Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл

Улаанбаатарын үдэш бараантан бараантана Учрахын болзоонд залуус төөрөнхөн будилна Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. […]

Гэр бүл яагаад салдаг вэ?

…Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн […]

Төрийн албан хаагч уу? үйлчилгээний ажилтан уу?

Энэ оны эхний өдрөөс эхлэн Монгол улс дахь төрийн албан хаагчид намын харьяаллаасаа татгалзах гэнэ. Баабар нийтлэлчийн удаа дараа нотолсноор, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татвараар санхүүжиж, ард иргэддээ төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх учиртай төр, муу удирдагчидтай бол хамгийн муу менежмент хийдэг, алив зүйлд төрийн оролцоо ихсэх тусам үр дагавар нь төдийчинээн муу байдаг […]

Хүн хэний төлөө, юуны тулд амьдардаг вэ?

Шинэ он гарлаа. Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг. Хүн энэ л амьдралд он оныг үдэж угтах бүрдээ ухаажиж, өөртөө тулгарсан олон олон асуултуудад хариулж, өөрийн оюуны ертөнцөө […]

Даяаршил ба бидний үнэт зүйлс

Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм “нулимстай харуусал” төрж байдаг гэдэгт би итгэдэг. …Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. […]

Миний хүсч хүлээж асан ардчилал

Монгол оронд минь хагас жил шахам үргэлжилсэн будлиантай, чулуутай, түймэртэй, хэрүүлтэй УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусч байх шиг. Зөвхөн сонгуулийн дүнг тоолох гэж бүтэн өдөр бүү хэл хэдэн ч сараар будилж цэгцэрч чаддагүй энэ сонгуулийн паян, Итгэлт баяны өгүүлсэнчлэн “ичмээр ч дамшиг” юм даа. Цахим хөгжлийн энэ эринд цаасаар өгсөн саналыг тоолж, үнэн дүнг […]

Сайн явна гэдэг санааных уу?

Нэгэн уншигч надаас ийн асуусан юм. Тэгээд энэ тухай багагүй бодлоо. Хүмүүс “сайн яваа” хэн нэгний тухай зөндөө л ярилцдаг. Хүн энэ амьдралд сайн явна гэдгийг мэдэрдэг, хэмждэг хэмжүүр байдаг юм болов уу? Бас үүний эсрэг муу явна гэдгийг яаж тодорхойлдог юм бол гэсэн асуулт бас сонирхол татна. Ажил үйлс, амьдрал нь нэг л бүтэмжгүй, […]

МИНИЙ МЭДЭХ “ОРЛОО”-ГИЙНХОН

Цахим мэдээллийн цахим хуудсыг эрхлэн гаргадаг цагаан цамц, зангиатай бас костюмтай залуус, гоёмсог албан тасалгааг төсөөлдөг байсан миний ойлголт, одоогоос жил хагасын өмнө, Тайван Ариунаа хоёртой гэрт нь уулзаж ярилцаж байсан тэр үед өөрчлөгдөж бас гайхаж бахархсанаа нуух юун. “Орлоо ком”-ын нийтлэлүүд надад таалагддаг. Аливаа мэдээлэлд нэг талыг барьж туйлширдаггүй, бас түргэн шуурхай, хүмүүсийн сэтгэл […]

Талцаа ба хорсол

Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй байдаг”  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын […]

“Эзэнгүй айл” шиг эх орон минь

Алба амины ажлаар урт богино хугацаагаар монголчууд бид гадаадын олон оронд олонтаа зорчдог. Баримт бичгээ шалгуулаад хилийн дээс алхсанаас хойш гадаа хэдий нартай ч сэтгэл нэг л жиндүүхэн. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчлэн хүссэн ч эс хүссэн ч очсон орныхоо хууль дүрмийг нь дагаж  алхах газар, хийх үйлдэл маань ч ‘ хашигдана”. Хичнээн […]