Дүн үү? мэдлэг, чадвар, чанар уу? \цуврал-04\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-4 Суралцагч мэдлэгийг хэрхэн эзэмшиж байгааг тодорхойлон хянаж, түүнийгээ дүнгээр илэрхийлдэг аргачлал бүх л боловсролын салбарт байдаг. Ийн дүгнэхдээ явцын болон тодорхой бүлэг сэдэв болон хугацааны гэхчилэн аргачлал нь янз янз байх. Явцынх бол тун хялбархан. Тухайн цагт багшийн зааж тайлбарласан зүйлийг анхааралтай сонсож сайтар тогтоогоод тэр дор нь яг […]

Хичээл энэ чинь маш амархан бас хөгжилтэй \цуврал-03\

Монголын боловсролын салбaрын шинэчлэлд зориулсан цуврал-3 Дунд сургуульд суралцаж байхдаа маш олон хичээл үзэж судалж байсан хэрнээ, өнөө эргээд санахад амьдралд тэгтлээ хэрэг болж байгаа нь цөөхөн. -Бараг 10 жил шахам монгол хэлний хичээлээр монгол хэлний дүрэм болох эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч, гээгдэх ба гээгдэхгүйн дүрэм гээд л судалсан. Үүний шалгуур болгож залхатлаа цээж […]

Шоовдорлогдсон багш нар \цуврал-02\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-2 Жил бүрийн 2-р сарын эхний ням гаригт монголын багш нарын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод удаж буй. Энэ уламжлалаараа энэ оны 2-сарын 1 нд тэмдэглэх нээ. Энэ өдрийг олон багш нар маань баяртай бас гунигтай өнгөрөөдөг юм. Ёс юм шиг энэ өдөр баярын хурлаа хийж, салбрын ээлжит шагналуудаа хуваарь […]

Монгол хүний үнэлэмж \цуврал-01\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1 … Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархана. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт нийгмийн мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, “чандмань эрдэнэ”  […]

Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл

Улаанбаатарын үдэш бараантан бараантана Учрахын болзоонд залуус төөрөнхөн будилна Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. […]

Гэр бүл яагаад салдаг вэ?

…Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн […]

Төрийн албан хаагч уу? үйлчилгээний ажилтан уу?

Энэ оны эхний өдрөөс эхлэн Монгол улс дахь төрийн албан хаагчид намын харьяаллаасаа татгалзах гэнэ. Баабар нийтлэлчийн удаа дараа нотолсноор, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татвараар санхүүжиж, ард иргэддээ төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх учиртай төр, муу удирдагчидтай бол хамгийн муу менежмент хийдэг, алив зүйлд төрийн оролцоо ихсэх тусам үр дагавар нь төдийчинээн муу байдаг […]

Хүн хэний төлөө, юуны тулд амьдардаг вэ?

Шинэ он гарлаа. Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг. Хүн энэ л амьдралд он оныг үдэж угтах бүрдээ ухаажиж, өөртөө тулгарсан олон олон асуултуудад хариулж, өөрийн оюуны ертөнцөө […]

Даяаршил ба бидний үнэт зүйлс

Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм “нулимстай харуусал” төрж байдаг гэдэгт би итгэдэг. …Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. […]

Миний хүсч хүлээж асан ардчилал

Монгол оронд минь хагас жил шахам үргэлжилсэн будлиантай, чулуутай, түймэртэй, хэрүүлтэй УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусч байх шиг. Зөвхөн сонгуулийн дүнг тоолох гэж бүтэн өдөр бүү хэл хэдэн ч сараар будилж цэгцэрч чаддагүй энэ сонгуулийн паян, Итгэлт баяны өгүүлсэнчлэн “ичмээр ч дамшиг” юм даа. Цахим хөгжлийн энэ эринд цаасаар өгсөн саналыг тоолж, үнэн дүнг […]