Орон бүхэнд байгаа монголчууд нэгдэгтүн

1990-ээд оноос Монголчууд гадаадад гарч эхэлсэн гэхээр лавтайяа түрүүч нь “эрийн цээнд” хүрчээ. Анхандаа Солонгосруу их явдаг байсан бол одоо хүрээгээ тэлэн, Европын орнууд, Солонгос, Япон, Канад, Америкт төвлөрөл үүсчээ. Гадаадад гарч ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын талаар сайн муу олон янзаар л ярьцгаана. Хүн бүрийн бодол өөртөө зөв хэдий ч нөхцөл байдлыг илүү бодитойгоор […]

Архины ертөнц

Ойрын үеийн хамгийн том сенсаци “АРХИ” болон түүнтэй хийх “ТЭМЦЭЛ” болжээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр ердийн үед архинаас үүдэлтэй автын осол, хүчирхийлэл, осгож болон хөлдсөн, бусад олон олон гунигт тохиoлдлуудаар амь насаа алдагсaдыг “байдаг л зүйл” мэтээр хүлээн авдаг нийгмийн гажиг сэтгэхүйн нэгэн дор архины хордлогоос 14 хүн амь насаа алдсан үйлдэл цочоож, хүн […]

Хүмүүс ээ, бие биеэ амьдад нь хайрла, бас урам хайрла

Шинэ он гарчихлаа. Ирж буй шинэ он бүхэн, өнгөрч байгаа хуучин оноосоо ямагт илүү байж, амжилт, урам зориг, өөдрөг сэтгэл, бас илүү мөнгөтэй болж амьдрал минь сайжрах болтугай гэж хүн бүр сэтгэлдээ шивнэдэг. Хүсэл мөрөөдөл болгон ямагт өөдлөн дэгжихийн бэлэгдэл болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө мөрөөддөг. Зарим нь мөнгө, эд хөрөнгө, зарим нь хайр сэтгэл, […]

Монголчууд залхуу юу?

Дунд сургууль, дээд сургууль төгсч, төрийн албан хаагчид болдогоо бид. Хийх ажил тодорхой, цалин тогтмол. Олонтаа зохион байгуулж байсан улс төрийн сонсгол, лекц зэрэг дээр байнга ”бид социализмын материал техникийн бааз байгуулж байгаа” 2000 оны орчимд коммунизмд шилжин орж, ажил хийхгүй, дэлгүүрээс бүх л зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авдаг болох тухай, бид зөвхөн улс эх орныхоо […]

Үнэгүйдсэн шагнал

Шагналын гажуудал Улс төр судлаач Баярхүү саяхан бичсэн нэгэн нийтлэлдээ, шагнал авсан нэгэн нулимс дуслуулан ”Амьд явсаны минь хэрэг бүтлээ” гэж өгүүлсэн тухай ёгтлон бичсэн байсан.  Шагнал алдар нэр, амьдралынх нь утга учир, зорилго болтлоо ”тархиа угаалгасан’ ард түмэнтэй улс Орос, Монгол хоёроос өөр бий билүү… Нууцгүй хэлэхэд алив шагнал бүхэн нь араасаа заавал атаа […]

МОНГОЛЫН ТАЛ НУТАГ

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ? -Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх […]

Монголчууд бидэнд үндэсний үзэл хэрэгтэй юу?

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй […]

ААВЫН МИНЬ ТАЛХНЫ ҮНЭР

–Урлагийн хүн болно гэдэг их л тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байх гэж би боддог юм. Би оюутан байхдаа Идэрбат ахынд (МУГЖ, морин хуурч) амьдардаг байсан юм. Охин Наранцацралт нь ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг тоглох ч эрхгүй, өдөржингөө л төгөлдөр хуурийн ард хичээлээ давтаад суух. Тэгэхээр энэ сонголтод эцэг эхийн нөлөө их байдаг байхаа? -Аав […]

АМЕРИК БА МОНГОЛ

…Америкт ирээд 2 жил боллоо. Анхнаасаа л миний сонирхлыг татаж байсан ”Хүмүүс яагаад ингэтлээ Америк руу тэмүүлдэг юм бол? Америк юугаараа хүмүүсийг ингэтлээ татна вэ?” гэсэн асуултын хариуг би өнөөдөр бодож сууна. Мэдээж хууль бусаар амьдарч байгаа болохоор олон олон зүйлийг лавшруулан мэдэх, мэдрэх боломжгүй л дээ.  Гаднаас өнгөц  харахад л мэдрэгдэж байгаа сайн муу, […]

Төр засаг жаахан цэгцрэхээр л Монголдоо буцна даа

-7 хоногийн хамгийн сайхан өдөр хэзээ гээч? Баасан эсвэл Бямба гариг… Харин хамгийн хэцүү өдөр Даваа гариг. -Ажилласаар байтал нэг л мэдэхэд 7 хоног гялс өнгөрчих юм. Яасан хурдан өнгөрчихвөө гээд л баярлах юм. -Яг үнэндээ гялс гээд өнгөрч байгаа өдрүүдийн цаана бидний л амьдрал хурдан өнгөрч, үхэх цаг маань тэр хирээр ойртож байгаа гэж […]