Багш нар

…Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл , авьяас чадвар, мэдлэг, ур чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж байдаг. Багш нар янз бүр л дээ. …Зарим нь энэ мөчид бүх сэтгэл зүрхээ, ухаан бодлоо, арга […]

Гоо сайхан ертөнцийг бас монголчуудыг аварна

…Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ ариусах нь үгүй. -Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсаас нэг их уярал, хайр […]

Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйл хэрэг үү?

Нэгэн цагт Монгол орныг удирдаж, нам засгийн хайр ивээлээр ард түмнээ “хайрлан өлгийдэж “, “халамжлан жаргааж ” байсан МАХН, “хүүхдийн хүмүүжил бол бүх нийтийн үйл хэрэг мөн ” хэмээн лоозогнож, олон ч аян өрнүүлэв дээ. Сурлага хүмүүжлээр доголдож яваа нэгнийг сайн сурлагатай, өв тэгш хүмүүжилтэй нэгэнд “даалгаж “, ажил хөдөлмөрт дүйгүй, бас залхуу, арчаагүй нэгнийг […]

Бизнес болон хувирсан Монголын боловсролын үнэ цэнэ

Саяхан “Даяар монгол”  сайт дээр Б.Номинчимэд энэ асуудлыг хөндөж бичжээ. Өдгөө 3 сая хүрэхгүй хүн амтай Монгол оронд 170 шахам их дээд сургууль оршин тогтнож, 1 хүн амд ноогдох их дээд сургуулийн тоогоор дэлхийд тэргүүлэх шахаж буй гэнэ. Нэгэн цагт бичиг үсэг үл мэдэгчийн тоогоор дэлхийд тэргүүлж, ЮНЕСКО-гийн шагнал авч байсан бол, өнөөдөр хүн амдаа […]

Монгол орны хөгжлийн сайхан ирээдүй \цуврал-08\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цувралын төгсгөл-8 Энэхүү цуврал нийтлэлээ миний бие “Монгол хүний үнэлэмж” нэртэйгээр эхэлсэн. Энэ дэлхий ертөнцөд монголчууд биднээс гадна хар, цагаан, шар арьстай орос, хятад. герман, япон, солонгос, америк, англи гэхчилэн олон үндэстэнгүүд оршдог. Бид нэг нарны дор, өөр өөрийн газар нутагтаа, өөр өөрийн онцлогоо хадгалан амьдарна. Энэхүү ялгаа нь хэл, […]

Диплом уу? мэргэжил үү? \цуврал-07\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-7 Хүн юуны тулд суралцаж, мэргэжил эзэмшдэг юм бэ? Хүн бүрт өөр өөрийн авьяас сонирхол, бас чадвар бий. Авьяас сонирхлоос үүдэлтэй маш сайн хийж чадах ажил бас бий. Өөртөө байгаа авьяас сонирхол, чадвараа хөгжүүлж, энэ мэдлэг чадвараараа хийж чадах ажлаа сайн хийж, сайхан амьдрахын тулд ямар нэгэн сургуульд суралцаж, диплом аван […]

Сургуулийг захирах уу? удирдах уу? \цуврал-06\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-6 Монгол оронд ардчилал ялахаас өмнөх үейиг захиргаадалтын үе гэж хааяа цохон дурсдаг. Бүх зүйлийг дээрээс төвлөн удирддаг тогтолцоотой, төвөөс гаргаж буй шийдвэрийг доод шатандаа санал, сонирхол, дур хүслийг огт харгалзахгүйгээр, захиргааны аргаар албадан хийж хэрэгжүүлэдэг байсан үе л дээ. Дээд шатны шийдвэрийг захиргааны аргаар албадан хийлгэх үүрэг хүлээсэн хүмүүсийг […]

Сургууль- Яагаад сүм шиг байж болохгүй гэж? \цуврал-05\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-5 …Шашин бүр өөрийн сүмтэй. Хүмүүс өөр өөрийн сүсэг бишрэлдээ хөтлөгдөн сүмд очно. Өөрийн амьдралдаа тулгарч байгаа олон асуултуудад хариу олж авах гэж, бас өөртөө итгэл найдвар, итгэл үнэмшил олж авах гэж сүмд ирцгээдэг. Тэд энэ газар сэтгэлээ ариусгаж, өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, өөрийн итгэл үнэмшилээ баталгаажуулна. Хүмүүс сүмд байхдаа […]

Дүн үү? мэдлэг, чадвар, чанар уу? \цуврал-04\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-4 Суралцагч мэдлэгийг хэрхэн эзэмшиж байгааг тодорхойлон хянаж, түүнийгээ дүнгээр илэрхийлдэг аргачлал бүх л боловсролын салбарт байдаг. Ийн дүгнэхдээ явцын болон тодорхой бүлэг сэдэв болон хугацааны гэхчилэн аргачлал нь янз янз байх. Явцынх бол тун хялбархан. Тухайн цагт багшийн зааж тайлбарласан зүйлийг анхааралтай сонсож сайтар тогтоогоод тэр дор нь яг […]

Хичээл энэ чинь маш амархан бас хөгжилтэй \цуврал-03\

Монголын боловсролын салбaрын шинэчлэлд зориулсан цуврал-3 Дунд сургуульд суралцаж байхдаа маш олон хичээл үзэж судалж байсан хэрнээ, өнөө эргээд санахад амьдралд тэгтлээ хэрэг болж байгаа нь цөөхөн. -Бараг 10 жил шахам монгол хэлний хичээлээр монгол хэлний дүрэм болох эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч, гээгдэх ба гээгдэхгүйн дүрэм гээд л судалсан. Үүний шалгуур болгож залхатлаа цээж […]