Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ. -Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье. Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”. Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” […]

Бухимдал ба чулуу

  Эхлэл   Одоогоос яг 18 жилийн өмнө Монгол оронд тайван замаар ардчилсан хувьсгал ялж, ард иргэдийн нүд нээгдэж, эрх чөлөө гэдгийг жинхэнэ ёсоор мэдэрч, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж асан тэр цагт хорвоод мэндэлж асан хувь заяат хүү, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн үймээний үеэр МАХН-ын байр руу чулуу шидсэн хэргээр баривчлагдан хоригджээ. Дэнжийн 1000 […]

“Эх оронсог” хүмүүс

Гэсэн атлаа харах нүдэнд нь харагдсаар ширгэж бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусч буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаа тарвага, хэрэмнээс өгсүүлээд олон амьтдын тухайд тэд үл дуугарна. Эх орон гэдэг уул ус, ургамал […]

Улстөр бизнес мөн үү? \үргэлжлэл\

Дөрөв: Сонгууль ба хийрхэл. Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж байна. МАХН, МАН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцан хийрхэж байна. Цөөхөн хүн амтай Монгол оронд жинхэнэ хийрхлийн сонгодог жишээ нь намын гишүүнчлэл. Аль нэгэн […]

Улстөр бизнес мөн үү? \цуврал нийтлэл\

Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт […]

1990 оны “Ардчилсан хувьсгал” буюу хүсэн хүлээсэн “Нуган үр”

1990 онд ардчилсан хувьсгал ”тайван зам”-аар ялж нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөн, хүмүүсийн сэтгэлгээ, амьдрал хөдөлгөөнд орж хувьсч өөрчлөгдсөөр даруй 17 жил өнгөрлөө. Энэ бол бага хугацаа биш. Хүний амьдралаар бол эхийн хэвлийгээс унаснаас хойш унтаж, идэж, уйлж, дуулж баясч хөөрч, хэлд бас хөлд орж, эрдэм сурч, амьдралыг ухаарч, улмаар ”бие хүн” болсноо баталгаажуулан иргэний үнэмлэх […]