Даяаршил ба бидний үнэт зүйлс

Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм “нулимстай харуусал” төрж байдаг гэдэгт би итгэдэг. …Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. […]

Миний хүсч хүлээж асан ардчилал

Монгол оронд минь хагас жил шахам үргэлжилсэн будлиантай, чулуутай, түймэртэй, хэрүүлтэй УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусч байх шиг. Зөвхөн сонгуулийн дүнг тоолох гэж бүтэн өдөр бүү хэл хэдэн ч сараар будилж цэгцэрч чаддагүй энэ сонгуулийн паян, Итгэлт баяны өгүүлсэнчлэн “ичмээр ч дамшиг” юм даа. Цахим хөгжлийн энэ эринд цаасаар өгсөн саналыг тоолж, үнэн дүнг […]

Сайн явна гэдэг санааных уу?

Нэгэн уншигч надаас ийн асуусан юм. Тэгээд энэ тухай багагүй бодлоо. Хүмүүс “сайн яваа” хэн нэгний тухай зөндөө л ярилцдаг. Хүн энэ амьдралд сайн явна гэдгийг мэдэрдэг, хэмждэг хэмжүүр байдаг юм болов уу? Бас үүний эсрэг муу явна гэдгийг яаж тодорхойлдог юм бол гэсэн асуулт бас сонирхол татна. Ажил үйлс, амьдрал нь нэг л бүтэмжгүй, […]

Талцаа ба хорсол

Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй байдаг”  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын […]

“Эзэнгүй айл” шиг эх орон минь

Алба амины ажлаар урт богино хугацаагаар монголчууд бид гадаадын олон оронд олонтаа зорчдог. Баримт бичгээ шалгуулаад хилийн дээс алхсанаас хойш гадаа хэдий нартай ч сэтгэл нэг л жиндүүхэн. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчлэн хүссэн ч эс хүссэн ч очсон орныхоо хууль дүрмийг нь дагаж  алхах газар, хийх үйлдэл маань ч ‘ хашигдана”. Хичнээн […]

“Монголын үнэртэй” Тангадын Галсан гуай

Энэ 9 сарын 12 нд Монгол Соёлын төвийн ээлжит лекцэд, Монголын их яруу найрагч, үндэсний хэл, бичиг соёлоо хамгаалан тэмцэгч, судлаач, билэг танхай уран бүтээлч Тангадын Галсан гуай оролцлоо. Монголчууд олноороо амьдран суудаг Арлингтоны River Place  дахь уулзалтын танхимд цөөнгүй монголчууд цугларч, Т.Галсан гуайтай билэгт сайхан ерөөлийн үгс хэлэлцэж, сургаал сонсож, санал бодлоо солилцож өнгөрөөлөө. […]

Монгол орны “үсрэнгүй хөгжилд” хэрэгтэй “үнэ цэнэтэй” хүмүүс

Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л “гүйгүүл морь” шиг эх нутаг руугаа тэмүүлдэг. -Монгол руугаа буцах уу? -Буцмаар л байна. Очоод яаж амьдрaх вэ? гэдэг хүнд асуудал байнаа. -Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар “Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ” гэх юм […]

Би хэн бэ?

Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор “би яагаад ингэж шийдчих вэ?”, “би яагаад ийм байдалд орчих воо?” гэхчилэн байнга л “яагаад?” гэсэн асуултуудыг өөртөө тавина. “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас […]

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ. -Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье. Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”. Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” […]

Бахархал ба монгол омгорхол

Хамрын самсаа шархирч, цээж өөд нэгэн зүйл огшиж, хоолой зангирна… Нулимс минь гарч байвч би инээнэ. Эргэн тойронд бүх зүйл нэг л өнгөлөг гэгээлэг харагдаж, өөрт минь нэг л сайхан зүйл мэдрэгдэнэ. Юуг сайн мэдэхгүй ч би арай л өөр, магадгүй жаахан ихэмсэг болоод байх шиг… Бээжингийн олимпоос О.Гүндэгмааг мөнгөн медаль авсныг сонсоод бид өдөржингөө […]