“Монголын үнэртэй” Тангадын Галсан гуай

Энэ 9 сарын 12 нд Монгол Соёлын төвийн ээлжит лекцэд, Монголын их яруу найрагч, үндэсний хэл, бичиг соёлоо хамгаалан тэмцэгч, судлаач, билэг танхай уран бүтээлч Тангадын Галсан гуай оролцлоо. Монголчууд олноороо амьдран суудаг Арлингтоны River Place  дахь уулзалтын танхимд цөөнгүй монголчууд цугларч, Т.Галсан гуайтай билэгт сайхан ерөөлийн үгс хэлэлцэж, сургаал сонсож, санал бодлоо солилцож өнгөрөөлөө. […]

Монгол орны “үсрэнгүй хөгжилд” хэрэгтэй “үнэ цэнэтэй” хүмүүс

Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л “гүйгүүл морь” шиг эх нутаг руугаа тэмүүлдэг. -Монгол руугаа буцах уу? -Буцмаар л байна. Очоод яаж амьдрaх вэ? гэдэг хүнд асуудал байнаа. -Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар “Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ” гэх юм […]

Нулимстай мөнгө

…Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа ” би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?” […]

Би хэн бэ?

Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор “би яагаад ингэж шийдчих вэ?”, “би яагаад ийм байдалд орчих воо?” гэхчилэн байнга л “яагаад?” гэсэн асуултуудыг өөртөө тавина. “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас […]

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ. -Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье. Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”. Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” […]

Монголын сайхан нутаг ба их мөнгө

Монголчууд бид өдгөө өөрсдийгөө “их хувь заяатай” гэж магтан бахдах боллоо. Бээжингийн олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг анхлан хүртсэний төлөө, аугаа их “хувь заяандаа” бахархан баярлалгүй яахав. Харин хөрсөн доорх алт мөнгийг минь ухаж аваад, хуваан завшиж баяжих ахул тэдэнд учиргүй их баярлаж , бахдахгүй л болов уу. Саяын сонгуульд эрхэм нэр дэвшигчид олон сая […]

Бахархал ба монгол омгорхол

Хамрын самсаа шархирч, цээж өөд нэгэн зүйл огшиж, хоолой зангирна… Нулимс минь гарч байвч би инээнэ. Эргэн тойронд бүх зүйл нэг л өнгөлөг гэгээлэг харагдаж, өөрт минь нэг л сайхан зүйл мэдрэгдэнэ. Юуг сайн мэдэхгүй ч би арай л өөр, магадгүй жаахан ихэмсэг болоод байх шиг… Бээжингийн олимпоос О.Гүндэгмааг мөнгөн медаль авсныг сонсоод бид өдөржингөө […]

БИ МОНГОЛ

Зураач, урлаг судлаач, сурталчлагч Н.Ганхуяг бид 2 “Imon”-ы ажлын өрөөнд нилээд удаан ярилцаж суусан юм. 108 цамын баг болон монгол зургийн бүтээлүүдээр нь Н. Ганхуягийг олон хүн мэднэ. Харин Монголын ардын урлагийг гадаадад сурталчлах, гадаадад монголчууд амьдарч байгаа орон бүхэнд “Mongol house”  байгуулж тэндээ монголчууд цуглан бие биеэ дэмжиж хамтдаа хөгжөөсэй гэж мөрөөдөн, үүний төлөө […]

Өөртөө итгэлтэй бай

Оросын өндрийн харайлтын нэгэн алдарт тамирчин болон Оросын нэрт эмч хоёрын амьдарлын хүнд хэцүү үед хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн тухай ийм нэртэй номыг уншиж, өөрийн ширээний ном болгож хадгалж байсан. Амьдралын их нугачаан дунд тохиолдох олон ээдрээтэй асуудлуудыг давж гаран өөрийн үнэ цэнээ бий болгоход өөртөө итгэх итгэл л чухал тулгуур болдог. ‘Би үүнийг хийж […]

Та америкт гэрээсээ бизнес хийж үзмээр байна уу? \Г.Хишигжаргал\

Монголчууд бид өнөөдөр боловсрол эзэмших, мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж, бас “юм үзэж нүд тайлах” гэж гадаадад гарцгаадаг. Гадаадад байгаа Монголчуудын тухайд хүссэн орондоо очоод л ‘амар сайхандаа жаргаж”  газраар нэг хөглөрөх модны навч шиг ” мөнгийг түүж байдаг”  мэт ойлголттой хүмүүс олон байдаг бололтой. Виз хэмээх амаргүй давааг даваад тэр орондоо очоод ” ажил […]