“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД \бага насны гэгээн дурсамж\

Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн юм. Аав минь бага сургуулийн захирал байсан болохоор Эрдэнэхайрхан сумд 1-р ангид орж, Ургамал сумд 4-р ангиа тѳгсѳн, тэр үеийн тойргийн дунд сургууль болох Завханмандал сумд 5-7 р ангидаа суралцаж, 8-10 ангиа Улиастай хотын “Элдэв Очирын нэрэмжит “10 жилийн сургуульд суралцаж тѳгсѳв. Саяхан […]

ЗОВЛОНГОО БУСДАД БҮҮ ТООЧ

Хүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой.  Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу  гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй. Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг “зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах […]

“БУСДЫН ДОР ОРОХГҮЙ” АМЬДРАЛ

…Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно. Япон аав ээж нар хүүхдээ  “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд  нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…                                             \Нүүрномноос авсан ишлэл \ Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо […]

ЗАЛХМААР…

Заримдаа бүх зүйлээс залхах шиг санагдах юм. “Яагаад?”, “Яах гэж?”, “Юуны тѳлѳѳ?” гэх мэт хѳгийн асуултуудын хариуг бодож олох ч хүсэлгүйгээр нам унтмаар. Ѳглѳѳ босоод элдэв бодолд хүлэгдэлгүйгээр цонхоороо харж суниангаа, зүгээр л инээмээр. “Ухамсар”, “ёс суртахуун”, “эрх үүрэг” гэх мэт зүдэргээтэй шаналлуудаасаа салж хаашаа ч хамаагүй, зорилгогүйгээр тэнүүчилмээр. Мѳнгѳ, хэрэгцээнд хүлэгдсэн эрх чѳлѳѳгѳѳ тасдаж […]

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга ташицгааж байх шиг мэдрэмж тѳрдѳг үү?  “Чи үнэхээр гайхалтай хүн юм аа” гэж зарим нь хашгиралдах авч, тэдэн дунд чам руу үл ялиг жоготой хэрнээ тоомжиргүй инээмсэглэх, зүгээр л “Чи хѳгийн амьтан шүү дээ” хэмээн тохуутай хэрнээ доогтой харах тѳрхүүдийг […]

“СОЛИОРСОН” ХЭРЭГЛЭЭ

…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс  ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН […]

ТАЛАРХЛЫН ѲДѲР

Хүмүүс бие биедээ “их баярлалаа”, “гялайлаа”, “танд талархаж байнаа” гэхчилэн билэгтэй сайн үгс хэлэхэд зүрх сэтгэл дундуур баяр хѳѳр бялхан урсаж, энэ ертѳнцѳд амьд яваагийнхаа утга учрыг жинхэнээсээ мэдэрдэг. Хэдийгээр хэрэгцээ болсон мѳнгийг орлохгүй ч, хүмүүс бие биедээ ѳгч болох хамгийн сайхан бэлэг нь талархлын үгс байдаг. Үнэгүй боловч хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол бусдад […]

ЭВЛЭРЭХ ЗАЙ

Хүний сэтгэл аугаа их багтаамжтай. Баяр хѳѳртэй байх үедээ сэтгэлд нь наран мандаж, шувууд жиргэж, ѳнгѳ ѳнгийн цэцэгс дэлгэрэн найгадаг. Тэр үедээ хүн болгоныг тэр л гайхамшигт ертѳнцдѳѳ багтаахыг хүсдэг. Хүн болгон руу харж инээгээд л бас бүжиглээд л, багтаж ядсан баяр хѳѳртѳѳ хүн болгоныг сэтгэлээ дэлгэн урина. Тэнд хѳгжим эгшиглэж байгаа болохоор хүн болгон […]

“ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ”

7 oрчим тэрбум хүн шахцалдан амьдардаг манай энэ гариг дээр хүн болгонтой тааралдах боломжгүй. Үй олон хүн энэ ертѳнцѳд ирж, үй олон хүн энэ ертѳнцѳѳс буцаж байдаг цаг хугацааны урсгал дунд энэ амьдралд бидэнтэй тааралдаж байгаа учрал болгон азтай, бас тохиолдлын бус. Тийм болохоор ѳглѳѳ босоод алхахаас үдэш гэртээ орж ирэх хүртэл тааралдаж байгаа хүн […]

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.   Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо […]