УВАЙГҮЙ УЛСТѲРЧИД

Хувь хүн ѳѳрѳѳ зѳв сайнаар тѳлѳвшиж чадаад ѳѳрийн эрхэм сайн зорилгоо бусдын сайн сайхны тѳлѳѳ зориулахаар шийдвэл улстѳрд орж баймаар. Хувь хүн ѳѳрийн амьдралын элдэв асуудлаа бүтэмжтэй сайнаар шийдэж чадаад бусдын амьдралд тус болохоор хичээвэл улстѳрд орж баймаар. Хувь хүн ѳѳрийгѳѳ хүчтэй сайнаар хѳгжүүлж чадаад эрдэм мэдлэг, зѳв ухамсар, сэтгэл оюунаа улс орныхоо тѳлѳѳ зориулахыг […]

БИЕ ТООХ бол ѲВЧИН

…Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ. Үүнд бид ѳѳрсдѳѳ буруутай. Ядаж байхад ямар ч хѳѳргѳн зусарч хүмүүс юм бэ? дээ, монголчууд бид. Нэг мангар бацаан тэнэг ч болов үйлдэл хийгээд л олны анхааралд ѳртѳхѳѳр нь “Од” болгон ѳргѳмжилнѳ. Тэгээд тэд дүрдээ итгээд тэнэглэхээр нь бид алгаа ташаад л, алгаа ташаад л хѳѳргѳѳд байна. Угаасаа […]

ХОВ ЖИВ

Хэн нэгний тухай сэтгэлдээ тѳрсѳн таагүй сэтгэгдэлээ хуваалцах гэж бусдад муучлан ярьдаг. Сэтгэл доторхи таагүй сэтгэгдэлийн цуурай шиг дургүйцлээ, ѳрх хѳвсѳлзүүлэн шуурах шуурга шиг тогтоож үл дийлэн бусдад илэрхийлж байж санаа амардаг нь монголчууд бидний муу араншин. “Хнн тэр муу..” гэж эхэлсэн таагүй сэтгэгдэлээ дургүйцсэн уураа барьж ядан бусдад хүүрнэхдээ ѳѳрийн сэтгэлийн оволзох догдлолоо барьж […]

“ХѲГЖЛИЙН ЗАМААР” TВ тѳслийн ҮРГЭЛЖЛЭЛ

АНУ ын иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний СТАНДАРТ- уудын талаар үзүүлж, Монголдоо хэрэгжүүлэхийг санал болгосон “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн 55 дугаар цуврал нэвтрүүлгүүдийн дараа, Солонгос Улсын хѳгжлийн СТАНДАРТ -уудын талаар үзүүлж буй “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн шинэ дугаарууд МҮОНТВ -ээр гарч эхэллээ. Энэ тѳслийн миний хамтрагч Т.Нарантунгалаг болон тѳслийн багийнхны уйгагүй, шантаршгүй хичээл зүтгэлд талархаж, […]

ОНГОЛЫН БОЛОВСРОЛД ѲѲРЧЛѲЛТ ХИЙЕ \Монголын багш нарын 7 р Их Хуралд нэмэрлэх санал\

Нэг их шүүмжлэн нуршиж, үглэн муулж, халаглан харамсаад яах вэ? Шинэчлэлийн үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгддэг, улс орны хѳгжлийн суурь нь болох Монголын боловсролын салбрын шинэчлэлд шууд хэрэгжүүлж болох хэдэн санаа байна. 1.     ДҮНГИЙН ДАРАМТЫГ ХАЛЬЯ *Бага ангид дүнгүй болгож, хүүхдийн суралцах үед гарч буй анхаарах зүйлсүүдийг эцэг эхчүүдэд нь дуулган зѳвлѳж, […]

БУСДАД ЭРХ ЧѲЛѲѲГ ОЛГОЁ

Ямар ч хүний эрх чѳлѳѳ нь бусдын эрх ашгаар хязгаарлагддаг. Эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн эрх ашгийг огоорон, зѳвхѳн ѳѳрийн дур хүслээ бусдад тулган дарамталж эхэлбэл юу болохыг тѳсѳѳлж байна уу? Адгууслаг дарангуйлагчид ингэж л бий болдог. -Чи яагаад хүнтэй суухгүй байнаа, амьдрал чинь оройтлоо. Би сайн хүнтэй танилцуулж ѳгѳх үү? -Чи түүнтэй яах гэж […]

МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тайлбар

Би санаачилж, эсвэл оролцсон ТВ тѳслүүд ѳѳр ѳѳрийн ѳгүүлэмжтэй. “МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГ” ТВ тѳслѳѳр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа, эсвэл тийм үнэлэмжтэй байгууллага болон компанид ажиллаж байгаа монгол залуусын талаар, харин “ХѲГЖЛИЙН ЗАМААР” ТВ тѳслѳѳр АНУ ын нийгмийн халамж, үйлчилгээний стандартуудаас Монголд шууд хэрэгжүүлж болох санаануудыг Монголын одоогийн бодит байдалтай харьцуулан үзүүлсэн бол одоо эхлүүлж […]

НАС АХИХААР…

Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоорэнэ амьдрал хязгааргүй […]

ЭГДҮҮЦЭЛ

Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн “Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна” хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. “Чи энэ […]

“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧИД

Жил жилийн оны сүүлчийн энэ ѳдрүүдэд хүмүүс хамаг гоёлоо ѳмсѳн шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад “Лантуун дохио”- н залуус ѳвлийн ѳвгѳн, цасан охины хувцас ѳмсѳцгѳѳн Улаанбаатар хотын амьдралын түвшин хамгийн дорой айлуудаар явцгааж хэн ч бэлэг ѳгдѳггүй “шоовдор” хүүхдүүдэд зорьж очин бэлэг ѳгч баярлуулдаг. Нийгэмд гадуурхагдаж хаягдсан олон гэр бүл, хүүхдүүдийг зѳвхѳн энэ залуус л […]