Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙТЛЭЛ"

Jan 08

НАС АХИХААР…

By gala-admin | НИЙТЛЭЛ

Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор
энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь нуугдаж бүхнийг амар тайвнаар ажиглана.

Нас ахихаар ѳнгѳ мѳнгѳний сүүдрээс нүдний хор дайжиж, үнэ цэнийн гэрэл гэгээг тодхон хардаг болно. Нас ахихаар үүдэн хоймрын зайнд ч үнэн худлыг ялгаж, мѳн чанарын эрхэмсэг оршихуйг сэтгэлээрээ мэдэрнэ.
Нас ахихаар тэвчээрийн чагтагыг чангаас чанга зангидаж, сэхүүн онгиргон араншинг тайван хүлээж авна. Нас ахихаар атаархал гомдлоос аажим аажмаар алсарч, уужуу ууч сэтгэлээр бусдыг энэрч ойлгоно. 
Нас ахихаар хайрын халуун илчийг зүрхээрээ мэдэрч, бусдад түүнээ түгээн баярлуулах гэж хичээдэг болно.
Нас ахихаар ѳнгѳрсѳн алдаа бүхнийхээ тѳлѳѳ ѳѳрийгѳѳ ч бусдыг ч уучилж, хоосон чанарыг ойлгож гэгээрнэ.
Нас ахихаар сэтгэлийн жолоогоо цулбуурдан тогтоож, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлэн анирдана.
Нас ахихаар гэгээн алсад одсон олон олон сүнснүүдийн сүүдэрт жиндэж, гагц үхлийн тухай эргэцүүлэн бодно.

Жилээс жилд шувуудын цуваа мэт алсрах цаг хугацаа бидний насыг жигүүр дээрээ тээн оноос онд хѳтѳчлѳн дагуулна. “Нас нэмлээ дээ” хэмээн бодох дор ѳнгѳрсѳн бас ирээдүйн зааг дээр бид зогтусдаг. Гэвч цаг хугацаа зогсох нь ер үгүй. “Юу хийж амжив даа” хэмээн санаашрах дор ухаарал тэнэглэлийн хязгаар дотор бид эргэлздэг. Ѳнгѳрч буй цаг хугацаа бүрийн алдаа онооны гэрч болох баяр баясгалан, гуниг харуусал болгон бидний сэтгэлд ухаарал болон шингэж байдаг. Тэр үгүй сэн бол бид хэн байх билээ. Нѳхѳрлѳлѳѳс ганцаардал руу, аз жаргалаас амар амгалан руу, үзэн ядалтаас уучлал руу, ойлголцлоос хайр руу, уцаарлалаас тайвшрал руу, мѳрѳѳдлѳѳс бүтээл рүү уусаж байгаа бүхэн бидний ухаарлын гэрч. Нас ахих тусам амьдрал утга учиртай сайхан болдог. Бид бүгдээрээ л нисч ирээд, нисч одно.

Jan 06

ЭГДҮҮЦЭЛ

By gala-admin | НИЙТЛЭЛ

Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн “Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна” хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. “Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ” гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа “Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ” гэнэ. Эсвэл “Миний зав болдоггүй ээ” хэмээн учирлана, түүнийхээр бол би их завтай хүн юм байхаа. Их зүйл хийхээр амалсан түүний бодоод яваа цаг хугацааг миний нас гүйцэхгүй болохоор би тэгсгээд л мартаж орхидог. Заавал сүлэлдэх албатай биш дээ.

Хэн нэгэнтэй ярилцлага хийсний дараа надтай их олон хүн холбогдоноо. “Их сайхан ярилцлага болжээ” хэмээн намайг магтаад, “Энэ хүнтэй холбож ѳг” гэх буюу эсвэл “түүнтэй холбогдох мэдээллүүдийг ѳгѳѳч” гэж хүснэ. Ямар зорилгоор түүнтэй холбогдох гэж байгааг мэдэхгүй ч түүнд “Би ярилцлага хийсэн хүмүүсийнхээ мэдээллийг бусдад дамжуулж болдоггүй юмаа, бид тэгж тохиролцсон” хэмээн учирлана. Утасны цаанаас “Хнн” хэмээн дуугарч, “Сүртэй юм” гэх эгдүүцэл надад мэдрэгддэг. Мэдээж цаашаа “Энэ муу ѳѳрийгѳѳ хэн бодчихсон юм” гэж хэн нэгэнд муучлах аялгыг би анзаардаг л даа. Хэрвээ бид хэн нэгний мэдээлэл болгоныг ямар ч шалтгаангүйгээр бусдад түгээгээд явбал юу гээч болохыг та тѳсѳѳл дѳѳ. “Түүгээр явсан гайг үүгээр дуудна” гэдэг л болно доо.

Миний бичлэг sonin.mn сайт дээр тавигдах болгонд нэг нѳхѳр анаж байгаад заавал сѳрѳг сэтгэгдэл бичнэ. Бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүйгээр “Галаа чи новш ш дээ” л гэнэ, эсвэл “Чи хэзээ ийм болчихов оо ” гэнэ, нэг бол “Ривер Пласийн тэнд архи уугаад согтуу сууж байдаг ѳвгѳн чи битгий солиор” гэнэ, хааяадаа “Чи муу Америкт харлаж, чулууны ажил хийдэг биз дээ” гэнэ. Миний талаар сайн мэддэг тэр хүн лавтайяа 10 гаруй жил ингэж бичиж байгааг би гайхах хэрнээ түүний уйгагүй, тууштай хорон сэтгэлийг “үнэлдэг” юм. Би түүнийг оноож танихгүй боловч, түүнд одоог хүртэл гэм хийгээгүй боловч энэ олон жил надад ингэтлээ хорсон үзэн ядаж, түүнийгээ бусдад уриалан дуудаж байгаа үйлдлийг л ерѳѳсѳѳ ойлгодоггүй юм даа.

Ѳдий хүртэлх насандаа “Амьдрал их энгийн юм байна шүү дээ” гэж ухаарах атлаа, хүмүүс яагаад ийм богинохон бодолтой, ямар ѳчүүхэн сэтгэлгээтэй, яасан их хорон үйлдэлтэй байна вэ гэдэгт л харамсдаг юм. Дэндүү богинохон энэ амьдралд бид жижигхэн зүйлсээр бие биенээ мохоогоод байх ахул, яасан харамсалтай. Зүгээр л ирээд буцдаг энэ амьдралд эдийн шунал, мунхаг тачаал, ѳчүүхэн атаархлынхаа тѳлѳѳ тарчилж дуусна гэдэг юутай гунигтай. Үйлээ даллаж ирээд үйлээ үүрээд буцдаг энэ л тавиланд бусдад гай бололгүйгээр ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдраад буцаж чадахгүй, ѳрѳѳл бусдыг тамлан тарчилгадаг зовлонг яалтай. Эгэл амьдралынхаа мѳчлѳгт бусдад тусалж чадвал чадаад , чадахгүй бол ѳѳрийнхѳѳрѳѳ амьдраад л буцахад тийм ч хэцүү биш. Чи хичнээн сайн хүн байгаад тэр бүхнийгээ авсандаа аваад одвол юутай харамсалтай. Жаахан ч атугай бусдад үлдээгээд буцвал юутай гайхамшигтай. Тэнгэр биднийг ѳршѳѳг.

Dec 23

“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧИД

By gala-admin | НИЙТЛЭЛ

Жил жилийн оны сүүлчийн энэ ѳдрүүдэд хүмүүс хамаг гоёлоо ѳмсѳн шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад “Лантуун дохио”- н залуус ѳвлийн ѳвгѳн, цасан охины хувцас ѳмсѳцгѳѳн Улаанбаатар хотын амьдралын түвшин хамгийн дорой айлуудаар явцгааж хэн ч бэлэг ѳгдѳггүй “шоовдор” хүүхдүүдэд зорьж очин бэлэг ѳгч баярлуулдаг. Нийгэмд гадуурхагдаж хаягдсан олон гэр бүл, хүүхдүүдийг зѳвхѳн энэ залуус л зорьж очихдоо жаахан ч атугай итгэл найдвар, хэсэгхэн хугацаанд ч болов баяр хѳѳрийг түгээхийг хичээдэг. Сүүлийн хэдэн жил хүүхдүүд тэднийг хүлээцгээж, тэдний сайн үйлсийг нийгэм даяараа дэмжин талархаж, тэд ч ѳѳрсдѳѳ ийм л үүрэгтэй хэмээн ѳѳрсдийгѳѳ итгүүлж, энэ сайн үйлсээсээ бусдад туслахын баяр гунигийг сэтгэлээсээ мэдэрч байгаа. Нийгэм даяараа бухимдал үүсгээд байгаа Монголын Тѳрийн ялзралын хажуугаар, нийгэмд шинэ үеийнхэн ирж, гэрэл гэгээ түгээж байгааг тэд л мэдрүүлж байна даа. 

Залуус ингэж явахад нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь гуниг болон шингэж байгаа харууслын тухай саяхан Ч.Ганжавхлан бичсэн байсан. Жилээс жилд уруудаж буй амьдралын доройтол ядуурал, арчаагүйдээ хамаг юмаа зарж үрээд архидан согтуурч буй ядуучууд, хайр халамж огт үгүйгээс бусдад “адгуус” шиг хүчирхийлүүлж байгаа хүүхдүүд манай Монголын нийгмийн бүтээл. Бэртэгчин сэтгэлгээ, ѳчүүхэн ашиг сонирхол, адгийн шунал тачаалынхаа тѳлѳѳ мунхаглаж байгаа Монголын улстѳрчдѳѳс илүүтэйгээр энэ залуус “Ид шид”- ийг бүтээж, “Ид шидийн орoн”-ыг босгож ѳѳрсдийн чадах хэмжээндээ асуудлуудыг шийдэхийг оролдож байна. Энэ асуудлыг шийдэх үүрэгтэй НХХЯ нь “харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй” юм шиг зѳрүүдэлж, хѳрѳнгѳ санхүүг нь шийдэх боломжтой УИХ, ЗГ нь ЖДҮС аас хулгайлцгааж, юу ч хийж бүтээгээгүй атлаа Тѳрийн албан хаагчид нь бие биенээ “Оны шилдэг”- ээр шалгаруулан дарс хундагалацгааж байгаа нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн дүр тѳрх. Утаа нь гамшигийн хэмжээнд хүрээд байхад л юу ч болоогүй мэт баярлаж чаддаг монголчууд бидний муу зан.

Энэ бүхнийг гаднаас нь харж мэдэрч суухад сэтгэл давчдаад байх. Хэнийг ч буруутгаж, хэнийг ч харааж зүхэх хэрэггүй дээ. Бидний туулж ѳнгѳрүүлэх ёстой цаг хугацаа байх л даа. Цаг хугацаа биднийг хүлээдэггүйтэй адил, биднийг ч уучлахгүй. Энэ залуусыг дэвэргэн магтаж, элдэв зүүсгэл зүүж, “Оны шилдэг”- ээр тодруулах хэрэггүй дээ. Сайн үйлс бүтээх дэврүүн хүсэл мѳрѳѳдѳл, ухамсар, ухаарлыг мѳнгѳѳр бас шагналаар хэмжиж болдоггүй юм.  Ийм залуус гарч ирж ѳѳр хоорондоо нѳхѳрлѳн, хамтдаа сайн үйлсийг энэ нийгэмд эрэл гэгээ мэт түгээж, боломжийг бидэнд мэдрүүлж байгаа нь юугаар ч хэмжих аргагүй үнэ цэнэтэй зүйл юм. Харин бид тэдний урмыг хугалахгүйгээр ѳѳр ѳѳрсѳддѳѳ байгаа боломжоороо, чин сэтгэлээсээ хийж бүтээж байгаа бүхэнд нь дэмжиж оролцоход л болно. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯР ХҮРГЭЕ, ИД ШИДИЙГ БҮТЭЭГЧ ЗАЛУУС АА. Бас ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ТА НАР ҮНЭХЭЭР МУНДАГ ЗАЛУУС ШҮҮ.

…Энэ бичвэрийг бичиж дуусах мѳчид Б.Баабарын “Бидний үеийнхэн үхэж дуусахад Монголын нийгэм шинэчлэгдэнэ” гэж хэлсэн хоржоонтой үг санаанд буугаад байх, гунигтай ч юм шиг. Гэхдээ ШИНЭ ҮЕИЙНХЭН ирж явнаа. Хүссэн ч эс хүссэн ч тэд Монголын ирээдүйг бүтээж бас авч явах болно.

Dec 21

ОРОО БУСГАА УЛСТѲР

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

…Хѳнжилдѳѳ орох завгүй хѳнѳѳлдѳн тэмцэлдэж

Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж… гэдэг шиг Монголын улстѳр үнэн ШОГ байнаа. “Эх оронч”, “шударга” дүр эсгэгчдийн хуурамч баг хууларч, “шунал нь шулам” болсон бэртэгчин тѳрх тодрох тусам ОЙ ГУТМААР.

*УИХ ын дарга М.Энхболд огцрохгүй гэдэг шалтгаанаа олон талаас нь тайлбарлан “гүрийж” байна. М.Энхболд, Ц.Элбэгдорж, Бадамжунай, Наранхүү гэх мэт хүмүүсийн  бүрдүүлсэн МАНАН бүлэглэл зѳвхѳн М.Энхболдын албан тушаал дээр тогтож байна. Хэрэв М.Энхболд энэ албан тушаалаасаа огцорвол энэ бүлэглэлийн тогтоосон хана хэрэм нурж, ѳѳрсдѳѳ хуулийн ѳмнѳ хариуцлага хүлээх ёстой болно. Тийм болохоор Ц.Элбэгдорж тэвдсэндээ энд тэнд ярилцлага ѳгч ард олныг “хошгируулах”-ыг оролдож буй. Улстѳрийн хор найруулах, их мѳнгѳѳр хахуулдан “үнэн”-ийг худалдаж авах оролдлого бүхэн нь эдний уналтын сүүлийн шалтгаан болж буй мэт. Гэхдээ эд эцсээ хүртэл зууралдах бололтой.

*Саяхан тѳмѳр замын 280 сая долларын асуудлыг намжааж чадсан Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга, ЗГ ын гишүүд нь ЖДҮС ийн зээлийн асуудалд холбогдоод байгаа Ерѳнхий сайд У.Хүрэлсүх нарын бүлэглэл бий болж, М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын үүсгэсэн бүлэглэлээс илүү хүчтэй болох вий гэсэн айдас улстѳрчдийн болон олон нийтийн дунд бий болчихлоо. “Чонын амнаас гараад барын аманд орох вий” гэдэг болгоомжлол, бие биенээ үгүйсгэн ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрѳн хэвлэлээр түгээж буй олон тайлбруудын дунд эргэлзэх эргэлзээг бий болгож байна. “Тѳмѳр замын 280 сая ам долларын асуудал бол “60 тэрбумын хэрэг”-тэй адил тов тодорхой зүйл шүү дээ” хэмээн дүгнэж байгаа хүмүүс олон байна. Гэхдээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нар асуудалд хэрхэн хандахаас шударга тогтолцооны баталгаа бий болно.

*Бага наснаасаа “бэрхийг бус эрхийг сурсан” цѳѳн биш залуусын тѳлѳѳлѳл Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар Монголын улстѳрд “Мѳнгѳѳр бүхнийг шийдэж болдог” жишгийг үлгэрлэн үзүүлсээр удаж буй. Боловсрол мэдлэг, дадлага туршлага, хүн чанар ёс зүй Монголын улстѳрд тийм ч чухал биш гэж мэдрүүлж буй тэдний хандлага нь Монголын улстѳрийн үнэ цэнэгүй, хүчгүй сул дорой, бодлогогүй зарчимгүй, алсын хараагүй байгаагийн нотолгоо болсоор байна. Тэвдэж сандарсандаа эрээ цээргүй, бүдүүлэг балмад авирлаж байгаа нь Монголын улстѳрд насны намба, амьдралын туршлага, чин сэтгэл зүтгэл ямар ихээр хэрэг болдгийг нотолж байгаа хэрэг.

*Талцаж хэрэлдсэн 2 тал “Бүгдээрээ шалуулцгаая” гэж уриална. “Шударга бусын хонгил”- ын бүтэц болсон Үндсэн Хуулийн Цэц, АТГ, Ерѳнхий Прокурор, Дээд Шүүх, ТЕГ зэрэг байгууллагуудын удирдлагууд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын томилсон хүмүүс учраас ямар ч асуудал “шударгаар шийдэгдэх боломжгүй” хэмээн цэрвэцгээж байна. Хэрвээ эднийг солиход Ерѳнхийлэгч Х.Баттулга, Ерѳнхий сайд У.Хүрэлсүх нар нѳлѳѳлѳх аваас “Хариу ѳшѳѳ авалт” болж магадгүй хэмээн бас эргэлзэцгээж байна. “Шударга ёс”- ны хэмжүүр болсон “Хуулийн засаглал”-д иргэд нь итгэхгүй байгаа нь хамгийн аймшигтай үзэгдэл. “Сул дорой”, “худалдагдсан” гэж хардаж буй “Хуулийн засаглал”-ын шинэчлэлээс л бүх зүйл шалтгаалах болж буй мэт.

*”Шударга ёс”- ны тѳлѳѳ хамгийн ихээр дуугарч байсан Ж.Энхбаяр, Н.Учрал нарын залуус ѳѳрсдийн хувийн эрх ашгийн тѳлѳѳ хууль зѳрчиж байсан нь нотлогдож, “дуугаа хураах” тусам хүмүүс хамгийн ихээр дургуйцэн бухимдаж байх шиг. Хүмүүсийн итгэл найдвар нурах тусам “Тогос шиг гоёж, хѳхѳѳ шиг донгодсон” ч ийм залууст итгэхгүй болж, шударга ёсны тѳлѳѳ тэмцэж байгаа залууст эргэлзэх шалтгаан нь болж байна. Яг энэчлэнгээр ихэнхи улстѳрчид ямар нэгэн хэмжээгээр асуудалд холбогдож байгаа нь “мянган үхрийн эвэр доргих” шалтаг болж Монголын улстѳрийг хамгийн “бохир заваан” орон зай мэтээр тѳсѳѳлѳхѳд хүргэж байна. Бие биенээ “барьцаалсан” энэ тогтолцоо нь Монголын ултѳрийг цэвэршихэд мѳн ч их саад болно доо.

*За тэгээд бид ѳѳрсдѳѳ ч хѳѳрүү хийрхүү, зусарч туйлшрамтгай, мѳнгѳѳр худалдагддаг муу чанараа тэвчиж шударга ёсны тѳлѳѳ ухамсартайгаар тэмцэх шаардлагатай болж байна. Компьютерийн араас хүссэнээрээ хашгирах амархан ч, цуглаанд очоод хүмүүсийн ѳмнѳ үгээ хэлэх амаргүй. Хоорондоо хов болгон маргалдах амархан ч, бодит амьдралаа түгээж буй мэдээлэлтэй харьцуулан дүгнэх амаргүй. Мэдээж бүхнийг ѳѳрчлѳх амархан мэт харагдах авч яг цаг дээрээ энэ бүхэн хэцүү, маш их цаг хугацаа шаардагдах болно. Тэгэхээр тэвчихээс гадна бид ч ѳѳрсдѳѳ ѳѳрчлѳгдѳн хѳгжих шаардлагатай болно. Улстѳрѳѳс хамааралгүйгээр амьдралаа авч явах, хүсэл мѳрѳѳдлѳѳ биелүүлэх гэж хичээх, ядаж л хүн бүр ѳѳрийн чадах зүйлээ хийж байх нь улс  орны хѳгжилд оруулж буй хувч нэмэр болно доо.

…Хичнээн “новшийн”, “хѳгийн” байлаа ч одоо ухрах газар үгүй боллоо, эрхэм улстѳрчид ѳѳ. Зѳвхѳн урагшаа явахын тулд:

1.     Эхлээд “60 тэрбумын” хэрэгтэй холбоотой асуудал болгон УИХ ын дарга М.Энхболдыг огцруулан хариуцлага тооцох хэрэгтэй. Үүний дараа нотлоод байгаа МАНАН бүлэглэлийн хууль бус үйлдлуудийг шалгаж үнэн худлыг нь нотлох шаардлагатай болж байна.

2.     Дараа нь ЖДҮС аас зээл авсан УИХ ын болон ЗГ ын гишүүдийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тэд албан тушаалаасаа огцорч хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнээс улбаалаад олон хэргүүд сѳхѳгдѳж эхэлнэ. Ж.Мѳнхбат, Н.Номтойбаяр, С.Эрдэнэ гэх мэт нѳхдүүдтэй холбогдож яригдаад байгаа асуудлууд зѳндѳѳ бий.

3.     Асуудлыг шударгаар шийдэхийн тулд ҮХЦ, АТГ, ТЕГ, Дээд Шүүх, Ерѳнхий Прокурор гэх мэт хуулийн засаглалын байгуулалгуудын шинчлэлийг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтдаа шийдэх хэрэгтэй болох байх.

4.     Маш олон хүмүүс шалгагдаж шийтгэгдэх учраас “захиалгаар хэлмэгдүүлэлгүйгээр” шударгаар шийдэх баталгаа шаардагдана. Хэрэв этгээд буруутай нь нотлогдвол хууль бусаар олон бүх орлогыг хураан авч Улсыг хохиролгүй болгох хэрэгтэй болно. Эс тэгвэл хулгайлж завшсан мѳнгѳѳрѳѳ дахиад л улстѳр хийж эхэлцгээнэ. Бидэнд ийм гашуун туршлага зѳндѳѳ бий.

5.     Энэ бүх алдааг дахин давтахгүйн тулд маш олон хуулийн заалт болон дүрэм журмуудыг шинэчлэх, хэм хэмжээ стандартыг шударгаар тогтоох хэрэгтэй болно. Түүнийгээ олон нийтэд хүргэж, олон нийт ч элдэв тэнэгрэлийнхээ тѳлѳѳ адилхан хариуцлага хүлээж эхэлнэ. Иргэн бүхэн татвараа ухамсартайгаар, үнэнч шударгаар тѳлж эхлэхэд л энэ шинэчлэлийн үр дүнгийн нотолгоо болно доо.

6.     Ёс зүйн хэм хэмжээгээ бас “араа бодож” ѳнѳѳгийн улстѳрчид буруутай үйлдлийнхээ тѳлѳѳ олон түмнээс уучлал гуйж, хариуцлагаа хүлээж сурах ёстой болно доо. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг хэллэг бий. “Хэрэг хэзээ ч хуучирдаггүй юм”, улстѳрчид ѳѳ.

…Ѳнѳѳгийн Улаанбаатарын утаа, ѳнѳѳгийн Монголын улстѳрчдийн “бүтээл”. Шударга бус, эрээ цээрээгүй үйлдэл бүхэн нь утаа шиг бидний хоолойг хорсгож, цээжийг давчдуулан, нүднээс нулимс урсгаж байна. Улаанбаатарын утааг шийдэх боломж байгаатай адил, улстѳрийг шинэчилж ѳѳрчлѳх боломж ч бас бий. Тэр нь ѳѳр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна даа. Судалгааны статистик, мэдээллийн анализ, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэргүйгээр улс орон хѳгждѳггүй юм даа.

Dec 15

“Л.ОЮУН -ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ” гэж бодож байгаа шалтгаанууд

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР , НИЙТЛЭЛ

Сүүлийн үед Монголын нийгэм болоод улстѳрийн амьдралд болж буй үйл явдал, “Цензургүй яриа”, “Ам нээвэл”, “Мѳнхтѳрийн цаг” гэх мэт мэдээллийн сүлжээгээр яригдаж буй баримтуудыг анхааралтай үзэн харьцуулснаар надад ийм ойлголт тѳрж, ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэж байна.

Нэг. МОНГОЛЫН НИЙГМИЙН АНЗААРАГДАХ ГАДААД БАЙДАЛ

-Хот тѳлѳвлѳлтийн бодлого алдагдаж, газар олголт ямар ч эмх замбараагүй болсноос үүдэлтэй ачааллаа даахаа больсон автозамын ТҮГЖРЭЛ

-Уул уурхайн үйлдвэрлэл хэт давамгайлж хѳдѳѳгийн хѳгжлийн бодлого байхгүй болсноос үүдэлтэй ачааллаа даахаа больсон гэр хорооллын УТАА

-Газрын доорх болон нийгмийн баялгийг цѳѳхѳн хүмүүс хууль бус аргаар завшин баяжиж, бусдадаа боломж олгохгүй байгаагаас үүдэлтэй ЯДУУРАЛ

– Нийгмийн хамгаалал үйлчилгээний стандарт байхгүйгээс ажилгүйдэл ихэсч,  ажил олох, бизнесээ хѳгжүүлэх гэж хүнд сурталтнуудад ѳгч буй АВИЛГАЛ

-Зѳвхѳн цаасан дээр байдаг атлаа амьдралд хэрэгждэггүй хуулийн балгаар шударга ёсны хэмжүүр үгүй болж, хэн ч хариуцлага хүлээдэггүйн БУХИМДАЛ

-Ѳѳрийнхѳѳрѳѳ амгалан тайван ажиллах амьдрах боломжийг үгүй болгон, ѳѳртѳѳ итгэх итгэлийг нь ч хугалж буй тэгш бус тогтолцооны эсрэг ХОРСОЛ

-Мэдээллийн тэнцвэр алдагдаж зѳвхѳн хар бараан мэдээлэл голчилсоноор нийгэмд үүсгэж буй талцал, бие биедээ итгэхээ больсоны илрэл ҮЗЭН ЯДАЛТ

Хоёр. МОНГОЛЫН УЛСТѲРИЙН ДОТООД БАЙДЛЫН ТѲСѲѲЛѲЛ

-Сүүлийн 28 жил Монголын Тѳрийн эрх мэдлийг ээлжилж барьж байсан  намуудын удирдлагууд жижиг эрх ашгийн тѳлѳѳ нэгдэж байгуулсан МАНАН

-Нийт ард олны ѳмч байхаар хуульчлагдсан газрын доорхи баялгуудаас илүү их хувь хүртэж зѳвхѳн ѳѳрсдѳѳ баяжихыг хүссэн хэсэг ултѳрчдийн БҮЛЭГЛЭЛ

-Мэдээлэл хурдан авах боломжоо шийдвэр гаргах боломжуудтайгаа хослуулан ѳѳр хоорондоо хуйвалдан нийгмийн баялгийг хувааж завших ШУНАЛ

-Их хэмжээний авилгал намдаа ѳгч эрх мэдэлд хүрсэн улстѳрчид, шийдвэр гаргах эрх мэдлээ их хэмжээний авилгалаар арилждаг БИЗНЕСИЙН УЛСТѲР

-Хууль зѳрчиж хууль бус аргаар баяжиж байгаа бүх улстѳрчид хэн хэнийхээ фактыг мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг дүр эсгэсэн ХУЙВАЛДААН

-Улстѳрч бизнесмэнүүд, ашиг завшаан хайгчид ѳѳрсдийн бүлэглэлийн эрх ашигтаа нийцүүлэн хууль баталдгаас үүдэлтэй ХУУЛИЙН ДАРАНГУЙЛАЛ

-Ѳчүүхэн шуналдаа хѳтлѳгдѳн Монгол орны хѳгжил, монгол хүний үнэлэмжинд саад болж байгаа хэрнээ хэн ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ТѲР

Гурав. ЯАГААД М. ЭНХБОЛД ОГЦРОХ ЁСТОЙ ВЭ?

Ард олныг бухимдуулж ядраагаад байгаа Монголын нийгмийн ѳнѳѳгийн байдал гэнэт бий болоогүй бѳгѳѳд Монголын Тѳрийн эрхийг ээлжлэн барьж байгаа  намуудын удирдлагуудын бий болгосон буруу тогтолцооны уршиг мѳн. Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үеэс суурь нь тавигдсан авилгал хээл хахууль, улстѳрийн шантаажны хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоо Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед нам харгалзахгүйгээр бүлэглэлийн эрх ашгийн хэмжээнд тѳгѳлдѳржин хѳгжив. Тэд улстѳрд үе залгамжилсан ХААНТ тогтолцоог бий болгоцгоож, ѳѳрсдийгѳѳ дархалж үлдэхийг хүсэцгээж байна. Ѳнѳѳгийн нийгэмд шуугиан тариад байгаа:

1.     “60 тэрбум”-ын хэрэг

2.     “ЖДҮ”- ийн хэрэг

3.     Эрдэнэтийн 49% тай хамааралтай хэрэг

4.     “Стандарт” Банкны зээлийн хэрэг

5.     “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт

6.     “Үнэ тогтворжуулах хѳтѳлбѳр”-тэй хамаатай хэрэг

7.     Банкнуудын дампууралтай холбоотой хэрэг

8.     “Оюу толгойн” “Таван толгой”-н гэрээтэй холбоотой асуудал

9.     Тѳмѳр замын байгууламжтай холбоотой асуудал

гэх мэт олон асуудлуудад М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын нэр болон тэдэнд хамааралтай улстѳрчид холбогддог. Ц.Элбэгдорж Ерѳнхийлэгчээр, М.Энхболд УИХ ын даргаар ажиллаж байхдаа томилсон:

-“Үндсэн Хуулийн Цэц”

-“Авилгалтай Тэмцэх Газар”

-Ерѳнхий Прокурор

-Дээд Шүүх

зэрэг хууль хэрэгжүүлэх болон гүйцэтгэх байгууллагуудын удирдлагууд тэдний “захиалга”-aар ажиллан нийгэм дэх ШУДАРГА ЁС ыг гажуудуулж байна хэмээн хардаж байгаа. Тэднийг ѳѳрчлѳхгүйгээр хариуцлагын шударга тогтолцоо бий болохгүй, бид айдас болгоомжлолд автсаар байх болно.

Хэрвээ М.Энхболдыг огцруулан шударга зарчмын эхлэлийг тавьж чадвал, олон улстѳрчдийн талаарх “хардлага” ил тод болох учиртай. М.Энхболдын бүрдүүлсэн хуулийн дарангуйлалын тогтолцоог нурааж байж Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нартай холбон хардаж байгаа олон асуудлууд ч ил тод болж хүлээх шаардлагатай хариуцлагаа хүлээцгээх болноо. Юу юунаас илүү Монголын улстѳрийн гажуудсан тогтолцоог нурааж бид ѳѳрсдѳѳ хүсээд байгаа  “шударга ёс”- ыг тогтоох эхлэл болон боломж нь энэ байх болно. Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй бус, энэ хүний оролцоотойгоор бий болсон гажуудсан тогтолцооны эсрэг тэмцэх ёстой болж байна. Эс тэгвэл бид цаг үргэлж үр дүнгүй гоншигоносоор л байх болно доо. Эцэстээ цѳхѳрвѳл яана.

Дѳрѳв. ЯАГААД Л.ОЮУН -ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ асуудлыг анх хѳндѳж тавьж үүнийхээ тѳлѳѳ цѳхрѳлтгүй тэмцээд байгаа Л.Оюун -Эрдэнэ бол “Ардын баатар” биш. “Харвард”-ад улстѳрийн чиглэлээр суралцаж, дэлхийн хэмжээний улстѳрийн тогтолцоог судалж ухаарсан түүнтэй би олон удаа уулзаж ярилцан нѳхѳрлѳж байсан болохоор багагүй мэднэ, бас түүнд итгэдэг. Бага залуугаасаа улстѳрд орж НАМЗХ байгууллагыг удирдан сайн муутай нь хутгалдаж байсан түүнийг “тѳгс тѳгѳлдѳр”, “цэвэр ариун” хүн гэж хоосон магтахгүй ээ. Бусадтай л адил алдаа, оноотой байсан тэрээр энэ системийн гажуудлыг олж мэдрэн “ѳѳрчлѳх хэрэгтэй” гэсэн итгэл үнэмшилдээ хѳтлѳгдѳн яваа нь үнэн. Ерѳнхийлэгчийн сонгуульд дэмжиж байсан М.Энхболдынхоо эсрэг тэмцэж байгаа нь, хувь хүнтэй нь бус түүний оролцоотой бий болсон улстѳрийн системийн гажуудлын эсрэг тэмцэж байгаа нь ч үнэн.  Ирээдүйгээ ѳѳдрѳгѳѳр харж байгаа залуу хүний хувьд энэ ирээдүй нь Монголын улстѳрийн эрүүл саруул тогтолцоотой холбогдож байж л бодит биелэл болно хэмээн ухаарч байгаа олон залуусын нэг нь.

Монголын улстѳрийн гажуудсан системийн эсрэг “хэн нэгэн хүн ѳѳрийн ажил амьдралын эрсдэлээ үүрэн манлайлж тэмцээд эхлээсэй” гэж хүсч байсан монголчууд бид одоо л энэ залууг дэмжих цаг нь болж байна.

-М.Энхболдыг огцруулснаар “бүх зүйл сайхан болж чадахгүй нь” үнэн ч, ядаж л хариуцлагын шударга тогтолцооны эхлэл тавигдана гэж би итгэж байна.

-Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын нэгдэж бий болгосон тогтолцооноос ч аюултай Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нэгдэл бий болох байх хэмээн болгоомжлоод байгаа хардлагыг, шинэ тогтолцоо гаргуулахгүй байхын тѳлѳѳ бид нэгдэх хэрэгтэй болж байна.

-Энэ бол хувь хүмүүс хоорондын “ѳс хонзон авалт” бус бѳгѳѳд, нийгэмд шударга тогтолцоо бий болсноор монгол хүн бүр ѳѳрийн эх орондоо айдас түгшүүргүй, сэтгэл амар амгалан ажиллаж амьдрах бололцооныхоо тѳлѳѳ бид нэгдэн тэмцэх хэрэгтэй болж байна.

-Ѳѳрсдѳѳсѳѳ илүү үр хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовинож байгаа монголчууд бид, тэдэндээ эрүүл саруул, айдас дарамтгүй нийгмийг бий болгон үлдээхийн тѳлѳѳ одоо нэгдэн дэмжих хэрэгтэй болж байна.

Ганц хүн хэдий мундаг байлаа ч нийгмийн ѳѳрчлѳлтѳд юу ч хийж чадахгүй. Л.Оюун Эрдэнийг дэмжин нэгдэж байгаа залуус, улстѳрчид болон иргэдэд би лав талархаж байна. Би бас түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.

Тав. БИД ТУЙЛШРАМТГАЙ, УЯРАМТГАЙ, УРВАМТГАЙ

Монголчууд бид алив нэгэн мэдээлэл болгоны дараа сэтгэлгээ нь савлаж байдаг. Амьдралд нь муугаар нѳлѳѳлж буй улстѳрийн систем нь “гажуудсан” гэдгийг бүгд хүлээн зѳвшѳѳрѳх атлаа, буруутангууд нь жаахан тайлбарлан учирлах тѳдийд ѳрѳвдѳн уярч эхэлнэ. Тэгснээ тэмцлийг эхлүүлсэн нѳгѳѳ хүнээ буруутган хардаж эхэлдэг. Бидний юунд ч үл итгэн, юм болгоныг хардаж байдаг сэтгэлгээний цѳхрѳлийг бий болгосон нѳхдүүд энэ сул талыг маш сайн мэддэг тѳдийгүй үүн дээр л тоглолтоо хийдэг нь үнэн. Би 2 ч сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан нь, “шударга ёс”- ыг тогтоох тухай түүний амлалтад итгэсэн хэрэг. 8 жилийн дараа тэрээр сайхан ярьсаар атал бидний тѳсѳѳлж байсан “шударга ёс” Mонголд тогтсон бил үү? Сайхан ярих, хийж бүтээхийн хооронд ямар их зѳрүү байдгийг би лав амьдралаараа мэднэ. Амаргүй хэдий ч чин сэтгэл байваас түүнийг хийж болдгийг ч мэднэ.

Аливаа нэгэн асуудалтай холбоотой мэдээллүүдийг хооронд нь харьцуулан ѳѳрсдийн дүгнэлтээ гаргах боломж хүн болгонд бий. Заавал хүн болгонд таалагдах албагүй ч, ийм тѳсѳѳлѳл нь хувь хүний итгэл үнэмшил болон тѳлѳвшиж байдаг. Олон олон зѳв тѳсѳѳлѳл, итгэл үнэмшил нь нийгмийг ѳѳрчлѳхѳд сайнаар нѳлѳѳлдѳг. Олон олон хүмүүс Л.Оюун -Эрдэнэ болон түүний нѳхдийг дэмжээсэй хэмээн хүсч байна. Бас тэднийг зорьсон зорилгоосоо ухарч бүү няцаасай хэмээн хүсч байна. Тэдний хичээж бүтээсэн ѳѳрчлѳлт нь Монгол орны хѳгжлийг ѳѳрчилж, монгол хүний нэр хүнд үнэ цэнийг дэлхийн хэмжээнд үнэлүүлээсэй гэж хүсч байна. Хэрвээ бид энэ хэвээрээ үргэлжлээд байх аваас автозамын түгжрэл ч, хотын хорт утаа ч арилахгүй хэвээрээ байсаар байх болно.

Dec 12

ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

By gala-admin | УХААРАЛ

…Хэрвээ надад ажил хэрэгч сайн чанарууд байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Хүнтэй болзохдоо цагаасаа хоцрохгүй байх, хэн нэгэнд ямар нэгэн зүйл амалсан бол түүнийгээ заавал биелүүлж байх, ѳнѳѳдѳр хийх ажлуудаа ѳглѳѳдѳѳ тѳлѳвлѳж, ѳдѳртѳѳ юу хийснээ унтахдаа эргэцүүлэн дүгнэж байх, хийж эхэлсэн зорилгуудаа ѳѳрийн хэмжээндээ хамгийн сайнаар заавал гүйцэтгэн дуусгаж байх гэхчилэн үнэ цэнэтэй чанаруудаа бусдад заавал зааж сургаж байх хэрэгтэй байна.

…Хэрвээ надад амьдралын сайн туршлага байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Амьдралд тохиолдож байгаа саад бэрхшээл бүрийг заавал давж гарч байх нь илүү боломжийг авч ирдэг гэдгийг, их унших хэрээрээ амьдралын дүр зургийг илүү томоор харж болдог гэдгийг, “эдгэшгүй хүнд ѳвчин, эргэж ирэхгүй үхлээс” бусад нь ерѳѳсѳѳ ч зовлон биш гэдгийг, амьдралд хамгийн эрхэм зүйл нь ѳѳрийн байгаа хэмжээндээ сэтгэлийн амар амгаланг ѳѳртѳѳ бүтээх гэдгийг, харамсаж боломгүй ѳнгѳрсѳн цаг хугацаа болгон чиний “шалгуур” гэдгийг бусдад заавал хэлж ойлгуулж байх хэрэгтэй байна.

…Хэрвээ надад хүмүүстэй харилцах сайн чадвар байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Бусдад ѳѳрийгѳѳ магтан дѳвийлгэхээс бусдыг анхааралтай сонсож ойлгохыг хичээх нь чухал гэдгийг, хэн нэгэнтэй маргалдаж хэрэлдээд хэзээ ч “ялагч” болдоггүй болохоор тэсч дуугүй байх нь чухал гэдгийг, хэнийг яаж ч муулаад хүн ѳѳрѳѳ үнэний шүүгч байж чаддаггүй цаг хугацаа жинхэнэ шүүгч мѳн гэдгийг, хэн нэгнийг үзэн ядахаас илүүтэй уучлан ойлгож байх нь чамд хүндлэл болон эргэн ирдэг гэдгийг, хүн болгоныг мѳн чанараар нь ойлгон хүндэлж байх нь сэтгэлийн тань амар амгалангийн баталгаа болно гэдгийг бусдад үлгэрлэн мэдрүүлж байх хэрэгтэй байна.

…Хэрвээ надад жаахан ч гэсэн соёл байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Энэ ертѳнцѳд нэгэн нарны дор хамт амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ тааралдсан хүмүүстэй заавал мэндэлж байвал сайн гэдгийг, ѳѳрийн алдаа хийгээд буруу зүйлийн тѳлѳѳ бусдаас уучлал гүйж байвал сайн гэдгийг, чамд их бага хэмжээгээр ч болов сэтгэл гарган тусалж байгаа хүмүүст заавал хариу талархал илэрхийлж байвал сайн гэдгийг, хаалганы дэргэд тааралдсан бүсгүй хүнд хаалга нээж заавал урдуураа оруулж байвал сайн гэдгийг, чамд дуртай ч бай, дургүй ч бай хүмүүст заавал инээмсэглэн харилцаж байвал сайн гэдгийг бусдад ухааруулан үхамсарлуулж байх хэрэгтэй байна.

…Хэрвээ надад бусдыг хайрлах хайр байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Жинхэнэ хайрыг хүндлэл, итгэл дагалдаж явдаг болохоор “бүтэн” байж чаддаг гэдгийг, хүүхдүүддээ ѳгсѳн хайр бүхэн тань эргээд танд цэцэг мэт дэлгэрч ирдэг гэдгийг, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан хайр л бусдын сэтгэл зүрхийг галын илч мэт дулаацуулж чаддаг гэдгийг, энэ амьдралын хамгийн бѳх тулгуур нь бусдыг чин сэтгэлээсээ хайрлах хайр юм гэдгийг, энэ амьдралын хамгийн сүүлийн мѳчид чамайг хайрласан хайр авсан дээр тань нулимс болон дэвтээдэг гэдгийг бусдад ойлгуулан баярлуулах хэрэгтэй байна.

…Хэрвээ надад бусдад туслах боломж байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй харамсмаар. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй болоход бусад хүмүүст боломж заавал байдаг гэдгийг, бусдад ѳѳрийгѳѳ “рекламдах” гэж бус чин сэтгэлээсээ тусалсан тус тэр хүнийг жинхэнээр нь баярлуулдаг гэдгийг, чин сэтгэлийн тусад “том”, “жижиг” гэдэг хэмжүүр байдаггүй бѳгѳѳд чин сэтгэлийн хандлага түүнийг хэмждэг гэдгийг, чи бусдад чин сэтгэлээсээ туслах тусам бусад хүмүүс ч чамд ѳѳрийн боломжоороо туслахыг хүсдэг гэдгийг, бид бусдын тус дэмжлэггүйгээр дэндүү ѳчүүхэн бас юу ч бүтээж амжилтад хүрч чаддаггүй гэдгийг бусдад ойлгуулан уриалах хэрэгтэй байна.

Хүмүүс бид энэ ертѳнцѳд амьдрахдаа материаллаг баялгаас гадна зүрх сэтгэлийн их баялгийг бүтээдэг. Материаллаг эд баялгийг авсандаа аваад орж болдоггүйтэй адил зүрх сэтгэлийнхээ их баялгийг ч авсандаа аваад одвол үнэхээр харамсалтай. Хүн болгоны энэ амьдралдаа цуглуулсан туршлага, ухаарал, сэтгэлгээний үнэ цэнэ гэдэг асар их баялаг. Хэрвээ чи үүнийгээ бусадтай хуваалцахгүй, бусдад түгээхгүй юм бол дэндүү хувиа хичээсэн үйлдэл болох бѳгѳѳд чиний амьдрал үүний тѳлѳѳ ямар ч үнэ цэнэгүй болдог. Зүгээр л “асан” гэдгээс ѳѳр ямар ч тодотгол чиний нэрний ѳмнѳ дуудагдахгүй. Зѳвхѳн ѳѳрѳѳ л ѳѳртѳѳ МУНДАГ амьдраад яах ч билээ дээ, харамсмаар.

Тэгэхээр хүмүүс ээ! бие биенээ амьдад нь хайрла, алив сайхнаа бусдаас бүү харамла. Зүгээр л бие биедээ урам ѳгч чин сэтгэлээсээ хайрла, бас бусдад чин сэтгэлээсээ тусла. Мэддэг чаддаг зүйлээ харамгүй хэлж, зааж сурга. Тэд хариуд нь танд талархан дурсах болно. Яг ѳнѳѳдѳр л монголчууд бие биенээ сонсож ухаарах хэрэгтэй болж байна. Үхэл амьдралын зааг дээр хүн ѳнгѳрсѳн амьдралаа эргэцүүлдэг шиг, ѳнгѳрсѳн хугацааны мунхаглал, тэнэглэл бүхнээ одоо л эргэцүүл. Жилийн ѳмнѳ гоёсон шинэ жилийн гоёл тань хуучраагүй байхад дараа жилийн шинэ жил тулж ирж байгаатай адил амьдралын хүрд дэндүү хурдан эргэсээр байгааг анзаарч ухаар. Нэг л мэдэх дор бид энэ амьдралаас буцах болно. Тэр ѳдѳр юуг үлдээж, юуг авч явж байгаагаа эргэцүүлж амжихгүй ч байж магад. Харин ѳнѳѳдѳр эргэцүүлэх боломж байна.

Dec 08

ХѲГШРѲЛТ

By gala-admin | УХААРАЛ

Хараад ханамгүй гоо үзэсгэлэн, бахдаад барамгүй эрч хүч, дүүрээд дундардаггүй хайр дурлал бүхэн ѳѳрийн хугацаатай. Амьдралд элэгдэж мѳлѳгдѳѳд байгаа мэт харагдах хѳгшрѳлт ѳѳрийн цаг хугацаандаа хүн бүхэнд ирдэг. Гэнэтийн үхлээс бусад тохиолдолд хүн бүхэн хѳгширнѳ. Ѳнѳѳдѳр хэн нэгнийг “Ишш чааваас” хэмээн ѳрѳвдѳнгүй харж байгаа, “Хѳгшин тѳгцѳг” хэмээн зэвүүцэнгүй хандаж байгаа, “Сайхан буурал” хэмээн бахдаж үнэлж байгаа залуус бүгдээрээ цаг нь ирэхэд энэ үнэлэмжиндээ ѳѳрсдѳѳ багтдаг нь амьдралын жам. Бид тэдний гадна тѳрхийг анзаараад янз бүрээр дуу алдах авч, дотоод сэтгэл рүү нь хэзээ ч ѳнгийн чагнаж амждаггүй.

Хүн нас ахих тусмаа сэтгэлийн багтаамж нь далай мэт уудам болж, туулж ѳнгѳрүүлсэн амьдралын туршлага нь усны ундарга мэт арвин болж, хайрлах уучлахын хязгаар нь тэнгэр мэт хязгааргүй болдог. Залуус та нарын гаргаж буй элдэв араншин,  гэнэн бардам зангийн алдаа онооны хязгаар, хайр хардлагын харгалдаан, уучлал үзэн ядалтын тѳгсгѳл бүхэн тэдний хувьд “алган дээр тавьсан” мэт ил харагдаж байдаг юм. Даанч ѳѳр ѳѳрийн хэмжээндээ учирлаж хэлсэн бүхнийг нь та нар тоож сонсохгүй л дээ. Ѳѳрийгѳѳ “бүхнээс ухаантай” хэмээн тэнэгтэж явах насандаа та нар тэдний учирлалыг үл тоож, “амьдаар нь оршуулах” мэт тоомжиргүй ханддаг. Хэзээ хойно ѳѳрсдѳѳ тэр л насан дээр ирж гэнэт ухаарахад бүх зүйл эргэж ирэхгүйгээр холдож одсон байдаг нь амьдрaлын тохуурхал. Алдааг заавал үзэж туулж байж ухаардаг нь бидний зан.

“Хүн хэзээ хѳгширдѳг вэ?” гэж би хүмүүсээс асуудаг. Хариулт нь янз бүр байх боловч яг үнэндээ “За даа би ч хѳгширч байна даа” гэж дотроо харуусангүй бодож эхэлсэн цагаасаа л шууд хѳгширдѳг юм шүү дээ. Хѳгшрѳлт хүний сэтгэл дотор бий болж эхэлдэг. Цэл залуу атлаа алив зүйлд гутрангүй хандах, ѳѳрийгѳѳ голох хэмжээндээ ѳрѳѳл бусдад атаархаж эхлэх, алив зүйлийг хийхээсээ халгаж “Би ч чадахгүй дээ” хэмээн хойргоших, бүх л зүйлийг болж бүтэхгүй талаас нь дүгнэж эхлэх бүхэн чиний оюун сэтгэлгээний хѳгшрѳлтийн эхлэл. Гаднаасаа хѳгшин мэт харагдавч амьдралын баяр баясгаланг сэтгэлдээ дүүргэж, бүх л зүйлийг хамгийн ѳѳдрѳг сайхнаар харж, хүмүүсийг жинхэнээр нь хайрлан дурлаж, бас уучлан ѳршѳѳж, хийж бүтээнэ хэмээн зүтгэж явдаг цэл залуухан сэтгэлгээтэй олон хүмүүс байгаа.

Саяхан “Эерэг сэтгэлгээний давалгаа” арга хэмжээн дээр Г. Хонгорзул гэдэг залуухан бүсгүй “Хѳгшрѳлтийг сэтгэл дотроо бүү оруулаарай” хэмээн захиж байна билээ. Бид ѳѳрсдийн аав ээжээ тэтгэвэрт гарах мѳчид хүчээр хѳгшрүүлдгээ анзаардаг уу? “За ашгүй, та нар минь cайхан амарч жарга даа” гэж халамжлах атлаа хүүхдүүдээ авчраад ѳсгүүлнэ. Монголчууд бид хурдхан ѳвѳѳ эмээ болцгоож ач зээгээ ѳсгѳхийн тулд хоёр биенээсээ тусдаа ч болов байж, ѳѳрсдийн амьдралаа “золиослох”-ыг бид АЗ ЖАРГАЛ хэмээн үнэлсээр уджээ. Нѳгѳѳ амьдралын туршлага, эрч хүч, ухаан сэтгэлгээ, хийж бүтээх хүсэл мѳрѳѳдѳл бүхэн аажим аажимдаа унтарч, хувь заяатайгаа эвлэрч эхэлдэг. Хааяа үеийн хѳгшчүүдтэйгээ уулзан хуучилж, цэнгэн бүжиглэмээр  байсан ч хүүхдүүдээсээ санаа зовж ичнэ. Санхүүгийн бүх эрх чѳлѳѳ нь хумигдаж хүүхдүүдийнхээ “гарыг хардаг” болно. Яг үнэндээ бид ид сайхан насан дээр нь хүчээр хѳгшрүүлж байгаа бус уу? Тэтгэвэр бол амьдралын даатгал бус уу?

АНУ д ажиллаж байгаад буцсан Б.Анхбаяр гэдэг бүсгүй “Үнэ цэнэтэй ахмадууд” нэртэй тѳсѳл эхлүүлсэн байна билээ. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн туршлага ур чадварыг ашиглах маш олон боломжууд байгаа. Тэдэнд зориулсан цахим хуудас нээгээд, тэднийг ѳѳрсдийн чадвараа бусдад зориулах боломж олгож болно. Гэрээр багшилж болж байна, хийсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдээ зарж болж байна, хэрэгцээ шаардлагатай компаниудад зѳвлѳлгѳѳ ѳгч болж байна, гэрээгээр ажиллаж болж байна. Тэд бол “үнэ цэнэ”-тэй хүмүүс, тэднийг маш сайнаар ашиглаж яагаад болохгүй гэж? Тэд их мѳнгѳ олох гэж хүсэхгүй дээ, зүгээр л хүмүүсийн дунд байх, ѳѳрсдийн хүссэн бүхнээ боломжоороо хийх хүсэл бол бий. Бас тэднийг зѳндѳѳ их аялуулж залуу насны мѳрѳѳдлийг нь биелүүлмээр. Караокед нэг сайхан дуулуулмаар…

“ЧИ ѲНГѲРСѲН ҮЕ РҮҮГЭЭ ГАР БУУГААР БУУДВАЛ, ИРЭЭДҮЙ ЧАМАЙГ ИХ БУУГААР БУУДНА” гэдэг хэллэг бий. ѲНѲѲДѲР ЧИ ХѲГШИН ХҮМҮҮСТ ЯАЖ ХАНДАНА, ИРЭЭДҮЙ ЧАМД ТЭГЖ ХАНДАНА.

Dec 06

БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Энэ тѳслийг санаачлан эхлүүлэх гэж байхдаа Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам бид 3 шинэ нэр хайцгаав. “Шинэ санаа”, “шинийг санаачлагч” гэсэн утга агуулж буй “ШИНЭЧ” нэрийг Э.Бүжинлхам минь толь бичгээс хайж олсноор тѳсѳл минь нэртэй боллоо. 3 жилийн ѳмнѳ эрэлд гарч 108 мэдээлэл цуглуулахдаа 1 сар хагас орчим хугацаа зарцуулсан юм. 2 жилийн ѳмнѳ дахин замд гарч 1 сар хүрэхгүй хугацаанд 80 орчим мэдээлэл цуглуулснаар, АНУ д бизнес эрхэлж буй 188 монголчуудын мэдээллийн багцыг багтаасан “Шинэч” гэдэг тѳсѳл хүмүүст танил болж чадсан юм. Саяхан бид шинэ баг бүрдүүлж дахин эрэлд гарснаар бизнэс эрхэлж буй монголчуудын 50 орчим, сайн дурын олон нийтийн байгуулагуудын 50 гаруй мэдээлэл бэлтгэхээр ажилласаар л байна. “Шинэч” бол АНУ д ажиллаж амьдарч буй монголчуудын мэдээллийн нэгдсэн багцыг бүрдүүлэх тѳсѳл юм.

“ШИНЭЧ”- ийг БҮТЭЭХ ЗОРИЛГО

Moнгол Улсын Ерѳнхийлэгчид, Ерѳнхий сайд нар олон жилийн ѳмнѳѳс “Гадаадад байгаа монголчуудад” хэмээн хаягласан захидал илгээж, уулзалтынхаа дунд “Гадаадад байгаа монголчуудаа Монголын хѳгжилд ашиглах тухай” сэтгэл хѳдлѳлѳѳ барьж ядан ярьцгаана. Мэдээж сайхан санаа. Гэхдээ би тэднээс “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах ямар судалгаа, статистик, мэдээлэл та нарт байна вэ?” хэмээн асуухыг хүсдэг. Ийм мэдээллийн багц тэдэнд байхгүйг мэдсээр атлаа, тэднийг тавлаж байгаа мэт хандахын оронд ѳѳрсдѳѳ бүтээе гэж зориглож шийдсэн хэрэг.

1.     Ийм мэдээллийн багцыг бий болгосноор АНУ д ажиллаж амьдарч буй монголчууд хэн, хаана юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болно. Энэ бол хамтран ажиллахын эхлэлийн боломж.

2.     Адил тѳстэй бизнес эрхэлж байгаа болон адил тѳстэй үйл ажиллагаа явуулж байгаа компани, хүмүүс хоорондоо холбогдон туршлага мэдээлэл солилцох боломж бий болно. Энэ бол үйл ажиллагаагаа хамтатгах боломж.

3.     АНУ ын хотуудад бизнес эрхэлж байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа компани, хүмүүсийн мэдээллийг судалж мэдэж байгаа хүмүүс аль болохоор тэднээр үйлчлүүлэхийг хүсдэг болно. Энэ бол монголчууд бидний бие биенээ дэмжих эхлэл.

4.     Монголд жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүс энэ мэдээллийг судалснаар тэднээс суралцах, магадгүй боломжуудаа нэгтгэн хамтарч ажиллахыг хүсч болно. Энэ нь дэлхийн хэмжээний зах зээл дээр хүчээ нэгтгэн илүү амжилтанд хүрэх боломжийн эхлэл.

5.     Эрүүл саруулаар сэтгэдэг, аливаа асуудлыг Дэлхийн хэмжээнд томоор харж чаддаг улстѳрчидтэй Тѳр бүрэлдвэл, энэ мэдээллийн багц нь тэдний хувьд “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглаж болох” маш том боломж нь байх болно. Энэ бол Монголын хѳгжлийг хурдасган дэлхийн түвшинд хүргэж боломж.

“ШИНЭЧ”- ийг ЯАЖ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

Олон хүмүүс энэ талаар гайхаж, бас хардангүй маягаар асуудаг. Мэдээж энд цаг хугацаа болон мѳнгѳ хэрэгтэй.

*Манай багийнхан аяны хѳнжил, замын хүнсээ базаагаад миний “Ажнай шарга” нэртэй гэр бүлийн машинд суугаад замдаа гарцгаана. Вашингтон ДС, -Чикаго, –Денвэр,- Салт- Лайка,- Сиэтл, –Сакраменто,- Сан- Франциско,- Лос –Анжелэс, –Лас- Вегас,- Салт- Лайка,- Денвэр, -Чикаго, -Вaшингтон ДС гэсэн маршрутаар нэг сараас дээш хугацаагаар явахад дунджаар 11 000- 12 000 мил замыг туулдаг. Замын уртад амрах газруудад хоолоо хийж иднэ, заримдаа замын дэн буудлуудад, ихэвчлэн айлаар хоноглоно. Хонож болох айлдаа “тѳвѳг” болохгүйн тулд аяны хѳнжилтэй явдаг болохоор бидэнд жаахан зай олдоход л хангалттай. Хэрэв жаахан тансаглах тохиолдолд бидний зардал хүрэлцэхгүй учраас “Хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж” явдаг. Хол замд ядрах, тав тухгүй байдлаасаа болж ядрах бол бидний хувьд “асуудал” биш. Гол нь “үүнийг бид л заавал хийх ёстой” гэдэг итгэл үнэмшил биднийг хѳтѳлж явдаг юм даа.

*”Энэ тѳслийг хийгээч” гэж хэн ч бидэнд санал тавиагүй бас захиалаагүй болохоор “Шаварт унасан шарын эзэн” болохын хувьд санхүүжилтээ ѳѳрсдѳѳ л босгоно. Бид энэ тѳсѳлд оролцохыг ятгаж байгаа компани бүрдээ биднийг дэмжиж 300$ санхүүжилт болгож ѳгѳхийг хүсдэг. Энэ 300$ санхүүжилтээр

1.Тѳслийн мэдээлэл цуглуулах аялалын зардлаа шийднэ

2.Сэтгүүлийн эхээ бэлтгэнэ

3. Сэтгүүлээ Монголд хэвлүүлж, татаж авчрах зардлаа шийднэ

4. Уг мэдээллүүдийг цахим хуудсанд байрлуулна

5. Мэдээллүүдийг гар утасны апп бүтээнэ

эдгээр асуудлын хэсгийг нь ч болов шийдэхэд зарцуулж байгаа. Мэдээж тѳсѳлд оролцож байгаа хүмүүстээ боломжийн цалин ѳгѳхийг хичээнэ.

*Энэ тѳсѳлд оролцохын тулд бүтэн сарын ажлаа орхиод аялана гэдэг АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хамгийн том эрсдэл. Энэ эрсдэлийг даагаад, надад итгээд хамтдаа энэ тѳслийг бүтээж байгаа залуустаа би чин сэтгэлээсээ баярлаж, тэднийг чин сэтгэлээсээ л хайрладаг. Ийм залуус олон болж байгаа нь Монголын ирээдүйн гэрэл гэгээ хэмээн би лав баярладаг. Мэдээж би тэднээс, тэд надаас сурах зүйл олон байгаа. Мѳнгѳний болоод цаг хугацааны боол бололгүйгээр бусдад хэрэгтэй сайн үйлсийг бүтээж чадна гэдэг бол гайхамшигтай ирээдүй мѳн. Тэгээд л бид дотно сайн найзууд болдог юм даа.

“ШИНЭЧ”- ийг БҮТЭЭХИЙН ДАВУУ ТАЛ, ИРЭЭДҮЙ

-Бид энэхүү мэдээллийг цаасан сэтгүүл байдлаар хэвлүүлж байгаа нь “Америкийн монголчуудын түүх”-ийн баримт болгохыг зорьсон хэрэг

-Харин бид энэхүү мэдээллүүдийг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ цахим орон зай л энэ мэдээллүүдийг нэгтгэж хоорондоо холбогдон мэдээлэл солилцох, туршлагаа нэгтгэн хамтран ажиллах боломжийг бий болгож чадах байх хэмээн найдаж байгаа юм.

-Мэдээллүүдийг хот хотоор нь ангилж гар утасны апп бүтээх гэж оролдож байгаа. Мэдээж амаргүй боловч, энэ асуудал шийдэгдэхэд монголчууд бид бие биенээ дэмжин үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.

3 дахь жилээ үргэлжилж байгаа энэ тѳсѳл мѳрѳѳдѳл биш, бодит бүтээл болж байгаад бид их баяртай байгаа. Бид дараах 5 мэдээллийн багцыг 2019 онд багтаан бүтээж байж, энэ тѳслийн эхний шат дуусна.

1.     АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээлэл

2.     АНУ д ажиллаж байгаа сайн дурын олон нийтийн байгууллагууд

3.     АНУ д судалгаа хийж байгаа эрдэмтэд

4.     АНУ д ажиллаж байгаа Мэдээллийн Технологийн инженэрүүд

5.     АНУ д тѳрж ѳсч буй хүүхдүүдээс амжилттай яваа хүүхэд залуус

Энэ бүх мэдээллийг бүрдүүлсэн туршлага хийгээд босгож ирсэн платформ дээрээ гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын мэдээллийн багцыг нэмж оруулах санаа бий. Энэ бүхний дараа Монголын Тѳр “Гадаадад байгаа монголчуудаа Монголын хѳгжилд ашиглах” боломж бодитоор бүрдэх болно.

“ШИНЭЧ” бол ДЭЛХИЙГ ХАРАХ ЦОНХ мѳн

Бид энэ тѳслийг хэрэгжүүлэх гэж 3 жил зарцуулахдаа их олон зүйлийг мэдэрч ойлгосон.

1.     Гадаадад бизнес эрхэлж буй монголчууд ѳѳрсдийн зардлаараа ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж байгаа ҮНЭТ БАЯЛАГ мѳн

2.     Энэ хүмүүс 330 орчим хүн амтай Америк гүрэнд ѳѳрсдийн бизнесийн орон зайгаа хѳгжүүлж байгаа нь дэлхийн хэмжээний БАЯЛАГ БҮТЭЭГЧИД болж буй эхний алхам

3.     Аажим аажимдаа олон олон саятан, тэрбумтан монголчууд тѳрѳх нь хэзээ нэгэн цагт Монголдоо ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТ хийх боломж болно

4.     АНУ д хүүхдэдээ хамаг цаг, мѳнгѳѳ зарцуулж байгаа эцэг эхчүүд бол ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МОНГОЛ ХҮН ийг бүтээж байгаа гэр бүл мѳн

5.     Гадаадад амжилт гаргаж яваа монгол хүн бүр Монголын хѳгжлийг ДЭЛХИЙН ТҮВШИН д хүргэж чадах түүчээнүүд мѳн

Юм л бол ДЭЛХИЙ хэмээн цээжээ дэлддэг монголчууд бидний хувьд, гадаадад байгаа монголчууд энэ боломжийг түүчээлж яваа. Маш их хѳлс нулимс, жаргал зовлон дунд тэд энэ боломжийг нээж яваа. Одоо бид аливаа асуудлыг ЖАЛГА -ын түвшинд бус ДЭЛХИЙ -н хэмжээнд харах цаг нь болсон. Та надтай санал нийлэх, эс нийлэхээс үл хамааран дэлхий тэнхлэгээ эргэсээр л байгаа, эргэсээр ч байх болно.

ТАЛАРХАЛ

Хичнээн мундаг санаа, мѳрѳѳдѳл байгаад ч хэн ч ганцаараа хийж чаддаггүй юм аа. Хүсэл зорилгоо нэгтгэн , эрсдэлээ үүрч надтай нэг болж ажиллаж байгаа

Д.Эрдэнэбат  \Виржина\

Э.Бүжинлхам  \Виржина\

Д.Одхүү \Чикаго\

Д.Долгорсүрэн  \Сан –Франциско\

Ш.Байгалмаа  \Денвэр\

Б.Цацрал  \Виржина\

Б.Бямбажаргал  \Улаанбаатар\

Д.Дэлгэрхүү  \Виржина\

Б.Батбямба  \Сан- Франциско\

Та нартаа маш их баярлан талархаж байгаа шүү. Цаашид энэ эрхэм зорилгынхоо тѳлѳѳ олон сайхан залуустай хамтран ажиллана гэдэгт итгэж байнаа. Энэ бүхнийг бүтээхэд амаргүй зүйл зѳндѳѳ тохиолдож, заримдаа урам хугарах үе байгаа ч “Ѳѳрсдѳѳ шийдэж сонгосон энэ ажилд зовлонгоо бусдад тоочин гомдоллох нь илүүц” хэрэг. “Бүх ажлаа баяр баясгалантай, хѳѳр хѳгжилтэй хийж, хохирсон ч aз жаргалтайгаар хохир” гэдэг хэллэг бол бидний уриа. Зорьж зүтгэж байгаа ажлынхаа бүтээмжийг харах бас л сайхан шүү дээ.

ЖИЧ: Энэ тѳслийн эрхэм зорилго, үнэт санаагаа хүмүүст илүү ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд 2019 оны 1 сараас эхлэн “Монголчууд Америкт” нэртэй ТВ ийн цуврал нэвтрүүлгүүдээ бүтээж эхэлнэ. Энэ ТВ тѳсѳл дээр бдинийг дэмжиж хамтран ажиллах хүмүүст бүх боломж нээлттэй байгаа гэдгийг дуулгахдаа таатай байна.

Dec 04

БОЛОВСРОЛЫН САЛБРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.

By gala-admin | БОЛОВСРОЛ

Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн “Монгол хэл”-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож байсан. Гэхдээ ийм байдалд хүрсэн гэж тѳсѳѳлѳѳ ч үгүй явлаа. Ямар ч тѳсѳл тѳсѳѳлѳлгүйгээр энэ салбрыг удирдах гэж “томилогдоод”, юу ч хийж чадалгүй “огцроод”, дараагийнх нь хүрч ирээд ѳмнѳхѳѳ үгүйсгэн “дураараа дургин дунд чѳмгѳѳрѳѳ жиргэдэг” улстѳрийн хий үзэгдэл болох “Сайд” нэртэй тэнэгүүдээс шалтгаалж, Монголын боловсролын салбар одоо “элгээрээ хэвтэх” дээрээ тулж байна.

Тасралтгүй үргэлжлэх алсын хараатай бодлогын үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг Боловсролын салбраараа ингэж тоглож, тоглуулж болохгүй ээ, хүмүүс ээ. Тѳгсѳгчид нь иргэншиж чаддаггүй, багш нар нь энэ системдээ хоцрогдон хүүхдүүддээ гологдож байгаа, хүүхдүүд нь хүүхдүүдээ материаллаг хэрэглээгээрээ дарамталдаг, дотоод ардчилал үгүй сургуулийн удирдлагуудтай, сургалтын арга зүй мэдээллийн суурь тогтолцоо нь хуучирсан энэ байдлаараа бид хичнээн жил явах вэ? Хэрэв энэ системийг хурдан ѳѳрчлѳхгүй бол бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас Монголынхоо ирээдүйг хорлож буй гэмт үйлдэл мѳн. Хэзээ ч улстѳржиж болохгүй, сайн судалгааны, мэргэжлийн баг удирдаж явах учиртай энэ салбрыг зоригтойгоор ѳѳрчлѳх цаг нь боллоо. Алийн болгон улстѳрч нэртэй мунхагуудын “мѳнгѳ хийх”, “хѳрѳнгѳ завших” боломжийг хангахын тѳлѳѳ ѳѳрсдийн ирээдүйгээ золиослох билээ.

ТЭГЭЭД ЮУ ХИЙХ ЮМ БЭ? гэж үү

1. Суурь боловсролыг хүүхдийг зѳвхѳн сургах биш, Монголын шинэ нийгэмд амьдарч чадах “Бие хүнийг тѳлѳвшүүлэх” зорилгод хѳтлѳгдѳн ѳѳрчлѳх хэрэгтэй байна
2. Багш нарын мэргэжил ур чадварыг дахин сайжруулан шалгуурыг нь ѳндѳрсгѳн, тэдний нийгмийн асуудлыг хэнээс ч хараат бус байхаар шийдэж, Тѳр хамгаалалтдаа авах хэрэгтэй болно
3. Монголын боловсролын салбрын хѳгжлийн чиглэл, хандлагыг 25 жилээр тѳлѳвлѳж, үндсэн суурийг огт ѳѳрчлѳхгүйгээр шаардлагатай үед нэмэлт оруулах боломжоор хуульчлан батлах
4. Үүний тулд судлаач эрдэмтдийн баг ажиллуулж, энэ салбарт тэдний оролцоог үнэлэн энэ санаачлага нь байнгын үргэлжилж байхаар тогтолцоог баталгаажуулах
5. Энэ салбрын удирдлагыг мэргэжлийн, туршлагатай, шинэчлэгч багаар бүрдүүлэн бодлогын тасралтгүй үргэлжлэх боломжийг хангах

Монголын боловсролын салбарт хамааралгүй иргэн гэж байхгүй. Таны хүүхэд зѳв сайн хүн болж тѳлѳвших нь зѳвхѳн танаас бус сургуулийн орчноос ч хамаарна. Та сургуультай хамтран ажиллах, тэдэнд хяналт тавих нь ѳѳрийнхѳѳ хүүхдийн ирээдүйд санаа тавьж байгаа үүрэг тань байх болно. Та эргэн тойрноо сайн хар даа. Ил задгай бие засч, хог хаягдлаа хаа сайгүй цацаж, элдэв хараалын үгс урсгаж, халамцуухан таныг айлгаж ичээж байгаа үйлдэл бүхэн ѳнѳѳгийн Монголын боловсролын салбрын бүтээгдэхүүн. Тэгэхээр танд хамаагүй байж яахин болох билээ.

Миний мэдэж байгаагаар “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиуд дэлхийн жишиг рүү чиглэж яваа. Харин манай салбрын Яам нь тэр чигээрээ хоцрогдоод байна даа.

Dec 03

БИДНИЙ СЭТГЭЛГЭЭ ЮУНД ДАСЧ ОРХИО ВЭ?

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Бидний хувьд “Ийм л байх ёстой” гэдэг итгэл үнэмшил, “Шударга ёс”-ны хэмжүүр нь болж байдаг. Тэр итгэл үнэмшил алдагдаад эхлэхээр эхлээд зэвүүцэн дургүйцнэ, тэр муу зүйл үргэлжлээд ирэхээр дуугүй болно, тэр муу зүйл нийгэмд тогтоод ирэхээр дассаар “Байх л ёстой зүйл юм байна” хэмээн хүлээн зѳвшѳѳрнѳ. Гэхдээ тэр муу зүйл ѳѳрийнх нь ажил амьдралд нѳлѳѳлѳѳд эхлэхээр, хүмүүсийн харилцаа үүнийг дагаад худал хуурмаг болоод ирэхээр, энэ бүхний нѳлѳѳгѳѳр таны сэтгэл санаа тайван бус бухимдалтай болоод ирэхээр таны сэтгэл санаа ядарч доройтдог. Хүмүүсийн сэтгэл амар амгалан, тайван байж чадахаа болихоор нийгмийн хэмжээнд чичирхийлэл үүсэх аж, яг л газар хѳдлѳлтийн ѳмнѳх үе шиг. Ѳнгѳрсѳн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний сэтгэлгээ ямар муу зүйлд дасч орхио вэ?

Нэг. БИД МОНГОЛЫН УЛСТѲРИЙГ “БОХИР” ХЭМЭЭН БОДОХ БОЛЖЭЭ.

Уг нь “сайн хүн” гэж бодож сонгосон нѳхѳр нь сонгуулийн үеэр жинхэнэ найз шиг дотносож байснаа сонгогдонгуутаа зан нь хувирч “тѳрѳл арилжсан” мэт болоход эхэндээ дургүй нь хүрч байснаа дараа нь “За даа тэгэх ёстой л юм байлгүй дээ” хэмээн бодно. Аажимдаа “За даа энэнээс юу ч гуйх билээ, яршиг цаашаа” хэмээн хэдэрдүүхэн тѳвѳгшѳѳнѳ. Олон олон хүн улстѳрд ороод бохир зүйлтэй хутгалдсаныхаа тѳлѳѳ элдэв хэл аманд ѳртѳхѳд нь “За даа бүгдээрээ адилхан юм шив дээ. Угаасаа улстѳрд орсон хүн болгон элдэв муу зүйлд хутгалддаг юм байна” хэмээн хайнгадуухан эргэцүүлнэ.

Хоёр.  ЭРХ МЭДЭЛД ХҮРЭЭД АХ ДҮҮСЭЭ “ѲѲД НЬ ТАТДАГ” ГЭЖ ИТГЭДЭГ

Хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалд очиход нь “За даа эднийхний амьдралд дээшлэх нь дээ” хэмээн атаархангүй бодно. Нээрээ л бодсоноор нь болж тэр нѳхрийн ах дүүс нь албан тушаалд дэвшиж эхлэхэд дотроо дургүй байсан ч “Тэгэх ёстой” мэт хайнгадуухан хүлээн зѳвшѳѳрнѳ. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц оршдог” болохоор дуртай ч эс дуртай ч тэднийхэнд долигонож эхэлдэг. Наашаа харж инээх атлаа цаашаа харж нулимна.  Эрх мэдэлд хүрсэн хүн болгон ѳѳрийн “гарын хүн” болгон ах дүүс найз нѳхдѳѳ мэдлэг чадварыг нь эс харгалзан янз бүрийн албан тушаалд томилуулж байгаа нь ѳѳрсдийн булхай, луйвраа нууж, “хам хэрэгтэн” болгох үйлдэл мѳн.

Гурав. УЛСТѲРЧДИЙГ ТѲРѲѲС ХУЛГАЙ ХИЙХИЙГ БИД ЗѲВШѲѲРСѲН

Одоо асуудалд ороод байгаа эрх мэдэлтнүүд хэнд ч мэдэгдэхгүйгээр бүхнийг хийж байсан гэвэл худлаа. Хэрэгжүүлэх шатанд нь мэдэж байсан олон хүн “Мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон нь сонсоогүй юм шиг” ѳнгѳрүүлж байсан. Бас цѳѳн биш хүмүүс “хусам”-наас нь хүртэж амаа хамхисан. Яг ѳѳрийнх нь амьдралд, эсвэл ѳѳрийнх нь аминд тулж ирээгүй л бол “Муу юм надаас л холуур ѳнгѳрѳг” хэмээн ханцуйдаа залбираад ѳнгѳрдѳг нь монголчууд бидний муу араншин. Хэн нэгэн асуудлыг босгож ирвэл “Муусайн луйварчингуудыг би мэдээд байсан юм аа” хэмээн хамгийн түрүүнд тэд л хашгирцгаана. Монголчууд бидний аймхай хулчгар, зусар дорой чанарууд улстѳрчдийг даврааж ил тод хулгайлцгаан олон түмнийг “Цагаан цаас” хэмээн тохуурхан нэрлэхэд хүргэжээ.

Дѳрѳв. ХУУЛИЙГ ЗѲРЧИЖ, БАС “АРГАЛЖ” БОЛНО ХЭМЭЭН БИД ИТГЭДЭГ

Нийгмийн халамж үйлчилгээний стандартгүй, хууль дурэм журам нь зѳвхѳн цаасан дээр байдаг монголчууд бидний хувьд бүх зүйлийг “аргалж” болдог гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Машинтай мѳргѳлдвѳл даатгалын газартай холбогдохгүйгээр таньдаг цагдаагаа хайгаад давхичихна. Ямар нэгэн хэрэгт холбогдвол хуулийг судлахын оронд таньдаг мѳрдѳн байцаагч, эсвэл том даргын сайн найзыг сураглана. Ямар нэгэн хэрэгцээ гарвал “Яаж шийдэх вэ?” хэмээн эргэцүүлэхийн оронд шууд л “аргалж” чадах хүнийг хайна. Бие биенээ сүрдүүлэхдээ хүртэл “Би ардаа том татаастай шүү” хэмээн ил тод зарлана. Хуулийн заалт ярьсан хүний ѳѳдѳѳс “Түй май” хэмээн салаавч гаргаж томорно. Цѳѳхүүлээ монголчууд бидний хувьд асуудлыг хууль дурэм журмын дагуу бус таньдаг хүнээрээ дамжуулан шийдэх боломж нь авилгал юм.

Taв. МѲНГѲТЭЙ Л БҮХНИЙГ ШИЙДЭЖ БОЛНО ХЭМЭЭН ИТГЭДЭГ

Материаллаг хэрэгцээгээрээ ѳѳр хоорондоо ил тод ѳрсѳлддѳг монголчууд бидний хувьд “Мѳнгѳ бол Хаан”. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн газраа ѳѳрийн болгон авч байна. Мѳнгѳтэй Хятадын ѳмнѳѳс их мѳнгѳ авилгалд ѳгч байгаад хүссэн лицензээ зѳвшѳѳрүүлж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хийсэн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгож байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн албан тушаалдаа томилогдож чадаж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн шийдвэрээ гаргуулж дѳнгѳж байна. Их мѳнгѳѳр, их мѳнгѳѳр юун хүссэнээ хийж, хийлгүүлж чадаж байна. Бид ѳѳрсдѳѳ л илчлэхгүй байгаа болохоос авилгалгүй нэг ч салбар байхгүй дээ. Их бага хэмжээгээрээ л ялгарч байгаа болохоос. Наанаа бүгдээрээ “Үлмэдэгч” дүр эсгэж байгаа болохоос “мѳнгѳний боол” болж байгаагаа хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна.

…Сүүлийн үед ЖДҮ- ийн асуудлаас болж нийгэм даяараа шуугилаа. Энэ шуугиан бол олон нийтийн дээрх сэтгэлгээний ТЭСРЭЛТ. Хүмүүсийн арга нь барагдаж, тэвчээрийн хүлээс нь алдуурч байна. МАН дотроо задарч байгаа мэт харагдавч эрүүл сэтгэлгээ, дүр эсгэгчдийн ялгарал мэдрэгдэж буй хэрэг. Энэ бүхэнд ѳнѳѳгийн МАН ыг “шившиглэж” байгаа боловч энэ бохир системийн тогтолцоонд МАХН, МАН, АН бүгд ѳѳр ѳѳрийн оролцоотой. Монголын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэйгээр сонгогдсон Монгол Улсын Ерѳнхийлэгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгдээрээ буруутайгаар барахгүй дахин тэднийг улстѳрд ойртуулж ч болохгүй. Монголын Парламентэд 3 аас дээш удаа сонгогдсон бүх гишүүд буруутай. Тэдний хэнийг нь ч дахин улстѳрд ойртууламгүй. Энэ бохирын тогтолцоог хуулийн шийдвэрээр тэд л хамгаалж босгосон юм.

Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ЗГ ын асуудал хэлэлцсэн УИХ ын чуулган дээр “Шударга сайн, зоригтой дайчин үг хэллээ” хэмээн хүмүүс баярлаж байна. Сүүлийн 8 жилд монголын Тѳрийг “самарч” орхиод одсон Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдохдоо бас иймэрхүү үг хэлж бид алгаа хорстол ташиж, цээжиндээ омогшин бадарч байв. Үг хэлнээс үйлдэл нь хамгаас чухал. Хичнээн амаргүй байх боловч Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн ѳмнѳ “Ардын баатар” болох, “Адгийн новш” болох хоёрхон л сонголт бий. “Ерѳнхийлэгчээ дэмжье”, “Ерѳнхий сайдаа дэмжье” хэмээн уриалаад байгаа бид нар дээрх сэтгэлгээнээсээ ѳѳрсдѳѳ салж чадвал үүнээс илүү дэмжлэг гэж юу байх билээ. Шударга ёсыг тогтоож, “Хуулийн ѳмнѳ хүн бүр адил тэгш байх” зарчмыг цогцлоож чадвал Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ч, Ерѳнхийлэгч Х.Баттулга ч хуулийн ѳмнѳ учирлах цаг нь ирнэ. “Байгуулсан гавьяа нь гай тарьсан балaг”-ийг уучлах шалтгаан болж магад. Хэрхэхийг тэдний ухаан мэдэж дээ. “Монголын заяа” их гэдэг дэмий ч хэлц үг биш байхаа.