Ам алдвал

Монгол хүн, алдуурсан хүлэг морио, уургын уртыг суналзуулан, уургач морны зоон дээр ид хавыг гайхуулан байж барин, номхруулдаг. Харин санаатай болон санамсаргүйгээр, омголон, хөөрүү зандаа хөтлөгдөн амнаас унагасан, сайн муу үгийг, тогтоон барьж, эргүүлэн залгиж үл чадна. Тиймдээ ч “Ам алдвал барьж болдоггүй, алт алдвал барьж болдог” хэмээн монголчууд эрт цагаас жишин, сургамжилдаг асан. Амнаас […]

Уурын мунхаг

Хүн ямар нэгэн зүйлд, эсвэл хэн нэгэнд уурлахаараа бачимдаж, чанга дуугаар хашгирч, уйлж унжиж, хэлж буй үг, хийж буй үйлдлээ хянах чадваргүй болох нь олонтаа. Хэсэгхэн хугацаанд тэвчин, биеэ барьж, өөрийгөө хянаж чадаагүйн уршгаар, насан туршдаа харамсаж, гэмших муу үр дагаварыг авч ирэх нь бий. …Хэт уурлаж бачимдсан үедээ, уураа тогтоон барьж дийлэлгүй, бусдад гар […]

Сархад савнаасаа бусдыг

Архидалт монголчуудын хувьд үндэсний эмгэнэл болоод удаж буй. Төр засгаас олон янзаар тэмцээд амжилт олсон нь үгүй. Архины үнийг нэмж үзлээ Архийг хориглож үзлээ Архичдыг албадаж үзлээ Ухуулж ятгаж үзлээ Хуулиа чангалж үзлээ … Архи ууж байгаа хүн эхэндээ, биеэ барьсан, даруухан, бас аятайхан харагддаг. Хэдэн хундаганы дараа, арай л хөгжилтэй болж, байн байн инээд […]

Монгол цаг

Дэлхий нийтийн хөгжлийн хурдцад хамгийн чухал зүйл нь цаг хугацаа болжээ. Ялангуяа даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжил, цагийн үнэ цэнийг ихэд өргөж буй. Цаг бол алт, бас мөнгө гэж ажил хэрэгч хүмүүс үздэг. Тэд ажил, амралтын бүх цагаа нарийн хуваарилж, тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулах гэж хичээнэ. Социализмын үед, Германчуудын цагийг сайн баримталдаг талаар жишээ […]

Амны билгээс ашдын билэг

Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болон уранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд… Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр, эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэл шинжлэл, дүрэм үзэж судлаад байх […]

Монголдоо очмоор байна, гэхдээ…

Эх орон Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг. Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр “эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж, зовж, ядарч , баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр […]

Монголын үрс маш олон болог

“Үртэй бол баян” гэдэг. Хүүхэдтэй болох амархан, харин хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Нэгэнт төрүүлсэн хүүхэд маань бидний амьдралын хагас нь болж хувирдаг. Цаг ямагт хүүхэддээ анхаарал халамж тавьж, өмнө нь тулгарч байгаа олон асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй болдог. Бидний амьдралын сайн муу, олон асуудлын үндэс нь хүүхэд болж хувирах нь олонтаа. Монголчууд бид, хүүхдээ багаас […]

Нэрлэхүү зан ба ажилгүйдэл

АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа хөөцөлдөх үед, танйлууд нь “За найз минь, мобикомын 9911….. дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож харьцахгүй шүү”  хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан […]

Худалдагдсан бүсгүй заяа

…Хааяа гадуур явж байхад хар, шар, цагаан залуус хослон алхаж, янаглан дурлалцаж ахуйд, даяаршил гэдэг үнэхээр хүссэн хүсээгүй бодит байдал болж, “хайр сэтгэлд хил хязгаар үгүй”  гэдгийг амьдрал дээр нотлох мэт. Өнөөдөр залуус олон олон хэл сурч, түүнийгээ ажил амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэж сурсных нь бодит илрэл гэлтэй. Нэгэн цагт монголчууд нүүдэлчин амьдралаар амьдарч байхдаа […]

Баяр болгоныг учир утгатай тэмдэглэх сэн

…Хэдхэн хоногийн дараа Монголын ардын армийн өдөр болно. Одоо бол цэрэгт явсан яваагүй, бүх эрчүүдийн баяр болж хувирчээ. Саяхан “Мартын -8” гэж эмэгтэйчүүдийн баяр болж, эрчүүд маань хамт ажилладаг, бас сурдаг, эсвэл найзалдгаараа нийлж, бүсгүйчүүдээ дайлж, бэлэг сэлт өгцгөөсөн. Тэгэхэд ч “зад авцгаасан” л даа. Олон жил бүх нийтээр тэмдэглэж заншицгаасан энэ өдөр бүсгүйчүүд маань […]