй хамтарч ажиллаж байхдаа энэ бүхнийг анзаарч эргэцүүлсэнээ та нартай хуваалцаж байна. Бид тэднийг шүүмжлэхээсээ илүүтэй ОЙЛГОХ хэрэгтэй болж байна. Биднээс юугаараа давуу, юугаараа дутуу гэдгийг анзаарч эргэцүүлэх шаардлагатай болж байна. Бас тэдэнтэй яаж харилцаж, яаж хамтран ажиллахаа сонгох цаг нь болжээ. 

-Ѳѳрийнхѳѳ үр хүүхдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрийн амьдралаа золиослон байж тэднийг амжилтад хүргэж байгаа олон гэр бүлүүдтэй уулзан тэднээр бахархаж байв. Олон олон гэр бүлүүд амьдралын зорилгоо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрчилж, тэдэнд маш их цаг, мѳнгийг зарцуулж байна. Үр хүүхдүүддээ хѳрѳнгѳ мѳнгѳ бус сайн тѳлѳвшил, боловсролыг олгох нь ирээдүйтэй “хѳрѳнгѳ оруулалт” гэдгийг ухаарцгааж байна. “Сайн хүү мѳнгийг ѳѳрѳѳ олдог” цаг үеийг бид харж байна. Энэ тухай бидний бүтээж буй “Монголчууд Америкт” ТВ нэвтрүүлэгт бага боловч үзүүлэх болно.

-Энэ бүхний тусаар Монголыг ѳѳрчлѳн хѳгжүүлэх цоо шинэ үеийнхэн гарч ирлээ. Тэд дэлхийг харж, дэлхийн хэмжээнд хѳгжиж, дэлхийн түвшинд ѳрсѳлдѳн эхэлж байна. Удахгүй тэд “Холливууд”-ад гарч ирж, дэлхийн мэргэжлийн спортуудад амжилт үзүүлж, дэлхийн шилдэг сургуулиудад суралцан тѳгсѳж, дэлхийн тэргүүлэх байгууллага болон компаниудад ажиллаж эхэлнэ. Энэ хэрээрээ тэд Монголыг дэлхийн хѳгжилтэй холбож ѳгнѳ, бас дэлхийд Монголыг сурталчилна. Тэднийг “монгол хэл мэдэхгүй, монгол ёс заншил мэдэхгүй байна” хэмээн бүү шүүмжил. Тэд дэлхийн хэлээр ярьцгааж дэлхийн хүмүүстэй ойлголцож байгаа нь хамгийн чухал. Эцэг эхчүүд нь тэдний монгол сэтгэл зүрхийг бүтээсэн болохоор хэзээ ч тэд монголоороо л үлдэнэ.

-“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн муу залуус цѳѳн биш байгаа. Тэдэнд бурууг ѳгѳхѳѳсѳѳ ѳмнѳ ѳѳрсдийн алдаагаа олж харцгаая.

1.     Монголын боловсролын тогтолцоо “үнэхээр муу байна” гэдгээ шударгаар хүлээн зѳвшѳѳрч, ѳѳрчлѳхийн тѳлѳѳ тэмцэх хэрэгтэй байна

2.     Материаллаг хэрэглээг шүтсэн, мѳнгѳний боол болсон нийгмийн сэтгэлгээг хүн болгон хичээж байж л ѳѳрчилнѳ.

3.     Ѳѳрийгѳѳ зовоохгүй их мѳнгѳ олж, амар хялбар аргаар амьдарч болох муу жишээг үзүүлж буй Монголын зарим улстѳрчдийг зайлуулан шийтгэж байж, нийгэмд шударга ёс тогтоон эрүүлжүүлнэ.

4.     Ѳѳрийн бүтээсэн хүүхэдтэйгээ шинэ аргаар харилцан ойлголцож байж зѳв тѳлѳвшүүлнэ. Загнаж зодоод асуудлыг шийдэхгүй гэдгээ ухамсарлах цаг нь болжээ

5.     Үр хүүхдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрѳѳ бас ѳѳрчлѳгдѳх ёстой болж байгааг ойлгож ухаарах хэрэгтэй болжээ. Ѳѳр сонголт нэг их харагдахгүй л байна даа.

…Шинэ үеийн залуус гарч ирж байгаа болохоор Монголын ирээдүй ѳѳдрѳг сайхан болно гэдэгт би эргэлзэхгүйгээр итгэдэг. Ѳѳрчлѳлт цаг хугацааны л асуудал болохоос, суурь нь аль хэдийн бүрэлдсэн байгаа. Мунхаг тэнэг улстѳрчид, тэдний бүрдүүлсэн гажиг тогтолцоо, дагаж мунхарсан бид ѳѳрсдѳѳ л тэдэнд саад болж байна. “Аугаа их хувь заяатай”, “тэнгэрт тэтгэгдсэн” хэмээн цээжээ дэлддэг монголчууд бидний ирээдүй ѳѳдрѳг сайхан байх болноо.

Sep 11

“АРГАЛАХ” СЭТГЭЛГЭЭ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Ѳнѳѳгийн Монголын хѳгжлийн хоцрогдлын талаар бид янз бүрээр шүүмжилж, хэн нэгнийг буруутгадаг.  Улс орныг удирдан чиглүүлдэг “улстѳрийн” нэртэй системийн тогтолцоо гажуудсан нь үнэн боловч, хүн бүрийн үүрэг хариуцлага дутагдаад байгаа нь тодорхой үнэн. Монголоос гадаадад ирж буй олон хүмүүстэй уулзан ярилцаж байхдаа, санаачилж буй тѳслүүддээ Монголоос залуусыг урьж ирүүлэн баг болон хамтран ажиллаж байхдаа, бас цахим орон зайн мэдээллүүдийг уншиж байхдаа дараах дѳрвѳн хоцрогдлыг анзаарсан юм.

Нэг. ЦАГ БАРЬДАГГҮЙ

Хэн нэгэнтэй уулзахаар болзсон бол, хэн нэгэнтэй хамтран ажиллахаар болсон бол, ямар нэгэн арга хэмжээ эсвэл тоглолт зохион байгуулахаар товлосон бол цагаасаа заавал хоцорно. Монголчууд бидний “үндэстэний онцлог” шахуу болтлоо дэлгэрсэн “бүдүүлэг” энэ харилцаа биднийг муухай харагдуулдаг.

1.     “За сүртэй ш дээ” хэмээн хайхрамжгүй  бодож байгаа бодол тань бусдыг хүндлэхгүйгээр үл барам, хамтран ажиллах хүний итгэлийг алдаж, урмыг хугалах шалтгаан болдог

2.     “Монголчууд зохион байгуулж байгаа арга хэмжээ цагтаа эхлэхгүй дээ” хэмээн бодож алгуурлаж байгаа бодол тань бидний бие биенээ  хүндлэхгүй байгаагийн, бие биедээ итгэх итгэлийг аль хэдийн алдаж орхисоны нотолгоо.

3.     Асар хурдацтай хѳгжиж буй мэдээллийн энэ зуунд монголчууд бид “үдээс ѳмнѳ”, “үдээс хойш” хэмээх цагийн баримжаатай хэвээрээ байгаа нь хоцрогдлын үндсэн шалтгаан мѳн.

Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?

-Болзсон л бол заавал цагтаа очиж бай. Хичнээн амаргүй хэцүү байсан ч, тѳвѳгтэй мэт санагдсан ч цагтаа очно гэдэг нь бусдыг хүндлэх хүндлэл, бас ѳѳрийн тань үнэ цэнийн хэмжүүр болдог юм даа.  Хүн болгон ингэж ухамсартайгаар хичээх аваас бид сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж эхэлнэ

-Монголд ажил эхлэх, тарах цагаа

а.Бүтээн байгуулалтын \Ѳглѳѳ 6 цагаас эхэлнэ\

б.Албан ажлын                  \Ѳглѳѳ 8 цагаас эхэлнэ\

в.Хичээл сургуулийн      \Ѳглѳѳ 9 цагаас эхэлнэ \

гэсэн ангилалтайгаар тогтоож хатуу мѳрдүүлэх боломжтой.  Хэнд ч гомдоллох, шалтаг тоочих шалтгаангүйгээр цагийг мѳрдүүлж сургах нь хариуцлагатай байх, түгжрэлгүй болох, үр бүтээлтэй ажиллахын эхлэл болно. Энэ бол Тѳрийн үүрэг юм шүү дээ.

Хоёр. ХИЙХ АЖЛАА ТѲЛѲВЛѲДѲГГҮЙ

Нэгэнт цагийн менежмэнт үгүй болохоор, хийх ажлуудаа тѳлѳвлѳхгүй байгаа нь маш их боломжуудыг алдахад хүргэдэг. Ямар ч ажил “их, “бага”-aасаа биш, ойлгомжгүй эмх замбараагүй байдлаасаа шалтгаалан хүмүүсийг бухимдуулан ядраадаг. Монголын Тѳрийн ѳнѳѳгийн дүр зураг ч яг адилхан.

1.     Хэн нэгэн дээр зорьж очоод л уулгамч юм шиг “Энэ ажлыг яг одоо хийгээд ѳгѳѳч!” хэмээн шахаж шаардаж байгаа тань, эсвэл “Яг одоо гараад ирээч, уулзья” гэж уруу татаж байгаа тань, таны эмх замбараагүй байдлын илрэл.

2.     Ажлаа яг таг тѳлѳвлѳсѳн байгаа хүн, таны сэтгэл хѳдлѳлѳѳс үүдэлтэй гэнэтийн саналаас татгалзах нь таны түүнд гомдох, түүний талаар таагүй үнэлэмжтэй болох шалтгаан болж байгааг та анзаардаг уу?

3.     Танай байгууллага болон хамтрагчид тань урт хугацааны зорилго үгүй, ажлуудаа нарийн тѳлѳвлѳдѳггүй бол та ажил дээрээ зүгээр л суух, цагаа дэмий нѳхцѳѳх, холхин гэгэлзэх зэргээр залхуурал руу хѳтлѳгдѳнѳ. Энэ нь аажим аажимдаа бухимдал руу чиглэдэг.

Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?

-Та ѳѳрийн амьдралын зорилготойгоо нийцүүлэн хийх ажлуудаа урт бас богино хугацаагаар заавал тѳлѳвлѳж бай. Энэ нь таны амьдралыг зорилготой, утга учиртай, эмх цэгцтэй болгоно. “20 жилийн дараа тийм хүн болсон байна”, эсвэл “10 жилийн дараа эдийн засгийн хувьд бусдаас хараат бус болно доо”, “5 жилийн дараа би тийм сургууль тѳгсѳж, ийм хэмжээний боловсрол эзэмшинэ” гэх мѳрѳѳдлүүд тань таны тѳлѳвлѳлтийн эхлэл.

-УИХ ын гишүүн, ЗГХЭГ ын дарга Л.Оюун Эрдэнэ Монгол Улсын хѳгжлийн 25 жилийн бодлогыг тѳлѳвлѳж, хийх ажлуудаа тодорхой болгох “Алсын хараа “-тай санаачлага гаргаж байгааг би дэмжиж байгаа. Магадгүй энэ нь “цээжний баримжаа”- гаар бодлого ярьж, “амны баримжаа”-гаар тайлбарлан, “сэтгэлийн хѳдлѳл”- ѳѳр шийдвэр гаргадаг буруу тогтолцоог халж, судалгаанд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг эрүүл тогтолцооны суурийг тавих байх. Монголын хѳгжлийн үндсэн бодлогоо тодохойлж, хэрэгжүүлэхдээ:

а. 25 жилээр

б. 10 жилээр

в. 5 жилээр

г. 1 жилээр

хэмээн уусган тѳлѳвлѳж байж бид эрүүл ухаанаар, бодитой хѳгжиж чадна.

Гурав. АРГАЛАХ СЭТГЭЛГЭЭ

 Чин сэтгэлээ шингээж чадахгүй мѳнгѳн дүнтэй ашиг, магтаалтай нэр алдар олохыг хүсч хийж байгаа ажлууд хэзээ ч амжилтад хүрдэггүй. Хичнээн их уулзалт цуглаан зохион байгуулаад ч, хичнээн сайхан уриа лоозон дэвшүүлээд ч, энд тэнд очиж хичнээн сайхан санаагаар бадрангүй илтгэл тавиад ч хѳгжиж, ѳѳрчлѳгдѳж чадахгүй байгаагийн шалтгаан нь бидний хэлбэрдэх, аргалах сэтгэлгээний илрэл мѳн.

1.     “Ѳѳ сүртэй ш дээ, энэ ажлыг ингээд аргалчихаж болно доо” гэж бодох дор бид мѳн чанарыг огоорч, хэлбэр дүрсийг үзүүлж эхэлдэг. Заримдаа ийм арга хэмжээнүүдэд оролцоход яг л “жүжиг” үзэж буй мэт хуурамч таагүй мэдрэмж тѳрѳѳд байдаг юм,

2.     “Иймхэн юмыг аргалчихаж чадахгүй, арчаагүй юм” гэх халагласан зэмлэл, сэтгэлээ зориулсан зүтгэлээс, хѳнгѳхѳн аргалаад хийчихсэн зүйл илүү үнэлэгдэх үеэс бидний урам хугарч, ѳѳрийн дотоод мѳн чанараасаа “урваж” эхлэхэд хүргэдэг.

3.     Хэлбэр хѳѳсѳн олон үйлдэл, ажлуудын гайгаар Монголын минь хѳгжил “хѳѳсѳрсѳн” хэврэг тѳлѳв дээр байгаа мэт санагдаад байх. Удахгүй хагарч хавь орчноо бохирдуулаад, бүгдийг шинээр эхлүүлэх мэт харамсалтай тѳсѳѳлѳл нь алив зүйлийг “аргалж болдог “сэтгэлгээний муу нѳлѳѳ. “Бүх л зүйлийг аргалж болно” гэдэг сэтгэлгээ биднийг “хуураад” байна.

Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?

-Олон нийтийн дунд түгээмэл болсон “Бүх зүйлийг, түүн дотор хуулийг ч аргалж болно” гэдэг бидний бохирдсон сэтгэлгээнээс, нийгмийн хѳгжлийн СТАНДАРТ  л салгаж чадна. Иргэддээ зориулсан нийгмийн халамж үйлчилгээний стандартууд нь хүмүүсийн сэтгэлгээний хямрал бухимдалгүй амар тайван ажиллаж амьдрахын баталгаа юм билээ. Бид энэ талаар “Хѳгжлийн замаар” нэртэй 55 дугаар цуврал нэвтрүүлгүүддээ үзүүлсэн байгаа. Бухимдал үүсгэдэг ойлгомжгүй байдлаас, бүх зүйл нь маш ойлгомжтой хэрэгжүүлэхэд тѳвѳггүй стандартуудыг бий болгон хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.

-“Хуулийн ѳмнѳ бүх хүн эрх тэгш байна” гэсэн “Үндсэн хууль”-ийн заалтын бодит хэрэгжилт нь, буруу үйлдэл хийчихээд гаалийн байцаагчийг, мэргэжлийн хяналтын ажилтанг, мѳрдѳн байцаагчийг, прокурорыг, шүүгчийг таньдаг хүнээр нь дамжуулан авилга ѳгч аргалж болно гэдэг сэтгэлгээнээс холдуулж чадна. Хууль зѳрчсѳнийх нь тѳлѳѳ “асар ѳндѳр хэмжээгээр торгох”-ыг эсэрэгүүцэн жагсаж байгаа үйлдлээс л “Хуулийг зѳрчиж, зѳрчлийг аргалж болно” гэдэг солиорол мэдрэгдээд байдаг юм даа. “Хэн нэгний хувийн ашиг сонирхол нийт олны эрх ашгаар хязгаарлагдана” гэдэг эрүүл ойлголт та бидний ѳнѳѳдрийн, үр хүүхдүүдийн минь маргаашийн сайн сайхан амьдралын баталгаа юм шүү дээ. Хэзээ ч юуг ч “аргалах” шаардлагагүй дээ.

Дѳрѳв. ХАРИУЦЛАГА

Санаатай болон санамсаргүй байдлаасаа шалтгаалан алдаа гаргадаг нь хүний нийтлэг тѳлѳв. Гаргасан алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь хариуцлагатай байдлын илрэл хийгээд харилцааны том соёл мѳн. Харин бидэнд буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайж, буруутанг нотлохын тулд элдэв хийрхэл ѳгдѳѳдѳг базаахгүй зуршил байгаа. Уучлал гуйх нь “бусдаас дор” байдалд орж ичгэвтэр шившигтэй байдлаар бусдад үнэлэгдэх болно гэсэн тэнэглэл ч үүнд нѳлѳѳлдѳг.

1.     “За сүртэй юм, хүн болгон л ингэдэг шүү дээ” хэмээн бусадтай барьцсан сэтгэлгээ, ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх үйлдэл тань таны үнэ цэнийг бусдын ѳмнѳ бууруулж байдаг. Магадгүй дэргэд тань ѳсч буй хүүхэд тань ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч бусдыг буруутгаад эхэлбэл энэ нь “таны буруу” гэдгийг бүх насаараа л мэдрэх болно

2.     Бусдын эрх ашигт харшилсан буруу муу үйлдлийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээхгүй “аргалаад” байх нь, ѳнѳѳдѳртѳѳ “болоод байгаа” юм шиг бардамнал тѳрүүлэх хэдий ч цаг хугацаа ѳнгѳрѳх хэрээр ямар ч утгагүй үнэ цэнэгүй мэт мэдрэмж болон хувирахыг тѳсѳѳлж чадах уу?

3.      Монголын улстѳрд байгаа эдийн шунал, мунхаг тачаалтай нѳхдүүд элдэв залилан луйвар хийж бусдын боломжийг хулгайлсаныхаа тѳлѳѳ уучлал гуйж, хариуцлага хүлээхгүй байгаа нь Монголын нийгмийн “эмгэнэл” болон хувирч байгаа нь үнэн. Энэ нь улам улмаар олон хүмүүсийн “барьцах” сэтгэлгээг ѳгдѳѳж, бид нийгмээрээ бохироор амьсгалж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүгдээрээ хариуцлага хүлээх л болно, ѳѳр гарц үгүй

Тэгээд яах юм бэ, гэж үү?

-Хүн болгон ѳѳрийн гаргасан шийдвэрийнхээ тѳлѳѳ бусдад гомдоллохгүйгээр, бусдыг буруутгахгүйгээр ѳѳрѳѳ л хариуцлага хүлээж сурах хэрэгтэй болж байна даа. Алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь, бусдад худлаа ярьж, сэтгэл дотроо ичингүйрэн шаналж явахаас хавьгүй амархан зүйл. Хариуцлага хүлээнэ гэдэг нь гаргасан алдаагаа дахин давтахгүйн баталгаа болохоос бус аймшигтай ичгүүртэй зүйл огтхон ч биш. Ѳѳртѳѳ болон бусдад ингэж хандаж байх нь таны сэтгэлийн амар амгалан байхын шалтгаан болдог.

-Живж буй усан онгоцон дээр гүйлдэх хархууд шиг буруу муу улстѳрчидтэй бүү барьц аа. Тэд хэзээ нэгэн цагт хүртэх ёстой шийтгэлээ хүртэх л болно. Хууль эс гэхэд хувь заяа нь шийтгэдэг юм, амьдрал хатуудаа хатуу. Харин бид дор бүрнээ шударга байхыг хичээж, алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйж, алдаагаа дахин давтахгүй байж сурах нь чухал. “Намайг уучлаарай” гэдэг үгний шидээр үзэн ядах сэтгэл үргэж холддог юм. “Зүгээр ээ” гэдэг хариултыг инээмсэглэл дагалдаж явдагийг анзаарсан уу? Тэгээд л бүх зүйл сайхан болно.

ТѲГСГѲЛ

Энэ бичлэгийг уншаад ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх гэж байгааг тань ойлгож байнаа. Бүх хүнийг хамруулж шүүмжлээгүй, нийгэмд байгаа нийтлэг үзэгдэлүүдийг учирласан юм. Таны эргэн тойронд байгаа хүмүүс ямар байна, та ѳѳрѳѳ яг л тийм тѳлѳвт хувирдаг. Тэгэхээр та ѳѳрѳѳ ѳѳрчлѳгдѳж чадаад ѳѳрийнхѳѳ эргэн тойронд байгаа хүмүүстээ учирлан түгээж эхэлбэл, аажим аажимдаа олон хүмүүс ѳѳрчлѳгдѳж эхэлнэ. Эргэн тойронд тань сайн хүмүүс олширч, бие биенээ ойлгон хүндэлж, хайрлан санаа тавьж эхлэх дор та сэтгэлийн амар амгаланг мэдэрч бас аз жаргалтай болж эхэлнэ. Улс орон ч адил.

Sep 02

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож МҮОНТВ -д хүлээлгэн ѳгсѳнѳѳр олон нийтэд хүрч эхлэх юм. Бид энэ тѳсѳлдѳѳ ийм зорилтуудыг багтаалаа.

1.Аялал жуулчлалын олон улсын болон АНУ ын стандартуудын талаар дараах 5 ойлголтод багтаан олон нийтэд хүргэхээр зорив. Үүнд:

a.     Аялал жуулчлалын үйлчилгээний талаар \ Бие засах газар, хогийн сав, бэлэг дурсгалын дэлгүүр, хоол хүнсний үйлчилгээ \

b.     Аялагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар

c.      Аялагчдад аялал жуулчлалаар дамжуулан боловсрол хэрхэн олгодог талаар

d.     Байгаль болон амьтадаа хэрхэн хамгаалж онгон дагшинаар нь хамгаалж байгаа талаар

e.     Аялал жуулчлалын салбарын менежмэнт хийгээд санхүүжилтийн талаар

2.Аялах соёл болоод ѳѳрийгѳѳ аялалд хэрхэн бэлтгэж, ая тухтай амрах боломжийн талаар ѳѳрсѳдѳѳ үлгэрлэн үзүүлэхийг хичээв

3. АНУ д ажиллаж амьдарч буй монголчууд болон Монголоос Америкт аялахаар ирж буй аялагчдад хандан “Та нар нэгэнт мѳнгѳѳ зарцуулан аялахаар шийдсэн бол хамгийн гайхалтай, алдартай “Үндэсний Парк”- уудыг зорин ирж үзээч” хэмээн санал болгож байгаа юм. Бид судалсан судалгаа, хуримтлуулсан туршлагууд дээр тулгуурлан “Шинэч” сэтгүүлийн нэг дугаарыг аялал жуулчалд зориулан гаргахаар бэлтгэж байгаа болно.

4.Монголд аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хѳгжүүлэхэд хэрэг болох  авто замын тэмдэглэгээ, аймгуудын хязгаарын самбарууд, замын хажуугийн бие засах газар, зам дагуух үйлчилгээ, майхантай хонож болох газрууд зэрэг дэд бүтэцтэй холбоотой стандартуудыг тусад нь үзүүлэхээр бэлтгэв.

Энэ ТВ тѳслийг бэлтгэж явахдаа бид нэгэн зүйлийг сайтар ойлгосон юм. Хэрвээ бид жилдээ 1 саяас доошгүй жуулчин хүлээж авахаар тѳлѳвлѳж байгаа бол, 1 сая жуулчинд хүртээмжтэй БИЕ ЗАСАХ, ГАЗАР ХОГИЙН, САВ ДЭД БҮТЭЦ байна уу? гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Аялал жуулчлалын салбарын “амин сүнс” гэж хэлж болох энэ 3 асуудлыг шийдэхгүйгээр сэтгэлийн хѳѳрлѳѳр “хэдэн сая жуулчин авна” гэж хэлж байгаа нь “худлаа амлалт”. Монголчууд бид зуны дэлгэр цагт эх орныхоо байгалын үзэсгэлэнт газруудаар олноороо аялж байгаа нь ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ыг хѳгжүүлэх сайхан боломж мѳн боловч дараах сѳрѳг асуудлуудад анхааралтай хандахгүй байна.

1.     Аялалын улиралд автомашины ослоор хичнээн хүн амь насаа алдаж буйд

2.     Аялагчид дурын газраа сонгон хээр хонож байгаагаас байгаль орчиноо яаж бохирдуулан сүйтгэж, хэдий хэмжээний хог хаягдалыг задгай хаяж буйд

3.     Аялж байгаа шалтгаанаар архидан согтуурсаны улмаас хичнээн хүн голын усанд унаж амь насаа алдсан, гал алдасны улмаас хичнээн түймэр гарч хээр тал ой мод шатаасан үйлдэлд

4.     Гадаадын болон дотоодын хичнээн аялагчид аюулгүй байдлыг нь хангаагүйн улмаас эрсдэлд орж буйд

Аялал жуулчлалын хѳгжилд нѳлѳѳлж байгаа сайн сайхан тѳслүүдийн хажуугаар замбараагүй байдлаасаа шалтгаалан олон хүний амь нас, байгалын хохирлоор тѳлѳѳс тѳлж боломгүй. Бидний энэ тѳслѳѳс “АВАХЫГ НЬ АВЧ ХАЯХЫГ НЬ ХАЯЖ”  байж нүүдэлчин уламжлалтай, аугаа түүх нь дэлхийд “бренд” болсон Монгол оронд минь ѳвѳрмѳц онцлогтой АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ хѳгжинѳ гэж бид тооцож байгаа юм.

…Миний хувьд “Америкийн Үндэсний Парк”- уудын ихэнхээр нь 3 аас доошгүй удаа аялсан байлаа. Сая, үзээгүй заримыг зорьж очин үзсэнээр үндсэндээ нилээд мэдлэгтэй болов. Багийн гишүүн Б.Батбямбыг энэ аялалаас сарын ѳмнѳ судалгааны аялал хийлгэснээр бид нилээд сайн мэдээлэлтэй болсон билээ. Энэ бүхнийгээ та нартай хуваалцахын тулд бид “Шинэч” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлтгэн та нарт хүргэнэ. Үүнд

1.     Америкийн хэмжээнд 5 -10 хоногт багтаан гэр бүлээрээ автомашинаар аялаж болох 6 маршрутыг сонгон бэлтгэж бүх мэдээллүүдийг \хоорондын зай, замд хонож болох газрууд, очоод юу үзэж болох болон бусад мэдээллүүд\ бэлтгэн оруулна. Энэ мэдээллүүдийг нэгтгэн маршрут тус бүрд нь гар утасны апплекейшн бүтээх талаар бид судалж байгаа юм.

2.     Америкийн “Үндэсний Парк”-ууд болох Niagara Falls, Mount Rushmore, Graze Horse, Rocky Mountains, Arches, Yellov Stone, Shasta Mountain, Crater Lake, Yosemite, Grand Canion, Zion зэрэг паркуудын танилцуулга, фото зургууд болон бусад мэдээллүүдийг оруулна

3.     Аялалд хэрхэн бэлтгэх, гарч болох эрсдэлүүд болон анхаарч мэдэж байвал зохих жижиг асуудлуудаар зѳвлѳмж болгон оруулна. Энэ нь таныг аялж сурах, аялалын соёлтой болоход тань туслах болно.

 Америкаар аялахад эдгээр мэдээллүүд танд хэрэг болно хэмээн бид тооцож байгаа юм. АНУ д байгаа болон Монголоос Америкт ирж аялах хүсэлтэй хүмүүст бид зѳвлѳлгѳѳ ѳгч, эсвэл аялалыг тань зохион байгуулж туслах боломжтой гэдгээ дуулгахад таатай байна.

“ХАЯАНААСАА ХОЛДОЖ ҮЗЭЭГҮЙ ХҮНИЙ БОДОЛ НЬ БОСГОО ДАВДАГГҮЙ”

Аялал үнэхээр гайхалтай цаг хугацаа хийгээд орон зай. Аялж явахдаа хүн ѳѳрийн “ѳчүүхэн” гэдгийг маш сайн мэдэрч, нүдний мэлмий нь нээгдэж, оюун бодол нь тэлж задардаг. Хамт аялж явахад хүний мѳн чанар “нүцгэн үнэн”-ээрээ мэдрэгддэг. Бие биедээ хандаж буй хандлага, хайрлаж буй хайр, халамжилж буй халамж яг л тод харагдана. Манай багийнхан хамт аялсан сар гаруй хугацаандаа зѳндѳѳ сайдаж муудалцсан. Бие биенээ бараг мэдэхгүй, танихгүй хүмүүс сар гаруйн дараа дотно найз нѳхѳд болон ээнэгшинэ. Нэгэн зорилгын тѳлѳѳ бие биенээ таньж, хэн нэгний ааш араншинг хүлцэн тэвчиж, тодорхойгүй байгаа асуудлаа ярьж ойлголцоно гэдэг амаргүй. Том зорилгын дэргэд энэ мэт асуудлууд жижиг байдаг гэдгийг хүн бүхэн ухаарсан байх. Бидний нѳхѳрлѳл хамтын ажиллагааны үр дүн нь энэ нэвтрүүлгүүд болон сэтгүүл, бас мэдээллүүд байх болно. Бид энэ багаараа энэ тѳслүүдээ “Солонгосоор ……. бээр”, “Японоор ………… бээр”, “Туркээр …………  бээр”, “Европоор …………  бээр” гэхчилэн олон орнуудаар үргэжлүүлэн хийх хүсэлтэй байгаа. Бидэнд туршлага, бас сэтгэл, итгэл, нѳхѳрлѳл байгаа болохоор биднийг дэмжин хамтран ажиллах хүсэл, боломжтой хүмүүс байгууллагуудад нээлттэй байх болно. АЯЛНА ГЭДЭГ ЯМАР САЙХАН ГЭЭЧ! Чи энэ ертѳнцѳд яах гэж ирсэнээ, ѳѳрийнхѳѳ “хэн” гэдгээ жинхэнээр нь мэдрэхэд тань аялал тусална.

Aug 27

“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм.

1.     Америкт ирж суурьшсан монголчууд ямар саад бэрхшээлүүдийг давж ѳнѳѳдрийг хүрэхдээ хэрхэн ѳѳрчлѳгдѳж, яаж хѳгжѳѳ вэ? гэдгийг бодит үнэнээр нь үзэгчдэд хүргэж ойлгуулах

2.     Хууль дурмийг сахиж, бусдыг хүндлэн харьцаж, хийж буй ажилдаа сэтгэлээ шингээн чанарыг эрхэмлэн ажиллаж сурсан энэ монголчуудаас суралцах, эв хичээгээд хамтран ажиллах боломж байна гэдгийг мэдрүүлэх

3.     Бусдаас хамааралгүйгээр ѳѳрийн амьдралаа ѳѳрѳѳ л босгохын тулд ѳѳрийгѳѳ шинээр нээж, үргэлж хичээн суралцаж байгаа тэдний ярианаас маш олон “боломж” уудыг та олж харах болно

Бараг 60 шахам хүмүүстэй уулзан чин сэтгэлээсээ ярилцаж байхад дараах 3 зүйл нийтлэг анзаарагдав.

1.     Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс ихэнх хүний Монголд суралцаж тѳгссѳн сургууль болон эзэмшсэн мэргэжил хэрэг болсонгүй

2.     Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголд эрхэлж байсан албан тушаал хийгээд, гүйцэтгэж байсан ажил хэрэг болсонгүй

3.     Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголдоо мѳнгѳтэй баян байсан уу? мѳнгѳгүй ядуу байсан уу? гэдэг нь хамааралгүй байсан

Яг ийм мѳчид хүн болгон ѳѳрийнхѳѳ тухай “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Би яаж амьдрах вэ?” хэмээн эргэцүүлж, ѳѳрийн чадвар боломжоо олж нээн амьдралаа огт тѳсѳѳлж байгаагүй “шинэ”-ээр эхлүүлсэн байдаг. Монголчуудын цусанд нь байдаг “дасан зохицох” чадвар, “бусдаас дутуу явахгүй” гэсэн бардамнал, “бусдаас илүү байх” гэсэн хичээл зүтгэл тэднийг амжилтад хүргэж байна. Ийм богинохон хугацаанд ийм амжилтад хүрч, энэ гүрэнд ѳѳрсдийн орон зайгаа эзэлж байгаа монголчуудаараа бид бахархаж байлаа. Нас насны, олон янзын мэргэжил, ажилтай монголчуудын ярианаас “Америкт цагаачилсан монголчуудын түүх” бүтээгдэж байв. Энэ тѳслийн бас нэгэн ѳгѳѳж энэ байгаа. Хүн бүрийн хүүрнэсэн түүх, ухаарлыг анхаарч сонсох аваас та олон сайхан  боломжийн талаар эргэцуулэх болно. Яг ѳнѳѳ үед монголчууд бид:

1.     “Жалга”- ын сэтгэлгээнээсээ ангижирч, “дэлхий”-н хѳгжил дэвшилийг харж тэдэнтэй нэгдэх хэрэгтэй болж байна. Хавтгай болж буй энэ дэлхийд маш их боломжууд байна

2.     Улс тѳрѳѳс эсвэл хэн нэгнээс хамааралтай амьдралаа ѳѳрчилж, ѳѳрѳѳ л ѳѳрийн амьдралаа бүтээж, бүтээсэн амьдралаа ѳѳрѳѳ л авч явж сурах хэрэгтэй болж байна

3.     Ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, ѳчүүхэн эрх ашгийнхаа боол нь болж биш, нэгдэн нягтарч бие биенээ дэмжиж байж л монголчууд бид хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд дэлхийн хүн болцгоож, тэдний үр хүүхдүүд дэлхийн хэмжээнд амжилт гаргаж эхэлж байна. Тэднийг муулж шоолж бас гадуурхаж бус, тэднээс суралцан тэдэнтэй хамтран ажиллаж байж Монгол Улс хѳгжинѳ гэдэгт миний бие улам ихээр итгэх боллоо. Маш сайн соёл, сэтгэлгээ, үйлчилгээг тэд л түгээж чадна. Тэд маш сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа. Мѳнгѳний үнэ цэнэ, амьдралын утга учир, цаашдын зорилгоо тэд огт ѳѳрѳѳр харж байна. Энэ нэвтрүүлгүүдийг үзэхдээ, гадаадад байгаа монголчууд ямар их золиос тѳлж байж дараагийн үедээ шинэ боломжуудыг нээж ѳгсѳнийг, ямар их хѳлс, нулимсан дунд ѳѳрсдийн амьдралаа босгож чадсаныг, эх орондоо “ѳртэй” зовинолоор Монгол руугаа ямар их “хѳрѳнгѳ оруулалт” хийж байгааг бодитоор ойлгох болно. Бид тэднийг “мундаг” гэж магталгүйгээр, сэтгэлийн дотоод ертѳнц рүү нь ѳнгийх гэж хичээсэн.

“Монголчууд Америкт” ТВ нэвтрүүлэг ирэх 10 сараас 2020 оны 10 сар хүртэл МҮОНТВ- ээр цуврал болон гарч эхэлнэ. Бид ѳнѳѳг хүртэл албан ёсны спонсоргүйгээр ѳѳрсдѳѳ хичээж ажиллаа. Нэвтрүүлэгт оролцож буй хүмүүстээ “Та, биднийг санхүүгийн хувьд боломжоороо дэмжиж туслаач. Нэвтрүүлэг ТВ ээр гарсаны дараа энэ дугаар танд үлдэх болно. Магадгүй энэ түүх таны үр хүүхдэд дурсамж болон үлдэх байх” хэмээн учирлаж, тэдний дэмжлэгээр нилээд хэсгийг нь, үлдсэн зардлаа ѳѳрсдѳѳ босгож бүтээлээ. Зураг авалтаа хийх гэж Америкийн хотуудаар аялахдаа хамгийн бага зардлаар аялж, бас халуун дулаан, сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн дэмжлэгээр бүтээлээ. Энэ тѳсѳлд залуусыг сурган бэлтгэж хамтдаа 2020 оноос “Монголчууд Солонгост”, “Монголчууд Европт”, “Монголчууд Австралид”, “Монголчууд Японд”, “Монголчууд Хятадад”, “Монголчууд Орост” гэх мэтээр ѳргѳжүүлэн бүтээхээр бодож байна. Бидэнтэй баг болон нэгдэж, бас бидний тѳслийг санхүүжүүлэн дэмжих хүсэл боломжтой хүн бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Энэ ТВ тѳсѳл монголчуудын сэтгэл зүрхэнд бага боловч итгэл найдварын оч болон тусч байвал зорилго минь биелэнэ гэсэн үг. Бид хамтдаа ихийг бүтээж чаднаа.

Aug 25

ДОПИНГ- БѲХЧҮҮД- НААДАМ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Жил жилийн Үндэсний их баяр цэнгэлт наадмын дараа уралдсан морьд, барилдсан бѳхчүүд, харвасан харваачдын дунд “допинг” хэрэглэсэн эсэх талаар шалгалт хийгдэн, үүнийг дагасан хэрүүл маргаан тасардаггүй. Даяарчлал дэлгэрч, дэлхий ертѳнц хавтгайрч байгаа энэ үед мэргэжлийн спортын муу нѳлѳѳ Монголд нэвтэрч байгаагийн илрэл бас нотолгоо.

Бѳхчүүд яагаад допинг хэрэглэдэг вэ?

1.Олон түмнийг цэнгүүлэн, “үнэн хүчийг үзэн барин авч барилддаг” Монголын үндэсний бѳхѳѳ хүндлэн дээдэлдэг уламжлалт зан заншлыг буруугаар ашиглан бизнес болгож, үүнийг нь дэвэргэн хѳѳргѳдѳг “хѳѳсѳрсѳн” тогтолцоо бий болжээ
2.Жилдээ ганц болдог Улсын баяр наадмаар цол гуншин олгодог болохоор, үүнийг нь “Нутгийн Зѳвлѳл” нэртэй хэсэг нѳхѳд зохион байгуулан, их хэмжээний санхүүжилтээр тэдний шуналыг дэвэргэж байна
3.”Аварга” цолтой зарим бѳхчүүд нутаг жалгын үзлийг бий болгож бѳхчүүдийг талцуулан, зохион байгуулалтайгаар авилгын “найраа”-г хѳгжүүлэн бѳхчүүдээр “тоглож” байна
4.Бѳхчүүдийг хүндлэл бус “зусардалт” дагалддаг болсноор тэдний ёс зүй болон “жудаг” алдагдаж, олон олон залууст энэ нь их мѳнгѳ олох боломж, амар хялбар амьдралын жишээ болон түгж байна

“Мэргэжлийн спорт” бус хэрнээ “мэргэжлийн спорт”- ын түвшинд ойртохүйц хэмжээний алдар хүнд, бай шагнал дагалддаг болохоор л зарим бѳхчүүд мэргэжлийн спортын “хар толбо” болох допинг хэрэглээд байгаа хэрэг шүү дээ. Харин бид мэдсээр атлаа мэдээгүй дүр эсгэн амжилт гаргахад нь хѳѳргѳн зусардаж, алдаа гаргахад нь дэвсэлж унагаад, дээрээс нь нулимж суудаг муухай “дуршилтай”. Бидний ѳмнѳ бѳхчүүд ил тод “найраа” хийн доромжилж, бид урьдчилан мэдсээр байгаа хэрнээ даган баясч, нийтээрээ наадмын бѳх хэмээх “тавилттай жүжигэнд” дасан дассаар олон он жилийг үдэж буй. Одоо хэр нь даган жүжиглэсээр буй бид арчаагүй тэнэг, зусар мунхагууд…

Жилдээ ганц болдог “Үндэсний баяр наадмын тухай хууль” гэгчийг баталж, цол гуншинг “Монгол Улсын Ерѳнхийлэгчийн зарлиг”- аар олгодог болсон нь удирдагчтайгаа, олон түмэнтэйгээ “Хѳгийн байдал”-д харагдаж, муухай шившиг болж байна. Энэ тэнэглэлээ зогсоож:

-Бѳхчүүдийн бүтэн жилийн барилдсан амжилтаар “Бѳхийн Холбоо” нь “цол” олгодог, баяр наадмаар зѳвхѳн “чимэг” нэмдэг болох хэрэгтэй мэт
-Бай шагналыг нь хүндлэл, бэлэгдэлийн хэмжээнд олгож байвал зохилтой мэт
-Mонгол бѳхчүүд олширч дэлхийн жишигтэй дүйцэхүйц хэмжээнд хѳгжиж байгаа бол Японы “Сумо” барилдаан шиг “мэргэжлийн” хэмжээнд хѳгжүүлэн байнгын бооцоот тэмцээнүүдийг зохиож болох мэт. Үүнийг нь “Үндэсний баяр наадмын барилдаан”-тай хольж жишиж боломгүй мэт. Тус тусдаа хѳгжиж байвал зүгээр мэт.
-“Цол”, “чимэг”- үүдийг тодорхой хугацаанд хадгалж чадахгүй тохиолдолд “хурааж авдаг” болчихвол хэн дэмий зүйлд мѳнгѳѳ үрж “авилга “-ыг хѳгжүүлэх билээ

Энэ жилийн түрүүлсэн бѳх допинг хэрэглэсэн нь нотлогдвол, “аваргa” цолыг нь хурааж, “хурандаа” цолыг нь буцааж, эхнэрт нь бэлэглэсэн машинаа эргүүлж авах гээд бѳѳн “шившиг” болгох нь дээ. Энэ цолыг нь зарлигаар олгосон “Ерѳнхийлэгч” ч бас хариуцлага хүлээж таарнаа даа. Ичгэвтэр ч лүднүүд юмаа даа, монголчууд бид. Одоо ингэж тэнэгтэхээ болимоор байна даа.

Jun 24

БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР

By gala-admin | УХААРАЛ

…Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт. Гэхдээ л бүгдийн яриаг сонсож байх нь чиний сэтгэлийн тогтоол усыг үерлүүлэн, давалгаалуулдаг.

Хүн сэтгэл дотроо орших элдэв бодлуудаа яриагаараа гадагшлуулж байж тайвширдаг. Бас ийм ярианууд нь тухайн хүний мѳн чанарыг илэрхийлж байдаг болохоор тэр хүнийг таньж мэдэхэд дэм болно. Бас сэтгэл санааных нь багтаамжийн цар хүрээг ч тодорхойлж байдаг. Бас дотоод ертѳнц эмх цэгцтэй, эсвэл маш замбараагүй байдлыг нь ч илчилнэ. Андашгүй дээ, ном их уншдаг хүмүүс цаанаа л нэг уянгалаг гэгээлэг ярина. Хэрвээ юу ч уншдаггүй бол ихэвчлэн хов жив ярина.

Хүмүүс уулзаж учрахаараа бие биедээ олон зүйлийг ярьцгаадаг. Яриа болгон нь дотоод сэтгэлийнх нь илрэл. Чамд тэр яриа таалагдах. эс таалагдахаас үл хамааран анхааралтай сонсож байх нь тэр хүнийг хүндэлж байгаагийн илрэл юм шүү дээ. Хэн нэгний яриаг гэнэт таслан бүдүүлгээр харилцах нь тэр хүний сэтгэлийг “зодож” байгаа “дарамт” юм. Хэрэв яриа нь таалагдахгүй байгаа бол гүйцэд сонсоод зүгээр л эелдгээр талархаад холдон явж болно. Бүр тэвчээр барагдах аваас эелдгээр таслан уучлал гуйгаад орхиж явж болно. Гэхдээ хүн бүрийн яриаг анхааралтай сонсох аваас авах гээх зѳндѳѳ ѳгүүлэмжүүд бий. Авахыг нь аваад хаяахыг нь хаяад ѳѳрийн дотоод сэтгэлээ баяжуулан бѳхѳлж байвал сайн. “АВАХ, ГЭЭХИЙН УХААН” гэж буй. Заримдаа хэн нэгний яриаг зугээр л анхааралтай сонсох нь тэр хүний сэтгэлийн тайвшралд нь тус болж байдаг юм шүү дээ.

Jun 20

“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ

By gala-admin | УХААРАЛ

Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл, хожим том болсон хойноо “яарах хэрэггүй” цагийн тунгалаг урсгал байсныг ухааран харамсах тохиолдол буй. Энэ цаг дор бид хүүхдийнхээ хүүхэд насыг нь “хулгайлаад” байгаа юм шиг заримдаа санагдахгүй байна уу?

-Тэнд энд хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнүүдэд хүүхдээ оролцуулахдаа заавал медаль, шагнал авахуулах гэж ѳрсѳлдѳх болжээ. Нэг талаасаа хүүхэддээ урам ѳгѳх гэвч нѳгѳѳ талдаа бусдаас давуу байдлын нотолгоо болгох гэж зүтгэнэ. Бидний энэ үйлдэл зүгээр л бусадтай адил хѳѳр хѳгжѳѳн болж байсан хүүхдийн сэтгэлийг “шагнал авсангүй” гэх гоморхол хорсол болгон хувиргаж байна даа. “Миний хүү энэ арга хэмжээнд оролцож байгаа нь хамгийн сайхан нь юм шүү дээ” гэж учирлаад, зохион байгуулагчид нь оролцож байгаа хүүхдүүдэд бүгдэд нь бэлэг ѳгѳхѳд болж орхино доо. Дунд ахлах сургууль тѳгсч байгаа хүүхдүүд авсан медалиудаа туузан дээр багтаахгүй шахам зэрэглэж зүүн, түүндээ үүртэж алхах нь нэг ядруу, цѳхрѳнгүй харагддагийг та анзаардаг уу? Ядаж байхад яасан ч олон медаль тэмдгүүд байдаг болсон юм?

-Нүүрном дээрх хүүхдүүдийн магтаал, сурталчилгаа хэрээс хэтэрсэн дээ, уучлаарай. Амжилт гаргасных нь тѳлѳѳ гэртээ баяр хүргээд үнсч болно. Гэтэл нүүрномоор бахархал дүүрэн “үнсэлт”, хосгүй гайхамшигийн магтаал, дагалдагсадынх нь тэнгэрт тулгасан “хѳѳргѳлт”. Хэрвээ хүүхэд тань үүнд дургуй байгаа бол “хэвийн”, дуртай байгаа бол “Оддын ѳвчин”- ий эхлэл. Бага зэргийн амжилтад “Та миний зургийг аваад нүүрномд тавь л даа” гэж гуйгаад эхэлбэл хүүхэд тань ямар ч аргаар хамаагүй бусдын анхааралд ѳртѳх дуртай болж байгаагийн шинж. Цаашаа юу болохыг тѳсѳѳлж мэдэхгүй байна л даа. Бага насанд нь медаль магтаалд дуртай болговол, ѳсѳх насанд нь та ѳѳрѳѳ ичиж зовдог болох вий. “Яанаа болиосой” гэж хичнээн дургүйцэвч, “ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн тань толгой дээр” унасаар байх болно.

-Бага насанд нь хэн нэгэн хүүхдийг олны анхаарлын дунд аваачин “ОД” болгон шагшин магтаж байсаар бид аль хэдийн “ТОМ ХҮН” болгож орхино. “Үгүй ер хэвлүүхэн хүүхэд вэ? Ярьж байгааг нь сонс л доо…”, “Яг л том хүн шиг айхавтар хүүхэд байна?”, “Насандаа баймгүй ухаантай яриатай хүүхэд” хэмээн хѳѳргѳж магтсан яриа үйлдэл бүхэн тань тэр хүүхдийн бага насыг үгүй болгож байдгийг бид анзаардаггүй. Томчуудын магтаалыг сонсох бүртээ тэд хүүхэд наснаасаа албаар холдон том хүний дүрд тоглож эхэлнэ. Харамсалтай нь түүнд хүүхэд насыг нь хэн ч эргүүлж ѳгѳхгүй болохоор тэр хэзээ ч хүүхэд байгаагүйдээ хожим харамсаад л дуусна. Наснаасаа эрт санаа сууж, наснаасаа эрт хѳгширч эхэлнэ. Тэгээд хэн хохирох бол?

Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн цаг хугацаатай. Хичнээн яарлаа гээд цагаасаа ѳмнѳ хүссэн зүйлдээ хүрдэггүй юм аа. Хѳгширсѳн хойно нь түүнээс “Хэрвээ та эргээд залуу болсон бол юу хийх байв даа?” гэж асуухад нь “Хэрвээ би эргээд залуу болсон бол харамсахгүйгээр тэнэгтэж, дуртай газраа аялж, хэнтэй ч муудалцахгүй инээж, хүссэн бүхнээ айж ичилгүйгээр хийх байлаа” хэмээн хариулсан гэдэг. “Одооныхоос илүү ухаантай байя” гэж боддоггүй нь нас насны хэмнэл буйз. Хүүхдээ хайрлалгүй яахав, ѳхѳѳрдѳлгүй яахав, магталгүй яахав. Гэхдээ хэзээ ч бусадтай бүү ѳрсѳлдүүл, бүү харьцуул. Зүгээр л “Чи хэн болох вэ? “Гэдгийг нь ѳѳрѳѳс нь асууж, ѳѳрѳѳр нь таниул. Одон тэмдэг, хоосон магтаал, атаа хорслоос илүү хайр дүүрэн сайн хүн болгохыг хичээ. Ѳѳрийгѳѳ ч, таныг ч, бас бусдыг ч чин сэтгэлээсээ хайрладаг болго. Бусад нь аяндаа болно доо. Хүүхэд насыг нь ѳѳрт нь үлдээ. Та ч бас хүүхэд насыг нь хүүхдээсээ дутуугүй хайрла. Би сайн аав биш л дээ, гэхдээ одоо ингэж бодоод байдаг юм.

Jun 17

ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд

By gala-admin | СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨЕ

Зүгээр л урсгалаараа амьдрахыг хүсдэггүй хүмүүс энэ амьдралдаа зорилго тавьдаг. “Тийм зүйл хийж амжина”,  “тийм бүтээл туурвина”, “тийм түвшинд хүрч хѳгжинѳ” гэх мэт зорилтууд хүний амьдралыг хѳглѳн утга учиртай болгож, ямагт урагш нь хѳтѳлж байдаг аж.  Уг нь хүмүүсийг хэр их мѳнгѳтэй, эрх мэдэлтэйгээр нь бус, асуудлыг хэр ѳргѳн томоор харж хэр томоор сэтгэж чадаж байгаагаар нь оюуны чадамж, зэрэг зиндааг эрэмбэлдэг юм л даа. “Зорилгоо их томоор тавьж байгаад ядаж тал хэмжээнд нь хүрч чадвал амжилт шүү дээ” хэмээн зѳвлѳх хүмүүс байдаг. Санаанд нь бүх зүйлс багтаад байгаа хэрнээ яагаад ч юм бэ, түүнд хүрч чадахгүй гайхашрах хүмүүс ч байдаг.

Ѳѳртѳѳ том зорилго тавьсан хэрнээ түүндээ хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь, том зорилгын дэргэдэх жижиг асуудлуудыг давж чаддаггүйд байгаа гэдгийг та анзаардаг уу?

1.     Ѳѳрийн дотно хэн нэгэндээ том зорилгынхоо талаар сонирхуулахад “Ѳѳ наадах чинь бүтэхгүй дээ” хэмээн дуу алдахад л чи ѳѳртѳѳ эргэлзэж эхэлнэ. Чиний сэтгэлд багтаад байгаа зорилгыг тань тэр хүн ѳѳрийн сэтгэлдээ багтаах боломжгүй гэдгийг бид эргэцүүлдэггүй. Хэрвээ чи ѳѳртѳѳ итгэлтэй байгаа бол “Найз минь санаа зовох хэрэггүй дээ, би оролдоод л үзнээ” гэж хэлээд инээмсэглэхдээ, чи жижиг асуудлын ард гарч байгаа гэсэн үг.

2.     Зѳндѳѳ бодож тѳлѳвлѳсѳн зүйлээ хийж эхлэхдээ гэнэт бүтэлгүйтээд эхлэхэд чиний урам хугарна. “За даа энэ бүтэхгүй юм байна” гэж цѳхрѳхѳѳсѳѳ ѳмнѳ “Яагаад болсонгүй вэ?” хэмээн эргэцүүлж эхлэхэд ѳѳр зѳндѳѳ гарцуудыг олж хардаг. Ямар нэгэн бодлогын зѳв хариуг олоход бодолтын зѳндѳѳ олон аргуудаар бодож хариу гаргадагтай адил. Бүтэлгүйтэл болгон мухардал биш бѳгѳѳд ѳѳр боломжууд руу хѳтѳлдѳг гэдгийг мартаж боломгүй.

3.     Хамтрагчдын зарим нь танаас “урваж” холдоно, заримдаа ажлыг тань “ална”, эсвэл огтоос ѳѳр зорилгоор “нѳхѳрлѳсѳн” нь мэдэгдэнэ. Бачимдахдаа уурлаж хашгичаад, харааж зүхээд, үзэн ядсандаа бусдад муучлаад хэрэггүй дээ. Чиний сонголт байсан болохоор чи түүнд бус, ѳѳртѳѳ л гомд. Магадгүй тэр хүн ѳѳр санаа бодол зорилготой байх эрхтэй болохоор заавал чиний зорилгыг биелүүлэх албагүй. Уурлаж бачимдсанаар асуудал шийдэгдэхгүйгээс хойш уртаар санаа алдаад дахиад бүхнийг эхлэх хэрэгтэй болно. Аз таараад сайн хамтрагчтай болох хүртлээ тэвчээртэй, бас уйгагүй байхаас ѳѳр сонголт үгүй.

4.     Заримдаа санхүүгийн чадамжаас шалтгаалаад ажил зогсдог. Нэгэнт шийдэж чадахгүйд хүрвэл түр завсарлаад хэсэгхэн ч болов амсхийж ав. Уур уцаараа тайлж орхиод тайвнаар эргэцүүлэхэд мѳнгѳ олж болох зѳндѳѳ боломжуудыг мэдэрч эхэлдэг. Бага багаар ахиулсаар нэг л мэдэх дор асуудал руугаа буцаад орсон байх вий. Нэгэнт урьдчилаад энэ эрсдэлийг тооцож чадаагүй бол барьж байсан зүйлээ хагачиж шидэхийн оронд нэг гараараа нѳгѳѳ гараа барьж байгаад бухимдалаа дарсан нь хамаагүй дээр байдаг юм даа.

5.     Ѳѳ тэгээд урам хугараад “Би яах гэж ингэж ѳѳрийгѳѳ зовоож байдаг юм бэ? Энэ бүхнийг орхичихоод амар тайван амьдраад байж болно шүү дээ” гэж цѳхрѳнгүйгээр ѳѳртѳѳ үглэх тохиолдол зѳндѳѳ. “Бусад хүмүүс ойлгохгүй байхад би заавал ингэж…” хэмээн ѳѳрѳѳсѳѳ холдуулж бусдад гоморхоод хүртэл амжина гээч. Гэхдээ л дотроос нэг юм хатгаад, “шар хѳдлѳѳд” болохгүй, санаашраад л хэвтэх. Тайвширч ѳгѳхгүй сэтгэл нь “үүний ард гарчихвал нэг их сайхан амрах юм шиг” санагдаад, битүүхэндээ догдлоод л байх. Зарим шѳнѳ зүүдлээд сэрэхдээ энэ зорилгынхоо тѳлѳѳ дахиад л зүтгэж эхэлнэ.

Том зорилго, түүнд хүрэхийн тѳлѳѳх зүтгэл чиний оюун сэтгэлгээг хѳгжүүлэн задалж байдаг юм. Бүтэлгүйтлийн эсрэг боломжуудыг хайх эрэл чиний оюун сэтгэлгээг зѳв тал руу чиглүүлж байдаг юм. Зорьсондоо хүрч чадаад ѳѳртѳѳ талархан инээмсэглэх агшин чамайг аажим аажимаар хүчирхэгжүүлж байдаг юм. Хичнээн хэцүү байсан ч зорилгодоо хүрч чадсан үйлдэл болгон ѳмнѳхѳѳс илүү боломж руу чамайг хѳтѳлж байдаг юм.

Хүмүүс бидний энэ амьдрал нэг зорилгоос нѳгѳѳ зорилго руу тэмүүлэх цаг хугацааны урсгал аж. Алив зүйлийг бүтээхэд олон жил зарцуулдаг атлаа нураахад нэг л хором зарцуулдаг нь хүний тэвчээрийн хязгаар аж. Зорилгоосоо няцан бууж ѳгѳѳд ѳдѳр хоногийг аргацааж ѳнгѳрѳѳх доройтол чиний мѳн чанарын хэмжүүр аж.

Амьдралдаа тавьсан том зорилгуудын дэргэдэх жижиг асуудлуудыг шийдэж чадвал болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй болно доо. Зорилго бүрийнхээ ард гараад инээмсэглэж зогсох шиг аз жаргал ховор доо. Зүтгээд л үз, алдахгүй дээ.

1 2 3 67