“HERO”-гийнхан “МУУ” хүмүүс үү?

Ойрын хэдэн өдөр “Херо интертайнмент”-ийн уран бүтээл болох “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгээс монтажлагдаагүй хэсэг дүрсүүдийг “хулгайлан авч” олон нийтэд зориулан цацаж байгааг үзлээ. Найруулга болон үндсэн дүрсүүдэд ороогүй “ил задгай” ярианууд нь хүмүүст янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн байх. Миний хувьд энэ бүхэн тийм ч таатай санагдаагүй. Олон […]

БАЯЛАГТ ШУНАСАН “ХҮН СҮРЭГ”

…Элсэн цөлийн тэртээд шуудай алт үүрсэн хоёр хүн төөрч будилж явж гэнэ. Авч явсан жаахан усаа гамнах гэж хичээх авч үл хүрэлцэнэ. Алтаа авч амьд үлдэх өчүүхэн хүслээр балга усны төлөө нэгийгээ хөнөөнө. Амьд үлдсэн хүн сүүлийн хүчээ шавхан алсад мяралзах зэрэглээг далай хэмээн андуурч солиорох аж. Хатаж аргасан уруулдаа ганц дусал ч болов ус […]

ГОМДСОН СОНГОГЧ

…Улстөрчид та нар үнэхээр онцгүй байнаа. Хэдэн жилийн өмнө сонгуульд өрсөлдөхдөө биднээсээ санал авах гэж “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож” байлаа.   Сурталчилгаагаар явж байхдаа “ах дүү, амраг садан” шиг аашилж, үеийн нөхөд шиг дотносож үүдэн хоймрын газар хэлхэлдэж явсан биш үү?  Ард олон биднийгээ амар сайхан жаргуулна гэж “наашаа харж инээн, цаашаа харж нулимс […]

ТӨРИЙН БОДЛОГО хэрэгтэй байгаа МОНГОЛ ЭРЧҮҮД

…Сүүлийн үед өндөр мэдлэгтэй, өөрийгөө хүчирхэг болгож хөгжүүлсэн, амьдралаа хэнээс ч хамааралгүй аваад явах чадвартай монгол бүсгүйчүүд “өрх толгойлж” амьдрах нь элбэг болжээ. Ганцаараа амьдрах дуртайдаа ч биш, өөрийнх нь сонголтод тэнцэх эр хүн ховор болсноос үүдэлтэй гэнэ. Нээрээ л анзаараад байх ахул монгол олон эрчүүд өнөө үеийн монгол бүсгүйчүүддээ “гологдоод” байгаа нь илт. “Улаан […]

ТЭД эсвэл БИД “ТЭНЭГ”

…Монголын улстөрчид бүр улайрчихжээ. Яаж ч хичээгээд би лав тэднийг ойлгож дэмжихээ болилоо. “Ойлгож” зөвтгөх гэж хичээх бүрд тэдний мунхаглал улам даамжирч, биднийг “тэнэг” гэж илт басамжилсан үйлдлүүд гаарсаар байна. Хүндэлж дэмжиж байсан улстөрчид хүртэл огтоос “танигдахгүй” болж, итгэж найдаж байсан найдвар минь өдөр хоногоор бүдгэрсээр. Эерэг хандлагаар хандах гэвч, сэтгэлд нэг л ” хүйт […]

ЭРХ ЧӨЛӨӨ ба ХАРИУЦЛАГА

…Ардчилсан хувьсгал, өмч хувьчлал хэмээн бужигнаж гайхаж тэвдсэн хүмүүс учраа олохгүй мунгинаж байсан 1990 ээд оны эхээр Монголд минь учиргүй олон хутагт, хувилгаад, харь гаригийн холбоос, газрын доорх баялгийг дээрээс нь хараад нэвт шувт мэддэг хүмүүс “тодорч”, иргэд олон нийт хуйлран хошуурч байв даа. Завханы Тосонцэнгэлийн “Марз” ууланд “унасан “онгоцны сүйрлийн талаарх тэдний мэрэг төлөг, […]

Миний мэдэх Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнэ АНУ-д Харвардад суралцахаар одох гэж байхдаа Вашингтон ДС -д надтай ирж уулзсан юм. Ардчиллыг анхнаас нь сонирхож “алтан хараацай” нь байгаагүй ч, сэтгэл зүрхээрээ дэмжиж явсан миний хувьд, өөрөө тэгтлээ ойшоодоггүй байсан МАН-ын залуу лидер энэ залуутай уулзаж ярилцах сонин байлаа. Бид тэр орой нилээд нээлттэй ярилцав. Зүгээр л залуу хүний хувьд түүний санаа […]

ХӨӨСӨРСӨН СЭТГЭЛГЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгийн зургаар “сор залж” буй бичлэг сүүлийн үед интернет ертөнцөд шуугиан дэгдээв. Байнга дэлхий ертөнцийг “шуугиулж”, “алмайруулж”, “гайхашруулж” байна хэмээх сүр дуулиантай сүржин мэдээллүүдийн нэг нь. Яг үнэндээ бид хөөрцөглөөд сүржигнээд байгаа болохоос, дэлхий ертөнц тэр чигээрээ амьсгаагаа даран монголчуудыг ширтэн “ямар мундаг юм бэ?” хэмээн уулга алдаж, ухаан нь балартатлаа […]

МӨРӨӨДЛИЙН БАГ ба ХОШИН ШОГ

…”Аав чинь архичин гэл үү?” эсвэл ” Ээж чинь тэнэг байхаа” гэж хэн нэг нь доромжилсон өнгө аясаар хэлбэл хэн ч уурладаг. Ээж аав болоод үр хүүхдүүдийнх нь хувьд тэр бие хүн хамгийн эрхэм хүн нь. Сайн, муу ямар ч араншин, хувь хүнийхээ мөн чанартай байлаа ч. Хүн болгон өөрийн гэсэн дотно хүнээ бусдаас харамлан […]

АРДЧИЛАЛ БУРУУТАЙ ЮУ?

Сүүлийн үед Монголын төрийн эрх барих үүрэгт оролцож байгаа эрхмүүдийн увайгүй хийгээд, эрээ цээргүй заваан үйлдлүүдээс шалтгаалж олон нийт тэднийг үзэн ядах боллоо. Олон нийт тэдэнд итгэл алдарч, тэднийг үзэн ядах хүртэл урт хугацаа нь, тэдний зүгээс олон нийтийг “тэнэг, мангуу”, “юу ч ойлгохгүй мунхаг” гэх хандлагаар үүрэгт ажлаа цалгардуулж, үүнийхээ төлөө хариуцлага огт хүлээхгүй […]