“ЯАГААД?” ТВ НЭВТРҮҮЛЭГТ ТӨСЛИЙН ТУХАЙ

…АНУ-д бараг 10 орчим жил ажиллаж амьдрахдаа , энэ орны төрийн зүгээс иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний стандартуудыг өөрийн биеэр үзэж мэдрэх бүрдээ “МОНГОЛ ОРОНД МИНЬ ЯАГААД ИЙМ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ?” хэмээн заавал боддог. Ганц би ч биш гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа ихэнхи монголчууд ингэж боддог юм. Эндээс л “ЯАГААД?” нэртэй энэ […]

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ба ЖАМЬЯНХОРОЛ БАГШ

Тэр жилийн “Халтар царайт” нэртэй Венесуэлийн олон ангит кино Монгол орон даяар үзэгчдийг телевизийн дэлгэцийн өмнө “аргамжиж” байсан дурсамжийг сэдрээж, “Монгол ТВ” дэлхийн хэмжээний шоуг “Авьяаслаг Монголчууд” нэрээр зохион байгуулж үзэгчдийг цэнгүүллээ. Мөнөөх л монгол араншингаараа оролцогсодын төлөөх санал “талцаж”, үзэгчид өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэн “шүүцгээв”. Сүүлийн шатанд тунаж үлдсэн “Эгшиглэнт чимээ” хүүхдийн хөгжмийн хамтлаг, […]

ЧИКАГОГИЙН “МОНГОЛ МЭДЛЭГ” СУРГУУЛЬ

Миний фейсбуукийн танил У.Сувданцэцэг тэр өдөр надтай холбогдож “11-сарын 14 нд зохион байгуулагдах Чикаго хотын “Монгол мэдлэг” сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд ирж оролцож чадах уу?” гэж лавласан юм. Монголын боловсролын салбарт адилхан ажиллаж байсан, алс холын Америкт адилхан санаа өвөрлөж яваа болохоор түүний саналаас татгалзаагүй юм. Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн сургуулийн англи хэлний […]

АМЬДРАЛЫН ТҮШИГ \Энэ бичлэгийг Саяннямбуугийн Юндэндоржийн гэгээн дурсгалд зориулав\

…1987 онд энэ бүхэн эхэлсэн юм. Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд багшилж байлаа. 1983 онд энэ сургуульд шилжиж ирэн багшилсаар 5 жилийн нүүрийг үзэж буй үе. Намайг энэ сургуульд багшаар ирэх үед надад даалгасан 5-р ангийн сурагчид маань 10-р ангиа төгсөх дөхөж байлаа. Би тийм их мундаг багш байгаагүй ч, сэтгэл зүрхэн дэх багтаамж […]

“САЙН ДУРЫН САЙХАН СЭТГЭЛ” \Калифорнийн тэмдэглэл\

Нэг. Бэй-Ариа орчмын Монголчуудын Холбоо Америкийн хот хотуудад  үйл ажиллагаа явуулдаг “Монголчуудын Холбоо”-дуудад зовлон жаргал адил буй. Хүмүүс тэднийг янз янзаар ойлгож хүлээж авдаг. “Бидний нэрийг ашиглаж бизнес хийж байна” гэх хардлагаас “Бидний төлөө юу ч хийсэнгүй” гэх гомдол хүртэл олон янзын араншин, үзэл бодлууд сөргөлдөж байдаг. Нэг л зүйлийг: тэр хүмүүс албан томилолтоор бус […]

“Монгол судлал Беркелейн Их Сургуульд” \эхлэл\

“МОНГОЛ СУДЛАЛ” БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД \эхлэл хэсэг\ Сан-Франциско хотын дэргэдэх Беркелейд байрлах Америктаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй -д тооцогдох Калифорнийн Их Сургууль нь “улсын санхүүжилттэй сургууль” гэдгээрээ онцлогтой. Энэ сургууль нь  1868 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 37581 оюутан сургадгаас бакалаврын зэргээр 27126, мастер, докторын зэргээр 10455 оюутан сурдаг. Сургууль төгсөгчид нь 350 орчим мэргэжлийн […]

“САВАЛГААТАЙ” СЭТГЭЛГЭЭ \цөөхөн жишээ\

Сайн муу үйлдлүүд, сайхан муухай төрх холилдож байдаг энэ амьдралд тохиолдож байгаа үзэгдлүүдийг заавал харьцуулж “голч”-ийг нь олж ойлгож байх хэрэгтэй байдаг. Алив юмс үзэгдлийн сайн хийгээд муу тал нь юу болохыг харьцуулж, олон талаас харж дүгнэж байх нь хүмүүсийн оюун сэтгэлгээг задалж, алив зүйлд бодитой бас уужуу, ууч сэтгэлээр хандахад сургана. Нөгөө талаасаа хувь […]

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2015 \АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо\

…Гадаадын их дээд сургуулиудыг төрийн сангийн зээл болон хувиараа зардлаа төлөөд төгсч байгаа олон монгол залуучууд нь Монголын хөгжилд нэмэртэй боловсон хүчин. Хэдийгээр янз бүрийн сургуулиудыг сонгон суралцаж төгсч байгаа хэдий ч нийтлэг талаас нь харах юм бол эдгээр залуус дэлхийн хөгжлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр суралцаж байгаа гэсэн үг. Бидний нэрлэдэгээр “цагаачлалын 2-р үе” […]

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ТУЛГА” УРАН ҮГСИЙН 5 ДАХЬ НААДАМ ДЕНВЕР ХОТНОО

…Денвер бол Америкийн төв хэсгийн уулархаг бүсэд оршдог залуухан хот. Энэ хотод Монголчуудын бэлэгдэл “Тулга” хөшөө сүндэрлэж байдаг нь зураач М.Цогтсайханы санаачилсан бүтээл. Денвер хот нь Улаанбаатар хоттой “эгч дүүс” хот болсон болохоор Монгол Америкийн харилцаанд бага боловч нөлөөлөл болж байдаг. Америк дахь монголчуудын төвлөрөл анхандаа энэ хотод өргөжиж байсан боловч бичиг баримтгүй хүмүүст “халгаатай” […]

ДЭМЖМЭЭР ЗАЛУУС

АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг зорьж урлагийнхан, хошин шогийнхон нилээд ирдэг. Харин одоо “Хамтдаа гүйцгээе” хэмээн уриалж О.Саранчулуун маань өөрийн баг найз нөхдөө дагуулан ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж бид нэрлэж заншсан хэдий ч, эрүүл хүнээс ч дутахгүй дайчин шургуу, өмнөө тавьсан зорилготой, түүнийхээ төлөө өөрөөсөө хамаарах бүхнээ дайчлан зүтгэж чаддаг залуусын нэг нь О.Саранчулуун. […]