ОРОО БУСГАА УЛСТѲР

…Хѳнжилдѳѳ орох завгүй хѳнѳѳлдѳн тэмцэлдэж Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж… гэдэг шиг Монголын улстѳр үнэн ШОГ байнаа. “Эх оронч”, “шударга” дүр эсгэгчдийн хуурамч баг хууларч, “шунал нь шулам” болсон бэртэгчин тѳрх тодрох тусам ОЙ ГУТМААР. *УИХ ын дарга М.Энхболд огцрохгүй гэдэг шалтгаанаа олон талаас нь тайлбарлан “гүрийж” байна. М.Энхболд, Ц.Элбэгдорж, Бадамжунай, Наранхүү гэх мэт хүмүүсийн  бүрдүүлсэн […]

“Л.ОЮУН -ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ” гэж бодож байгаа шалтгаанууд

Сүүлийн үед Монголын нийгэм болоод улстѳрийн амьдралд болж буй үйл явдал, “Цензургүй яриа”, “Ам нээвэл”, “Мѳнхтѳрийн цаг” гэх мэт мэдээллийн сүлжээгээр яригдаж буй баримтуудыг анхааралтай үзэн харьцуулснаар надад ийм ойлголт тѳрж, ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэж байна. Нэг. МОНГОЛЫН НИЙГМИЙН АНЗААРАГДАХ ГАДААД БАЙДАЛ -Хот тѳлѳвлѳлтийн бодлого алдагдаж, газар олголт ямар ч эмх замбараагүй болсноос үүдэлтэй ачааллаа даахаа больсон […]

ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

…Хэрвээ надад ажил хэрэгч сайн чанарууд байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Хүнтэй болзохдоо цагаасаа хоцрохгүй байх, хэн нэгэнд ямар нэгэн зүйл амалсан бол түүнийгээ заавал биелүүлж байх, ѳнѳѳдѳр хийх ажлуудаа ѳглѳѳдѳѳ тѳлѳвлѳж, ѳдѳртѳѳ юу хийснээ унтахдаа эргэцүүлэн дүгнэж байх, хийж эхэлсэн зорилгуудаа ѳѳрийн хэмжээндээ хамгийн сайнаар заавал гүйцэтгэн дуусгаж байх гэхчилэн […]

ХѲГШРѲЛТ

Хараад ханамгүй гоо үзэсгэлэн, бахдаад барамгүй эрч хүч, дүүрээд дундардаггүй хайр дурлал бүхэн ѳѳрийн хугацаатай. Амьдралд элэгдэж мѳлѳгдѳѳд байгаа мэт харагдах хѳгшрѳлт ѳѳрийн цаг хугацаандаа хүн бүхэнд ирдэг. Гэнэтийн үхлээс бусад тохиолдолд хүн бүхэн хѳгширнѳ. Ѳнѳѳдѳр хэн нэгнийг “Ишш чааваас” хэмээн ѳрѳвдѳнгүй харж байгаа, “Хѳгшин тѳгцѳг” хэмээн зэвүүцэнгүй хандаж байгаа, “Сайхан буурал” хэмээн бахдаж үнэлж […]

БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

Энэ тѳслийг санаачлан эхлүүлэх гэж байхдаа Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам бид 3 шинэ нэр хайцгаав. “Шинэ санаа”, “шинийг санаачлагч” гэсэн утга агуулж буй “ШИНЭЧ” нэрийг Э.Бүжинлхам минь толь бичгээс хайж олсноор тѳсѳл минь нэртэй боллоо. 3 жилийн ѳмнѳ эрэлд гарч 108 мэдээлэл цуглуулахдаа 1 сар хагас орчим хугацаа зарцуулсан юм. 2 жилийн ѳмнѳ дахин замд гарч 1 […]

БОЛОВСРОЛЫН САЛБРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.

Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн “Монгол хэл”-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар […]

БИДНИЙ СЭТГЭЛГЭЭ ЮУНД ДАСЧ ОРХИО ВЭ?

Бидний хувьд “Ийм л байх ёстой” гэдэг итгэл үнэмшил, “Шударга ёс”-ны хэмжүүр нь болж байдаг. Тэр итгэл үнэмшил алдагдаад эхлэхээр эхлээд зэвүүцэн дургүйцнэ, тэр муу зүйл үргэлжлээд ирэхээр дуугүй болно, тэр муу зүйл нийгэмд тогтоод ирэхээр дассаар “Байх л ёстой зүйл юм байна” хэмээн хүлээн зѳвшѳѳрнѳ. Гэхдээ тэр муу зүйл ѳѳрийнх нь ажил амьдралд нѳлѳѳлѳѳд […]

ѲМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД

“ Баас хатавч ѳмхийгээ тавихгүй” гэдэг хэллэгээр Монголын Тѳр бүхэлдээ ѳмхийрчээ. Тэр үнэрэнд нь дургүйцсэн монголчууд уурлан хилэгнэж байна. Хэн нэгэн гэрт нь орж ирээд бааж орхивол хэн ч уурлана шүү дээ. ЖДҮ ийн залилангийн асуудал, зээлээ тѳлж ядаж байгаа хүн болгоны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг. Тѳрѳѳс жилийн 3 % ийн хүүтэй зээл […]

Чиний эргэн тойронд…

Чиний эргэн тойронд ямар хүмүүс байхыг хүсч байна, тэр хүмүүсээ чи ѳѳрѳѳ л сонгодог. Би энэ амьдралд зѳндѳѳ хүмүүстэй найзалж нѳхѳрлѳж явав. Зүгээр л бусадтай ойр дотно байх гэсэн сонголтгүй хүсэл, ѳѳртѳѳ хэрэгтэй хүмүүсээ сонгож нѳхѳрлѳх боломж хүртэл олон он цагийг элээжээ. Хэрэв чи ѳѳрийн мѳн чанараа мэдэрч, ѳѳрийн санаа бодол, хүсэл мѳрѳѳдѳл адил тѳст […]

ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?

Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд […]