Монгол бүсгүйчүүд

…Эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш Өүлэн эх амьдралын хатуу нугачааг эр зориг хатуужлаараа гэтэлж, гагц үр хүүхдүүдээ л “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх” чин хүсэл өвөрлөж, өөрийн жаргалыг умартан, өдөр шөнийн ээлжийг сэтгэлийн хатаар давах аж. Хөвгүүдээ “хаан” болгох гэж бус ” хүн” болгох гэж зүтгэх сэтгэлийн чанадад зовлон жаргал, шаналал цөхрөл бүгд […]

Монголын цагаан сар – бэлэгдлийн баяр

Цагаан сар болох сайхан. Цагаан сарын өмнө гараа эцтэл гурил нухаж, бууз чимхэж, нуруугаа эцтэл угааж, тоос гүвж байвч сэтгэл нэг л баяртай. Амаргүй байлаа ч энэ бүхэн хуучин жил улирч, шинэ жил морилон ирэх гэж буйг бидэнд байнга сануулдаг. Өдгөө цагт ч гэсэндээ сэтгэлээ чилээн мөнгө олж, хөлөө чилээн дэлгүүр зах хэсч, бухимдан цухалдаж […]

Монголын цагаан сар-үндэсний их баяр

Монголчууд эрт дээр цагаас л наадам, цагаан сараа ихэд эрхэмлэн үзэж, олон сайхан зүйлтэй харьцуулан жишиж  үздэг байснаас улбаалан, “юун наадам, юун цагаан сар” гэдэг өнөө цагийн хошин хэллэг үүссэн байх. Хэдийгээр битүүлэх, золгох өдрийн тухай жинхэнэ болон хуурамч “зурхайч”  нар маргалдан будлиулдаг ч, цагаан сараа бусдаас илүү гэхэд дутуугүй тэмдэглэх, бас бусдад муу хэлүүлэхгүй […]

Шинэ он -аугаа боломж

2010 оны эхний өдөр. Энэ өдөр тогтуухан дулаан байгаа болохоор сэтгэл ихэд өөдрөг. Он үдэж байгаа мөчид хөөрч догдолж, баясан цэнгэж байсан бүхэн нэгэнт ард үлдэж,одоо бүх зүйлийг шинээр, өөрөөр харж, бодож эхлэх шиг. Яг л өглөө босоод, урдаас мандах нарны туяанд нүд нь гялбаж зогсоо бяцхан хүү шиг. ” За даа шинэ он гарчихлаа. […]

Мэндчилгээ \шинэ оны\

Яагаад заавал дүн өвлөөр он солигдож, шинэ жил тэмдэглэдэгийг би мэдэхгүй л дээ. Харин  өвлийн агаар, сэнгэнэсэн цэвэр, бас хайруу байдгийг мэднэ. Гадаах цас цав цагаан өнгөтэй бас гутлын дор шаржигнан чихардагийг мэднэ. Өвөл цагт хүмүүс дулаалж өөртөө болон өрөөл бусдад анхаарал, халамж тавидагийг мэднэ. Эрт харанхуй болж , хүмүүс гэр рүүгээ яаран, дулаан гэртээ […]

Мэндчилгээ \улс тунхагласны баярт зориулсан\

Орлоогийн нийт гишүүд болон “Яагаад?” клубийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ Монгол улс тунхагласны өдөр болон, Америк  даяар өргөн тэмдэглэдэг “Талархалын өдөр” -ийн хамтатгасан мэндийг хүргэе. 1.Бага ахуй цагтаа “Tусгаар тогтнол”  нэртэй Д.Пүрэвдөрж  гуайн шүлгийг уншиж байхдаа, шүлэг гэдгээр нь их л уран яруу хэллэгийг биширч байснаас яг л цаад утгыг нь тэгтлээ анзаардаггүй байж. Харин […]

Эр хүн

“Тань руу нүүж явна” нэртэй монголын уран сайхны кинонд, хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөнт шаналал дунд “хэрхэн яаж шийдэх бол”  хэмээн, анх үзэж суухдаа догдолж асан. Энэ хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг нь шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ “булаалдан”,  шаналах […]

Ээжтэй хүн эрхэлдэг юм

Ээж минь …Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн. Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, […]

Монголын сайхан эрчүүд

Монголын сайхан эр хүнийг би ааваараа л төсөөлдөг. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, “Эр бор харцага”-ыг эрдүүхэн хоолойгоор аялаж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж яваагүй ч, олон аавын үрсэд эрдэм ном зааж, бас сургууль удирдаж, амьдралд алдаж, онож, бүдэрч яваа “хэцүү” нэртэй хүүхдүүдийг […]

Сайхан монгол бүсгүйчүүд ба “монгол цус”

Монголын үзэсгэлэнт сарангуа Намайг төрүүлсэн ижий Зөөлөн цагаан гараараа Хөдөлгөн өсгөсөн ижий Зүйтэй уран үгсээрээ Сурган хүмүүжүүлсэн ижий 1. Монгол ээж. Энэ ертөнцөд хүүхэд төрүүлж, өсгөж, хүн болгон төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эх хүний ачийг хүн бүр л магтдаг. Тэр тусмаа төрүүлсэн үр хүүхэдтэйгээ бүх насаараа “хүйн холбоотой” байдаг “Монгол эхийг” манай Монголчууд илүү их […]