ЗАЛХМААР…

Заримдаа бүх зүйлээс залхах шиг санагдах юм. “Яагаад?”, “Яах гэж?”, “Юуны тѳлѳѳ?” гэх мэт хѳгийн асуултуудын хариуг бодож олох ч хүсэлгүйгээр нам унтмаар. Ѳглѳѳ босоод элдэв бодолд хүлэгдэлгүйгээр цонхоороо харж суниангаа, зүгээр л инээмээр. “Ухамсар”, “ёс суртахуун”, “эрх үүрэг” гэх мэт зүдэргээтэй шаналлуудаасаа салж хаашаа ч хамаагүй, зорилгогүйгээр тэнүүчилмээр. Мѳнгѳ, хэрэгцээнд хүлэгдсэн эрх чѳлѳѳгѳѳ тасдаж […]

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга ташицгааж байх шиг мэдрэмж тѳрдѳг үү?  “Чи үнэхээр гайхалтай хүн юм аа” гэж зарим нь хашгиралдах авч, тэдэн дунд чам руу үл ялиг жоготой хэрнээ тоомжиргүй инээмсэглэх, зүгээр л “Чи хѳгийн амьтан шүү дээ” хэмээн тохуутай хэрнээ доогтой харах тѳрхүүдийг […]

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЫН ХѲГЖИЛД АШИГЛАЯ

  \Ажил хэрэгч санал\ …Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий. “Жалгын сэтгэлгээнээс дэлхийн сэтгэлгээ” рүү хѳрвѳх нь тухайн улс орныг дэлхийн ѳндѳр хѳгжилтэй орон болгож үсрэнгүй хѳгжихѳд хамгийн […]

“СОЛИОРСОН” ХЭРЭГЛЭЭ

…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс  ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН […]

ТАЛАРХЛЫН ѲДѲР

Хүмүүс бие биедээ “их баярлалаа”, “гялайлаа”, “танд талархаж байнаа” гэхчилэн билэгтэй сайн үгс хэлэхэд зүрх сэтгэл дундуур баяр хѳѳр бялхан урсаж, энэ ертѳнцѳд амьд яваагийнхаа утга учрыг жинхэнээсээ мэдэрдэг. Хэдийгээр хэрэгцээ болсон мѳнгийг орлохгүй ч, хүмүүс бие биедээ ѳгч болох хамгийн сайхан бэлэг нь талархлын үгс байдаг. Үнэгүй боловч хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол бусдад […]

“МАНГАР БАЦААН”-ууд

МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.  Хармаандаа […]

ЭВЛЭРЭХ ЗАЙ

Хүний сэтгэл аугаа их багтаамжтай. Баяр хѳѳртэй байх үедээ сэтгэлд нь наран мандаж, шувууд жиргэж, ѳнгѳ ѳнгийн цэцэгс дэлгэрэн найгадаг. Тэр үедээ хүн болгоныг тэр л гайхамшигт ертѳнцдѳѳ багтаахыг хүсдэг. Хүн болгон руу харж инээгээд л бас бүжиглээд л, багтаж ядсан баяр хѳѳртѳѳ хүн болгоныг сэтгэлээ дэлгэн урина. Тэнд хѳгжим эгшиглэж байгаа болохоор хүн болгон […]

БИДНИЙ “ДАМПУУРСАН” СЭТГЭЛГЭЭ

“Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд  байна” хэмээн  халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй. Яг үнэндээ тэд ѳѳрсдѳѳ хичээгээд ч гарч чадахгүй байгаа, сэтгэлгээ нь хүлэгдсэн “Аалзны […]

“ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ”

7 oрчим тэрбум хүн шахцалдан амьдардаг манай энэ гариг дээр хүн болгонтой тааралдах боломжгүй. Үй олон хүн энэ ертѳнцѳд ирж, үй олон хүн энэ ертѳнцѳѳс буцаж байдаг цаг хугацааны урсгал дунд энэ амьдралд бидэнтэй тааралдаж байгаа учрал болгон азтай, бас тохиолдлын бус. Тийм болохоор ѳглѳѳ босоод алхахаас үдэш гэртээ орж ирэх хүртэл тааралдаж байгаа хүн […]

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.   Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо […]