Монголын сайхан эрчүүд

Монголын сайхан эр хүнийг би ааваараа л төсөөлдөг. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, “Эр бор харцага”-ыг эрдүүхэн хоолойгоор аялаж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж яваагүй ч, олон аавын үрсэд эрдэм ном зааж, бас сургууль удирдаж, амьдралд алдаж, онож, бүдэрч яваа “хэцүү” нэртэй хүүхдүүдийг […]

Сайхан монгол бүсгүйчүүд ба “монгол цус”

Монголын үзэсгэлэнт сарангуа Намайг төрүүлсэн ижий Зөөлөн цагаан гараараа Хөдөлгөн өсгөсөн ижий Зүйтэй уран үгсээрээ Сурган хүмүүжүүлсэн ижий 1. Монгол ээж. Энэ ертөнцөд хүүхэд төрүүлж, өсгөж, хүн болгон төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эх хүний ачийг хүн бүр л магтдаг. Тэр тусмаа төрүүлсэн үр хүүхэдтэйгээ бүх насаараа “хүйн холбоотой” байдаг “Монгол эхийг” манай Монголчууд илүү их […]

Хайр- хүндэтгэл-итгэл

ГЭГЭЭН ХАЙРЫН өдөрт зориулав. Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан.  Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд, сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. […]

Орон бүхэнд байгаа монголчууд яаж нэгдэх вэ?

“Орлоо.ком”, “Даяар Монгол” вэбсайтyyд дээр нийтэлсэн “Орон Бүхний Монголчууд Нэгдэгтүн” нийтлэлийг минь уншаад, сэтгэгдэл болон миний e-майлд хандсан олон санал бодлыг уншаад үүнийг бичихээр шийдлээ. Надад хандаж, бичсэн нийтлэлийг минь дэмжиж, надад урам хайрлаж, олон асуудал, санал дэвшүүлсэн Америк, Англи, Япон, Өмнөд Солонгос, Швед, Герман, Австралид сурч, ажиллаж, амьдарч байгаа өөдрөг үзэлтэй Монголчууддаа тун их […]

“МОНГОЛ УРТЫН ДУУ БА СОЛОНГОС БҮСГҮЙ”

Энэ сарын 26-ны өдөр Монгол Соёлын Төвөөс зохион байгуулж буй ээлжит цуврал лекцээр урлаг судлаач Солонгос бүсгүй Сун Мин “Монгол Уртын Дууны Тухай” илтгэл тавилаа. Бэсрэг зааланд лекц сонсохоор ирсэн Америк Монгол бараг тэнцүү тооны хүмүүс илтгэлийг талархан сонсч, бас халуун дулаан яриа өрнүүллээ. Монголын ард түмний эрхэм нандин өмч болох уртын дууг хаа холын […]

Орон бүхэнд байгаа монголчууд нэгдэгтүн

1990-ээд оноос Монголчууд гадаадад гарч эхэлсэн гэхээр лавтайяа түрүүч нь “эрийн цээнд” хүрчээ. Анхандаа Солонгосруу их явдаг байсан бол одоо хүрээгээ тэлэн, Европын орнууд, Солонгос, Япон, Канад, Америкт төвлөрөл үүсчээ. Гадаадад гарч ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын талаар сайн муу олон янзаар л ярьцгаана. Хүн бүрийн бодол өөртөө зөв хэдий ч нөхцөл байдлыг илүү бодитойгоор […]

Архины ертөнц

Ойрын үеийн хамгийн том сенсаци “АРХИ” болон түүнтэй хийх “ТЭМЦЭЛ” болжээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр ердийн үед архинаас үүдэлтэй автын осол, хүчирхийлэл, осгож болон хөлдсөн, бусад олон олон гунигт тохиoлдлуудаар амь насаа алдагсaдыг “байдаг л зүйл” мэтээр хүлээн авдаг нийгмийн гажиг сэтгэхүйн нэгэн дор архины хордлогоос 14 хүн амь насаа алдсан үйлдэл цочоож, хүн […]

Хүмүүс ээ, бие биеэ амьдад нь хайрла, бас урам хайрла

Шинэ он гарчихлаа. Ирж буй шинэ он бүхэн, өнгөрч байгаа хуучин оноосоо ямагт илүү байж, амжилт, урам зориг, өөдрөг сэтгэл, бас илүү мөнгөтэй болж амьдрал минь сайжрах болтугай гэж хүн бүр сэтгэлдээ шивнэдэг. Хүсэл мөрөөдөл болгон ямагт өөдлөн дэгжихийн бэлэгдэл болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө мөрөөддөг. Зарим нь мөнгө, эд хөрөнгө, зарим нь хайр сэтгэл, […]

Монголчууд залхуу юу?

Дунд сургууль, дээд сургууль төгсч, төрийн албан хаагчид болдогоо бид. Хийх ажил тодорхой, цалин тогтмол. Олонтаа зохион байгуулж байсан улс төрийн сонсгол, лекц зэрэг дээр байнга ”бид социализмын материал техникийн бааз байгуулж байгаа” 2000 оны орчимд коммунизмд шилжин орж, ажил хийхгүй, дэлгүүрээс бүх л зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авдаг болох тухай, бид зөвхөн улс эх орныхоо […]

Үнэгүйдсэн шагнал

Шагналын гажуудал Улс төр судлаач Баярхүү саяхан бичсэн нэгэн нийтлэлдээ, шагнал авсан нэгэн нулимс дуслуулан ”Амьд явсаны минь хэрэг бүтлээ” гэж өгүүлсэн тухай ёгтлон бичсэн байсан.  Шагнал алдар нэр, амьдралынх нь утга учир, зорилго болтлоо ”тархиа угаалгасан’ ард түмэнтэй улс Орос, Монгол хоёроос өөр бий билүү… Нууцгүй хэлэхэд алив шагнал бүхэн нь араасаа заавал атаа […]