Алдаа

…Хүүгийн зүрх хүчтэй цохилно. “Одоо яанаа, аав ээж хоёрт юу гэж хэлнээ. Баларсаан”  гэж сэтгэлдээ ч амандаа ч үглэнэ. Санамсар болгоомжгүйгээр, гүйж явахдаа тавиур дээрээс татаад унагаж хагалж орхисон цэцгийн савны хэлтэрхийг яаран сандран түүж байхдаа ийн үгэлж, гараа шилэнд зүсч, цус гарч байгааг ч үл анзаарах. “Яах гэж хүчтэй гүйж байхдаа тавиурыг мөрөгчих вөө, […]

Сэтгэлгээний хямрал

Өдгөө Монгол оронд минь төдийгүй, дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж буй. Олон хүмүүс ажилгүй болж, олон бизнес зогсонги байдалд орж, мөнгөний эргэлт удааширч, хүмүүс төдийгүй улс орнууд ч өөрийн үр ашиггүи хэрэглээгээ багасгаж, аль болохоор бага алдагдалтайгаар давахыг хичээж байна. Зарим хүмүүст нууцхан айдас төрж, яахаа ч сайн мэдэхгүй хэрнээ бас ч сэтгэлдээ бухимдалтай. […]

Баяр болгоныг учир утгатай тэмдэглэх сэн

…Хэдхэн хоногийн дараа Монголын ардын армийн өдөр болно. Одоо бол цэрэгт явсан яваагүй, бүх эрчүүдийн баяр болж хувирчээ. Саяхан “Мартын -8” гэж эмэгтэйчүүдийн баяр болж, эрчүүд маань хамт ажилладаг, бас сурдаг, эсвэл найзалдгаараа нийлж, бүсгүйчүүдээ дайлж, бэлэг сэлт өгцгөөсөн. Тэгэхэд ч “зад авцгаасан” л даа. Олон жил бүх нийтээр тэмдэглэж заншицгаасан энэ өдөр бүсгүйчүүд маань […]

Эр хүн

“Тань руу нүүж явна” нэртэй монголын уран сайхны кинонд, хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөнт шаналал дунд “хэрхэн яаж шийдэх бол”  хэмээн, анх үзэж суухдаа догдолж асан. Энэ хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг нь шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ “булаалдан”,  шаналах […]

Ээжтэй хүн эрхэлдэг юм

Ээж минь …Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн. Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, […]

Монгол орны хөгжлийн сайхан ирээдүй \цуврал-08\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цувралын төгсгөл-8 Энэхүү цуврал нийтлэлээ миний бие “Монгол хүний үнэлэмж” нэртэйгээр эхэлсэн. Энэ дэлхий ертөнцөд монголчууд биднээс гадна хар, цагаан, шар арьстай орос, хятад. герман, япон, солонгос, америк, англи гэхчилэн олон үндэстэнгүүд оршдог. Бид нэг нарны дор, өөр өөрийн газар нутагтаа, өөр өөрийн онцлогоо хадгалан амьдарна. Энэхүү ялгаа нь хэл, […]

Диплом уу? мэргэжил үү? \цуврал-07\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-7 Хүн юуны тулд суралцаж, мэргэжил эзэмшдэг юм бэ? Хүн бүрт өөр өөрийн авьяас сонирхол, бас чадвар бий. Авьяас сонирхлоос үүдэлтэй маш сайн хийж чадах ажил бас бий. Өөртөө байгаа авьяас сонирхол, чадвараа хөгжүүлж, энэ мэдлэг чадвараараа хийж чадах ажлаа сайн хийж, сайхан амьдрахын тулд ямар нэгэн сургуульд суралцаж, диплом аван […]

Сургуулийг захирах уу? удирдах уу? \цуврал-06\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-6 Монгол оронд ардчилал ялахаас өмнөх үейиг захиргаадалтын үе гэж хааяа цохон дурсдаг. Бүх зүйлийг дээрээс төвлөн удирддаг тогтолцоотой, төвөөс гаргаж буй шийдвэрийг доод шатандаа санал, сонирхол, дур хүслийг огт харгалзахгүйгээр, захиргааны аргаар албадан хийж хэрэгжүүлэдэг байсан үе л дээ. Дээд шатны шийдвэрийг захиргааны аргаар албадан хийлгэх үүрэг хүлээсэн хүмүүсийг […]

Сургууль- Яагаад сүм шиг байж болохгүй гэж? \цуврал-05\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-5 …Шашин бүр өөрийн сүмтэй. Хүмүүс өөр өөрийн сүсэг бишрэлдээ хөтлөгдөн сүмд очно. Өөрийн амьдралдаа тулгарч байгаа олон асуултуудад хариу олж авах гэж, бас өөртөө итгэл найдвар, итгэл үнэмшил олж авах гэж сүмд ирцгээдэг. Тэд энэ газар сэтгэлээ ариусгаж, өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, өөрийн итгэл үнэмшилээ баталгаажуулна. Хүмүүс сүмд байхдаа […]

Дүн үү? мэдлэг, чадвар, чанар уу? \цуврал-04\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-4 Суралцагч мэдлэгийг хэрхэн эзэмшиж байгааг тодорхойлон хянаж, түүнийгээ дүнгээр илэрхийлдэг аргачлал бүх л боловсролын салбарт байдаг. Ийн дүгнэхдээ явцын болон тодорхой бүлэг сэдэв болон хугацааны гэхчилэн аргачлал нь янз янз байх. Явцынх бол тун хялбархан. Тухайн цагт багшийн зааж тайлбарласан зүйлийг анхааралтай сонсож сайтар тогтоогоод тэр дор нь яг […]