Даяаршил ба бидний үнэт зүйлс
Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм “нулимстай харуусал” төрж байдаг гэдэгт би итгэдэг. …Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. […]