ИТГЭЛ

*-Маргааш хийх ажилд чиний туслалцаа хэрэгтэй байдаг, чи тусалж чадах уу? -Чадалгүй яах вэ? асуудалгүй, найз нь яваад очьё. Түүнд итгээд өөр хэнд ч хандсангүй. Маргааш нь утасдаад утсаа авдаггүй, итгэж найдсандаа элдэв зөвтгөх шалтагаар сэтгэлээ аргадаад утасдаад л байлаа, утасдаад л байлаа, таг чиг. Яг цаг нь тулчихсан болохоор өөр хэн нэгэнд хандаж чаддаггүй, […]

ААВ \Миний амьдарч буй Америкт тэмдэглэдэг “Аавуудын өдөр”т зориулав\

Ургаж буй модны үндэс нь, урсаж буй голын ёроол нь, уулсын өндөр оргилын хад чулуу нь аав минь юм. Ургаж буй моддын мөчир, цэцэгсийг харан баясах авч бид хэзээ ч үндсийг нь олж хардаггүй. Урсаж буй голын мяралзах долгист шумбаж умбан наадах авч ёроолынх нь тухай бодож анзаардаггүй. Уулсын өндөр оргил руу саравчлан харах авч […]

ЗӨНГӨӨРӨӨ ЭСЭРГҮҮЦЭГЧИД

Ямарваа зүйлийг хийж бүтээх маш хэцүү, харин нураах бол хамгийн амархан. Өдөржин ажиллаж байшингийнхаа ханыг цав цагаанаар будаж дуустал түүн рүү хар будаг цацаад халтартуулж орхиход хамаг хөдөлмөр зүтгэл талаар болж, хийж бүтээсэн урам зориг гутрал бухимдлаар солигддог. Олон жил бодож төлөвлөж хөлс хөдөлмөрөө шингээн, ур ухаанаа уралдуулан байж бүтээсэн бүтээлийг нь, зүгээр харж суусан […]

“СОГТУУ” УРЛАГ

Урлаг бол дэндүү ариун гэгээн бүтээл. Нүдээрээ харж баясан, сонороороо анирдан бахдаж, сэтгэл зүрхний чанадад уярам зөөлөн, хайрлан дурламаар мэдрэмжийг урлаг л бидэнд өгдөг. Заримдаа нэгэн сайхан аялгууг сонордоход дотоод ертөнцөд минь “тэр” хэмээн оноохын аргагүй, “тийм” гэж төсөөлөхийн аргагүй мэдрэмж төрж, сэтгэлийн их “диваажин”д залрах үе бий. Тэр өдөржингөө юунд ч юм бэ? баясаад […]

ЛИЙВЭНГИЙН БҮСГҮЙЧҮҮД

Тайлбар: Live-in \лив-инь\ гэдэг нь өндөр настай хүнийг гэрт нь очиж асрах үйлчилгээг нэрлэдэг аж. Ийм ажил эрхэлдэг монголчууд өөрсдийн дуудлагаараа лийвэн гэж дуудна. …Хүнд өвчний улмаас хэвтэрт орсон бүсгүйг асрахаар хариуцдаг компанитай нь гэрээгээ хийчихээд гэрт нь орсон тэрээр жаахан эвгүйцэн цочив. Гэр орон нь тоос шороондоо дарагдаад, хамаг юмс нь ундуй сундуй, угаагүй […]

ЗОВЛОНГИЙН ХЭМЖЭЭС

…Сүнсний ертөнцөөс хүний ертөнцөд хувь тохиож, эхийн хэвлийд бүрэлдэж буй урагт амь болон очихдоо тэр цав цагаахан, бас ариухан байдаг. Магадгүй урд насны үйл лайгаа эдэлж дуусан, жаргал зовлонгийн дэнсээ дэнслүүлж ариусасных буйз. Эхийн хэвлий дулаахан, бас ариухан болохоор тэрээр амар амгалангийн орчилд тайван оршино. Хүйгээрээ холбогдсон тэр л эхийн ааш араншингаас удахгүй мэндэлж очих […]

ДҮР ЭСГЭСЭН ХҮМҮҮС

…Заримдаа хэн нэгэн өөрийн зан суртахуун, мөн чанар, бодит байдлаасаа огт өөрөөр бусад хүмүүст харагдаж үнэлэгдэхийг хүсдэг. Угаасаа ухаан муутай байж, ухаантай хүний дүр үзүүлэх гэж оролдох нь зөндөө. Дотор сэтгэлдээ шунал нь “буцалж” байгаа атлаа, “нигүүлсэнгүй” сэтгэлт болж үнэлэгдэхийг хичээх нь зөндөө. Нулимс нь огт гарахгүй байхад л хэн нэгнийг өрөвдөж байгаа мэт харагдах […]

ХОШИН “МААЗРАЛ”

…Сүүлийн үед интернет орон зайгаар “Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул руу халуун ус цацаж шалбалсан” тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд “гамшиг” болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж. Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны […]

БИДЭНД ЮУ СААД БОЛЖ БАЙНА ВЭ?

… Өдгөө Монгол орон минь хөгжиж байна. Сайн муу зүйлүүд зөндөө их байгаа боловч, хамгийн гол нь бид ухарч биш, урагшилж яваад л гол ололт минь байгаа. Ардчилал ялсан цагаас хойш гадаадын олон улс орнууд, тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зорчиж, суралцаж, ажиллаж амьдарч үзсэн олон монголчуудын минь сэтгэхүй өөрчлөгдөж байна. Сайн муу, сайхан […]

ТАНД ТААЛАГДААГҮЙ бол “МУУ ХҮН” ҮҮ?

-“Тэр надад ёстой таалагддаггүй юм. Ер нь онцгүй хүн дээ. Чи нэг их ойртож дотносоод хэрэггүй шүү”. Дотно найзууд заримдаа хэн нэгний тухай ингэж аминчлан ярилцдаг. Найзад нь “таалагдаагүй” тэр хүнтэй уулзаж ярилцаагүй мөртлөө, сэтгэлд нь хургасан жавар мэт “таагүй” бодлоосоо болж жаахан “жийрхэнэ”. Бас болоогүй ээ, өөр нэгэн танилдаа “тэр хэн чинь ер нь […]