“ТОСООР ГООЖ” гэж…

Аав минь дургүйцсэн эсвэл уулга алдахдаа ингэж дуу алддаг сан. Дургүйцлээ илэрхийлж хараал урсгахын оронд хүүхдүүд бид нь ингэж хэлээд сурчихсан сан.   …Социализмын үзэл суртлаар хордоогүй хэрнээ мэдээ орох цагаас интернэтийн орчинд дэлхийн хэмжээний мэдээлэл авч, ѳѳрсдийгѳѳ “лаг” гээд бодчихсон ѳнѳѳгийн залууст сайн муу 2 тал байнаа. Нэг талаасаа тэд шууд л ѳѳрсдийгѳѳ “Дэлхийн […]

СОНГОЛТ

Уурлаж уцаарлалгүй, тайвнаар эргэцүүлж бодох юм бол бидний амьдрал сонголт дээр оршиж байгааг анзаарах болно. Хэн нэгэн таныг сэтгэлгээний хувьд “хүчирхийлж”, дарамтлан албадаагүй л бол та бүх үйлдлээ зѳвхѳн ѳѳрѳѳ л сонгодог. Нэгэнт ѳѳрѳѳ л сонгосон бол амжилтдаа сагсууран гайхуулж, алдаандаа уурлан бухимдаж, гутарч гуних хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл та ѳѳрѳѳ л үйлдлээ сонгосон […]

ЗОВЛОН буй ГЭВЧ…

…Өнөөдөр нүүрном дээр одой хэрнээ хоёр гаргүй, гэсэн атлаа үзэсгэлэнтэй бүсгүй жижигхэн хөлийн хуруунуудаараа даралтат хөгжим тоглон, уянгалаг сайхан хоолойгоор  гайхалтай сайхан дуулахыг үзээд  цээжин дотроос гэнэт нэг юм огшиж, хоолой дээр торж хором төдий саатаснаа аньсаганд хүрч дусал нулимс болон гадагшилахыг мэдрэв. Бараантаж сааралтсан сэтгэлд дулаахан илчтэй нарны сацраг мандах шиг, гуниглаж суусан сэтгэлд […]

“МУХАР СҮСЭГ”-ТЭЙ ХИЙРХЛҮҮД \”Сэтгэлгээний хямрал” цуврал-03\

…Хүний амьдрал “засмал” шиг дардан замаар явдаггүй, энхэл донхол, шавар шавхайтай бартаат замаар үргэлжилдэг. Бүх зүйл маш сайхнаар бүтэх гэж байснаа гэнэт бүтэхээ болих, хүссэн зүйлс ид шидийн мэт биелэх гэж байснаа гэнэт хясах, магнайгаа тэнийтэл баярлаж байснаа цээжээ эгштэл харамсаж уйлах тохиолдол бүхэн нь энэ амьдралын хэмнэл. Тийм тохиолдол болгонд тайвнаар эргэцүүлж бодохын оронд, […]

СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯМРАЛ \цуврал -01\

…Ардчилал Монгол оронд ялж, олон хүмүүсийн сэтгэлд “Хонгилын үзүүр дэх гэрэл” асааснаас хойш 26 жилийг үджээ. Тэр мөчид төрж байсан залуус өдгөө 26 нас хүрч байгаа гэж бодохоор бага бус хугацаа. “Хонгилын үзүүрт гэрэлтэж байсан гэрэл өдгөө таны итгэл найдварыг бадраасан уу? “Та мөрөөдөж, төсөөлж байсан сайхан амьдралдаа хүрч чадсан уу” гэж хэн нэгнээс асуувал […]

АМЬДРАЛ ИХ ЭНГИЙН \цуврал-09- төгсгөл\

…Амьдрал их энгийн, бид л өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр зовлон болгож хувиргадаг болохоос. Энэ амьдралд өөрийн бий болгож чадсан бүхэндээ сэтгэл хангалуун байж, наран ургаж мандахаас шингэж жаргах хүртэлх бүх л цаг хугацааг баяр бахдал дүүрэн, сэтгэл амар амгалан өнгөрүүлж сурвал юутай сайн. Өөр өөрсдийн сайн муу тавилангаа үүрч эдэлж яваа өрөөл бусадтай өөрийгөө адилтган, […]

БАЯН БА ЯДУУ \”Амьдрал их энгийн цуврал-08\

…Амьдрал их энгийн. Хүмүүс бид өөрсдийн амьдралын хэв шинжээ баян ба ядуу хэмээн хуваадаг. “Ядуу” байхаас айх айдас нь “баян” байх хүсэл рүү хатгана. Хүн болгон баян байхыг хүсэх авч яг юуг баян, юуг ядуу гэж үнэлээд байгаагаа өөрсдөө ойлгодоггүй. Хэмжээлшгүй эд баялаг хураагаад түүнийгээ аваад явж чадахгүйдээ сүнс нь хоргодоод амь тавьж чадахгүй тарчлах […]

ТЭВЧЭЭР ба ХАРАМСАЛ

…Амьдрал их энгийн. Ажаад байх ахул “болох ёстой зүйл өөрийн цаг хугацаандаа л болдог ” юм шигээ. Хүүхэд байхад минь аргамжигдсан юм шиг удаан санагдах цаг хугацаа, идэр наснаас хойш чангаагаад байхад л уяа нь алдуурсан эмнэг морь шиг хулжиж оддог. Нэг л мэдэх дор “цаг хугацаа чинь ийм хурдан өнгөрлөө гэж үү?” хэмээн арай […]

УУЧЛАЛ ба ҮЗЭН ЯДАЛТ

…Амьдрал их энгийн. Гэхдээ хүмүүс бид өөр хоорондын таагүй харилцаанаасаа болж бие биенээ үзэн ядах нь бий. Уг нь байна шүү дээ, бидний таагүй харилцаа нь би тэр хүнд таалагдаагүйгээс, эсвэл тэр хүн надад таалагдаагүйгээс үүсдэг юм билээ. Бухимдсандаа “Би ямар доллар биш, хүн бүхэнд таалагдах албатай юм уу?” гэж бодох авч, бидний эргэн тойронд […]

ӨНГӨРСӨН ба ИРЭЭДҮЙ

Амьдрал их энгийн. Олон хүмүүс өнгөрснөөрөө амьдарч, ирээдүйдээ итгэл алдран өөрийгөө болон өрөөлийг “тарчлааж” амьдардагт зовлонгийн салхи хургаж буй. Амьдралд нь тохиолдсон нэгэн муу тохиолдлыг насан туршдаа сэтгэлдээ хадгалан “чи мууг сайн явахыг нь харнаа” хэмээн хонзогнож амьдардаг хүмүүс бишгүй бий. Тэр тохиолдлыг санах тусам зүрх сэтгэл нь хорсож, өөртөө болон өрөөл бусдад байнга сануулан […]