ЗУРВАСХАН БОДЛУУД – 29

“ЮМ ГАНЦААР ДУУСДАГГҮЙ” Бүх “юм ганцаар дуусдаггүй”. Бид заримдаа хэн нэгнийг анхны харц болон уулзалтаар дүгнэж, хэн нэгэнд нэг л удаагийн санаанд хүрээгүй үйлдлийн төлөө гомдож, үзэн яддаг. Анхны харцын дурлал, анхны уулзалтын таагүй сэтгэгдэл бүхэн заавал “үнэн” байх албагүй л дээ. Олон жилийн нөхөрлөлийн дараа “Би чамайг анх хараад … гэж бодож, дүгнэж байж […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 28

НАМАЙГ ЗҮГЭЭР Л ХАЙРЛАХАД БОЛНОО Намайг зүгээр л хайрлахад болноо.  Заавал өөрийн болгох гэж өмчлөөд юухэв, зоргоороо байгаа сэтгэлийг минь зээрийн хуйлрах талд  тоостой нь орчихчих, би цахилж яваад буцаад л ирнэ. Уулсын бэлд аргамжаад ганцаараа манаж суух гэж шаналаад яахав, үүлтэй тэнгэрт нь дураар нь нисгээд орхичих, би дүүлж яваад буцаад л ирнэ. Усны […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 27

ИХ ТӨЛӨӨС Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бие болоод сэтгэлийн маш их өр төлөөсийг өөрсдийн хувь заяагаараа төлж байдаг. Таарч тохирохгүйдээ салж сарнисан их шаналалаа, орхиод ирсэн үр хүүхдүүдийнхээ гомдол цөхрөлийг, үлдээгээд ирсэн өөрөө үүрэх учиртай өр төлөөсөө, өөрөө үүрэх тавилангаа бүгдийг тэд өөрсдийн зовлон жаргалтайгаа хамтад үүрдэг. Өөрийг нь  ирэхийг хүлээж цонхны цаанаас шөнөжингөө […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 26

БУСДАД БҮҮ НАЙД… …Заримдаа бид өөрсдөө хийж чадах зүйлсээ бусдад найдаж орхиод, түүнээ бүтэлгүй болоход учиргүй шаналж тэвддэг. -Найз нь бүхнийг амжуулж орхиноо, чи санаа зоволтгүй Найздаа ийнхүү амалж байхдаа тэрээр хорон муу санаагүйгээр найздаа тусалж баярлуулах гэж бодсон хэрэг. Амьдрал дахь олон янзын тохиолдлуудаас шалтгаалан амалсан зүйлээ биелүүлж чадахгүй тохиолдол зөндөө. Амалснаа биелүүлж чадаагүй […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 25

НАЙЗ …Урсаж элэх амьдралын урсгал дунд заримдаа түүн рүү зүгээр л зорьж очдог. Зүгээр л уулзаж хуучилмаар, зүгээр л царайг нь хармаар, зүгээр л хамт суумаар тийм найзууд байдаг, бидний амьдралд. Хайртай хүндээ ч хэлж чадмааргүй зовлон шаналлын гунигийг минь тэр л маш сайн ойлгодог, би юу ч хэлж амжаагүй байхад царай руу минь нухацтай […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 23

ААВ Би нэгэн дотны найзтайгаа аавын тухай хүүрнэв. “Чи аавдаа учиргүй хайртай байж, бэтгэртлээ санаж шаналж байсан уу?” гэж асуусан миний асуултын хариуд тэрээр эрс шүүд “үгүй” гэж хариулж билээ. Аав минь ажлаасаа тарж гэртээ орж ирэхэд нь бүгд л дуугаа хурааж, болгоомжлонгүй харцаар аавыгаа хардаг сан. Биднийг тэвэрч энхрийлж үнсэхгүй хэрнээ, яагаад ч юм […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 23

ААВ Би нэгэн дотны найзтайгаа аавын тухай хүүрнэв. “Чи аавдаа учиргүй хайртай байж, бэтгэртлээ санаж шаналж байсан уу?” гэж асуусан миний асуултын хариуд тэрээр эрс шүүд “үгүй” гэж хариулж билээ. Аав минь ажлаасаа тарж гэртээ орж ирэхэд нь бүгд л дуугаа хурааж, болгоомжлонгүй харцаар аавыгаа хардаг сан. Биднийг тэвэрч энхрийлж үнсэхгүй хэрнээ, яагаад ч юм […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 22

ХҮНИЙ МӨН ЧАНАРААС РОБОТ РУУ… Бид өнгөрсөн зуунд “их жаргалтай байж” хэмээн хааяа надад бодогддог юм. Венесуэлийн “Халтар царайт” нэртэй кино гарахад, бараг л Монгол орон даяараа “амьсгаа даран” үзэж маргаашийн маргааш дахь өдрүүдэд энэ л киноны үйл явдлаар амьсгалдаг байж. Эхнэр минь догдолсондоо миний мөрөн дээр толгойгоо нааж, хааяа сэм сэмхэн санаа алдах нь […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 21

СОГТУУ БҮСГҮЙ …Согтуу бүсгүй урдаас минь гуйвж айсуй. Бусдын сэтгэлд нар мэт гэрэлтдэг тунгалаг ялдамхан харц нь гөлийн сүүмийж, өглөөхөн будсан бололтой сормуус нь гунигийн сүүдэрт харлан хиртэж, тэр хир нь энгэсэг түрхсэн яв ягаахан хацрыг нь эсгэн байж хар зам татуулан урсчээ. Салхины аясаар гоо үзэсгэлэн, баяр бахадлын жигүүр болон намирч хийсдэг хархан үс […]

ЗУРВАСХАН БОДЛУУД – 20

ГОО ҮЗЭСГЭЛЭН ӨӨРИЙН ЦАГ ХУГАЦААТАЙ Намрын ээвэр нарны бүүдгэр туяан дор хашааныхаа гадна санаашран суух өтгөс буурлуудын дэргэдүүр идэр насны залуус хөгжилтэйеэ инээлдэн өнгөрөхдөө оч гялалзсан нүднийхээ булангаар тэдэн рүү хяламсхийн харж, салхины урсгал дунд эргэлдэх санаа алдалтыг ойворгон залуу насны халуун аагиар хийсгэн одно. Эргэн тойрноо нэвт шувт харах дүрлэгэр хар нүд, хадан хясаа […]