ДАВЧХАН СЭТГЭЛ

…Лавлаад ажих ахул хүн бүрийн сэтгэлийн багтаамж огт ѳѳр ѳѳр хэмжээтэй юм билээ. Зарим нь дэлхийн энтэй, зарим нь улсын хэмжээтэй, зарим нь аймгийн багтаамжтай, зарим нь ердѳѳ жалгын дайтай сэтгэдэг. Гэхдээ монголчууд бид хэлэлцэж маргалдаад ч болов, учирлаж тайлбарлаад ч болов, уцаарлаж тѳвѳгшѳѳгѳѳд ч болов ойлголцоод л байдаг. Их багтаамжтай сэтгэлгээг гүйцэж ойлгохгүй болохоороо […]

“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”

Заримдаа анзаарах ахул Монголд минь сэтгэлгээний хийрхлийн “хар шуурга” дэгдсэн мэт. Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэж оролдсон олон жилийн мунхаглал энэхүү сэтгэлгээний хар шуургыг дэгдээсэн юм. Аливаа мунхаглал хэмжээ хязгаартай байдаг болохоор, ѳдрѳѳс ѳдѳрт доройтсоор байгаа амьдралын түвшин, сэтгэлгээний доройтол энэ бүхнийг тэвчиж дийлэхгүй. Хэдийгээр хар бараан, бухимдалтай мэдээлэл дунд тѳѳрѳлдѳж байгаа ч олон […]

“БИД ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?”

Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. Үргэлж л ядуу байгаадаа бухимддаг хэрнээ ѳѳрийгѳѳ ерѳѳсѳѳ ч буруутгадаггүй, “болохгүй, бүтэхгүй байнаа” гэж үргэлж шүүмжилж гомдоллох хэрнээ эвлэлдэн нэгдэхийн оронд ямагт хагаралдан бутарч байдаг, ѳѳрѳѳ огтоос хичээхгүй хэрнээ […]

“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧ ЗАЛУУС АМЕРИКТ

Ердѳѳ жил гаруйхны ѳмнѳ “Ид шид”- ийг мѳрѳѳдѳж, түүнийгээ бүтээхээр зориглож байсан залуус 6 сар гаруй хугацааны дараа тэр мѳрѳѳдлѳѳ бүтээсэн юм. Ѳѳрсдийн мѳрѳѳдлѳѳ бусдад зѳвѳѳр ойлгуулж, тэднийг ятган дэмжүүлж, ѳѳрсдѳѳ үлгэрлэн бүтээнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ энэ залуус бидний нүдэн дээр бүх л жаргал зовлон, баяр гунигаа хуваалцаж, мэдээллээ ил тод байлгаснаар […]

“ТОСООР ГООЖ” гэж…

Аав минь дургүйцсэн эсвэл уулга алдахдаа ингэж дуу алддаг сан. Дургүйцлээ илэрхийлж хараал урсгахын оронд хүүхдүүд бид нь ингэж хэлээд сурчихсан сан.   …Социализмын үзэл суртлаар хордоогүй хэрнээ мэдээ орох цагаас интернэтийн орчинд дэлхийн хэмжээний мэдээлэл авч, ѳѳрсдийгѳѳ “лаг” гээд бодчихсон ѳнѳѳгийн залууст сайн муу 2 тал байнаа. Нэг талаасаа тэд шууд л ѳѳрсдийгѳѳ “Дэлхийн […]

“ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮМҮҮС

Уулзаж танилцахаасаа эхлээд “аман анкет” аар байцаалгаж, ямар нэгэн шаардлагаар хамтдаа байх болбол ѳдѳр тутмын асуудлаа заавал тайлагнаж байх ёстой юм шиг бодож харьцдаг хүмүүс олон болжээ. Миний хэн болох, гэр бүлтэй эсэх, хүүхдүүд нь ямар түвшинд ѳсѳлттэй болох, эхнэрийн зүс шүд, хаана ажилладаг, ямар мэргэжилтэй  болох, хэр хэмжээний цалин хѳлс авдаг, түүнээсээ ѳѳр орлоготой эсэх, […]

“ХАЙРТАЙ ХОСУУД ѲѲРСДИЙГѲѲ “БҮТЭЭДЭГ”

Миний нэг танил ярьж сууснаа ханиа хараад “Энэ хүн миний хайраараа бүтээсэн олон жилийн “бүтээл” минь юм шүү дээ” хайр шингэсэн харцаар харж, сэтгэл дүүрэн бахархалтайгаа ѳгүүлж билээ. Миний мэдэх олон гэр бүлүүдээс “Ёстой сайхан гэр бүл шүү” гэж сэтгэлдээ бахархан дуу алддаг цѳѳн гэр бүлүүд бие биенээ ѳѳрчилж, гэр бүлээ ѳѳрсдѳѳ босгосны сайн жишээ […]

“ ХАЙР” ГЭЖ ЮУ ЮМ БЭ ?

Яг нарийн жор байдаггүй боловч, хүн болгон ѳѳр ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгож тайлбарладаг зүйл нь ХАЙР юм.  Нийтлэгдээ бол нэг тийм гэгээлэг сайхан зүйлээр тѳсѳѳлѳгдѳнѳ.  Эсрэг хүйстэнгүүд бие биедээ татагдан, дур хүсэл нь бадран, сэтгэлийн таашаал авах үйлдлээ хайр гэж ойлгодог. Яг үнэндээ дурлал, хайр хоёр ямар ялгаатай болох тухай ч бид эргэцүүлдэггүй. Дурлал эзнийхээ сэтгэхүйд зѳвшѳѳрѳлгүйгээр нэвтэрч байдаг […]

ЭРЧҮҮД БИДНИЙ УУЖ БАРААГҮЙ АМТАТ ДАРС “БҮСГҮЙЧҮҮД”… \ “Эрээнцавын” Д.Нямсүрэн найрагчийн ишлэлээс\

Элдэв маяг, ааш аараншинг тань ойлгох ухаан хүрэхгүйдээ уцаарлаж бухимддаг юм шүү дээ, эрчүүд бид чинь. Гэхдээ та наргүйгээр энэ ертѳнцийн наран жаргаж, ээвэр дулаан нѳмѳрт ч жавар хургаж, элсэн цѳлд ургасан сарнай цэцэг ч хийсч оддогийг бид мэднээ. Эрхлэх уцаарлахын тэрхэн хязгаарт хайр оршиж байдгийг мэдрээгүйдээ та нарыг гомдоодог байж магадгүй ээ.  Гэхдээ чиний уруулгүйгээр […]

БУСДАД “ТѲВѲГТЭЙ” ХҮМҮҮС

Монголчууд бид тѳрсѳн цагаасаа л бие биенээсээ илүү байх гэж уралдан ѳрсѳлдѳж, нэгнээсээ дутуу юм шиг санагдангуутаа нѳгѳѳ хүнээсээ ѳѳ олон муулж, сайн талаараа эс гэхэд муу талаараа ч болов давуу байх гэж хоролхож байдгаасаа болж үргэлж л нэг нэгэндээ тѳвѳгтэй байдал үүсгэж байдгийг та анзаарсан уу? Бид ѳѳрсдѳѳ ийм байгаад ч сэтгэл нь ханалгүй, […]