Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙГЭМ – УЛС ТӨР"

Jul 18

БЭЛЭГ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг болдог эсэхийг мэдэхгүй. Сэтгэл ханамжийг дагалдсан шаналан. “Бэлэггүй очвол гомдчих вий”, эсвэл “ах дүүс муу хэлэх вий” гэдэг шаналан ийм зовлонг дагуулдаг байх.

 

Монголоос АНУ руу ирж байгаа хүмүүс, зорьж ирж байгаа монголчууддаа бэлэг болгон ихэнхдээ энэ Улсын хил гаалиар оруулахыг хориглосон хүнсний зүйл авчрах гэж “азаа үзнэ”. Хууль дүрмийг нь мэдэх хэдий ч “аз таарсан” хүмүүсийн бардам ярианд итгэж “аргалж болно” гэдэг монгол сэтгэхүйгээрээ зүтгээд л алдацгаадаг.  Бараг 2 жилийн ѳмнѳ дѳѳ АНУ ын ТВ ээр, АНУ ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсон монгол иргэний чемодан дүүрэн “адууны бэлэг эрхтэн” хэмээх махан бүтээгдэхүүнийг үзүүлж олон нийтэд анхааруулан сэрэмжлүүлсэн дээ. Тэр цагаас хойш хилээр орж ирж буй Монгол Улсын паспорттой иргэдийн ихэнхийнх нь чемодан, цүнхийг  шалгаж үздэг жишиг тогтоод байгаа. “Ѳлсѳж үхэх гэж байгаа” гэж бодсондоо ч биш “Нутгийн идээг амсуулахсан” гэж хүссэн хүслийг ойлгож болох ч аливаа улс орны хууль дүрмийг зѳрчинѳ гэдэг бусад монголчууддаа ч муугаар нѳлѳѳлдгийг бодолцмоор.

 

Жил бүрийн “Цагаан сар” аар монголчууд бидний сэтгэлийн том шаналал нь бэлэг бэлтгэх асуудал болдог. Хятад Улсын Эрээн хотыг хѳгжүүлэх хүртэл үргэлжилсэн энэ үзэгдэл ѳнѳѳ нилээд “эмхэрч” байгаа гэж ойлгогдсон. Гэхдээ л санхүүгийн боломжиндоо таацуулан “гар цайлгаж” байгаа тэр бэлгүүд эзэддээ хэрэг болдог эсэх нь бас л эргэлзээтэй. “Олны олон таван цэн” гэгчээр хүн болгонд ѳгч байгаа “гар цайлгах” бэлэг тэр айлын санхүүд нилээд хүнд цохилт болдог нь үнэн. “Авсан ѳгсѳндѳѳ ѳлзийтэй” гэгчээр хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэж баярлуулах сайхан байлгүй яахав. Харин хүн болгоныг тэгж баярлуулах боломж амаргүй л дээ. Тэгэхээр ядаж хүүхэд, хѳгшидѳѳ бэлэг ѳгч баярлуулаад, хүн болгонд хавтгайруулахгүй байвал болно доо. Уламжлал болгон цаг хугацааны хѳгжлийг дагаад ѳѳрчлѳгдѳн хѳгжиж байх учиртай юм билээ. “Хѳнжлийнхѳѳ хэрээр хѳлѳѳ жийнэ” гэдэг хэллэг ч бий.

 

Сэтгэлийн дотно хүмүүстэй хэрэгтэй зүйлийг нь сонгон авч бэлэг болгон ѳгч баярлуулах үнэхээр сайхан. Тэр хүнийхээ баярлаж талархаж байгаа тѳрхийг харж ѳѳрѳѳ ч баярлах бүр сайхан. Хүүхдүүдэд юу ч бэлэглэсэн тэд чин зүрхнээсээ баярладаг. Бэлгээ энгэртээ тэврээд үнэн сэтгэлээсээ инээн мишээх тэднээс хѳѳрхѳн нь бий гэж үү? Таалагдсан бэлгээ ѳѳрѳѳсѳѳ салгахгүй тэврээд л үеийн найз нартаа үзүүлж гайхуулаад л , ѳгсѳн хүнийг нь хамгийн сайн хүн гэж чин сэтгэлээсээ итгэж магтана. Ѳндѳр настан аав ээж, ах дүүс тань чиний ѳгсѳн бэлгийг “Үгүй яахнав дээ” хэмээн цааргалангүй аясаар хэлж авах авч сэтгэлдээ хамгийн ихээр баярладаг.  “Хүү минь, охин минь авчирч ѳгсѳн юм” гэж хэн нэгэнд гайхуулах ѳнгѳнд тэднийхээ сайн сайхан яваад баярлаж байгаа ѳѳрийн сэтгэлээ шингээж бахадна.  “Эдээр дутаагүй сэтгэлээр дутаж явдаг” хѳгшчүүд бэлэгний нэмэр чихэр амттанг хэзээ ч ганцаараа иддэггүй юм. Бусдад түгээж бусадтай хуваалцаж байгаа амттан болгонд тэдний сэтгэлийн “ерѳѳлийн тарни”’ шингэж байдаг юм.

 

Хэн нэгэнд чин сэтгэлээ шингээн ѳгч буй бэлэг, зусардал, тал засалтандаа авилгал болгон ѳгч буй бэлэг сэлтээс огт ѳѳр зүйл юм шүү дээ. Хайраа шингээн ѳгч буй бэлгүүд худалдаж авсан үнээсээ хэчнээн дахин үнэтэй гэж санана. Сэтгэлээ шингээж чадаагүй бэлэг тал засалт болж үнэ цэнэ нь ч тѳдийлэн гавихгүй. Зүгээр л “нэр хааж”, “тал засч”, “ѳр тѳлж” бэлэг ѳгѳѳд яах юм бэ? Гадаад дотоодоор аяллаа гэж хүн болгонд бэлэг ѳгч, үдэж тоссон хүн болгон бэлэг горьдож яах юм бэ? Боломжтой үедээ хүүхэд хѳгшчүүддээ жижиг ч гэсэн бэлэг ѳгч, бусдыг орхиж болно шүү дээ. Хүн болгон аялж сурч байгаа ѳнѳѳ үед хүн болгонд ийм асуудал тулгарч байгаа. Нийтээрээ ойлгоод жишиг болговол юутай сайн сан.  За тэр их мѳнгѳтэй хүмүүс “Лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү?” ямар хамаатай. Нийтээрээ энэ зовлонгоо ойлгоод хүн болгон “Хѳжлийнхѳѳ хэрээр хѳлѳѳ жийж” сурвал зүгээр сэн дээ.

 

Залуу байхдаа “Хэзээ нэгэн цагт, хаашаа ч юм онгоцоор нисэхдээ ганцхан жижиг цүнхэндээ аар саар зүйлээ хийчэхээд их л хѳнгѳн шингэн аялж байх юм сан” гэж мѳрѳѳддѳг байж билээ. Нэг их ачаа бараандаа үүртээд л хѳлс нь урсаад л, үүртэж шаналсан царайндаа зовлонгоо илчлээд л явах хэцүү. Зовж шаналж байж авч ирсэн бэлэг нь хэн нэгэнд хэрэг бололгүй энд тэнд хэвтэж байхыг харах бүр ч хэцүү. Тэр хэмжээгээр бидний үргүй зардал урссаар л. Бид болохоор “Амьтан хүнд муу хэлэгдэхгүй” хэмээн аялж зугаалахаас илүү их цагийг дэлгүүр хэсч бэлэг цуглуулахад зарцуулаад л. Танд хэцүү санагдахгүй байна гэж үү? Зүгээр л хѳгжилтэй сайхан аялцгаая л даа. Бэлэгний талаарх бодол хандлагаа ѳѳрчилцгѳѳе л дѳѳ.

Jul 02

ТѲР ба ШАШИН

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Би хэдийгээр аль нэгэн шашныг онцгойлон шүтдэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа нэгэн шашины ард, олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг. Нѳгѳѳ талаасаа шашин нь хуулиар зохицуулж болдоггүй хүмүүс хоорондын харилцааны олон асуудлыг зохицуулж чаддаг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд нѳхѳрлѳл, ойлголцлыг тодорхой чигт залж чиглүүлж байдгийнх нь тѳлѳѳ шашинд хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ хүн болгон заавал шашин шүтдэг байх бас албагүй. Ѳѳрийн мѳн чанар, үнэт зүйлсээ ѳѳрѳѳ бүтээж, ѳѳртѳѳ итгэж, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс ѳѳрийн дотоод сэтгэлгээний урсгалаа шашин лугаа үнэлж чаддаг байж болно. Ѳѳртѳѳ “бурхан шиг”, эсвэл “буг чѳтгѳр шиг” байх нь ѳѳр юунаас ч биш зѳвхѳн таны дотоод сэтгэлээс л хамаардаг юм шүү дээ. Ингэж харах юм бол хүний дотоод сэтгэл аугаа бѳгѳѳд маш уужим.

 

Тѳр бол ѳѳрийнхѳѳ бүтээсэн нийгмийн бүтэц дотроо хүмүүсийн харилцааны хэм хэмжээг хуулиар зохицуулах үүрэгтэй. Хүн айх айдасгүй сэтгэл амар амгалан амьдрах, түгших түгшүүргүй сайн ажиллах, дарлах дарамтгүйгээр хүссэнээрээ байж болох нѳхцлийг Тѳр бүрдүүлж ѳгѳх үүрэгтэй. Хүмүүс ѳѳрийн мэргэжил мэдлэг, авьяас билэг, ур чадвараа ашиглаж ажиллан баялаг бүтээж, түүнийгээ үнэлж олсон мѳнгѳѳрѳѳ амьдралаа авч явах боломжийг нь Тѳр хариуцан, үүнийхээ тѳлѳѳ тэднээс авсан татварыг буцаагаад тэдний амар амгалан амьдралын тѳлѳѳ зориулах үүрэгтэй. Хэн нэгэн зѳвхѳн ѳѳрийн хүссэнээрээ амьдрах гэж бусдыг хуурч мэхэлж, айлгаж ичээж байгаа бол Тѳр тэднийг олон нийтээс тусгаарлан хорьж шийтгэж байх учиртай. Хэрвээ үе залгамжилсан, хэмжээгүй эрхэт Хаант засаг л биш бол хуулийн ѳмнѳ хүн болгон адил тэгш байх шаардлагыг Тѳр хариуцна. Иргэн хүний дур зоргоороо байх хүсэл нь бусад хүмүүсийн арх ашигт харшлахгүй байх ёстой. Үүний тул хуулийг зохиож мѳрдүүлдэг юм даа. Тѳрийн үүрэг товчхондоо энэ.

 

Тѳр шашны харилцаа ямар байх хэм хэмжээг улс болгон “Үндсэн хууль”-иараа зохицуулдаг хэдий ч, бэлэгдлийн болон, үламжлалт зан үйлийн ёслол байж болдог байх. Гэхдээ тэр нь тодорхой хэм хэмжээн дотор л байх учиртай. ЗГ ын ордондоо “гал тахих” ёслол, уул овоог аргадан тахих ёслол, аливаа арга хэмжээн дээр заавал лам нар ирж ном уншдаг заншил, энд тэнд суварга босгож аравнайлдаг үзэгдэл, элдэв мод чулуунд шүтэж хадаг зүүн идээ ундаа мѳнгѳ тѳгрѳг овоолж орхидог сүсэглэл хэрээс хэтэрлээ. Ѳчигдрѳѳс сошиал орон зайд шуугиан болж хүмүүсийн доог тохуу, эгдүүцлийг тѳрүүлээд байгаа “цэрэг цагдаагийн хувилгаан” гэх үйлдэл “Даарин дээр давс” нэмж байна.  Мэдээллийн тѳхнологи хурдацтай хѳгжиж, дэлхий даяаршиж  байгаа 21 р зуунд Монголын Тѳр ингэж болохгүй ээ. Хувь хүмүүсийн шүтлэг сүсэглэлийг зѳвшѳѳрч болох хэдий ч Монголын Тѳр ийм хэмжээнд мухар сүсэгт автаж болно гэж үү? Аливаа зүйл хэм хэмжээнээсээ халихаар утга учраа алдаж, бусдын доог тохуу болдог.

 

Шинжлэх ухаанд бус мухар сүсэгт итгэдэг, үүнийгээ олон нийтэд харуулдаг Тѳртэй байж хэрхэвч болохгүй ээ. Мэдлэг чадваргүй, зальхай хулгайч, аймхай дорой  “улстѳрч” нэртэй тэнэгүүдийн балгаар сургууль бус суварга барьдаг, эмнэлэгийн оронд сүм хийд байгуулдаг, түргэн тусламжийн олигтой тэрэггүй атлаа наадамд түрүүлсэн, цол авсан бѳхчүүддээ “Жееп” машин бэлэглэдэг, номын сангүй атлаа “Дааман хаалга” босгодог, үүнийгээ ХѲГЖИЛ гэж тооцдог Тѳртэй болжээ бид. Дуртай ч дургүй ч үүнийг нь зѳвшѳѳрч, “наашаа харж инээн алга ташиж, цаашаа харж муулан шүүмжилдэг” иргэдтэй болж байна.  Дэлхий даяараа цоо шинэ “Блокчейн” технологийн эрин үед анхаарлаа хандуулж байхад Монголчууд бид мухар сүсэгтээ хүлэгдэн дэлхий нийтийн доог тохуу, доромжлолын бай болсоор байх уу? Мухар сүсэгтэнүүдээ зайлуулаач ээ, Монголын Тѳр минь.

Jun 26

МОНГОЛЫГ ХЭН МѲХѲѲЖ БАЙНА ВЭ?

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд тайлаагүй” , “шуналын хүсэл нь шулам болгосон”, “эрээ цээрээгүй бүдүүлэг” хэсэг ТЭНЭГ нѳхѳд Монгол Улсын хѳгжлийг мухардалд орууллаа. Зѳвхѳн тэд ч биш “зусардан далдаганагчид”, “аймхай хулчгар”, “мэдлэггүй мангар”, “шинжлэх ухаанд бус цуу ярианд итгэдэг” олонхи болсон МАСС ууд ч энэ байдалд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Байдлыг бодитоор ойлгож “ѳѳрчлѳх хэрэгтэй” гэж ухаарч зүтгэсэн хүн бүхэн амжилтад хүрэхгүй байгаа нь мѳнѳѳх тэнэгүүдийн бий болгосон ГАЖУУДСАН тогтолцооны уршиг. Энэ дүр зургуудыг тоймлоод дүгнэх гэж үзье л дээ.

 

1.   Энэ бүхэн “Социализмын материаллаг бааз” ыг ХУВЬЧЛАЛ нэрээр устгахаас эхэлсэн. Аливаа баялгийг бий болгох маш хэцүү их хугацаа шаарддаг ч, устгахад маш бага хугацаа зарцуулдгийг бид ѳѳрсдѳѳ үзлээ. Бодлогогүйгээр, зохицуулалтгүйгээр, хяналтгүйгээр энэ хувьчлалыг хийсэн олон улстѳрчид одоо болтол байж л байгаа. Бид ѳѳрсдѳѳ баялаг БҮТЭЭГЧИД бус бусдаас гуйдаг ГУЙЛГАЧИН болсны шалтгаан нь энэ.

2.   Социалист нийгмийн байгуулалтыг удирдаж байсан МАХН ыг татан буулгаж, улстѳрийн шинэ намуудыг адил гараанаас эхлүүлж, эрүүл саруул бодлогын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳн бий болгоогүйгээс ардчилалыг удирдсан АН одоо МАХН аасаа ялгагдахаа больж байна. Ардчилсан шинэ нийгмийг хуучин социалист аргаар удирдаад байгаагийн жишээ нь, шагналын тогтолцоо, жил сарын аян хѳдѳлгѳѳн, хэзээ ч биелдэггүй хоосон уриалга, ам ажлын зѳрѳѳ, том гэдэстэй яравгар тѳрхтэй “дарганцар”-ууд.

3.   2000 оны сонгуульд намаа ялуулж улстѳрийн эрх мэдэл авсан нэгэн дарга Тѳрийн алба болох улстѳрийн албан тушаалуудыг “дуудлага худалдаа”-гаар арилжиж эхэлсэн энэ цаг үеэс л олон хүмүүс улстѳрийн албан тушаал бол ХАРИУЦЛАГА биш БИЗНЕС юм байна хэмээн ойлгож хандах болсон. Албан тушаалд очих гэж авилгалд ѳгсѳн мѳнгѳѳ хэд нугалж олж авахын тулд ажилладаг болсон цагаас л Монгол Тѳрийн албан хаагчдын үнэлэмж унаж, ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁС үгүй боллоо. Олон нийт ѳѳрсдийн үнэ цэнэ мѳн чанараа мѳнгѳѳр арилжих болсны шалтаг нь энэ.

4.   Газар хувьчлахыг эсэргүүцэж байсан олон тэмцэгчид “зуурдаар” нас барсны дараа ГАЗРЫН НАЙМАА маш ихээр дэлгэрч хѳгжсѳн.  Хот тѳлѳвлѳлтийг үгүй болгож, Улаанбаатар хотын газар болгоныг зарж баяжсан, түүгээрээ улстѳрд орж улам ихээр арвижуулсан, мѳнгѳний хэмжээгээрээ улстѳрийн нѳлѳѳгѳѳ тодорхойлдог хэсэг нѳхдүүд одоо ч Монгол Тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд байсаар байна.  Aгаарын болон хѳрсний бохирдол нь хэмжээнээсээ хальж, цэвэр усны гамгүй хэрэглээнээс шалтгаалж нѳѳц нь улам бүр багассаар байгаа Улаанбаатар хотод замбараагүй байдлын улмаас хүүхдүүд амь насаа алдсаар байгаагийн шалтгаан нь энэ.

5.   Oлон луйварчид, наймаачид УИХ д орж ѳѳрсдийн бизнесээ хамгаалах, ѳѳрсдийн ирээдүйн эрх ашигтаа нийцүүлэн “лобби хийж” хууль батлуулдаг болсноор ШУДАРГА ЗАРЧИМ алдагдаж ХУУЛИЙН ДАРАНГУЙЛАЛ бий болжээ. Хууль сахиулах эрх үүрэгтэй байгууллагууд ч энэ байдалтай эвлэрэх болсон нь “хүн бүхэн хуулийн ѳмнѳ адил тэгш байх” боломжийг үгүй болгож байна. Хүмүүс хуулийн байгууллагуудад итгэхээ больж, тэдний гаргасан шийдвэрүүдэд “эргэлзэх” болсон нь үүний нотолгоо.

6.   Дэлхий ертѳнц даяаршиж буй энэ цаг үед “Гадаадын хѳрѳнгѳ оруулалт” ыг Монголын хѳгжилд зѳв шударга байдлаар ашиглахын оронд ѳѳрсдѳѳ ХУВЬ ЭЗЭМШИХ сонирхлынхоо тѳлѳѳ улстѳрчид ѳѳр хоорондоо тэмцэлдэх  боллоо. 3 сая хүнтэй Монголын хѳгжлийн тѳлѳѳ бус, хэдхэн гэр бүлүүд ѳѳрсдийн ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ худалдаж болох бүхнийг худалдахаар улайрч байна. Уул уурхайн хѳгжлийн бодлого алдагдаж эх орны минь байгаль орчин бохирдож, ус ургамал сүйдэж, ан амьтад хомсдож байгаа нь үүний жишээ.

7.   Ажилгүйдэл, ядуурал, архидалт, завхайрал улам улмаар ихэсч үүний улмаас бухимдах болсон олон нийтийн бухимдлыг зориудаар дэвэргэн монголчуудыг байнга талцуулан ѳѳр хооронд нь хэрэлдүүлэх “гадны” бодлого хэрэгжээд байна гэж би лав хувьдаа хардаж байгаа. Цахим орон зайд энэ нь илт мэдрэгдэж байна. Хэн нэгний захиалгаар “хѳлсний бичээчид”, “сэтгэгдэлчид” энэ байдлыг улам ихээр дэвэргэж байна. Монголчууд бид харанхуй мунхаг, бүдүүлэг замбараагүй, эв нэгдэлгүй байх нь ХЭНД АШИГТАЙ вэ? Лав л монголчуудад ашиггүй.

 

Хэдийгээр монголчууд бид бухимдалтай байгаа ч сэргэж байгаа. Олон сайхан залуус эрүүл саруулаар сэтгэж, энэ байдлаас гарах арга зам боломжуудыг хайж бас олж байна. Гадаадын ѳндѳр хѳгжилтэй олон оронд монгол залуус ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж, дэлхийн хэмжээнд сэтгэж байна. Олон монголчууд Тѳр Засгаас хамааралгүйгээр ѳѳрсдийн хийж, үлгэрлэж чадах зүйлсээ ухамсартайгаар хийж байна. Хүмүүс хог хаяхаа багасгаж, ил задгай бие засч байгаа хүмүүсийг шоолж, хууль зерчиж буй үйлдэл болгоныг ил гаргаж олон нийтээрээ тэмцэж эхэлж байна. Энэ бол бага бус үр дүн, сайн эхлэл.

 

Улстѳрийн гажуудсан тогтолцооны эсрэг Л.Оюун- Эрдэнэ тэргүүтэй залуус тэмцэж, шаардаж эхэлллээ. Олон нийтэд ил болсон хэрнээ хуулийн муу тогтолцооны уршгаар хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа энэ гаж зуршлыг одоо засахгүй бол хэзээ засах гэж? “60 тэрбумын” гэх хэргийг одоо тодорхой болгож шийдэхгүй бол Эрдэнэтийн 49% тай холбоотой асуудал, Эрдэнэтийн 51% ийг барьцаалж зээл авсан асуудал, Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлууд бүгд л замхарч алга болно” гэж УИХ ын гишүүн Л.Оюун- Эрдэнийн учирласантай санал нэг байна. Энэ цаг үед хэн нэг нь иргэний зориг гаргахгүй бол болохгүй байнаа. Харин бид зѳв сайн эхлэл болгоныг тууштай дэмжиж байх хэрэгтэй байна.

 

Монгол Улс мѳхѳхгүй ээ.  Улстѳрч нэртэй луйварчингууд, аялдан дагалдагч бэртэгчингүүд, ард олныг хагалан бутаргагчид мѳхѳх болно. Харин энэ байдлыг засч залруулахад хүн бүрийн хүчин зүтгэл, итгэл сэтгэл хэрэгтэй байна.  Энэ гажуудсан тогтолцоог ѳѳрчлѳн засч, хүмүүсийн сэтгэлгээ болон хандлагыг эрүүлжүүлж байж бид хѳгжинѳ.  Ѳѳр сонголт байхгүй шүү дээ. Та биднийг үр хүүхдүүд минь харж ,ойлгож байгаа. Тэдэнд ийм орныг үлдээж болохгүй ээ, алдас болно.

May 02

“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Заримдаа анзаарах ахул Монголд минь сэтгэлгээний хийрхлийн “хар шуурга” дэгдсэн мэт. Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэж оролдсон олон жилийн мунхаглал энэхүү сэтгэлгээний хар шуургыг дэгдээсэн юм. Аливаа мунхаглал хэмжээ хязгаартай байдаг болохоор, ѳдрѳѳс ѳдѳрт доройтсоор байгаа амьдралын түвшин, сэтгэлгээний доройтол энэ бүхнийг тэвчиж дийлэхгүй. Хэдийгээр хар бараан, бухимдалтай мэдээлэл дунд тѳѳрѳлдѳж байгаа ч олон зүйл сайн сайхнаар ѳѳрчлѳгдѳж эхэлж байгааг бид мэдэрч байна. Цаг цагийн ийм урсгал дунд аажим аажимдаа бүх зүйл ѳѳр ѳѳрийн байрандаа ордог. Энэ бүхнийг хүлээлгүйгээр бид ѳѳрсдийн сэтгэлгээгээ бага ч болов ѳѳрчилж байх хэрэгтэй байна даа.

 

“ХИЙРХСЭН” ТѲѲРѲГДѲЛ

 

Бүх зүйлийг шүүмжлэх дондоо автсан бид, хийгдэж буй ѳѳрчлѳлт бүхнээс заавал “ѳѳ” олж чаддаг. Ийм донтолтын ард Улс орны хѳгжилд санаа зовсон зовинол бус ѳчүүхэн ашиг сонирхол, бусдын анхаарлыг ѳѳртѳѳ татах гэсэн ядмагхан оролдлого, юм мэдэхгүй солиоролдоо зүгээр л хашгирсан хашгираан байх нь олонтаа. Ямар нэгэн үйлдлийн тѳлѳѳ хэн нэгнийг буруутган шийтгэхийг шаардах атлаа, хуулийн хариуцлага хүлээлгэхээр хорих үед нь гэнэт ѳмѳѳрѳѳд “хэлмэгдүүллээ” гэж орилж эхлэх нь энэ асуудлын талаар бодит мэдээлэлгүй, ѳѳрийн дүгнэлт үгүй, сэтгэл хѳдлѳлѳѳр хандаж байгаагийн илрэл. Хэрэв нийт масс иймэрхүү хийрхэлд автаж эхэлбэл, хэрэв түүнд нь “шударга бус” шүүх таацуулж шийдвэр гаргах гэж оролдвол жинхэнэ хэлмэгдүүлэлт үүснэ. Ийм хэлмэгдүүлэлт хэзээ нэгэн цагт ѳѳр дээр тань ирэх л болно, түүх үүнийг нотолсон. Аливаа хийрхэлд авталгүй, ѳѳрийн боломжоороо асуудалд бодитой хандаж сурах хэрэгтэй болж байна. Түүний тулд их уншиж, ѳѳрийгѳѳ боловсруулахаас ѳѳр сонголт үгүй.

 

“ШУНАЛТ” ТѲѲРѲГДѲЛ

 

Бидний хэт улстѳржаад байгаагийн нэгэн шалтгаан нь, Монголын Тѳр баян хүмүүсийн хѳрѳнгийг хурааж аваад ѳѳрсдѳд нь тараах, уул уурхайн баялгийг олборлогч эздээс нь булааж аваад бүгдээрээ хувааж идэх хүсэлт шаардлагад оршиж байгаа юм шүү дээ.  Бидний ѳѳрсдѳѳ ажил хийхгүйгээр их мѳнгѳтэй болж баян амьдрах мунхаг хүсэл тачаалын илрэл. Улс ѳѳрийн “ѳмчтэй”, ѳѳрийн мэдлийн компанитай байх нь улстѳрчдийн хувьд “мѳнгѳ хийж” баяжих үндсэн арга нь болсон Монголын нийгэмд иргэд нь ингэж л хүсэцгээж байна. Бид хамгийн чухал зүйл болох ѳѳрсдѳѳ хѳдѳлмѳрлѳж байж “баялаг бүтээн”, түүнийхээ үр ашгаар сайхан амьдрах ёстой гэдэг амьдралын “Үндсэн хууль”- ийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Энэ л монголчууд бидний хувьд хамгийн аймшигтай тѳѳрѳгдѳл. Уг нь байна шүү дээ, Тѳр нь олон тѳрлийн татварыг зѳв хуваарилан, ард иргэдийнхээ амар амгалан, шударгаар ажиллаж амьдрах баталгааг хангаж, иргэд нь ѳѳрсдѳѳ хуулийн хүрээнд шударгаар ажиллаж амьдарч, ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байж “Эрүүл нийгэм” бүрэлдэн орших учиртай юм шүү дээ.

 

“МУНХАГЛАЛ”-ЫН ТѲѲРѲГДѲЛ

 

Мѳнгѳнд хэт улайрсан бид ч, бас бидний Тѳр ч ирээдүй үеийнхнийхээ боловсролд анхаарахгүй байнаа. “Хуаран”-гийн дэглэмтэй Монголын боловсролын тогтолцоог ѳѳрчилж, “Хүүхдийг зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэх” зорилготой “Суурь боловсрол”- ыг бий болгон хѳгжүүлэх талаар дуугарахгүй, санаа тавихгүй байна. Нийгмийн халамж үгүй, ѳчүүхэн бага цалинтай, мэдлэг чадвараараа сурагчиддаа гологдож байгаа багш нар, загварчлагдсан хуучин арга барилаар хичээлээ зааж, дүнгийн хэмжигдэхүүнээр үр дүнгээ тооцдог хуучирсан систем, анги дүүргэлт нь “хуаран” шиг болсноос хүүхдийг хүүхдээр нь “дарамтлуулдаг” бүтэц Монголын боловсролыг “мѳхѳѳж” байна. Академик боловсрол бидэнд үр шимээ ѳгсѳн хэдий ч бид “Хүүхдийг зѳв бие болгон тѳлѳвшүүлэх” зорилготой боломж дээрээ л алдаад байгаа юм. Бидэнд Монголын зѳв нийгэмд зѳв амьдарч чадах сайн залуус хэрэгтэй болохоос биеийн амрыг харж, баар цэнгээний газраар зугаацаж, худлаа “бүлтэрч” суудаг залуус хэрэггүй. Хэрэв ѳѳрчилж чадахгүй бол аажим аажимдаа бид ѳѳрсдѳѳ л мѳхнѳ.

 

“ЖАЛГA”-ЫН ТѲѲРѲГДѲЛ

 

Дэлхий даяарчлагдаж, мэдээллийн технологи асар хурдацтай хѳгжиж, хѳгжлийн чиг хандлага цоо шинэ технологи руу хѳрвѳж байгаа ѳнѳѳ үед монголчууд бид “жалгa”-ын үзлээсээ салдаггүй ээ. “Нутгийн уул усаа баярлуулдаг” хэмээн бѳхчүүд, дуучдаа эрдэмтэн мэргэдээсээ дээрд тооцдог нутгийн үзэлтнүүд нь “Хужаагийн аюул”, “Оросын аюул” гэдэг хийрхлээр бие биенээ айлган дарамталж сууна. Бидний бие биенээ айлган дарамтлах хэрэглүүр болсон мѳнѳѳх “Хужаа” нар нь эдийн засгийн хѳгжлѳѳрѳѳ дэлхийд тэргүүлж, шинэ техник технологийг хурдацтай нэвтрүүлж, дэлхийд алдартай Стэнфорд, Харвард, МИТ, Оксфорд зэрэг сургуулиудад үй олон залуусыг ЗГ ын тэтгэлгээр сурган, ирээдүйд оюуны хѳгжлийг дэлхийд түүчээлэхээр бодлогоо зангидаж байгааг огт ярихгүй байна. Дэлхий дахинаараа хѳгжлийн тѳлѳѳх Хятадын бодлогыг анхааралтай ажиглаж байхад, монголчууд бид ямар царигтай тѳмѳр замаар “Хятадын танк” орж ирэх тухай, Монголыг эзэлж буй “Хятадын аюул”- ын талаар цуурхаж сууна. Бид ѳѳрсдѳѳ нүүж зугатаж чадахгүй, бас боломжгүйгээс хойш мѳнхийн мѳнхѳд зэрэгцэн орших хоёр хѳршүүдийн  сайн зүйлээс нь суралцаж, муу зүйлээс нь сэргийлж оршихоос ѳѳр сонголт үгүй. Монголчууд бидний хувьд энэ хѳршүүд сайн боломжууд ч байж магадгүй.  Хийрхлээс илүүтэй ухаалаг “Тѳрийн бодлого” хэрэгтэй байна.

 

“ХОРСОЛТ” ТѲѲРѲГДѲЛ

 

Бие биенээ эрдэм мэдлэг, ухаанаар нь бус ѳмссѳн зүүснээр нь ялгаж харьцдаг болсноороо монголчууд бид нар бие биенээ хайрлаж хүндлэн сонсохгүй болжээ. Материаллаг шунал тачаал хүмүүсийн бие биенээ гэх сэтгэлийг холдуулдаг. Бид аливаа зүйлийн гадна тѳрхѳд ач холбогдол ѳгдѳг болсноос болоод сэтгэл рүү нь ѳнгийхѳѳ больчихож. Бид бие бие рүүгээ хараад инээмсэглэхийн оронд хялайж хардаг болчихож, бид бие биедээ санаа тавихын оронд яаж ийгээд “мѳнгѳ салгах”-ыг л хичээдэг болчихож, бид бие биедээ итгэхийн оронд үзэн ядацгаадаг болчихож. Бид ийм үйлдлийнхээ бурууг “Тѳр” рүү чихдэг боловч яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ л буруутай. Хүмүүсийн харилцааг “Тѳр” хуулийн хурээнд зохицуулдаг боловч, хүн чанарынхаа хувьд бид бусад харилцааг ѳѳрсдѳѳ зохицуулдаг. Гадаадад ирээд ч монголчууд бид “гоёх”- ыг чухалчилахаас бус, “ухаарах”-ыг хусэхгүй байна. Тийм болохоор бид огт эрээлэхгүйгээр хогоо хаа саагүй хаяж байна, огт ичихгүйгээр ил задгай газар бие засаж байна, огт санаа зовохгүйгээр архидаж согтууран, орилж хашгирцгааж байна.  Бид л бие биенээ ойлгож хүндлэхгүй юм бол хэн биднийг хайрлаж хүндэлнэ гэж? Үүнийг та биднээс ѳѳр хэн ч шийдэж ѳѳрчлѳхгүй.

 

…Хар бараан мэдээлэл дунд бид бухимдаж тѳѳрѳлддѳг боловч, олон зүйлс сайнаар ѳѳрчлѳгдѳж сайн эхлэлүүд бий болж байгааг мэдрэхдээ би лав баяртай байдаг. Социализмын “үзэл суртал”-д хордоогүй, мэдээ орсон цагаасаа интернэтийн тусаар хязгааргүй мэдээлэл авч сурсан, ѳѳрийгѳѳ “дэлхийн хэмжээний хүн” гэж сэтгэдэг, бага зэрэг “бие тоосон” боловч ѳѳртѳѳ итгэлтэй “Шинэ үеийн” монгол залуус нэгдэцгээж байна. Тэд Монголыг сайнаар ѳѳрчилнѳ. Бид ѳѳрсдийгѳѳ зѳв сайнаар ѳѳрчилж байж, тэдэнд туслах болно. Зүгээр л хийрхэж, солиорч байхаар олон зүйлийг ѳѳр ѳнцгѳѳс нь харж бас эрүүл саруулаар харьцуулан дүгнэж сурах сан.

Apr 22

“БИД ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?”

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. Үргэлж л ядуу байгаадаа бухимддаг хэрнээ ѳѳрийгѳѳ ерѳѳсѳѳ ч буруутгадаггүй, “болохгүй, бүтэхгүй байнаа” гэж үргэлж шүүмжилж гомдоллох хэрнээ эвлэлдэн нэгдэхийн оронд ямагт хагаралдан бутарч байдаг, ѳѳрѳѳ огтоос хичээхгүй хэрнээ ѳѳрийгѳѳ зовоолгүй гэнэт баяжихыг мѳрѳѳддѳг монголчууд бидний амьдралын хэв шинж, хандлага нэг л биш ээ. Та үүнийг анзаардаг уу?

 

МѲНГѲ

 

Худалдааны хэмжүүрийн нэгж болох мѳнгѳ гэгч монголчууд бидний хувьд амьдралын зорилго нь болсоор удаж буй. “Мѳнгѳтэй бол бүх асуудлыг шийдэж болно” гэх ядуу сэтгэлгээнд хэт автсанаас:

 

-Улстѳрийг “ашигтай” бизнес болгон хувиргаж чадлаа

-Авилгал, хээл хахуулын асар том “сүлжээ” бий болголоо

-Материаллаг хэрэглээг шүтсэн “хүн сүрэг” бий боллоо

-Хамгийн үнэтэй “мѳн чанар”аа мѳнгѳѳр арилжиж, хамгийн “хямдхан” хүмүүс боллоо

-Амьдралын зорилго нь “мѳнгѳ” болон хувирахаар “алсын хараа”, том зорилго үгүй боллоо

 

Мѳнгѳ л олж байвал улсаа ч худалдахаас татгалзахгүй улстѳрчид, мѳнгѳ л олж байвал биеэ  үнэлэхээс ч эргэлзэхгүй залуус, мѳнгѳ л олж байвал мѳн чанараа ч уландаа гишгэхээс ичихгүй хүмүүс бидний эргэн тойронд бий болж байгаа нь бидний доройтлын илрэл. Уг нь байна шүү дээ, энэ мѳнгѳ гэдэг чинь материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулсан ЦААС юм шүү дээ. Хүний мѳн чанарын хажууд юу юм бэ?

 

ЗАЛХУУРАЛ

 

Бидэнд гурван ГАЖ сэтгэлгээ байна.

 

-Урт удаан хугацааны уйгүй хѳдѳлмѳрѳѳр мѳнгѳ олж сайхан амьдарч болно гэж ойлгодоггүйгээс, гэнэт их мѳнгѳ олж баяжиж болно гэдэг солиорол

-Зүгээр л компьтерийнхээ ард сууж байгаад “АЗ АЗ БУРЗАЙ” гэж бичээд, эсвэл янз бүрийн амьтны болон мѳнгѳний зураг шейрлээд гэнэт баяжиж болно гэдэгт итгэдэг тэнэглэл

-Лам эсвэл бѳѳ удган дээр очин ѳргѳл барьц ѳгѳѳд л ажил хэргээ бүтээнэ, бурханы зураг ханандаа ѳлгѳѳд баяжиж болно, энд тэнд суварга, хѳшѳѳ босгоод нүглээ цайруулна гэж сүсэглэдэг мунхаглал

 

 Хүн ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүйгээр, ѳѳрийгѳѳ зовоохгүйгээр их мѳнгѳ олох гурван муу арга байдаг.

 

1.     Хулгай хийх

2.     Залилан луйвар хийх

3.     Биеэ үнэлэх

 

За тэгээд ингэж баяжсан үй олон амьд жишээнүүд бидний ѳмнѳ байгаа болохоор л бид ингэж найдаад байгаа хэрэг. Эцсийн эцэст энэ нь айдас түгшүүртэй амьдрал, шоронгийн хаалганаас ѳѳр үр дүнд хүрэхгүй дээ. Энэ ертѳнцѳд бутээгдсэн баялаг болгон хүний ѳѳрийнх нь уйгагүй, тэвчээртэй, шударга хѳдѳлмѳрийн үр дүнд л бий болдог юм шүү дээ. Ѳѳр сонголт үгүй.

 

 

ХИЙРХЭЛ

 

Мэдээллийн Технологийн дэвшингүй хѳгжлийн үед мэдээллийг хүртэл “бохир” зорилгоор ашиглах болсоор удаж буй. Иргэд нь боловсролгүй бүдүүлэг, уншихгүй мунхаг, сэтгэхгүй харанхуй болохоор тэдний сэтгэлгээг дуртай зүгтээ “савлуулж” байна. Гадныхны бодлогын “хѳтѳч” болсон “тэнэг” улстѳрчид цахим орон зайд “хѳлсний бичээч”-дийг үй олноор нь ажиллуулан олон нийтийг үзэн ядалтад турхирч, хараал хэрүүлд хатгаж, хагарал тэмцэлд уриалах боллоо. Бид алив зүйлийг эрүүл ухаанаар эргэцүүлж, харьцуулж дүгнэн ѳѳрийн санаа бодлоо тайвнаар учирлан илэрхийлэх боломжгүй болж байна. “Хүний олон нь хүнээ барьдаггүй” ч, ѳнѳѳ цагт эрүүл саруул санаа бодолтон хэнийг ч болов тасар татахад бэлэн болжээ бид.

 

-Үзэн ядалтдаа хийрхэж цѳѳхѳн монголчууд бид бие биенээ алж устгахыг уриалах боллоо

-Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүй атлаа мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, тэдний хѳрѳнгийг хураан авч хувааж ашиглахыг уриалах боллоо

-Хятад, Оросоос бусад орнуудын Хѳрѳнгѳ оруулагчид, бизнесмэнүүдийг үзэн ядаж, хѳѳн зайлуулахыг уриалах боллоо

-“Бид мѳхѳж сѳнѳж байна”, “Бид удахгүй бусдын эрхшээлд орж боол болцгооно”, “Монголчууд бид угаасаа арчаагүй, аймхай хулчгар хүмүүс” хэмээн мохоох гэж оролдох боллоо

 

Бүх харилцаа, үйлдэл болгон зѳвхѳн хуулиар зохицуулагдаж, хуулиар шийдэгдэж байдаг гэдгийг ойлгохоо больсон бидний хийрхэл, эрүүл сэтгэлгээ шударга ёсыг үгүй болгож мэдэхээр байна. “Шударга ёс” гэдэг нь зѳвхѳн зѳв сайн хуулийн тогтолцоогоор л хэрэгждэг болохоос олон нийтийн хийрхэл, солиорлоос бий болдоггүй. “Үнэн” гэдэг нь харьцангүй ч, хуулийн хэм хэмжээ.

 

 

ИТГЭЛГҮЙ

 

Бид улстѳрчдѳд ч, хууль хэрэгжүүлэгчдэд ч, ѳрѳѳл бусдад ч, тэр бүү хэл ѳѳртѳѳ ч итгэхгүй болсоор удаж буй.

 

-Хэрвээ улстѳрч үг хэлж байвал “Худлаа даа худлаа, энэ ч ингэж сайхан ярьж байгаад биднийг хуурч ѳѳрѳѳ л завших гэж байгаа юм” гэнэ

-Хууль зѳрчсѳн гэж үзээд хэн нэгнийг шалгахаар барьж саатуулбал “Худлаа даа худлаа, эд нар ингэж сүржигнэж байгаад цаагуураа хуйвалдаад гаргаж орхино, харж л байгаарай” гэнэ

-Хэн нэгэн сайхан сэтгэлээр сайн үйлс бүтээвэл “Худлаа даа худлаа, энэ ингэж ѳѳрийгѳѳ рекламдаж байгаад улстѳрд орох гэж байгаа юм” гэнэ

-Ямар нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхлэх гэвэл “Худлаа даа худлаа, эд нар цаагуураа хуйвалдаад ихэнх мѳнгийг нь завших гэж байгаа юм” гэнэ

-Сайн залуус олон нийтийг сайн хэвшилд уриалан ѳѳрсдѳѳ үлгэрлэн ажиллаж эхэлбэл “Худлаа даа худлаа, эд нар ингэж байгаад хѳѳрцѳглѳж байгаад ѳѳрсдѳѳ больчих нь доо” гэнэ

 

Бие биедээ итгэх итгэл, бие биенээ дэмжих дэмжлэг, бие биедээ талархах урам зоригууд хаачаа вэ? Хэн түүнийг биднээс хулгайлж орхио вэ? Яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ л ийм тогтолцоог бий болгоцгоосон. Худлаа амлаад байгааг нь мэдсээр атлаа ѳгсѳн мѳнгийг нь чимээгүй аваад улстѳрчдийг бид сонгосон, авилгал ѳгѳѳд ямар ч асуудлыг ѳѳртѳѳ ашигтай байдлаар шийдүүлж болно гэдгийг бид л ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрсѳн, хуулийг зѳрчѳѳд “аргалж болно” гэж бид ѳѳрсдѳѳ итгэсэн, хэн ч биднийг албадаагүй. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” болдог энэ тогтолцоог бид ѳѳрсдѳѳ харсаар харсаар байж бий болгоцгоосон. Хэнийг ч буруутгах аргагүй.

 

ТѲГСГѲЛИЙН ОРОНД

 

“Тэгээд яах ёстой юм бэ?” гэж үү. Ѳѳрчлѳх хэрэгтэй байнаа. Энэ ѳѳрчлѳлтийг та ѳѳрѳѳсѳѳ эхэлнэ.

 

-Бусдад найдалгүй, ѳѳрѳѳ хичээж хѳдѳлмѳрлѳ. Ѳѳрийн амьдралдаа хэрэгцээтэй мѳнгѳѳ ѳѳрѳѳ л олохыг хичээ. Бид залхуудаа харахгүй байгаа болохоос энэ ѳргѳн уудам газар нутагт ѳчнѳѳн боломжууд байгаа.

-Ном унш, ѳѳрийн мэдлэг оюунаа тэл. Бидний алдаж буй алдааг хэрхэн туулсан туршлагууд энэ дэлхийгээр нэг байна. Ѳѳрийгѳѳ сайн тѳлѳвшүүлэх мянган сайхан санаа байна. Дэлхий нээлттэй болчихлоо шүү дээ.

-Цуурхал, хийрхэлд бүү итгэ. Мэдээллүүдийг ѳѳрийнхѳѳрѳѳ эргэцүүлэн дүгнэ.  “Хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах байсан бэ?” гэж эргэцүүлээд үз.

-Хүмүүстэй хэрэлдэж муудалцалгүй, ѳѳрийн амьдралдаа ѳѳрѳѳ л эзэн нь бол.   Чиний ѳмнѳѳс хэн ч шийдвэр гаргахгүйтэй адил, чиний гаргасан алдааг чиний ѳмнѳѳс хэн ч үүрэхгүй.

-Сонголтоо зѳв хийх нь ѳѳрийн ирээдүйдээ хэр итгэж байгаагийн баталгаа мѳн. Зѳв сонголт болгон чиний амьдралыг амар тайван руу хѳтѳлдѳг бол буруу сонголт бүхэн чамайг бухимдал руу хѳтѳлдѳг.

 

Нийгэмд шинэ давалгаа үүсч, шинэ үеийн залуус гарч ирж байна. Тэд зѳвхѳн жалгын хэмжээнд бус дэлхийн хэмжээнд харж сэтгэн, дэлхийн хѳгжил рүү тэмүүлж байгаа. Тэд ёс суртахуун, зѳв ухамсар, шударга ёсны тѳлѳѳ зүтгэж эхэлж байна. Тэдний зѳв сайн үйлс болгоныг чин сэтгэлээсээ дэмжиж байх хэрэгтэй байна. Энэ нь эв нэгдлийн эхлэл байх болно. Хувь хүмүүсийг буруутгахаас илүүтэй бидний нийгмийн гажуудсан тогтолцоог ѳѳрчилж засах болно. Бат бѳх, зѳв тогтолцоо босч ирэх хэрээр ѳмхѳрч илжирсэн буруу муу тогтолцоо нуран унах болно. Тэгэхээр танаас, биднээс л бүх ѳѳрчлѳлт шалтгаалах болно доо. Ядаж ѳѳрийн Монгол эх орондоо сэтгэл хангалуун, сайхан амьдарцгаая л даа. За тэр “босоо заяа”, “хийморь лундаа” гэж солиорохоо больцгоож, ѳдийг хүртэл тусгаар оршиж ирсэн хувь заяаныхаа тѳлѳѳ “бид хичээх үүрэгтэй” гэдгээ ямагт санаж явмаар даа.

Apr 16

“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧ ЗАЛУУС АМЕРИКТ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Ердѳѳ жил гаруйхны ѳмнѳ “Ид шид”- ийг мѳрѳѳдѳж, түүнийгээ бүтээхээр зориглож байсан залуус 6 сар гаруй хугацааны дараа тэр мѳрѳѳдлѳѳ бүтээсэн юм. Ѳѳрсдийн мѳрѳѳдлѳѳ бусдад зѳвѳѳр ойлгуулж, тэднийг ятган дэмжүүлж, ѳѳрсдѳѳ үлгэрлэн бүтээнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ энэ залуус бидний нүдэн дээр бүх л жаргал зовлон, баяр гунигаа хуваалцаж, мэдээллээ ил тод байлгаснаар 1 тэрбум 21 сая орчим тѳгрѳгийн ѳртгѳѳр Улаанбаатар хотын Баянхошуунд “Хүүхэд Хамгааллын Тѳв” ийг бүтээсэн нь үнэхээр ид шид байлаа.  Зүгээр ч нэг барилга биш, үлгэрийн юм шиг барилга, ид шидийн юм шиг орчин, хүүхдүүд бүү хэл томчууд бид ороод л ѳѳрийн эрхгүй инээмсэглэмээр халуун дулаан орчин. Алив зүйлийг хийхдээ бусдад мундаг болж харагдах гэж бус, хийж бүтээж байгаа бүхэндээ жижиг гэлтгүй сэтгэлээ шингээж бүтээсний илрэл нь энэ. Зүгээр л яриад уриалаад байх биш, ѳѳрсдѳѳ гараараа бас сэтгэлээрээ хѳдѳлмѳрлѳн бүтээж байгаа залуусыг монголчууд бид хэрхэн дэмжиж чаддагийг тэд нотлов. Ихэвчлэн бухимдалтай цѳхрѳнгѳ сэтгэлгээний орчинд тэд итгэл найдвар, баяр бахадлыг тѳрүүлсэн нь ѳнѳѳгийн Монголын нийгэмд гэрэл гэгээ болон тусч байна. Үүний тѳлѳѳ тэдэнд талархахгүй байж хэрхэн болох билээ.

 

“Ид шидийн орон” г ингэж бүтээж чадсан хэдий ч цаашдаа тогтвортой ажиллах боломжийг хангах гэдэг түүнээс ч амаргүй. “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан ч, мориноосоо буугаад тѳр улсаа тѳвхнүүлэх амаргүй” гэдэг шиг “Ид шидийн орон” ы халаалт цахилгаан, хүүхдүүдийн хоол хүнс, ажиллагсадын цалин гээд тасралтгүй урсах зардлуудыг шийдэх хэрэгтэй болно.  Мико, Билгээ, Жавхаа, Тэлмэн дѳрвѳн залуу энэ асуудлыг шийдэх боломж олохоор АНУ г зорьсон юм. Ч.Ганжавхлан 2 жилийн ѳмнѳ АНУ ын хотуудаар явж цаасан дээрх мѳрѳѳдлѳѳ тайлбарлан “Хэрвээ бид үүнийг босгож амжвал та нар урсгал зардалд нь тусалж чадах уу?” гэж учирлан ѳѳрийн хувилбраа санал болгож байсны үргэлжлэл нь энэ удаагийн тэдний аялал байв. Сиэтл хотоос эхэлсэн энэ аялал Сакраменто, Сан Франциско, Лос Анжелэс, Лас Вегас, Денвер, Чикаго, Вашингтон ДС, Нью Иорк хотуудаар машинаар аялах аялал болон үргэлжилсэн. Очсон хот болгондоо уулзалт хийн тайлангаа тавьж, тѳслүүдээ санал болгож байсан 23 уулзалтууд амар байгаагүй ч, амжилттай болсон. Мѳрѳѳдлѳѳ бодит ажил болгосон тэднийг дэмжих монголчууд олон байлаа. Ѳдѳржин машинаар давхиад ядарсан хэдий ч очсон газар бүртээ уулзалтаа л чухалчилж байсан тэдний сүүмийсэн хэрнээ баяртай царайг би Чикагод ажлаар очихдоо харсан.

 

Аливаа санааг ажил хэрэг болгохдоо бусдад найдалгүй зѳвхѳн ѳѳрийн биеэр очиж уулзан тайлбарлаж ойлголцоно гэдэг амжилт олохын эхлэл гэдгийг би сайн мэддэг болохоор тэднийг дэмжиж байсан. Тэд АНУ д ажиллаж амьдарч буй монголчуудад юу санал болгосон гээч. Бидний бүтээсэн “Ид шидийн орон” д хүүхдүүдийн аюулгүй, баталгаатай, чанартай сурч хѳгжихѳд нь та ѳдрийн 1$, сарын 30$, жилдээ 360$ ѳгч дэмжиж тусалбал бид хамтдаа “Ид шид”-ээ үргэлжлүүлж чадахаар байна гэж л санал болгосон. Энэ бол хандив бус, хамтын ажиллагааны санал юм. Энэ бол боломжтой бас үр дүнтэй санал. Хүн бүрийн дотоод сэтгэлд “Энэ залуусын бүтээсэн ид шидийг бид хамтдаа үргэлжлүүлж байгаа юм” гэдэг итгэл хамгийн ѳег мэдрэмж. Ийм хамтын ажиллагаанд хамтран ажиллах баг хамгийн чухал. “Лантуун дохио US” ТББ ын залуус, түүний цогт бѳгѳѳд мятрашгүй удирдагч М.Дэлгэрцогт энэ аялалыг маш сайн зохион байгууллаа. Цаг хугацааг хэрхэн тѳлѳвлѳж, уулзалтуудыг хэрхэн товлож, үр дүнг яаж хянаж байгааг мэдрээд би тэднээр үнэхээр бахархсан. Бас л мундаг сайн баг, итгэл зүтгэлээрээ нѳхѳрлѳсѳн сайхан залуус. Тэдний энэ удаагийн зорьсон аялал уулзалтууд амжилттай болсонд би ч баяртай байгаа. Энэ тѳсѳл бас л сайн эхлэл. “Монголдоо жаахан ч атугай бодит зүйл хийхсэн” гэж хүсдэг гадаадад байгаа олон монголчуудад үр дүнтэй боломжийг олгож байгаа. Сайхан сэтгэлээс үүдсэн сайн тѳслийг хамтдаа дэмжиж ажил хэрэг болгох нь монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагааны эхлэл байх болно.

 

“Ид шидий орон” ыг бүтээсэн “Лантуун дохио” TББ ын залуус зорилгоо биелүүлээд Монголдоо буцлаа. Тэдний ѳмнѳ олон ажлууд олон зорилгууд байгаа. Тэд ѳнѳѳгийн Монголын нийгэмд зүрх сэтгэлээрээ сайн үйлсийг бүтээж яваа залуусын тѳлѳѳлѳл. Мэдээж амаргүй байх хэдий ч ямар нэгэн сайн үйлсийг мѳнгѳ, ашиг тооцохгүйгээр чин сэтгэлээ зориулан бүтээж болдог гэдгийг ѳнѳѳгийн залууст үлгэрлэн ойлгуулж тэднийг нэгтгэж байна. Тийм болохоор би тэднийг “Монголын сайн ирээдүй” гэж хардаг. Тэднийг магтаалд ташуурч зорилгоосоо хазайхгүй, доромжлолд гундаж зорилгоосоо ухрахгүй гэж итгэж байна. Тэд Монголын ирээдүйг бүтээхэд олон залуусыг нэгтгэж хамтран ажиллаж чадна. Энэ л хамгийн, хамгийн, хамгийн чухал нь юм шүү дээ. Чин хүсэл, чин сэтгэл байх аваас зорилго багаддаггүй юм билээ.

Apr 06

“ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮМҮҮС

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Уулзаж танилцахаасаа эхлээд “аман анкет” аар байцаалгаж, ямар нэгэн шаардлагаар хамтдаа байх болбол ѳдѳр тутмын асуудлаа заавал тайлагнаж байх ёстой юм шиг бодож харьцдаг хүмүүс олон болжээ. Миний хэн болох, гэр бүлтэй эсэх, хүүхдүүд нь ямар түвшинд ѳсѳлттэй болох, эхнэрийн зүс шүд, хаана ажилладаг, ямар мэргэжилтэй  болох, хэр хэмжээний цалин хѳлс авдаг, түүнээсээ ѳѳр орлоготой эсэх, аав ээж минь ямар хүмүүс болох, тэд ямаршуухан амжиргаатай болон ѳвчин хуучны шалтаг шалтгаан гэхчилэн олон мэдээллүүд зѳвхѳн миний хувийн асуудлууд боловч, үүнийгээ хэн нэгэнд маш тодорхой тайлагнаж байж ойртон дотносох ёстой хэмээсэн “хээгүй”, “цайлган цагаан”, “илэн далангүй” хандлага монголчүүд бидэнд түгээмэл бий. Үүнийхээ хариуд тэр хүнийхээ тѳрѳхѳѳс ѳдий хүртэл туулж ѳнгѳрүүлсэн амьдралын дэлгэрэнгүй намтар хийгээд илэн далангүй, ний нуугүй мэдээллүүдийг заавал сонсох шаардлагатай болно. Хэдийгээр үүнийгээ “дотноссон” сайхан харилцаа гэж тооцдог ч, хэзээ нэгэн цагт бусдад ѳѳрийг нь муучлах хов живийн үндэс болгож буйгaa бид анзаардаггүй.

 

Хүн болгонд байдаг хувийн асуудлуудыг эзэн нь ѳѳрѳѳ ярихыг хүсээгүй л бол түүнийг байцаан шалгааж, мэдэх гэж хүсэх нь буруу зүйл гэдгийг бид ойлгох цаг болжээ. Хэлэхийг хүсээгүй байхад нь бүсгүй хүний насыг асуухаас эхлээд ѳѳртэй нь адил нууц амрагтай эсэхийг лавлах, эхнэртэйгээ үүлэн борооны явдлыг хэрхэн үйлддэг тухай сонирхох нь хамгийн бүдүүлэг үйлдэл. Хэн нэгнээс ингэж асууснаараа чи ѳѳрийн хэр соёлгүй бүдүүлэг хүн болохоо илэрхийлж байгаа хэрэг. Энд ямар ч хошигнол, илэн далангүй, цайлган цагаан гэх учирлал хэрэггүй. Хэн нэгний хариулахыг хүсээгүй асуултад заавал хариулт авахыг шаардаад байгаа нь ѳѳрѳѳ бусдын ѳмнѳ шалдан зогсчихоод нѳгѳѳ хүнээ хувцсаа тайлахыг шаардаад байгаагаас ялгаа үгүй. Ѳѳрийнхѳѳ хувийн бүх асуудлаа сошиал орон зайд ѳдѳр тутам мэдээлэн, тайлагнаж байгаа хүмүүс ч үүнтэй адил. Хүмүүс сонирхож байгаа эс сонирхож байгаагаас үл хамаарсан энэ хандлага нь таны үнэ цэнийг доройтуулж, хожим нь таны эсрэг муугаар ашиглаж болох баримт болох юм гэж бид анзаардаггүй. Энэ бүхэн заримдаа залхмаар байдаг хэдий ч, цѳѳн биш хүмүүст сонирхолтой бас хѳгжилтэй байдаг болохоор бусдын хэрэгт дуртай хүмүүс цѳѳрдѳггүй байх.

 

Мэдээж бид итгэж дотноссон хүмүүстээ жаргал зовлонгоо хуваалцах гэж хувийн асуудлуудаа ярьж хуваалцдаг. Хэн нэгэнд ухаарал, бас хэрэгтэй зѳвлѳмж болон үлдэнэ. Заримд нь тийм нэг гэгээн дурсамж амьдралын тѳгсгѳл хүртэл мартагддагүй.  Зовлонгоо яриад сэтгэл нь онгойж тайвширна. Сэтгэл дотор хѳндүүрлэн дарж байсан хар чулууг аваад хаячих шиг нулимстай мэдрэмж. Энэ бүхэн нь, дээр учирладгаас шал ѳѳр харилцаа. Заримдаа хэн нэгний яриаг сонсоод суухад сэтгэл дотроо эрж хайн шаналж байсан асуудлынхаа хариуг олж авдаг. Хайж байсан эрдэнэсээ олсон мэт баяртай мэдрэмж. Яг үнэндээ ийм харилцаа л хүмүүсийн оюун санааны зэрэг зиндааг тодорхойлдог юм шүү дээ.

 

Бусдын яриаг анхааралтай сонсож зѳвхѳн тэр сэдвээсээ хадуурч бусгалгүй ярилцаж ойлголцож сурах нь харилцааны соёлын хэмжүүр. Хүсээгүй байхад нь заавал хариулахыг шаардаж байгаа бол энэ нь харилцаа биш байцаалт. Чиний хувьд бусдад ил гаргалгүй зѳвхѳн ѳѳрийн сэтгэл дотроо хадгалж байхыг л хүсдэг асуудлууд бусдад адилхан байгаа гэдгийг мартаж боломгүй.  Хэн нэгний чамд хов болгон ярьж байгаа асуудлыг ѳѳрийнхѳѳ ѳнцгѳѳс бас ѳѳр талаас нь заавал харьцуулан дүгнэлт хийж байх нь заавал хэрэг болно. Эс тэгвэл бид бусдын ѳдѳѳсѳн шуурганд “нүүр”-ээ болон “нэр”-ээ түлж шатааж байдаг. Бусдын тарааж буй цуу яриа, дуулиан шуугианыг “Юу билээ?” гэж эргэцүүлэлгүйгээр даган хашгирч байгаа бол “Морь унасан толгойгүй хүн”-ээс ялгаа юун. Заримдаа ийм мунхаг үйлдлүүд хэн нэгний амьдралд арилгаж боломгүй хар толбыг үлдээнэ. Ингээд эргэцүүлэхээр “хэрэгт дурлах” сэдэл болгон ѳѳрийн хэм хэмжээтэй байдаг аж.

Mar 01

БУСДАД “ТѲВѲГТЭЙ” ХҮМҮҮС

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Монголчууд бид тѳрсѳн цагаасаа л бие биенээсээ илүү байх гэж уралдан ѳрсѳлдѳж, нэгнээсээ дутуу юм шиг санагдангуутаа нѳгѳѳ хүнээсээ ѳѳ олон муулж, сайн талаараа эс гэхэд муу талаараа ч болов давуу байх гэж хоролхож байдгаасаа болж үргэлж л нэг нэгэндээ тѳвѳгтэй байдал үүсгэж байдгийг та анзаарсан уу? Бид ѳѳрсдѳѳ ийм байгаад ч сэтгэл нь ханалгүй, үр хүүхдээ ч бусдын дор оруулахгүй хэмээн элдэв муу аргад сурган дасгасаар, “хагарсан шаазанг эвлүүлж болдоггүй”-н жишээгээр бутарч сарнин, бусдын доог тохуу бас ашиг завшаан нь болсоор.

 

-Машин барьж замын хѳдѳлгѳѳнд оролцохдоо заавал бусдын ѳмнүүр орох гэж улайран зүтгэнэ. Хэн нэгнийг урдуураа оруулах ахул асар ихээр доромжлуулж буй мэт санах атгаг бодолдоо муйхарлана.  Нэг нэгнийхээ урдуур дайран зүтгэн хэрэлдэж, харааж зүхнэ. Түгжрээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж аваад сэтгэл нь ханах бүдүүлэг араншин. Хүмүүс уурлан бухимдаж, ажлаасаа бас зорьж яваа болзооноосоо хоцорч бүгдээрээ л бие биендээ тѳвѳг удацгаана.

 

-Дэлгүүрт эсвэл үйлчилгээний газарт дугаарлан зогсож байхад хэн нэг нь заавал урдуур нь орох гэж дайран зүтгэнэ. Тэдэнд дугаарлан зогсож байгаа хүмүүсийн цаг, эмх цэгц огтоос ч хамаагүй. Хэрэв урдуураа оруулахгүй бол таньдаг хүнээ хайн, дугаарлахгүй орох бүх л муу боломжуудыг эрж хайна. “Та дугаарлаад орчихооч” гэж хэлсэн хэн нэгэн руу “Би яарч байна” хэмээн хэдэрлэж, үг газар унагалгүй хэрэлдэж хараалцах аж.  Харилцааны соёл огт үгүй түүнд, бусдын ѳмнѳ орох нь “ид бах” болохоос бусад хүмүүсийн сэтгэл санаа огт хамаагүй. Бүдүүлэг хэрцгий авир нь бусдад тѳвѳгтэй байдал үүсгэнэ.

 

-Ѳѳрийгѳѳ “цайлган цагаан сэтгэлтэй” гэж итгэдэг тэрээр, ѳѳрийнхѳѳ амьдралын бүх л асуудлыг бусдад дэлгэн тайлбарлана. Уулзсан хүн болгоноосоо амьдрал ахуй хувийн асуудлыг нь “анкет”-лан шалгааж, ѳѳрийнхѳѳ жишгээр зѳвлѳлгѳѳ ѳгч сургах аж. Хэн нэгний амьдралын асуудлыг зѳвхѳн ѳѳрийнхѳѳрѳѳ жишин дүгнэж, ѳѳрийн хэмжээ хязгаартаа таацуулах гэж бусдыг зовооно. Лам бѳѳ дээр дагуулж очно, элдэв зaсал арга чарга хайна, аягүй бол хань ижил бoлох хүнийг нь сонгоно. Ѳѳрийнхѳѳрѳѳ байх гэвэл уурлана, ѳѳрийнхѳѳр нь байсангүй хэмээн гомдож хорсоно. Үнэн тѳвѳгтэй.

 

-Хэн нэгнээс тусламж гуйж юм асууна. Хэлээд ѳгѳхѳѳр лавшруулж “Чи тодруулаад ѳг” гэж шална. Хүссэнээр нь тодруулаад ѳгвѳл улам л даамжирч бүгдийг нь нѳгѳѳ хүнээрээ хийлгэх санаатай. Тусалж амжихгүй бол гомдож тунина, бусдад очиж муу ярина. Ѳѳрѳѳ толгойгоо ажиллуулж гараа хѳдѳлгѳлгүйгээр бусдыг ашиглан бүх л зүйлээ хийлгэж бүтээчих санаатай. Ажил амжихгүй байгаагаа учирлавал “Сүртэй амьтан бэ?” хэмээн шаралхдаг. Ѳѳрѳѳ болохоор бусдад туслахыг огтоос хүсдэггүй. Гэсэн атлаа ямар нэгэн асуудлаар үргэлж л бусдаас гуйж тѳвѳг болж явах аж.

 

-Хэн нэгнийг үзэн яддаг олон хүмүүс бий. Тэр хүнийхээ тухай нүүрном дээр үргэлж муучлан доромжилж, хамтдаа үзэн ядахыг бусдад уриална. Жаахан эргэлзэнгүй хандсан хүмүүсийг тэр хүнийхээ “хам хэрэгтэн” болгож давхар давхар доромжилцгоодог. “Чи эх оронч шүү”, “Чи мундаг шүү”, “Чи шударга үнэнч шүү” хэмээн зусардсан магтаал бүхэнд бялуурч сагсуурна. Зүгээр муйхар бодолдоо хѳтлѳгдѳн бусдад тэр бодлоо тулгадаг хүмүүс олон нийтийг хагаралдуулан хэрэлдүүлж сэтгэлийн таашаал авах аж. Үргэлж нэг л зүйлийг тоть шиг давтаж, ѳѳртэй нь санаа нийцээгүй бол үзэн ядацгаадаг ийм хүмүүс бусдад тѳвѳг удаж, тээртэй сангдуулдаг юм даа.

 

Бидний амьдралын хамгийн зѳв хэв шинж нь бусдад тѳвѳг удахгүй ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах дадал мѳн гэдгийг бид ойлгох цаг нь болжээ. Чи бусдаас илүү байх нь тийм ч чухал биш, харин ѳѳрийн чадал боломжоороо амьдралаа авч явж, илүү боломж олдох ахул бусдад чин сэтгэлээсээ тусалж байх нь илүү чухал. Бие хүнийхээ хувьд хэзээ ч давтагдашгүй бүтээл учраас заавал адилхан байх албагүй. Чи хэдийгээр ѳѳрийнхѳѳрѳѳ байхыг хүсэх авч тэр нь бусдын эрх ашигт муугаар нѳлѳѳлѳхгүй байх хязгаартай. Үүнийг л бусдад тѳвѳг удахгүй амьдрал гэж үзээд байгаа юм шүү дээ. Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээ, бас хязгаартай. Тэгж байж л энэ амьдрал тань учир утгатай бас аз жаргалтай болдог юм даа. Уралдаж, хэрэлдэхээ л больчих юм сан даа монголчууд бид.

Feb 09

СЭТГҮҮЛЧ БИШ ХҮНИЙ УЧИРЛАЛ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

…3 ном бүтээсэн хэрнээ  хэзээ ч “зохиолч” гэж нэрлэж зүрхэлдэггүй, 600 гаруй нийтлэл бичсэн хэрнээ хэзээ ч “сэтгүүлч” хэмээн дуудаж байгаагүй, 60 орчим ТВ цуврал бүтээсэн хэрнээ хэзээ ч ТВ ийн “уран бүтээлч” гэж догдолж байгаагүй эгэл нэгэн хүн, сэтгүүлч та нарт учирлаж байнаа. Цахим мэдээллийн орон зайн хѳгжлийг дагаад “ИРГЭНИЙ” гэж нэрлэж болох үй олон бичвэр болон бүтээлүүдийг ѳнѳѳгийн залуус бүтээж байгаа. Тэдний сэтгэл зүрхний чанадад ѳнѳѳгийн монголчуудын оюун сэтгэлгээний ядуурал хийгээд намаас хамаарсан нийгмийн хагарал талцлын гай гамшигийн муу ур дагаварт санаа зовсон сэтгэлийн их чилээрхэл буй. Тэдэнд ѳѳрийгѳѳ товойлгосон нэршил хэрэггүй, бусдад тоогдох гэсэн хүсэл үгүй. “Яагаад?”, “Яавал дээр бол?”, “Яаж шийдэж болох вэ?” хэмээн ѳѳртѳѳ тавьсан шаналант зовиурын хариугаа бусадтай хуваалцдаг эгэл хүмүүс. Тэд ийм үүрэг хүлээгээгүй хэдий ч, бүтээж байгаа бүхнээ ѳѳрийн зүрх сэтгэлдээ “ҮҮРЭГ” хэмээн итгэдэг хүмүүс.

 

“МЭРГЭЖЛИЙН” хэмээн нэрлэгддэг, олон нийт хийгээд нийгмийн ѳмнѳ үүрэг хүлээсэн сэтгүүлчид та нарын байгуулж буй гавьяа ч их бий,  балаг гай ч түүнээс дутахгүй бий. Онгирч бардамнах ч, гомдож тунирхах ч хэрэггүй дээ. Зүгээр л Монголын нийгмийн ѳнѳѳгийн дүр тѳрхийг бодитоор харцгаая л даа.

 

-Мѳнгѳтэй улстѳрчдийн хүслийг хангаж, захиалгаар бичдэгээ больчих

-Даржин бичлэгтээ сүржин гарчиг ѳгч “нийгмийг,бас дэлхийг шуугиулж байна” хэмээн хѳѳрдгѳѳ больчих

-Баримт нотолгоогүй сэтгэлийн хѳѳрлѳѳр, баримжаагаар бичиж мэдээлдэгээ больчих

-Ярилцаж байгаа хүнээсээ илүү хѳѳрхѳн, гоё харагдах гэж ѳндѳлздѳгѳѳ больчих
 
-Ярих гэж хэлээ зажилж, бичих гэж бѳѳн алдаа гаргадгаа больчих

-Нам дагаж хуваагдаад, талцаж хэрэлдэн, ѳрсѳлдѳж тэмцэлддэгээ больчих

-Уншихгүй, мэдэхгүй байж “ухаантай” царайлан бусдын доог тохуу болдогоо больчих

 

Нийгмийн сэтгэлгээний залуурч болсон та нар ингэж талцаж хуваагдан хэрэлдэж маргалдахаар, нам дагаж хуваагдсан олон түмнийг эвлэлдэн нэгдэж, хамтран хѳгжинѳ гэж бид найдах уу? Нүүр нүүрээ харж суугаад сайн муугаа хэлэлцэн ойлголцож эвлэлдэн нэгдэж чадахгүй та нарын, эв нэгдэл хийгээд хѳгжил дэвшилд уриалсан бичвэрүүдэд бид итгэх үү? “Худалдагдсан”, “худалдагдаагүй” хэмээн маргалдан хэрэлдэж байгаа та нарыг энэ нийгэмд “шударга ёс”- ыг тогтооход нѳлѳѳлж чадна гэж хүлээх үү?

 

Эрхэм сэтгүүлчид ээ! Та нар бол ѳнѳѳгийн Монголын нийгмийн нүүр царай, сэтгэлгээний залуурч, шударга ёсны хѳтѳч байх ёстой хүмүүс. Та нарын бичиж, мэдээлж байгаа бүхэнд олон нийт эргэлзэлгүйгээр итгэж байх ёстой. Та нарын хѳндсѳн асуудал бүхэнд олон нийт сэтгэлгээгээ задалж эрүүл саруулаар эргэцүүлж байх учиртай. Та нарын үг яриа, биеэ авч явж байгаа байдал, үйлдэж буй үйлдэл болгоноос хүмүүс үлгэр жишээ авч байх ёстой. Та нарын инээмсэглэл, ѳѳртѳѳ итгэлтэй, бардам эрхэмсэг тѳрх тань хүмүүсийг баярлуулж байх учиртай. Та нарын бичсэн үг, ѳгүүлбэр бүрээс тань хүмүүс ухаарал хүртэж гэгээрч байх ёстой. Та нарын эв нэгдэл, хамтын ажиллагаа, нэгэн дуу хоолой бүхнээс тань шударга бус улстѳрчид, бас луйварчид айн  болгоомжилж байх учиртай.

 

…Би та нараас хичээнгүйлэн гуйя! Та нар эхлээд ѳѳрсдийгѳѳ ѳѳрчил, бас бусдыгаа ѳѳрчлѳгдѳхѳд тусла. Хичнээн амаргүй байлаа ч энэ нийгмийн ѳмнѳ хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ѳѳр хоорондоо ярилцаж ойлголцон эвлэлдэн нэгдэж, хамтран ажилла. Улстѳрѳѳс ангид, эдийн засгийн хувьд хараат бус, бие даасан сэтгүүл зүйг хѳгжүүлэхийн тулд ѳѳрсѳддѳѳ байгаа боломж бүхнээ шавхан нэгтгэ. Бүгдээрээ эс гэхэд “түүчээ” болон урагшлах олон сайхан залуус бий. МОНГОЛЫН НИЙГЭМ ТА НАРЫН ХАГАРЛААР ДУТААГҮЙ, ХАРИН ЭВ НЭГДЛЭЭР ТАНЬ ДУТАЖ БАЙНАА.  “Эвт шаазгай буга барьдаг” гэдэг мэргэн сургааль буй.

Jan 27

“ХУЦ УХНА” шиг УЛСТѲРЧИД ийн БАЛАГ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

“Цѳѳхѳн хүн амтай хэрнээ ийм их баялагтай орны иргэд нь ийм ядуу амьдарч байна” хэмээн бид гаслалдацгааж байна. Муу удирдагчдийн “балаг” Улаанбаатарын утаа шиг гэрт нь уугиж, нүдийг нь хорсгон хамрыг нь цоргих үед л дуугарцгааж байгаа хэрэг шүү дээ. Цахим орон зайн ардаас хамгийн чангаар хашгиралдаж, хамгийн ихээр мэдэмхийрч шүүмжлэх атлаа “Тэмцэж энэ байдлаа ѳѳрчилье” хэмээн уриалахад хулчийн чимээгүй болдог олон хүмүүс одоо л бодитоор нь ойлгож ухаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бид буруутанг нь олж “Шоронд хатааж, шонд дүүжлэе” гэж бархирахаас, бий болсон тогтолцооны үндсийг нь олж харахгүй, олж харахыг хичээхгүй байна. Яг үнэндээ монголчууд бидний аймхай хулчгар, зусар долигонуур, хѳѳрүү хийрхүү араншин л энэ балгийг бий болгосон юм шүү дээ. Мэдсээр атлаа мэдэхгүй байгаа юм шиг, харсаар атлаа хараагүй юм шиг бидний хандлага, асуудал амьдрал дээр нь ирж гай болохгүй л бол амин хувиа бодож, бусдын зовлонгийн дэргэдүүр дуугай ѳнгѳрдѳг бидний муухай сэтгэлгээний балаг.

 

1990 оноос хойшхи 27 жилд Монголын УИХ, ЗГ болон шийдвэр гаргах албан тушаалуудад 2 болон түүнээс дээш удаа сонгогдсон улстѳрчдийн нэрсийг он дарааллаар нь гаргаж жагсаагаад нэг үзье л дээ \ийм жагсаалтыг гаргах боломжтой хүмүүс байгаа байхаа\. Шийдвэр гаргах эрх мэдэлд ажиллаж байхдаа тэд юуг хийж, юуг бүтээснийг нь харьцуулаад үзье, бас тэднээс асууя.  Монгол Улсын Ерѳнхий сайдаар Ц.Элбэгдорж хэдэн удаа ажиллав? Сү, Батболд Ерѳнхий сайдаар болон Гадаад Харилцааны сайдаар хэдэн онуудад ажиллав? Хууль зүйн салбарт Ц.Нямдорж хэдэн удаа ажиллав? Сангийн Яам болон Банкны салбарт Ч.Улаан, Б.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар нар хэдэн удаа ажиллав? гэхчилэн бусад жагсаалтуудыг гаргаж үзмээр байна. Мѳн салбрын яамдуудад мэргэжлийн бус хэн хэн сайдаар болон ТНБД аар ажиллаж, салбрын хѳгжилд сайн муугаар нѳлѳѳлснийг ч жагсааж нэг үзмээр байна. Монголд маань ажиллаж байгаа “Бодлогын судалгаа”-ны олон байгууллагуудын хийх ажил уг нь энэ байгаа юм шүү дээ. Тооцоо судалгаа болон статистикгүйгээр бодлого болон хѳгжлийн талаар ярих аргагүй. Зүгээр л сэтгэлийн хѳѳрлѳѳр орилж хашгичиж, харааж зүхсэнээр бид юуг ч ѳѳрчилж чадахгүй.

 

Зүгээр л ѳѳрийн мэдэж байгаа хэмжээнд харьцуулаад харахаар нэг л тийм, гомдмоор дүр зургууд надад ажиглагддаг юм. Монголын улстѳрд “хуц ухна” шиг байнга л эргэлдэж байдаг хэсэг нѳхдүүд байнаа. Бараг хүн бүхэн таньдаг. Тэд ч ѳѳрсдийгѳѳ “Монгол орны хувь заяаг шийдэгчид” гээд итгэчихсэн, бид ч “тэднээс илүү мундаг нь байхгүй” гээд бодчихсон. Сонгууль болохоор тэд хэдийн малилзсан зургууд гудамж талбайгаар дүүрч, “Адгийн новш” гэдгийг нь мэдсээр атлаа “Сайн хүн шүү” хэмээн хашгиралдан даган навсагнагчид мундахгүй. Нам дагасан хийрхлийн цаана ѳчүүхэн жижиг ашиг сонирхол оршиж байдаг. Бидний хүвиа бодсон ѳчүүхэн ашиг сонирхол дээр “хуц ухна” болсон улстѳрчид тоглолт хийгээд бүр гаршчихажээ. Хэрэв эрүүлээр анзаарах юм бол ѳнѳѳдѳр бидний узэн ядаад байгаа “Тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтан”- гууд, “оффшорчид”-ийг бид ингэж тѳрүүлж, ѳсгѳн бойжуулсан. “Ниргэсэн хойноо хашгиралдаж” байгаа бидний амьдралд ийм “хуц ухна”-ууд ингэж л хандаж байна:

 

-Тэд огтоос айж ичихээ больсон

-Тэд ярьснаасаа ѳѳрѳѳр хийж, хийснээсээ ѳѳрѳѳр ярьдаг

-Тэд аливаа асуудлыг зѳвхѳн мѳнгѳѳр л шийдэж болно гэдэгт итгэдэг

-Тэд ТВ ийн ѳмнѳ хамгийн ухаантай, хамгийн эх оронч харагдаж чаддаг

-Tэд ѳѳр хоорондоо муудалцаж байгаа дүр эсгэвч, бүлэглэлийн эрх ашгийн тѳлѳѳ маш сайн нэгдэцгээдэг.

-Тэд ах дүүс хамаатан садангуудаа ч ийм байдалд дасгаж байна

-Тэдэнд Монгол орны ирээдүйгээс ѳнѳѳдѳр ѳѳрт нь олдож байгаа мѳнгѳ л хамгийн эрхэм зүйл

 

Монголын бохир улстѳрѳѳр дамжин нийгэмд болон олон нийтийн сэтгэлгээнд бий болж байгаа үзэгдэлүүдийг анзаарах ахул:

 

-Бид мэдлэг боловсролыг үнэлэхээ больж зѳвхѳн гадаад үзэмж болон мѳнгѳ, материаллаг хэрэглээг шүтдэг болж байна

-Бид хууль дүрэм журмыг сахихаа больж аливаа асуудлыг мѳнгѳѳр, ѳѳр юугаар ч юм бэ орлуулан “аргалж болно” гэж боддог болж байна

-Бидний ажил амьдрал улстѳрѳѳс хамааралтай болоод ирэхээр бид бүгдээрээ улстѳржиж, хоосон ярьж, хашгиралдацгаах болжээ

-Бид мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, нийгэмчлэхийг хүсэх болсон нь баялгийн буруу хуваарилалтын гай

-Бид хичээж ажиллахгүйгээр гэнэт их мѳнгѳ олж баяжиж болно хэмээн хүсэх болсон нь, хууль бус аргаар гэнэт ихээр баяжсан улстѳрчдийн муу үлгэрлэл

-Бид ѳѳртѳѳ болон ѳѳрийнхѳѳ ирээдүйд итгэхээ больсноос бүх зүйлийг муугаар тѳсѳѳлж, бусдыг үзэн яддаг болж байна

-Бид буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайдаг болж байгаа нь бодит үнэнийг олж харах боломжийг ч хязгаарлах боллоо

 

За тэгээд энэ бүхний эцэст нь ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? Гэж үү?

 

Энэ ертѳнцѳд Монгол оронд хүн болж тѳрсѳн хувь заяаныхаа эзэн нь болж, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ѳѳрѳѳ л санаа тавьж ѳѳрчил. Энэ нутаг дээр хамтдаа аж тѳрж байгаагийн учир бие биенээ эрүүл саруулаар ойлгож, зѳв сайныг нь дэмжиж буруу мууг нь эсэргүүц. Элдэв шоунд талбайг дүүргэдэгтэйгээ адил “Утааны эсрэг ээж аавууд”-ын санаачилсан шиг тэмцэл жагсаалд заавал оролцож дуу хоолойгоо нэгтгэ. Үнэний тѳлѳѳх чиний тэмцэл, дуу хоолой бол зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ч бус үр хүүхдийнхээ тѳлѳѳх үйлдэл, үүрэг хариуцлага гэдгээ ухамсарла. “Үндсэн хууль” д заасан сонгох сонгогдох эрхээ заавал эдлэ, үүргээ биелүүл. Харин СОНГОЛТОО ЗѲВ ХИЙ. Эс тэгвэл байдал улам л муудсаар байх болно.